• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Харвони эмийн хувь заяа хаашаа эргэх вэ...

Сенсаацийн эргэн тойронд

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай  иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахаар болсон хэрэг. Гэтэл ганцхан аймагт “Харвони” эмийг тараах гэлээ хэмээн асуудал үүсэх болсон. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа “Харвони” эмтэй холбоотой асуудлыг онцолж байна.

А.Цогцэцэг: Эрүүл мэндийн сайдын хувьд нутгархаад суух боломжгүй

/Эрүүл мэндийн сайд/

-Архангай аймгийн хувьд Эрүүл мэндийн газар нь “Элэгний эмгэггүй Архангай” төсөл боловсруулж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хүргүүлсэн юм билээ. Тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийн төлөө хүсэлтийг нь харгалзан үзэж, дэмжин ажиллаж, АНУ-ын “Гилеад Сайнс” компанитай холбоо тогтоож, элэгний С вирусын 3000 хайрцаг, 1000 хүн тун эмийг буцалтгүй тусламжаар авах боломжтой болсон юм байна. Уг асуудлаа Эрүүл мэндийн яаманд уламжилж, 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдад хүсэлтээ ирүүлсэн. Үүнийг Засгийн газар дэмжиж, “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ-ыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм. Үүнээс өмнө ЭМЯ-наас “Оном сан” ТББ-д “IDIS” олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар 50 иргэнд үнэ төлбөргүй олгох гепатитын С вирусыг эмчлэх “Викира Пак” 300 хайрцаг эмийг импортлох лиценз олгож, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тал дээр дэмжлэг үзүүлж өгөх тухай Сангийн яаманд албан тоот хүргүүлж байсан. Ер нь салбарын бодлогыг хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн сайдын хувьд нутгархаад суух боломжгүй. Бид иргэдээ л гэсэн сэтгэлийн үндсэн дээр ажиллаж байна. АНУ-ын “Глеад Сайнс” компанийн элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг сарын хэрэглээний өртөг 400 ам.долларын үнэтэй байсныг 300 доллар болгон үнийг бууруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлсэн. 2016 оны арванхоёдугаар сараас эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу гепатит С вирусыг эмчлэх “Харвони” эмээс гадна ижил үйлчилгээ бүхий дөрвөн нэрийн эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас сарын хэрэглээ тутмаас 210 мянган төгрөг, гурван сар буюу нэг курс эмчилгээний эмийн өртөг нийт 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.

Ё.Баатарбилэг: Төсөл зогсвол энэ нэг хашгичаад байгаа залуу хариуцах юм уу

/УИХ-ын гишүүн, Архангай аймгийн Засаг дарга асан/

-Энэ нэг “Элэг бүтэн Монгол” гээд яваад байсан хэн ч билээ нэг залуу ойрд “Бурхангүй газрын бумба” шиг л “галзуурч” байна аа. Эрүүл мэндийн сайд нь ч томоотой юм хөөрхий, номхон тэмээ мэт. Би уг нь өнгөрсөн зун АНУ-ын “Гилиад Сайнс” компанийхантай холбоо тогтоогоод, биечлэн уулзаад миний сонгогдсон тойрогт элэгний өвчлөл их байгаа тул “Харвони” эмнээсээ хандивлаач гэсэн хүсэлт тавьж, тэд ч удалгүй хариу өгч зөвшөөрсөн юм. Нэг нөхцөлтэй. Эхний ээлжинд зөвхөн танай Архангай аймгийн ахмадуудад гэж. Нийт 3000 хүнийхийг. Бас шинжилгээний зардлаа танайх хариуцаарай гэж. Бид ч баярлаад аймагтаа төслийн ажлын хэсэг байгуулж бүх ажлаа зохион байгуулж долоон сар шахам ажиллаж байж эхний ээлжийн 1000 ширхэгийг авах болж байна. Яг энэ төслийн ажлын хэсгийг би өөрөө аймагтаа очиж гардан зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангаж ажилласан. Засгийн газар дэмжиж хандиваар ирж байгаа тул татварыг хөнгөлсөн. Ийм л энгийн юм. 1000 ширхэг Харвони манайд байгаа зах зээлийн үнээрээ 900.000 доллар буюу хоёр тэрбум 300 гаруй сая төгрөг. Одоо нэг санаа зовоосон асуудал байна манайхаан. Хүн хөөцөлдөөд юм олж ирэхээр “яахаараа чи гэж” гээд хувааж тараа, адил хүртэх ёстой гээд нийгэмчлэх гээд байдаг сэтгэлгээ хэвээр байна. Өөрсдөө ингээд юм олж ирэх боломж дэлхийгээр нэг байна. Яваад олоод ирээч дээ. Хэн байг гэсэн юм. Бас нэг асуудал нь энд ингээд попдоод байхаар нөгөө АНУ-ын компани бизнесийн нэр хүндээ бодоод төслийн дараагийнхаа амласныг өгөхгүй болох тал руугаа яриа хэлбийгээд эхэллээ. Яана вэ? Төсөл зогсвол энэ нэг хашгичаад байгаа залуу хариуцах юм уу. Ард нь турхирдаг хүмүүс хариуцах юм уу. Архангайн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс энэ балай явуулгаа зогсоохыг шаардаж байна. Үнэхээр элэгний өвчлөлийн эсрэг явж байгаа юм бол үйлдэл чинь үгтэйгээ нийцэхгүй байна. Хэдэн хүнд ингэж үнэгүй эм хандивласнаа яриач залуу. Улсын төсвөөс хөнгөлөлт үзүүлж байгааг ярихгүйгээр шүү. Сая шинжилгээгээр Архангайн ахмадуудын дундах С вирусын өвчлөл 19 хувь буюу улсын дунджаас асар өндөр гарсан.

