Голдэн Стэйт Уорриорс 4-0-ээр Портлэндийг "шүүрдлээ"

Голдэн Стэйт Уорриорс 4-0-ээр Портлэндийг

Клевлэнд Кавалерс өчигдөр Индиана Пэйсэрсийг 4-0 "шүүрдэж" дараагийн шатанд шалгарсан билээ. Харин өнөөдөр Портлэнд Трэйл Блейзэрс талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорсыг хүлээн авч тоглолоо. Хоёр багийн харьцаа 3-0-ээр Уорриорс тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр 128-103 харьцаагаар бутниргэж дараагийн шатанд шалгарлаа. Тус тоглолтын эхний үед 45 оноог Уорриорс авч Плэй оффын түүхэнд дээд амжилтыг тогтоолоо.

ТУс тоглолтод Кэвин Дурант тоглоогүй бөгөөд Стифэн Көрри 45 оноо, 7 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дроумонд Грин 21 оноо, 3 хаалт, Клэй Томпсон 18 оноогоор тусалжээ.  Харин талбайн эздээс Диман Лилард 34 оноогоор багаа тэргүүлж Амино 25 оноог сэлгээнээс авсан бол бусад тоглогчид нь хангалтгүй тоглолоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.