“ПСЖ” финалд үлдлээ

“ПСЖ” финалд үлдлээ

Францын цомын тэмцээний хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Францын Лиг-1-ийг өнгөлж яваа хоёр баг болох “ПСЖ” болон “Монако” клубүүд хоорондоо учраа таарсан. Энэ тоглолтод “ПСЖ” өрсөлдөгчөө 5:0-ээр бутниргэж, финалд шалгарлаа. 

Тоглолтын 26 дахь минутад Дракслер тооны харьцааг нээж, Кавани 31 дэх минутад нэгийг нэмсэн. Харин 50 дахь минутад Мбэ өөрийнхөө хаалганд нэг гоол оруулсан бол Матюди 52, Маркиньос 90 дэх минутад гоолдож, өрсөлдөгчөө хожжээ. Ингэснээр “ПСЖ” клуб “Анжер”-тай цом булаалдахаар боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.