"Барселона" Коутиньогийн төлөө 120 сая фунт төлөхөд бэлэн байна

Испанийн "Барселона" клуб "Ливерпүүл" багийн хагас хамгаалагч Филиппе Коутиньогийн төлөө дахиад нэг санал хүргүүлжээ. "Барса" Неймарыг "ПСЖ" клубт 222 сая еврогоор зарж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгосон. 

Тэгвэл одоо энэхүү наймаанаас олсон орлогын тодорхой хэсгийг зарлагдахад бэлэн бөгөөд Коутиньогийн төлөө 120 сая фунт санал болголоо. Хэрвээ энэ наймаа болбол Коутиньо дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж эхлэх юм. 

Бразил эр хувийн зүгээс "Барса"-гийн саналыг хүлээж авчихаад байгаа. Харин одоо "Ливерпүүл" клубын эцсийн шийдвэр л үлдээд байна. "Улаанууд" түүнийг зарахгүй гэж байгаа ч чамгүй их мөнгөний санал байдлыг эргүүлж магадгүй юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.