• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны (2026.09.08)-ийн хуралдаан 15.31 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ж.Галбадрах, С.Замира, Ч.Ундрам, Д.Ганмаа, Ц.Идэрбат, О.Саранчулуун нар оролцов.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Ж.Галбадрах, мөн хуралдаан даргалагч О.Номинчимэг нар асуулт асууж, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын холбогдох албаны хүмүүсээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмнэлгүүдийн өр төлбөр ямар байгаа, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бууруулж байгаа бол ямар тусламж, үйлчилгээний зардлыг хасаж, төсвийн хэмнэлтэд хамруулж байгаа, үүнд ямар шалгуур баримталсан зэргийг асуув.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал “гэрт ойр сургууль” хөтөлбөрт тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зориулалтыг задлан үзсэнээ дурдаж, хэд хэдэн хувийн сургуульд хувьсах зардал болон тоног төхөөрөмжийн зардал хуваарилсныг тодруулан асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар хөндөж, нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тооцох итгэлцүүр нь тухайн сургууль олон сурагчтай, ачаалал ихтэй байх тусам хувьсах зардлын дүн нь багасч байхаар томьёолсон нь зохимжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, тайлбар авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, асаргааны болон тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зардал буурч байгаа эсэх, энэ онд дэвшүүлсэн зорилтууд, байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудын тоонд харгалзах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь, квот хангагдсан эсэхийг хөндөж асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах улсын төсвийг тодотгох зайлшгүй шаардлага, хүчин зүйл нь юу байсан, ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар Үндэсний Аудитын газраас, төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарыг хэрхэн нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний хүрэлцээ ямар байгаа, 2021 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн схемээр хотхоны бага сургуулийн асуудлыг шийдвэрлэх нь хэр оновчтой болон сургууль түрээслэх түрээсийн төлбөр шоо метр тутамд хэдэн төгрөг байгаа талаар Боловсролын яамны албан тушаалтнаас асууж, хариу авав.

Мөн дунд сургуулийн анги дүүргэлтийн норм, энэ онд гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэхээр улсын төсөвт тусгаж баталсан 108 сургууль, 95 цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн талаар Сангийн яамныхнаас асуусан юм. Улсын их Хурлын гишүүн Ж.Золжаргал төсвийн тодотголыг дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлын хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас ихгүй байхаар тогтоосон заалтыг хасахаар тусгасан нь ямар учир шалтгаантайг асууж, хариулт, тайлбар авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг улсын төсөвт татан авах нь тухайн компаниудын менежмент, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой түвшинд хадгалахад сөрөг нөлөөтэй эсэх, эрчим хүчний салбарт олгохоор төлөвлөсөн 107 тэрбум төгрөгийн татаасын 50 тэрбумыг олгох БНХАУ-ын компанитай ямар нөхцөлтэй гэрээ байгуулж байгаа, цалинг нэмж байгаатай холбогдуулан хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх зэрэг асуулт тавьсан юм. Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тус салбарт нийгмийн даатгалын шимтгэлийн 61.9 тэрбум төгрөгийн, эм, эмнэлгийн хэрэгслийн зардлын 130.0 тэрбум төгрөгийн өр төлбөр байгааг мэдээлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн хамааралтай бүлгүүдийн санхүүжилтэд тодорхой зохицуулгууд оруулж, тарифыг 8.0 хувиар нэмэгдүүлсэн тул өр төлбөр оны эцэст буурна гэлээ.

Харин төсвийн тодотголд эрүүл мэндийн даатгалын зардлын дахин хуваарилалтад 79.3 тэрбум төгрөг, сайдын багцын эмнэлгүүдэд 10.9 тэрбум төгрөг нэмж хуваарилж буй талаар тайлбарлалаа. Боловсролын яамны Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын дарга А.Мөнх-Оргил энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 77 сургуульд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгааг дурдаад, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц бодлогын хүрээнд “гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хувийн хэмшилтэй хамтран хэрэгжүүлнэ гэсэн юм. Сургуулиудын ачааллыг бууруулах шаардлагатай нийслэлийн хэмжээний 43 байршилд судалгаа хийж, 38 байршилд цэцэрлэгийн барилгыг сургууль болгон ашиглах, гурван байршилд хувийн сургуультай хамтран ажиллахаар болсон талаар тэрбээр тайлбарлаж, тоног төхөөрөмж нийлүүлж, түр ашиглуулахаар төсвийн тодотголд тусгасан төрөлжсөн ахлах сургуулиуд бүгд их, дээд сургуулиудын харьяа ахлах, лицей сургуулиуд юм гэв.

Хувьсах зардлын итгэлцүүр бол тухайн сургуулиудад байх ёстой, хүүхдэд чанартай сургалт хүргэх бүхий л хэрэглэгдэхүүн, хүчин зүйлсээр тооцдог тохируулга болохыг тэрбээр тайлбарлаж, сургууль түрээслэх нэгж үнийг метр квадрат тутамд 48000 төгрөгөөр гэрээлж байгааг мэдээлсэн юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан жилийн 5.9 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдгийг танилцуулж, үндсэн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх гэдгийг хэлэв. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус сан 300 орчим хүнийг хөдөлмөр эрхлэлтэд сургасан байна.

Төсвийн тодотголоор Нийгмийн халамжийн сангийн төсвөөс 44.2 тэрбум төгрөг хасагдаж байгаа нь халамж олгох механизмыг зөв болгосонтой холбоотой хэмнэлт гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулж, халамж хүртэх ёстой хүмүүсийн санхүүжилт хасагдаагүй гэлээ.“Чингис хаан баялгийн сан” ХХК энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.0 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцуулж, энэ нь зэсийн үнэ өндөр байгаа болон нүүрсний экспортыг нэмэгдүүлсэнтэй холбоотойг дурдав.

Тус компани оны эцэст 3.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөснийг гүйцэтгэх захирал мэдээлж, төр ногдол ашгийн бодлоготой байх ёстой гэсэн Байнгын хорооны даргын саналтай санал нэг байгаагаа илэрхийллээ. Үүний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Ж.Галбадрах нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа төрийн албан хаагчдын цалинг механикаар жигдрүүлэх бус мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл, эрсдэл, хариуцлагад тулгуурласан тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай гээд төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын зардал, санхүүжилтэд оруулж буй өөрчлөлтийн талаарх нарийвчилсан судалгааг ирүүлэхийг хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа төрийн бодлого, эдийн засгийн өсөлт ард иргэдэд наалдахгүй байна гээд төсвийн тодотголын төслийг дэмжихгүй гэдгээ хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээний төлөвлөлт, санхүүжилт, хүртээмж болон бодлогын тогтвортой байдал, хэрэгжилт, тайлагналт хангалтгүй байгааг шүүмжлэн ярилаа. Тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх ажил үр дүнгүй байгааг онцолж, бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэхээс гадна тэдний сэргээн засалт, ур чадвар, боловсролд нь хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсрол тэргүүлэх салбар юм бол төсөв, хөрөнгө оруулалтыг хасах учиргүйг сануулав. Нийгэмд газар аваад байгаа тэгш бус байдлыг багасгахад улсын төсвийн бодлого чиглэх ёстой гэдгийг тэрбээр онцоллоо. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Намууд
ХУРААХ
7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6...
The MongolZ болон 5star eSports багууд...

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Kuzmo 2026-09-09

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

19 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

19 цагийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

19 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

19 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

20 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах