• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

БОАЖ-ын салбарын удирдах ажилтнууд зорилтоо тодорхойллоо

Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаа нийслэл болон аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Усны сав газар,тусгай хамгаалалттай газрын захиргаад, Ойн сум дундын анги болон харьяа газруудын удирдлагаас бүрдсэн  нийт 160 гаруй хүн зөвлөгөөнд оролцсон юм. Зөвлөгөөнөөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, ирэх жилүүдийн төлөвлөгөө, зорилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэлийнхээ эхэнд “Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улс өртөмтгий байгаа. Бид одоо улсын хэмжээнд усны тооллого явуулаад дүн нь нэгтгэгдэн гарч байгаа. Жишээ нь, өнгөрсөн зун зүүн бүс нутаг хэт халж, 200 гаруй гол, горхи, мөрөн уснаас 100 гаруй нь хатаж, түүн дотор Ганга нуур ширгэсэн явдал юм.

Эдгээр үзэгдлүүдийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ бэлчээрийн даацийг хэтрүүлэх, олон тооны малыг усалнаас нуурын усны нөхөн сэргэлт явагдаж чадахгүйд хүрч нуурын ус ширгэсэн нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна.  Тийм учраас байгалийн нөөц өөрөө нөхөн сэргэх чадамжаас хэртүүлж ашиглахгүй байх талаар аймаг орон нутгийн байцаагч нар онцгой анхаарч ажиллах хэрэг­тэй”-г сануулсны зэрэгцээ агаар, хөрсний бохирдол, цөл­жилт гээд олон асуудлыг хөндсөн нь анхаарал татаж байлаа.  

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Засгийн газрын үйл ажилла­гааны хөтөлбөрт Байгаль ор­чин, аялал жуулчлалын сал­ба­рын 26 зорилтот арга хэмжээний хүрээнд  70 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин өнөөдрийн байдлаар  30 гаруй асуудлыг  УИХ, Засгийн газраар  шийдвэрлүүлсэн байна.  Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсанаас хойш тус  салбарт олон  үйл явдал өрнөж, салбарын эрх зүйн шинэтгэл, хөгжил дэвшилд багагүй ахиц дэвшил гарсныг салбарын сайд онцолж байсан юм. 

Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох стратеги боловсруулан хэрэгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын санг байгуулж, үндэсний чадавхийг бэхжүүлэхээр тусгажээ. Энэ дагуу  БОАЖЯ-наас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан.  Улмаар Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Байгаль хамгаалах санг Байгаль орчин, уур амьсгалын сан болгон өөрчилснөөр “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-гаас  төсөл хөтөлбөрийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ойрын хугацаанд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Казиногийн тухай”, “Хог хаягдлын тухай” хуулиудыг  батлуулах, Улаанбаатар хот болон томоохон зарим хот суурин газрын агаарын хөрс, усны бохирдлыг бууруулах ҮАБЗ-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Агаарын тухай”, “Агаарын төлбөрийн тухай”, “Ус бохирдуулсны  төлбөрийн тухай” зэрэг хуулиудад  нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. “Аялал жуулчлалын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд,  “Хурдан морины бооцоот уралдааны тухай” болон байгаль орчны багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрдэмтдийн үгийг сонсч, бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн нь мөн онцлууштай ажил байв. Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу  БОАЖЯ-ны дэргэд   Аялал жуулчлалын хөгжлийн төвийг байгуулах Засгийн газрын шийдвэр гарчээ.

Харин байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2014 онд 104.4 тэрбум, 2015 онд 104.1 тэрбум байсан бол 2016 онд 50.6 тэрбум төгрөг өмнөх онуудаас 2.1 дахин буурчээ. Хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 15-85 хувь болон түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван  жилд хуулийн биелэлт  40  орчим хувьтай байна. Ингээд зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн зарим газрын дарга нарын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

Б.Хуаныш: Удирдах ажилтны зөвлөгөөн цаг үеэ олсон үйл ажиллагаа боллоо

/Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх Сэрхийн нурууны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга/

-Тусгай хамгаалалттай газрын захиргаа, салбар яамны зүгээс  байгаль орчныг  хайрлах, хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг. Гэхдээ байгаль хамгаалах ажилд  зөвхөн хэсэг бүлэг хүнээс бус, нутгийн иргэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг энэ дашрамд хэлэх хэрэгтэй байх. 

Баян-Өлгий аймгийн тухайд байгаль орчин хамгаалах нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэд  орон нутагтайгаа, өөр хоорондоо байнгын хамтын ажиллагаатай байж, мэргэжил арга зүйн хувьд нэг нэгээ дэмжиж ажилладаг юм.  Энэ удаагийн Байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн цаг үеэ олсон  үйл ажиллагаа болж буйг энд тэмдэглэх нь зүйтэй байх. БОАЖ-ын яамны бодлого, төлөвлөлт түүний хэрэгжилтийн талаар Д.Оюунхорол сайд илтгэл тавилаа. Тэр дагуу л яамны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Харин тулгамдаж буй асуудлын тухайд аялал жуулчлалын хөгжил сул байна. Ер нь баруун бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж бий. Дэлхийд гайхагдсан  “Алтай Таван богд” гэх мэт байгалийн өвөрмөц тогтоц бүхий олон газар нутаг манайд бий. Гагцхүү сурталчилгаа л дутагдаж байна. Тиймээс энэ чиглэлээр Хөх Сэрхийн нурууны тусгай хамгаалалттай газрын захиргаа тодорхой бодлого боловсруулж ажиллаж байгаа.  Сүүлийн жилүүдэд Дархан цаазат газрыг үзэж сонирхохоор ирсэн жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Байгалийнхаа өвөрмөц тогтоцыг сурталчилж, мэдээлэл түгээсний дүнд жуулчдынхаа тоог нэмэгдүүлж чадсан. Цаашид ч энэ чиглэлд анхаарахаар төлөвлөж байна даа.

Г.Мөнх-Эрдэнэ: “Чингис брэнд” –ийг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна

/Хэнтий аймгийн БОАЖ-ын газрын даргын түр орлон гүйцэтгэгч/

-Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсны дагуу дэд хөтөлбөр боловсруулж,  “Чингис брэнд” –ийг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын оролцоотой өргөн хүрээнд зохих  ажлуудыг зохион байгуулж байна.  Чингис брэндийг түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалыг зохион  байгуулах чиглэлээр бий болгох төлөвлөгөө гаргасан.  Энэ хүрээнд Чингисийн төрсөн газар Дэлүүн болдог, Чингисийн тулга гэх мэт газруудад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор эхний ээлжинд сурталчилгааны ажлуудыг  зохион байгуулж байгаа. 

Аялал жуулчлал Хэнтий аймгийн тэргүүлэх салбар хэдий ч, улсын хэмжээнд хошуучлах байдлаар хараахан хөгжиж чадаагүй.  Ерөнхийдөө улсад  эхний 10-т л багтах байх. Чингисийн төрсөн нутаг гэдгээрээ л жуулчдын сонирхлыг татдаг болохоос  биш аялал жуулчлал төдийлөн сайн хөгжөөгүй.  Одооноос л энэ чиглэлд  шинэ санал, санаачилга гаргаж идэвхитэй ажиллаж байгаа юм. Чингис брэндийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд санхүүжилт тулгамдаж байгаа. Гэхдээ салбар яам, орон нутгийн хэмжээнд яригдаж буй учраас санхүүжилт нь тодорхой хэмжээнд шийдэгдчих байх.  Өнгөрсөн оны байдлаар манайд дотоодын 15 мянга, гадаад улс орны 3000 орчим жуулчин ирсэн гэсэн тооцоо бий.

Д.Чандмань: Зөвлөгөөнд хоёр санал хэлсэн

/Алтайн Өвөр говийн сав газрын дарга/

-Алтай Өвөр Говийн сав газарт Өмнөговь аймгийн баруун, Баянхонгор аймгийн өмнөд хэсгийн,  Говь-Алтай аймгийн алтайн нурууны өмнөд этгээдийн бүх сумд хамрагддаг. Монголын нийт газар нутгийн бараг 10 орчим хувийг хамарсан том газар нутгийг хамарч байдаг юм. Байгаль хамгаалах бодлого, шийдвэрийг гаргадаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтнууд өнөөдөр /өчигдөр/ чууллаа. Зөвлөгөөний үеэр би хоёр гол асуудлыг хөндөж саналаа хэлсэн.

Нэгдүгээрт, томоохон уул уурхайн төслүүд хэрэгжиж буй гэдэг утгаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар зөвлөлөө Өмнөговь аймагт  хуралдуулж, тухайн орон нутагт амьдарч, ажиллаж буй иргэдийн санал бодлыг сонсох хэрэгтэй байна. Улмаар байгалийн онгон дагшин байдлыг цаашид алдагдуулахгүй, хэвээр хадгалах­ын зэрэгцээ уул уурхайг хэрхэн оновчтойгоор ашиглах вэ гэдэг асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргах шаардлагатай гэх саналыг хэллээ. Үнэхээр хариуцлагатай уул уурхайг төр дэмжих ёстой. Гэхдээ хариуцлагагүйд нь  төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Тиймээс л газар дээр нь зөвлөлөө хуралдуулж, тэнд амьдарч буй малчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэдийн санал бодлыг  сонсооч гэлээ. Сайд ч нааштайгаар хүлээн авсан. Тун удахгүй говьд байгаль орчны чиглэлээрхи хэлэлцүүлэг өрнөх байх  гэж ойлгож байгаа.

Хоёрдугаарт, БОАЖ-ын яамны Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Усны сав газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаад, Ойн сум дундын анги, Цаг уур орчны шинжилгээний газар гэсэн таван байгууллага дуу нэгтэйгээр хамтарч ажиллах шаардлагатай байна. Дугтарвал хүч нэг, дуугарвал дуу нэг гэсэн үг байдаг даа. Алтай өвөр говийн сав газар  дахь Өмнөговь аймагт Оюутолгой, Тавантолгой, Гашуун сухайтын уурхай  зэрэг томоохон орд газрууд байрладаг.  Энэ хүрээнд Өмнөговь аймаг улсын төсвийг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж буйн зэрэгцээ өөрийн орон нутгийн төсвөө ч 100 хувь дааж явдаг. Харин орон нутгийн төсөв бүрдүүлдэг гол эх үүсвэр нь усны ашиглалтын төлбөр байдаг юм.

Өмнөговь аймагт ус ашигласны төлбөрөөс жилдээ 16-18 тэрбум төгрөг төвлөрч байдаг.  Үүний 45 хувь нь хуулиараа усны нөхөн сэргээлт, усны барилга байгууламжийг сайжруулах, говийн нөхцөлд усны төвшинг хадгалах, нэмэгдүүлэхэд зориулагдах ёстой.  Гэхдээ мэдээж зорилт бүрэн дүүрэн биелэхэд хэцүү л дээ. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт дээр түшиглэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй дээрх таван байгууллага нэгдсэн нэг удирдлагын ордонтой болж, нэг бодлого шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулах боломж байгаа.  Санхүүгийн тусламжийн талаар би энд яриагүй шүү. Аймагт  уснаас их хэмжээний орлого төвлөрч байгаа. Гагцхүү бодлого шийдвэрийг нь гаргачих хэрэгтэй байна.

Д.Оюунхорол: Хар алтны төлөөх  тэмцэл  “цэнхэр” алтных болон хувирч байна

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 2017 оны удирдах зөвлөгөөн хийгээд цаашдын бодлого чиглэлийн талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цөөн хором ярилцлаа.

-БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэж байна. Таны хувьд зөвлөгөөнөөс гарах үр дүнгийн талаар ямар хүлээлттэй байна вэ?

-Байгаль орчин,  аялал жуучлалын  яамнаас   дөрвөн  жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөр, бодлогоо танилцуулж, бүх шатны удирдлагуудтайгаа уулзаж байна. Салбарын удирдах ажилтнуудын дунд шинээр ажил, албан тушаалд очсон хүмүүс бий,  хуучин хүмүүс ч бий. Энэ салбарт  өмнө нь болж байсан, болохгүй байгаа  зүйл нь юу юм, хууль эрхзүйн  талаас дутмаг зүйл юу байна,  орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр ямар асуудал хамгийн их анхаарал татаж байна гэх зэрэг олон асуудлыг харилцан ярилцаж, сонсч байна.

-Цэвэр усны нөөц жилээс жилд хомсдож байгаа тухай ноцтой зүйлүүд ч яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор та салбарын усны асуудалд хатуу арга хэмжээ авна гэлээ. Чухам ямар байдлаар ажиллах нь үр дүнтэй вэ?

-Усны асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  20-р зуун хар алтны төлөөх  тэмцэл байсан  бол  21-р зуун “цэнхэр” алтны төлөөх тэмцэл болон хувирч байна. Дэлхий даяар хүчтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс ч хамгийн өртөмтгий улсын тоонд багтаж буй. Манай яам Монгол Улсын хэмжээнд усны тооллого явуулсан. Энэхүү тооллогоор зөвхөн зүүн бүс нутагт л гэхэд 200 гол горхиноос 120 нь татарч ширгэсэн  байх жишээтэй. Гол ус олноороо ширгэх болсон нь байгалийн хүчин зүйлээс гадна  хувь хүмүүсийн өөрсдийнх нь ухамсраас ихээхэн шалтгаалж байна. Тиймээс   хувь хүмүүсийн буруутай үйлдлийг  таслан зогсоох чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал ус  бохирдуулсны төлбөр хураамжийг нэмэгдүүлэх, хариуцлагыг чангатгах гээд олон арга хэлбэрээр  тэмцэх болно.

-Байгаль орчныг доройтуулж байгаа нэг томоохон хүчин зүйл нь уул уурхайн нөхөн сэргээлт хангалттай хийдэггүйтэй холбоотой. Энэ чиглэлд  хийж байгаа дорвитой ажил байна уу?

Байгаль орчны доройтол хариуцлагагүй уул уурхай хамгийн ихээр нөлөөлж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Тиймээс энэ тооллогын дүнг гаргаад цаашдаа нөхөн сэргээлт хийх олон улсын стандарт шаардлагыг аж ахуй нэгжүүдэд  тавьж, нөхөн сэргээлтийн зардлыг урьдчилан төлүүлдэг тогтолцоо руу явна. Зөвхөн орлого олохын төлөө биш, олсон орлогоосоо байгаль эх дэлхийгээ хамгаалахад зарцуулдаг болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байна. байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй хаяж явсан зарим  компаниудыг байгаль орчны эсрэг гэмт хэрэг  үйлдсэн гэдгээр   хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Энэ ажил цаашдаа нэлээд идэвхижих байх.

-“Дэрэвгэр жиргэрүүг” нэртэй ургамлыг хилээр гаргахыг хориглосон өмнөх сайдын шийдвэрийг та цуцалсан. Ямар шалтгаанаар энэ ургамлыг хилээр гаргахыг зөвшөөрсөн юм бэ?

-“Дэрэвгэр жиргэрүүг өмнө нь олон жил түүж, хилээр гаргадаг байсан. Монголчууд өөрсдөө бол огт хэрэглэдэггүй,  эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй. Харин ганцхан БНХАУ худалдан авдаг, тодорхой орлогын эх үүсвэр болдог юм байна. Судлаад үзэхэд үнэтэй ховор эмийн ургамал болдог, элэгний эмчилгээнд хэрэглэдэг юм байна. Энэ ургамлыг  хилээр гаргах, худалдаалахыг  хориглосноор асуудлыг шийдэхгүй.  Энэ төрлийн ургамлыг тарималжуулаад тодорхой хэмжээгээр нөөцөлсөн  аж ахуй нэгжүүдийг  төрийн захиргааны  шийдвэрээр  хохироож болохгүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээж авч  шийдвэрлэсэн.

-Хэнтий аймагт аялал жуулчлалын Чингис брэнд бий болгоно гэсэн. Энэ талаар?

-Чингис хааныг сурталчилсан музей нийслэлд ч,  орон нутагт ч байдаггүй. Харин энэ чиглэлээр хувийн аж ахуй нэгжүүд идэвхитэй ажиллаад эхэлсэн байна билээ. Чингис хааны түүхэн замналыг бодитоор харуулсан үзэсгэлэн гаргахаар бэлтгэж буй гэсэн.  Энэ төслийг дэмжиж, хамтарч ажиллана. МУ-ын Засгийн газрын тогтоол ч гарсан.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох менежментын чиглэлээр Байгаль орчны хууль тогтоомжуудад өөрчлөлт орж байгаа юу. Хэрэв орж байгаа бол ямар хууль вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх талаар тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт орох талаар яригдаж байна. Ер нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хуулиуд маш сайн боловсруулагдсан байдаг. Үүнийг бодитоор нь хэрэгжүүлэх амин сүнс л дутагдаж байгаа юм. Энэ чиглэлээр нэлээд идэвхитэй ажиллах,  хоёрдугаарт хариуцлага тооцох асуудлууд харьцангуй сул байдаг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна
Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сонгууль
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
С.Эрдэнэ: Намаас Ерөнхийлөгчид...
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн...

БОАЖ-ын салбарын удирдах ажилтнууд зорилтоо тодорхойллоо

Даваахүү 2017-02-14

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна
Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

5 цагийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

5 цагийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

5 цагийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

6 цагийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2 өдрийн өмнө өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2 өдрийн өмнө өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

САНАЛ БОЛГОХ
2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-06 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах