Роналдо: Би “Манчестер Юнайтед” клубт хөлбөмбөгийн урлагт суралцсан

Роналдо: Би “Манчестер Юнайтед” клубт хөлбөмбөгийн урлагт суралцсан

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын шилдэг тамирчин Криштиано Роналдо Английн “Манчестер Юнайтед” багт тоглож байсан үеэ дурсан ярьжээ. Тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө 2003-2009 оны хооронд тоглож байсан билээ.

Роналдо “Алекс Фергюсон бол миний хөлбөмбөгийн эцэг. Зөвхөн дасгалжуулагч  гэлтгүй  багийнхнаасаа би маш их зүйлийг сурсан. Тэд миний ур чадварыг дээшлүүлээд зогсохгүй бие бялдрын хувьд ч өсөх боломж өгсөн.

“Манчестер Юнайтед” клубт тоглосон он жилүүдэд л би хөлбөмбөгийн урлагт суралцсан. Энэ бол миний замналын хамгийн сайхан он жилүүд байсан” хэмээн ярьсан байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.