• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Сайн аав”-ын сайхан түүхээс амьдралын амтыг нэг мэдрээрэй

Нэгэн сайн аавын сайхан түүх олон олон залууст амьдралын амтыг мэдрүүлэхээр кино бүтээл болон мөнхөрч үлдлээ. Аз жаргал гэрэлтсэн царай, эгэл даруухан нэгэн таксины жолооч “Хэн нэгэн” гээд иргэний хөрөг нэвтрүүлгээр гарч “Намайг Туяагийн Даваасүрэн гэдэг. Би 35 настай, таксины жолооч хийдэг” гээд л инээмсэглэн яриад сууж байсан нь саяхан. Гэхдээ үхэж, төрөх хорвоогийн жамаар өнөөдөр таксины жолооч Даваасүрэн ах маань хорвоогийн мөнх бусыг үзүүлчихээд байна.

Тэрбээр энэ хорвоогоос тун удахгүй явах гэж байгаагаа мэдэж байсан юм шиг л нэвтрүүлгийн төгсгөлд “Би гэргийгээ тоглоомоор “Гэр гийгүүлэгч байна уу” гээд л утсаар ярьдаг. Ингээд гэр гийгүүлэгчдээ, таван сайхан үрдээ маш их хайртай шүү. Аав нь та нарынхаа төлөө бүх л сайн сайхан бүхнийг хийнэ. Заавал чадна. Хүнд гачигдах дутагдах зүйл гардаг. Тэр бүхнийг ч даван туулна. Чадна чадна бүх зүйл сайхан болно гэж хэлдэг шиг үргэлж бүх зүйл сайхан болно. Аав нь хүүхдүүддээ хайртай шүү” хэмээн амлалт өгч байсан юм. Ёстой нэг аав хүн гэж ийм л байх ёстой юм уу даа гэмээр. Түүний энэхүү эгэл хэрнээ эгэлгүй эрхэм амьдрал өнөөдөр “Сайн аав” нэртэй дэлгэцийн бүтээл болон мөнхөрлөө.

Түүний энэ сайхан чанарыг хүмүүст мэдрүүлж, аавуудад нэгийг бодогдуулах зорилгыг тээж, “Про стар”-ын хамт олон бүтээсэн байна. Анх кино хийх санааг Т.Даваасүрэн агсны эхнэр Д.Амаржаргал гаргажээ. Тус киноны продюссерээр “Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажиллажээ. Харин гол дүрд жүжигчин, найруулагч МУСТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, таван хүүхдийнх нь дүрд И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нараас гадна Т.Даваасүрэн агсны том охин Д.Энхжин тоглосон байна.

Киноны нээлтийн үеэр “Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох “Би хоёр жилийн өмнө Т.Даваасүрэн агсантай уулзаж байсан. Энэ киног хамтын хүчээр хийлээ. Амараа эгчийн таван хүүхдийг хараад өөр дээрээ төсөөлөн бодож, маш их зориг гаргаж хийсэн. Энэ киног үзээд гэр бүлийн нандин зүйл, аз жаргалыг мэдрээсэй гэж хүсч байна. Залуу гэр бүлүүд үзээрэй. Аав гэж хүний нөмөр нөөлөг ямар их байдгийг мэдрэх байх аа” хэмээн даруухан инээмсэглэж байсан. Нэг талаараа  “Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох өөрөө залуу хүн ч гэлээ аль хэдийнэ дөрвөн хүүхдийн аав болчихсон учир үр хүүхдээ гэсэн халуун сэтгэлт аавын амьдралыг дэлгэцэнд мөнхлөх бас нэгэн хөшүүрэг байсан ч байж болох юм.

Тус киноны ерөнхий найруулагч “Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтохын дүү С.Бүжин ажиллажээ. Тэрбээр киноныхоо талаар “Энэ кино зохиол бол миний бүрэн хэмжээний анхны зохиол. Амараа эгчтэй наймдугаар сараас хойш өдөр бүр уулзаж, судалгаа хийсэн. Энэ гэр бүлийн амьдрал болоод, Т.Даваасүрэн гэж хүний өдийг хүртэл амьдарсан амьдралыг кино болгох юм бол хүмүүст илүү эерэг, сайхан сэтгэгдэл төрүүлэх юм байна гэж бодсон.

Гурван сар зохиолоо бичсэн. Туршлагатай баг хамт олонтой ажиллалаа. Хөрөг нэвтрүүлгийг нь үзэж байсан. Сошиалаар хүмүүс ер нь мэддэг болчихсон байсан. Эгэл жирийн мөртлөө гайхалтай амьдралыг бүтээсэн хүн байсан” гэлээ. Үүнийг батлах гэсэн мэт үнэхээр ч энгийн даруухан, эгэл жолооч залуугийн элдэв хачир байхгүй элэгсэг сайхан кино болсон гэдгийг кино үзээд гарч буй хүн бүр хэлж байлаа.

Киноны нээлтийн үеэр Т.Даваасүрэн агсны ажиллаж байсан “Улаанбаатар такси Транспорт сервис” ХХК болон "Про стар" фильм хамтран түүний амьд  ахуй цагтаа хөлөглөдөг байсан “12-24” улсын дугаартай автомашиныг талийгаачийн эхнэр Д.Амаржаргалд нь гардуулан өгсөн юм. Тэрбээр “Миний ханийн амьдралаас сэдэвлэн кино хийсэнд үнэхээр их баярлаж байна. Хэлэх үг олдохгүй тулгамдаад баярын нулимас л урсаад байна. Зүгээр л баярлалаа гэж хэлье” гэлээ.

Ийнхүү киноны нээлт баяр хөөр, догдлол, нулимс дүүрэн болж өндөрлөлөө. Ингээд  О.Билэгтөр гэргий М.Баянзул болон хүү Б.Эрхэстэйгээ “Сайн аав” киног үзээд гарч ирсний дараа тэдний сэтгэгдлийг сонслоо. Гэргий М.Баянзул “Сайн аавтайгаа /хань О.Билэгтөр/  "Сайн аав"-ыг үзлээ. Гоё кино болжээ. Сэтгэл их хөдөлж зөндөө уйллаа. Т.Даваасүрэн агсны гэргий, үрсэд нь эрүүл энхийг хүсье. Маш их таалагдсан. Эр хүн, эцэг хүн, хань хүн тийм л байдаг байх гэсэн сэтгэл төрсөн. Үзэхээс өмнө ханийгаа өөр нүдээр, өөр сэтгэлээр харж байсан юм.

Харин одоо их сайхнаар, ухаалгаар бас ямар уужуу сайхан, энэрэнгүй юм бэ гэдгээр харах боломж олгосон. Бидэнд дурсагдах ийм сайхан мөчүүд хэр билээ гэж бас битүүхэн “хэрвээ” гэсэн бодол цухасхан орж ирсэн. Тэр үед бид байгаадаа сэтгэл хангалуун хайраар л дүүрэн байх ёстойгоо, бас эрүүл байхыг л хүсэх боллоо. Сайхан кино болсон байна. Олон гэр бүлд олон эхнэрүүдэд ухаарал бодол өгөх байх. Үзээрэй ялангуяа залуу гэр бүлүүд. Хүний орчлонд хүн хүнээрээ л дутдаг юм байна. Хайраар л дүүрэн амьдраарай” гэсэн юм.

Үнэхээр эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байсан. Амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй. Хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Аавууд юу хүсдэг вэ? Тэр тэрбумтан болох гэж зүтгээгүй. Тэр алдар нэр хөөгөөгүй. Тэр албан тушаалд шунаагүй. Тэр амьдралаас илүүг хүсээгүй. Тэр зөвхөн гэр бүлээ аз жаргалтай байлгахыг л хүссэн. Нөмөр нөөлөг, түшиг тулгуур, хайр халамж, сэтгэл зүрх, тэр бол “Сайн аав”. Тэр хүссэндээ хүрч чадах болов уу. Түүний эгэл даруухан амьдрал залууст ямар их ухаарал хайрлаж болохыг энэ киноноос үзээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
  • •Байнгын хороо
ХУРААХ
Сэлэнгэ аймагт “Хөгжлийн...
МАН-ын бүлгийн хуралдаан...

“Сайн аав”-ын сайхан түүхээс амьдралын амтыг нэг мэдрээрэй

Отгонмягмар 2017-01-23

Сэдвүүд : #Кино, театр  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

9 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах