• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.09.05) “Түмэн наст тээвэрчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Ялагдашгүй тэргүүтэй Гашуунсухайт, Ханги чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч, тээвэрчдийн төлөөлөл болон Тээвэрчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл Б.Сайханчимэг нартай уулзаж, тээвэрчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцлоо. 

Уулзалтаар Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн автозамын төлбөрийн хураамжийн хэмжээ, автозамын чанар, эвдрэл гэмтэл, засвар арчлалт, автозамын стандарт бус тойрог, хурд сааруулагч, жолооч тээвэрчдийн цалин хөлс болон зам дагуух үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. 

ТЭЭВЭРЧИД ХАНГИ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ХУРААМЖИЙГ БУУРУУЛАХ,  ЗАСВАРЫГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД ШИЙДЭЛ ХҮСЭВ

Тээвэрчдийн төлөөлөл Цогтцэцийгээс Ханги чиглэлд нүүрс тээвэрлэхэд нийт эргэлтээ тооцоход ойролцоогоор 900 км зам туулдаг бөгөөд нэг рейст 1.2-1.3 сая төгрөгийн автозамын төлбөр төлж байна, энэ нь автозамын чанарын асуудалтай харьцуулахад хангалтгүй байгааг хэлэв. 

Мөн тухайн чиглэлийн автозамын зарим хэсэгт эвдрэл гэмтэл, цөмрөлт, торон хагарал ихэссэн нь тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг нэмэгдүүлэхээс гадна жолооч, тээвэрчдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг онцоллоо. Тухайлбал, жолооч нарын төлөөлөл иргэн М “Би автотээврийн салбарт 20 жил, нүүрс тээвэрт 10 жил явж байна. Өнгөрсөн сард 4 удаагийн рейс хийгээд өнөөдөр 1,2 сая төгрөгийн цалин гар дээрээ авлаа. Анх тооцоход 8 сая төгрөгийн орлого олохоор байсан ч татвар, машины түрээс, түлш, автозамын төлбөрт суутгагдаад 2 хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах мөнгөгүй үлдэж  байна. Иймд Ханги чиглэлийн автозамын төлбөрийг бууруулж, замын чанарыг сайжруулж өгөөч гэсэн хүсэлттэй байна” гэв.

Түүнчлэн дизель түлш болон автомашины эвдрэл гэмтэл, сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдэж, тээвэрчдийн зардал өсөж байгаа нь жолооч нарын орлогод ихээхэн дарамт болж байгааг хэллээ.

Тээвэрчдийн зүгээс Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн автозамаар өдөрт дунджаар 500 орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэж тооцвол автозамын төлбөрөөс өдөрт ойролцоогоор 600 сая, сард 18 орчим тэрбум төгрөг төвлөрч байна. Гэсэн ч энэ замын эвдрэл гэмтэл, засвар арчлалт хангалтгүй байгааг хэлж, ЗТЯ-ны зүгээс төлбөрийн хэмжээг бууруулах асуудлыг анхаарч өгөхийг хүсэв.

ЗТЯ: ЗАМЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Тээвэрчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл Б.Сайханчимэгийн зүгээс тухайн автозамыг улсын комисс хүлээн авсан эсэх, замын чанарыг богино хугацаанд сайжруулах, төлбөр хураамжийн хэмжээг эргэн харах, зам дагуу хоол хүнс, үйлчилгээний төв болон засвар үйлчилгээний цэг байгуулах боломжийг судлах, С зөвшөөрлийн хүртээмж, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хөндлөө. Мөн уртын тээвэр эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгжүүдийн эрхийг том компаниудад давуу байдлаар олгох зэрэг асуудалд анхаарал хандуулж өгөөч гэв. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан жолооч тээвэрчдийн санал, хүсэлтийг сонсож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай дээрх асуудлаар уулзаж, санал солилцсон талаарх мэдээллийг хуваалцлаа. 

Мөн ЗТЯ-ны зүгээс Ханги-Мандал чиглэлийн автозамын чанар, эвдрэл гэмтлийн нөхцөл байдалд үндэслэн тухайн автозамын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах, замын чанар, засвар арчлалтыг сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг өгч ажиллаж байгааг дуулгалаа. Автозамыг барьж байгуулсан компанийн зүгээс замын эвдрэл гэмтэл, чанарын асуудлаар шаардлагатай засвар үйлчилгээг 2026 оны есдүгээр сарын 30-ны дотор хийх боломжтойг илэрхийлсэн байна.

ХАНГИ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫГ  КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР БАРЬСАН УЧИР ТӨЛБӨР БУУРУУЛАХ АСУУДАЛ НЬ  ЭЗХЯ-НД ХАРЬЯАЛАГДАЖ БАЙГААГ ХЭЛЭВ

Харин автозамын төлбөр хураамжийг бууруулах асуудал нь концессын гэрээний нөхцөлтэй холбоотой бөгөөд Зам, тээврийн яамны шууд эрх хэмжээний асуудал биш болохыг сайд тодотголоо. Тухайлбал, Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн автозам нь тусгай зориулалтын автозам бөгөөд уг замыг концессын гэрээгээр барихтай холбоотой холбогдох бичиг баримт, гэрээг Эдийн засаг, хөгжлийн яамтай байгуулсан учир төлбөрийн хураамжийг бууруулах асуудлыг мөн тус яам хариуцаж байгааг хэллээ. 

Зам, тээврийн яамны зүгээс эрх, үүргийн хүрээнд тухайн автозамын чанар, стандарт, эвдрэл гэмтэл, засвар арчлалт, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс нүүрс тээврийн жолооч, тээвэрчдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд Зам, тээврийн яам болон Өмнөговь аймгийн Цагаан хад сууринд удаа дараа уулзалт зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч шат дараатай шийдвэрлэж ирсэн. Тиймээс энэ удаа ч бас амралтын өдөр ЗТЯ-ны газрын дарга нар, холбогдох алба хаагчдыг цуглуулан тээвэрчдийн санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллах болно гэлээ.   

Үүний зэрэгцээ жолооч тээвэрчдэд иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх нээлттэй  боловч улсын хил, боомтын хэвийн үйл ажиллагаа нь  үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учир аливаа асуудалд ул суурьтай,  хариуцлагатай хандах шаардлагатайг энэ үеэр онцгойлон анхаарууллаа. 

Мөн салбарын сайд энэ сарын эхээр  хөрш орнуудтай хийсэн өндөр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээний үеэр манай улс түлш, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр ложистикийн асуудлыг үе шаттайгаар хөндөн ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх чиглэлээр ажиллаж байгааг дуулгалаа. Цаг үе, геополитикийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагаанд цахим орчны туйлшрал, хэн нэгэн хувь хүний улс төрийн тоглолт хийх зэрэг нь нүүрс тээврийн автомашины тоог бууруулах, улмаар нүүрсний экспорт буурах зэрэг нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг анхааруулж, ЗТЯ-наас шалтгаалах асуудлуудад онцгой анхаарч жолооч тээвэрчидтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Зам, тээврийн яамны Автозамын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сугармаа, Автотээврийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Э.Мөнхнасан, Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа, Салбарын хяналтын газрын Авто зам, замын байгууламжийн хяналтын ахлах шинжээч, Улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Од болон холбогдох албан тушаалтнууд оролцож, жолооч тээвэрчдийн сонирхсон асуултад хариулт өгч, мэдээлэл солилцлоо.

Уулзалтын төгсгөлд талууд автозамын төлбөр хураамжийг бууруулах асуудлаар концессын гэрээний хүрээнд холбогдох яамд санал хүсэлтээ уламжлах, харин автозамын эвдрэл гэмтэл, засвар арчлалт, замын чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр Зам, тээврийн яамтай хамтран ажиллахаар санал нэгдэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
KOICA – ийн төсөл үр дүнгээ...
Төмөр замын трассын дагуу...

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

Kuzmo 2026-09-06

ФОТО:

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

12 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах