• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
 
Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Монгол Улсын Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлан ажиллаж байна. Тийм ч учраас сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11-р сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настан бүрд баталгаа болгон, шинээр суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах 2026 оны төсвийн тодотголоо өргөн барилаа.
 
Дэлхийн цаг төр хурцадмал, олон улсад хүнс, түлш шатахууны үнэ өсөж, худалдаа, тээвэр, нөөц, нийлүүлэлтийн хомсдол нүүрлэж байгаа ч бид бусдад буруу чихэж, шалтаг тоочихгүй. Цагийн юмыг цагт нь шийдээгүй, холын хараа, хариуцлага дутсан, олон жил дуусгалгүй ярьсаар ирсний өр төлөөсийг өнөөдөр улс орноороо төлж, айл өрх бүр өртөн хохирч байна. Экспортын эрэлт буурч, импортын өртөг нэмэгдэж, төсвийн орлогод дарамт болж байна. 
 
2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрсэн. Харин  нийт зарлага нь 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болоод байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул  төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна. Үүний үр дагавар нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарч байна. 
 
Төсөв бол эмнэлэг сургуулийн тог дулаан, эмч, багшийн цалин хөлс, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж юм. Төсвийн тоо, үг бүрийн цаана монгол хүний цалин, тэтгэвэр, тэтгэмж, монгол айлын ахуй амьдрал бий. Айл өрх амьдралын бодит нөхцөлдөө нийцүүлж, орлого, зарлагаа тооцоолдог шиг улс орон ч төсвөө хэмнэлтэй гамтай, хэрэгтэй зүйлдээ зарцуулах гэж тодотгодог.
 
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл бол хүнээ бодсон шийдвэр юм. Төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм. Сайд нарын урсгал зардлын 1,4 их наяд төгрөгийг ард түмэндээ зориулах зорилго даалгавар юм. 
 
Бид татвар нэмж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг чилээхгүй. Бид  татварын ачаа дарамтыг буулгаж, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж ажиллах хүндээ лай болохоор зай болохыг хичээнэ. Бид эрчим хүчний импортын зөрүүгээс үүдэлтэй гэрэл, дулааны үнийн өсөлтийг өрхийн үүд, айлын хаалгаар оруулахгүй. 
 
Эрхэм гишүүд ээ,
 
Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын дагуу төр хэмнэлтээ өөрөөсөө эхэлнэ. Төрийн байгууллагуудын томилолт сургалт, тавилга хэрэгсэл, унаа тэрэг, хурал форум, баяр ёслол, зар сурталчилгаа зэрэгт зарцуулах байсан мөнгийг цалин тэтгэвэрт шилжүүлж байна гэж шууд хэлж болно. Энэ онд эцсийн бодит үр дүн нь гарахгүй төсөл, арга хэмжээний төсөв мөнгийг хасна. Иргэддээ зориулсан үндсэн үйлчилгээг огт танахгүй. Хүндээ хүртээлгүй олон зардлыг танана. Энэ бүхнээс 1.4 их наяд төгрөг хэмнэхээр тооцлоо. Өнөөдөр төр түргэн, цагдаа, онцгой байдлынхаас бусад машин авах цаг биш. Өнөөдөр хүний төлөө шийдэх цаг. Өнөөдөр төр хурал форум хийж, дуусдаггүй яриагаа сунгах цаг биш. Өнөөдөр хоосон яриа биш бодит шийдвэрүүдээ сонгох цаг. 
 
Хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэдийг хэрхэн зориулах вэ? Энэ асуултын хариултыг хэлэлцэж, хүндээ зориулахаар энэ танхимд цугласан. 
 
1.    196.3 тэрбум төгрөг. 2026 оны 11-р сарын 1
 
435 мянган ахмад настан бүрд 11-р сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр олгоно. Ахмад настан бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах шударга шинэчлэлээ шинэ оныг хүлээлгүй шууд эхлүүлнэ. Энэ бол нэг удаагийн халамж биш. Хүний насан туршийн ажил хөдөлмөрийн шударга үнэлгээ юм.
 
2.    844.6 тэрбум төгрөг. 2026 оны 11-р сарын 1
 
Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь нэмнэ. Энэ онд нэмсэн 30 хувь нэмсэн дээрээ нэмнэ. Нийлээд 50 хувь болно. Байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг нэгэн жигд нийтэд нь 50 хувь нэмнэ. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ. 
 