Д.Наранбаатар: Элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө Архангай аймаг хамгийн бага

/“Оном” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, доктор/

-Монгол Улсад нэгдсэн бодлого гэж байх ёстой. Нэг л Монгол Улс, ижилхэн л монголчууд. Архангайн Монгол, Сүхбаатарын Монгол гэж байхгүй. Сүхбаатараас сонгогдсон гишүүн арчаагүй болохоор иргэд нь үнэгүй эм авч чадахгүй. Архангайн гишүүн бол “Би та нарыг аварч байна” гэж хэлж байна шүү дээ. 2020 он гэхэд элэгний С вирусыг бүрэн устгахын тулд 150 мянган хүн эмчилнэ гэсэн үг. Өнгөрсөн жил 7000 гаруй хүн энэ эмийг уугаад эмчлэгдсэн. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр өнөөдөр манай улсад шинээр 3000 хүн элэгний С вирусын халдвар авч байна. Тэгэхээр бид урагшаа хоёр алхаад, арагшаа нэг алхам ухарч байна. Ер нь 76 гишүүн нь энэ эмчилгээг 76 тойрог руугаа татах уу, 76 монгол болох уу. Эрүүл мэндийн салбарынхан бол ажлаа хийж байгаад л халдвар авсан. Энэ хүмүүсийг эмчлээд дахин шинэ хүнд халдвар өгөх магадлалыг багасгамаар байна шүү дээ. Тэгж байж бид зорилгодоо хүрнэ, элэг бүтэн болно. Манай улс элэгний вирусын тархалтын судалгааг одоо хүртэл хийгээгүй. 2013 онд “Оном” сангийн эрдэмтэд Завхан, Өвөрхангай, Дорноговь аймагт элэгний вирусын тархалтын судалгаа хийсэн. Энэ талаар хийсэн хамгийн сүүлийн судалгаа бол тэр. Бид гадаадаас мөнгийг нь босгож байж судалгаа хийсэн. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс жил бүр гаргадаг “Эрүүл мэндийн үзүүлэлтүүд-2016” эмхэтгэлд элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө Архангай аймаг хамгийн бага байгаа. Бид элэгний вирусын халдварыг өвчлөл, нас баралтаар нь л барагцаалж байна. Архангайд очиход сумаар нь ялгаварлан гадуурхана. УИХ-ын гишүүн Баатарбилэгийн сонгогдсон сумдад илүү хуваарилж таарна. 45-60 насныханд өгнө гэж насаар нь ялгаварлан гадуурхана. В, Д вирусын халдвартай цэл залуухан хүмүүс элэгний хатуурал, элэгний хорт хавдраас болж, элэг шилжүүлэн суулгуулахаас аргагүйд хүрч байна. Тэр хүмүүст тусалмаар байна. Тоо баримтаас харахад 45-аас дээш насны 22 мянган хүн байна. Түүний 10 хувь гэж тооцоод 2000 эм авахад хангалттай юм байна гэж үзсэн бололтой.

Л.Мөнхтулга: Ингэж улстөржих хэрэггүй

/ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга/

-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2016 оны тавдугаар сард “Элэгний эмгэггүй Архангай” гэсэн төсөл санаачилж, АНУ-ын “Гилеад Сайнс” компанийн төлөөлөгчидтэй уулзсан юм билээ. Тэгэхдээ “Архангай аймагт элэгний өвчлөл өндөр байгаа учраас “Харвони” эмнээсээ хандивлаач” гэсэн санал тавихад тус компанийнхан зөвшөөрсөн. Ингээд 6000 хайрцаг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор болсон байна. Төслийн хүрээнд эхний ээлжинд 3000 хайрцаг эм хүргүүлсэн. ЭМЯ чиг үүргийнхээ дагуу энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэн тэдгээр эмийг гааль, татвараас чөлөөлүүлсэн. Манай яамнаас “Элэгний С вирусгүй Монгол” хөтөлбөр боловсруулж, ажлын хэсэг гарч ажиллаж байна. Аймаг, сумынх нь төлөөллийн хэн нь ч ийм төсөл хэрэгжүүлэх боломжтой. Ингэж улстөржих хэрэггүй.

Б.Өсөхбаяр: “Оном сан” бизнесийн орчноо алдахгүйн тулд эсэргүүцэж байгаа

/Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга/

-“Оном сан” гэдэгт өндөртэй үнэтэй эм зардаг, элэгний эмчилгээ хийдэг, шинжилгээ авдаг хувийн эмнэлгүүд харьяалагддаг. Тиймээс тэд бизнесийн орчноо алдахгүйн тулд гаднаас орж ирэх хандив тусламжийг үгүй хийх зорилгоор ингэж эсэргүүцэж байгаа юм. Тэд бусдад буруу ташаа мэдээлэл цацаж байна. Буруу гэдгийн учрыг тайлбарлавал энэ нь ямар нэгэн Засгийн газар, хоорондын гэрээ хэлцэл, зээл тусламж биш. Ё.Баатарбилэг гишүүний хувийн журмаар хөөцөлдөж байгаад тойргийнхоо иргэдэд тараах, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажил. Харин гаалийн татварыг Засгийн газрын шийдвэрээр цуцлуулсан. Элэгний өвчлөл манай улсад маш их болсон. Өвчин их байх тусам цаад хувийн эмнэлгүүдэд ашигтай байдаг. Тиймээс тэд бизнесээ алдахгүйн тулд тэмцэж байна. Яагаад гэхээр энэ хөтөлбөр Архангай аймагт амжилттай хэрэгжчихвэл бусад аймгуудад ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр АНУ-ын энэ компанитай ярьж байгаа юм. Үүнийг мэдчихээд эмнэлгүүдээ дампууруулахгүйн тулд Д.Наранбаатар зэрэг хүмүүс юу гэж ч худал мэдээлэл тараахад бэлэн байх шиг байна. Би хувьдаа гайхаж байна. Үнэхээр хүний эрүүл мэндийн төлөө яваа юм бол нэг ч гэсэн хүн эрүүл болж байвал сайн баймаар юм. Үнэхээр хүний эрүүл мэндийн төлөө ажилладаг санаа тавьдаг юм бол Д.Наранбаатар яагаад энэ хөтөлбөрийг эсэргүүцээд байгаа юм. Уг нь нэг аймаг ч гэсэн элэгнйи өвчлөлтгүй болж байвал сайн биз дээ. Тэд гадны хөрөнгө оруулалтыг аль болох орулахыг хүсэхгүй байна. Үргээх гэж буй оролдлого. Энэ бохир арга нь үйлчлээд, АНУ-ын энэ эм өгч буй компани танай улсынхан үнэгүй эм өгч байхад хэрүүл хийцгээдэг ямар сонин хүмүүс бэ гээд гайхаж, үргэж эхэлж байна.

Сэтгүүлчийн өнцөг

АРХАНГАЙ БИТГИЙ ХЭЛ НЭГ Ч МОНГОЛ ХҮН ХАРВОНИ ЭМИЙГ АВАХ ЭРХГҮЙ БОЛОХ НЬ

ДЭМБ-аас 2030 он гэхэд элэгний В, С вирусыг бүрэн устгаж, нийгмийн эрүүл мэндийн аюул биш болгоно гэсэн зорилт тавьжээ. Харин манай улс “2020 он гэхэд элэгний С вирусыг устгана” гэсэн зорилт тавьж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Элэгний эмгэггүй Архангай” төслийг боловсруулж, 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хүргүүлсэн байна.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тэрбээр нутгийнхаа иргэдийн төлөө хүсэлтийг нь харгалзан үзэж, тэдний ирүүлсэн төслийг дэмжин ажилласан аж. Улмаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АНУ-ын “Гилеад Сайнс” компанитай холбоо тогтоож, элэгний С виру­сын 3000 ширхэг эмийг буцалт­гүй тусламжаар авах боломж­той болсон байна.

Тиймээс 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдад хүсэлтээ уламжилж, Засгийн газар дэмжиж “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ-ийн татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм. Гэтэл өөрийгөө монголчуудыг эрүүл элэгтэй болгохын тулд хамаг бүхнээ зориулан зүтгэж байгаа гэх “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар гэх нөхөр энэхүү элэгний эмний асуудлаар сүүлийн хэдэн хоног “поп”-дож эхлээд байгаа.

Тэрбээр “Ё.Баатарбилэг гишүүн, А.Цогцэцэг сайд нар Архангайн монгол биш, Монголын монгол хүн юм бол тэнд байгаа амьдралын боломжтой хүмүүст үнэгүй эм тарааж яах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, орлогогүй, энэ эмийг авч уух мөнгөгүй хүмүүст өгч болно шүү дээ. Хүн юм бол үүнийг ойлгох ёстой. Архангайн мянгат малчинд тараах ямар хэрэгтэй юм бэ. Энэ бол А.Цогцэцэг сайд Шогцэцэг болж байгаагийн илрэл. Энэ хүн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд биш, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байх ёстой хүн байна” хэмээн эгдүүцэж, асуудал үүсгэх болсон.

Тэгвэл энэхүү эмийг Архангай аймгийн иргэдэд буцалтгүй тусламжаар өгөхөөр болоод байгаа Америкийн компани гааль дээр байгаа Харвони эмийг буцаан татаж магадгүй болоод байна. Тодруулбал, АНУ-ын “Гилиад Сайнс” компаниас Монгол дахь дистрибьютер компани болох “Омбал” ХХК-ийн удирдлагуудад “Гааль дээр байгаа 1000 хүний Харвони эмийг татаж оруулахаа азнаж байгаарай, хэрэв Монгол Улсын Засгийн газраас манай компанийн хэрэгжүүлж байгаа төслийг ямар нэг байдлаар өөрчлөх гэвэл бид татан авах нөхцөл үүсч болзошгүй” гэж мэдэгдсэн талаар уг төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдэгдсэн.

Тиймээс Архангай аймгийн ахмад настнуудад элэгний С вирусын Харвони эмийг түгээх зорилготой эхлүүлсэн төслийн зорилгыг Д.Наранбаатар мэтийн хэсэг нөхдүүд улстөржүүлж, гуйвуулж, иргэдэд буруу мэдээлэл өгч, дэлхийгээр нэг тарааж шоудсаны үр дүнд Архангай битгий хэл нэг ч монгол хүн харвони эмийг авах эрхгүй болох эгзэгтэй байдал үүсч байгаа гэсэн үг. Үнэхээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хэлээд байгаа шиг энэхүү төслийн ажил зогсчихвол хэн хариуцлага хүлээх бол.

Мэдээж асуудал үүсгээд яваа Д.Наранбаатар гэх нөхөр лав хариуцлага хүлээхгүй гэдэг нь ойлгомжтой. Учир нь тэрбээр монголчуудыг элэгний өвчлөлөөс салгах гэсэндээ биш, харин ч элэгний өвчтэй хүмүүсийг бөөн мөнгө болгож хардаг нэгэн байж ч магадгүй болж байна. Өмнө нь 300 хайрцаг “Viekira Pak” (3D) эмийг 50 хүнд үнэ төлбөргүй олгохоор АНУ-аас оруулж ирж байсан байгаа юм. Ингэхдээ Д.Наранбаатар Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаж, Сангийн яамнаас гаалийн НӨАТ-аас чөлөөлүүлсэн гэж байгаа. Хачирхалтай нь, НӨАТ-аас чөлөөлсөн 300 хайрцаг эм ямар шугамаар иргэдэд хүрсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй.

Магадгүй “Оном” сангаар дамжуулан авсан эмээ иргэдэд үнэтэй зарчихсан ч байж магадгүй нэсэн хардлага явж эхлээд байгаа гэсэн. Учир нь, тус сангийн байранд байгуулсан лабораторид шинжилгээнд ороход 6000 төгрөгийн ханштай байдаг гэж байгаа. Уг нь бол энэ төрлийн шинжилгээг 1000 төгрөгөөр хийдэг гэсэн. Энэ мэтээс харж байхад Д.Наранбаатар гэх нөхөр тийм ч сайхан “энхийн цагаан тагтаа” биш бөгөөд энэ бүх шоудалтын цаана юу нуугдаж байгаа нь ойлгомжтой болж байгаа юм.

Тэгээд ч Архангай аймгийн иргэд ч монгол хүн шүү дээ. Тиймээс энэ мэт буруу мэдээллийг нийгэмд түгээж, барин тавин мэдээлэл хийж, буцалтгүй тусламжаар орж ирэх гэж байгаа эмийн хувь заяаг харуулаад байгаа үйлдлээ яаралтай зогсоовол зүгээр байна. Нэг хүний бизнесийн ашиг сонирхлоос болж нэлээд олон хүний буюу 3000 монгол хүний эрүүл мэндийн асуудлаараа наадуулаад байж болох уу.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.13/
Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр
Бага зэргийн бороо орно
Эх оронч худалдан авалтад уриалсан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Ипотекийн зээл
  • •Байнгын хороо
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Бөхийн төрлүүд
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Намууд
ХУРААХ
Сараагийн “Аргагүй амраг”-тай...
Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль...

Харвони эмийн хувь заяа хаашаа эргэх вэ...

Отгонмягмар 2017-02-13

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.13/
Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр
Бага зэргийн бороо орно
Эх оронч худалдан авалтад уриалсан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ШУУРХАЙ МЭДЭЭ
дөнгөж сая өмнө

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

дөнгөж сая өмнө

“Boeing 787 Dreamliner” онгоц осолдлоо

дөнгөж сая өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.13/

дөнгөж сая өмнө

Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр

дөнгөж сая өмнө

Бага зэргийн бороо орно

7 цагийн өмнө өмнө

Индиана Пэйсэрс талбайдаа хожил байгуулж, цувралыг 1-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ

7 цагийн өмнө өмнө

Эх оронч худалдан авалтад уриалсан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ

7 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

7 цагийн өмнө өмнө

ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ

7 цагийн өмнө өмнө

Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна

7 цагийн өмнө өмнө

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

16 цагийн өмнө өмнө

Америк хуульч Т.Батаарыг “эргэв”

19 цагийн өмнө өмнө

Маршалын гүүрнээс Централ тауэрын уулзвар хүртэлх /баруун тал/ явган хүний замыг шинэчилж байна

19 цагийн өмнө өмнө

“ДЦС-3” ТӨХК-д аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов

20 цагийн өмнө өмнө

Э.Бат-Үүл: Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус, сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү!

20 цагийн өмнө өмнө

Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

20 цагийн өмнө өмнө

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

19 цагийн өмнө өмнө

The MongolZ мажорын эхний тоглолтоо Бразилийн FURIA багтай тоглоно

20 цагийн өмнө өмнө

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний шилдэг дөрөвт үлдлээ

20 цагийн өмнө өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /25-02-12/

20 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.12/

20 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр

20 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна

1 өдрийн өмнө өмнө

Төв шуудангийн уулзварыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Арилжааны банкны олгосон ипотекийн зээл МИК-д хэрхэн шилждэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо

1 өдрийн өмнө өмнө

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ

САНАЛ БОЛГОХ
2025-06-06 өмнө

“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

2025-06-06 өмнө

Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ

2025-06-06 өмнө

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

2025-06-06 өмнө

Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр

2025-06-06 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2025-06-06 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.06/

2025-06-06 өмнө

“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

2025-06-07 өмнө

Бан Ги Мүн нар дурсгалын мод ҮЦХ-д тарилаа

2025-06-07 өмнө

СБД-ийн 17-р хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн ажил 80 хувьтай байна

2025-06-06 өмнө

Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

2025-06-07 өмнө

Өнөөдрийн байдлаар хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна

2025-06-07 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

2025-06-09 өмнө

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

2025-06-07 өмнө

Иан Миллер 30 оноог авч, Хасын Хүлэгүүд баг эхний хожлоо байгууллаа

2025-06-06 өмнө

"Chinggis Warriors" баг анхны мажорын тэмцээнээ өндөрлүүллээ

2025-06-09 өмнө

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

2025-06-07 өмнө

Урсгал сөрсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, эрхийг нь гурван сараар хаслаа

2025-06-07 өмнө

Д.Амарбаясгалан:Хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

2025-06-07 өмнө

Бүх цэргийн наадамд Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

А.Мөнхбат: Энтрепренерүүдээ өндөглөгч тахиа мэт хайрлаж, хамгаалсан улс л хөгждөг

2025-06-06 өмнө

Төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо

2025-06-07 өмнө

Х.Ганхуяг:Татварын багц хуулийн шинэчлэл нь ....

2025-06-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс 12 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд

2 өдрийн өмнө өмнө

Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

2025-06-07 өмнө

Индиана Пэйсэрс 4-р үед 15 онооны зөрүүг барьж, цувралын эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.10/

2 өдрийн өмнө өмнө

Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах