Кэвин Дурант Уорриорстой хоёр жилийн гэрээ байгууллаа

Кэвин Дурант Уорриорстой хоёр жилийн гэрээ байгууллаа

NBA-ын 2017 аварга Голдэн Стэйт Уорриорс баг хэдхэн хоногийн өмнө Стифэн Көрритэй таван жилийн 201 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. Тэгвэл энэ жилийн финалын "Үнэ Цэнэтэй Тоглогч" Кевин Дурант Уорриорстой гэрээ үзэглэжээ. Тэрбээр хоёр жилийн 53 сая ам.долларын гэрээ хийсэн байна.

Өнгөрсөн улиралд 28.5 оноо, 7.9 самбар, 4.3 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол аваргын төлөөх таван тоглолтод 35.2 оноо, 8.4 самбараас бөмбөг авч, 5.4 оновчтой дамжуулалт, 55 хувьтай довтолгоог амжилттай болгож, 47 хувьтай холын зайнаас довтолж, 93 хувьтай чөлөөт шидэлтээ гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.