3.    50 тэрбум төгрөг-Гэрт ойрхон сургууль.
 
Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль. Гэрт ойрхон улсын сургууль хаана байхгүй байна, тэнд зориулалтын барилга байшин, анги танхимын түрээсэлж, тоног төхөөрөмж, төрөлжсөн ахлах сургуульд зарцуулна.
 
4.    150.0 тэрбум төгрөг- Мах, ногоо, улаанбуудайн нөөц
 
Мах, улаанбуудай, хүнсний ногоо нөөцлөх, хадгалах зоориудыг томсгох, олон болгоход зарцуулна. 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. 20 000 тонн мах нөөцөлнө. 12 000 мянган тонн  төмс, хүнсний ногоо нөөцөлж авна. Хүнсний үнийн өсөлтийн талаас илүү нь болдог мах, гурил, төмс, ногооны илүү их нөөцтэй болно. Хүнсний хангамж нөөцөө хаана хэд байгааг шууд харж мэддэг цахим хяналт тогтооно. Энэ нь хэнд хэндээ амар. Айлаар бол идшээ бэлтгэдэг, үүцээ хийдэг улс болъё гэсэн шийдвэр юм. 
 
5.    200 тэрбум төгрөг-Гал алдахгүй
 
Импортын цахилгааны үнийн өсөлтийг өрх айлууддаа үүрүүлэхгүй. Үнэ тарифын зөрүүг нь нөхнө. Өвлийн ид хүйтнээс өмнө цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж янзалж, шинэчилж сайжруулж авна.
 
6.    Нэг их наяд 600 тэрбум төгрөг.
 
ТӨК-иудын 1,6 их наядын ногдол ашгийг төрийн өмчийн жинхэнэ эзэд болсон иргэддээ  зориулна. Төрийн өмч бол ард түмний өмч. Эзэн нь болсон иргэддээ үр ашгаа өгдөг байх нь шударга юм. Эрхэм гишүүд Та бүхний хоёр сарын өмнө баталсан хуулийг ёсчлон хэрэгжүүлэх нь Засгийн газрын хүлээсэн үүрэг юм. Төрийн өмчөөс иргэдийнхээ хүртэх үр өгөөжийг өсгөж арвижуулах, ил тод нээлттэй болгох дуусдаггүй яриаг дуусгахын төлөө Та бүхэнтэй нягт хамтран ажиллана. Төсөв үндсэндээ татварын орлогоос бүрдэж, тэр хэрээр баялаг бүтээгчдээ, хөдөлмөрлөж буй хүмүүсийнхээ нуруун дээр ачаа дарамт нэмж байгааг дорвитой засах бодитой алхам болно. Төсвийн тодотгол бол ТӨК-иудын ногдол ашгийг төсөл, хөтөлбөр нэрээр зарцуулахын оронд ард түмэндээ зориулах хоёр сарын өмнө баталсан хуулийг амьдралд хэрэгжүүлэх шийдвэр юм.     
 
Эрхэм дарга, гишүүд ээ,
 
Энэхүү төсвийн тодотголын үр дүнд 2026 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх 2.0 их наяд төгрөг байхаар тооцлоо. 
 
Энэ бол зөвхөн тооны өөрчлөлт биш. Энэ тоо, үг бүрийн бүрийн цаана төрийн хэмнэлт бий. Эдгээр тоо, өгүүлбэр бүрийн ард монгол хүний  аж амьдрал, эрүүл мэнд, хүүхүүдийн боловсрол, цалин, тэтгэвэр бий. 
 
УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнээс төсвөө иргэндээ зориулж, дарамтыг төрдөө авах тодотголын төслийг хэлэлцэн дэмжихийг хүсэж байна. Үнийн өсөлтөөс монгол хүн, монгол айл өрхүүдээ хамгаалахын төлөө шийдэл хэлэлцье. Цалин, тэтгэврээс өөр орлогогүй ахмад настан, төрийн үйлчилгээний албан хаагчдаа хамгаалахын төлөө ухаан бодлоо уралдуулъя. 
 
Монголын баялгаа Монгол хүндээ зориулж, илүү маргаашийн төлөө өнөөдөр шийдье.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Төсвийн алдааг засах ээлжит бус...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч...

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

Kuzmo 2026-09-08

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

9 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах