Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 02-ны өдөр “Эзэн хаан”-ы цомын тэмцээн эхэлсэн билээ.  Энэхүү тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцож байгаа юм.  Тодруулбал, - 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, - 52 кг-д М.Гандулам, - 56 кг-д О.Мөнхсайхан, - 60 кг-д МУГТ Д.Отгондалай, - 64 кг-д Б.Чинзориг, - 69 кг-д Б.Түвшинбат, - 75 кг-д Ж.Отгонжаргал нар эх орноо төлөөлөн оролцож буй юм.  

Манай тамирчдаас  МУГТ Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялж,  дараагийн шатанд шалгаран үлдээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 13:00 цагаас Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар мөнгөн медалийн төлөө тулалдана. Тодруулбал, Д.Отгондалайгийн хувьд Куба, Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн тамирчинтай рингэнд гарна.

Тэмцээн энэ сарын 10-нд өндөрлөх бөгөөд тамирчдыг шигшээ багийг ерөнхий, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар удирдаж байгаа юм.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.