• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сараагийн “Аргагүй амраг”-тай өнгөрүүлсэн үдэш саак байлаа

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлж байсан дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт аль хэдийнэ орон зайгаа эзлэж, 30 жилийн түүхийг бүтээж чаджээ. Мөн тэрбээр Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирсан нэгэн. Тэрбээр урлагт зүтгэсний 10 жилийн ойгоо 1996 онд тэмдэглэж байсан төдийгүй “Аргагүй амраг” хэмээх этник цомгоо өлгийдөн авч, цомгийн баяраа Сингапурт тэмдэглэж байв.

Монголын рок поп урлагт 20 жилийн өмнө тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи”, “Супермэн” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан гэдэгтэй санал нийлэх биз ээ. Түүний уянгалаг бөгөөд хүчтэй хоолойгоор сонсогч фэнүүдийнх нь сонорт хүрсэн олон сайхан уран бүтээлийнх нь дээжис эдүгээгээс 20 жилийн өмнө эгшиглэж байсан “Аргагүй амраг” этник тоглолтод нь дуулагдаж байв.

Тиймдээ ч 20 жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж, 20 жилийн өмнөх тэр л үед фэнүүдийгээ урин залсан юм. XX зууны манлай дуучин, 30 жил тайз эзэгнэсэн энэ л эрхэмсэг хатагтай алдарт “Аргагүй амраг”-аа дахин сэргээхдээ гэгээн хайрын баярыг тохиолдуулан, ганцхан удаа “Корпорэйт” зочид буудлын “Corporate convention center”-т энэ сарын 10-нд дахин тоглолоо. Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үед поп хатагтайн “Аргагүй амраг” ёстой л цаг үеэ мэдэрч чадсан гэхэд болно. Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30 жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг түүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л “юугаар баян, түүгээрээ дайлна” гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй тэр хэвээрээ гялалзаж байсныг дурьдах нь зүйтэй.

Тиймээс ч түүний “Аргагүй амраг”-т гал халуун фэнүүд нь хүрэлцэн ирсэн нь тэр биз. Түүний  тоглолтод хөтлөгчийн ч хэрэг алга. Тэр бол өөрөө амьд домог учраас дуу бүтсэн түүх, өөрийн сэтгэгдлээрээ л тоглолтоо амилуулж байв. Амьд хөгжмийн “Random”, үндэсний хөгжмийн “Олонхи” хамтлаг, дуучин Л.Насанбуян болон ЦДБЭЧ-ын бүжигчид, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар ч түүний тоглолтод хүрэлцэн ирж, поп хатагтайтай нэгэн үдшийг өнгөрүүлсэн юм.

Тэрбээр “Аргагүй амраг” цомогт багтсан “Ихэр саран”, “Салхины хээ”, “Миний ээж тэмээчин” дуунуудаасаа гадна “Олонхи” хамтлагийнхантай хамтран бүтээсэн “Зоргоороо амраг”, ятгын дөрвөлтэй хамтран дуулсан бүтээлүүд, “Random” хамтлагийн гитарчин, дуучин Чойжоотой хамтарсан “Хаврын ганц улиас” зэрэг олон сайхан бүтээл нь энэ үдэш эгшиглэсэн нь фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөж байв. Алдарт “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” мэндэлсэн “Аргагүй амраг” концерт Сараагийн фэнүүдийн дурсамжийг ёстой л нэг хөглөлөө.

Түүнийг эргэлзээгүйгээр Монголын урлагт тодорсон од гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрдөг. Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас өндөр үнэлгээ авдаг Б.Сарантуяагийн “Аргагүй амраг” дахин сэтгэлд хоногшин үлдлээ. Түүний нэгэн цагт “Удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж тайзан дээр уран бүтээл тоглогдоно гэдэг маш хэцүү. Байнга тайзан дээр дуулахгүй ч миний хувьд фэнүүдийнхээ хүсэн хүлээсэн хүсэмжит дуучин байхын төлөө зүтгэсэн. Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасан байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна” гэж байсан нь эдүгээ биеллээ олжээ. Тэр бол аргагүй л зууны манлай, зоргоороо бүсгүй юм даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
М.Баяржаргал: “KHARKHORUM 360°” бол эх орноо дэлхийд сурталчлах фестиваль
Өнөөдөр “Kharkhorum BAZAAR”-т Diamond Circus-тэй
"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус. “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Боловсрол
  • •Уул уурхай
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
ХУРААХ
Uka - Хайр хөгжим юм уу
Харвони эмийн хувь заяа хаашаа...

Сараагийн “Аргагүй амраг”-тай өнгөрүүлсэн үдэш саак байлаа

Энхцэцэг 2017-02-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сараагийн “Аргагүй амраг”-тай өнгөрүүлсэн үдэш саак байлаа

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлж байсан дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт аль хэдийнэ орон зайгаа эзлэж, 30 жилийн түүхийг бүтээж чаджээ. Мөн тэрбээр Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирсан нэгэн. Тэрбээр урлагт зүтгэсний 10 жилийн ойгоо 1996 онд тэмдэглэж байсан төдийгүй “Аргагүй амраг” хэмээх этник цомгоо өлгийдөн авч, цомгийн баяраа Сингапурт тэмдэглэж байв.

Монголын рок поп урлагт 20 жилийн өмнө тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи”, “Супермэн” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан гэдэгтэй санал нийлэх биз ээ. Түүний уянгалаг бөгөөд хүчтэй хоолойгоор сонсогч фэнүүдийнх нь сонорт хүрсэн олон сайхан уран бүтээлийнх нь дээжис эдүгээгээс 20 жилийн өмнө эгшиглэж байсан “Аргагүй амраг” этник тоглолтод нь дуулагдаж байв.

Тиймдээ ч 20 жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж, 20 жилийн өмнөх тэр л үед фэнүүдийгээ урин залсан юм. XX зууны манлай дуучин, 30 жил тайз эзэгнэсэн энэ л эрхэмсэг хатагтай алдарт “Аргагүй амраг”-аа дахин сэргээхдээ гэгээн хайрын баярыг тохиолдуулан, ганцхан удаа “Корпорэйт” зочид буудлын “Corporate convention center”-т энэ сарын 10-нд дахин тоглолоо. Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үед поп хатагтайн “Аргагүй амраг” ёстой л цаг үеэ мэдэрч чадсан гэхэд болно. Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30 жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг түүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л “юугаар баян, түүгээрээ дайлна” гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй тэр хэвээрээ гялалзаж байсныг дурьдах нь зүйтэй.

Тиймээс ч түүний “Аргагүй амраг”-т гал халуун фэнүүд нь хүрэлцэн ирсэн нь тэр биз. Түүний  тоглолтод хөтлөгчийн ч хэрэг алга. Тэр бол өөрөө амьд домог учраас дуу бүтсэн түүх, өөрийн сэтгэгдлээрээ л тоглолтоо амилуулж байв. Амьд хөгжмийн “Random”, үндэсний хөгжмийн “Олонхи” хамтлаг, дуучин Л.Насанбуян болон ЦДБЭЧ-ын бүжигчид, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар ч түүний тоглолтод хүрэлцэн ирж, поп хатагтайтай нэгэн үдшийг өнгөрүүлсэн юм.

Тэрбээр “Аргагүй амраг” цомогт багтсан “Ихэр саран”, “Салхины хээ”, “Миний ээж тэмээчин” дуунуудаасаа гадна “Олонхи” хамтлагийнхантай хамтран бүтээсэн “Зоргоороо амраг”, ятгын дөрвөлтэй хамтран дуулсан бүтээлүүд, “Random” хамтлагийн гитарчин, дуучин Чойжоотой хамтарсан “Хаврын ганц улиас” зэрэг олон сайхан бүтээл нь энэ үдэш эгшиглэсэн нь фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөж байв. Алдарт “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” мэндэлсэн “Аргагүй амраг” концерт Сараагийн фэнүүдийн дурсамжийг ёстой л нэг хөглөлөө.

Түүнийг эргэлзээгүйгээр Монголын урлагт тодорсон од гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрдөг. Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас өндөр үнэлгээ авдаг Б.Сарантуяагийн “Аргагүй амраг” дахин сэтгэлд хоногшин үлдлээ. Түүний нэгэн цагт “Удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж тайзан дээр уран бүтээл тоглогдоно гэдэг маш хэцүү. Байнга тайзан дээр дуулахгүй ч миний хувьд фэнүүдийнхээ хүсэн хүлээсэн хүсэмжит дуучин байхын төлөө зүтгэсэн. Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасан байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна” гэж байсан нь эдүгээ биеллээ олжээ. Тэр бол аргагүй л зууны манлай, зоргоороо бүсгүй юм даа.

Сэдвүүд : #Кино, театр  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
М.Баяржаргал: “KHARKHORUM 360°” бол эх орноо дэлхийд сурталчлах фестиваль
Өнөөдөр “Kharkhorum BAZAAR”-т Diamond Circus-тэй
"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус. “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
59 минутын өмнө өмнө

Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

1 цагийн өмнө өмнө

М.Баяржаргал: “KHARKHORUM 360°” бол эх орноо дэлхийд сурталчлах фестиваль

1 цагийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

1 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

20 цагийн өмнө өмнө

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

21 цагийн өмнө өмнө

The MongolZ баг өнөөдөр NaVi багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Fried peanuts давсгүй, хуурсан газрын самрыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

1 өдрийн өмнө өмнө

С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж “Чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү” гэж дарамталлаа

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр “Kharkhorum BAZAAR”-т Diamond Circus-тэй

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

1 өдрийн өмнө өмнө

"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

1 өдрийн өмнө өмнө

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

1 өдрийн өмнө өмнө

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт ХХК нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэлийн хэрэглээний 50% хангахаар зорьж байна

2 өдрийн өмнө өмнө

Гадаадын иргэний үүргэвчнээс бэлэн мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням: Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

2 өдрийн өмнө өмнө

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

2 өдрийн өмнө өмнө

"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

2 өдрийн өмнө өмнө

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-08-09 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

2026-08-11 өмнө

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

2026-08-10 өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

2026-08-10 өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

2026-08-10 өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

2026-08-11 өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

2026-08-09 өмнө

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо

2026-08-09 өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

2026-08-11 өмнө

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

2026-08-10 өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

2026-08-10 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

2026-08-10 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

2026-08-10 өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

2026-08-09 өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа

2026-08-10 өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

2026-08-11 өмнө

С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

2026-08-10 өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

2026-08-10 өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

2026-08-13 өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

2026-08-11 өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

2026-08-12 өмнө

Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

2026-08-13 өмнө

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-08-12 өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-08-12 өмнө

Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ

2026-08-09 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-08-09 өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

2026-08-10 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-10 өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

2026-08-11 өмнө

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

2026-08-10 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах