• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготой “Нээлттэй парламент” танхимд  (2026.09.04) Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллаж, 47 иргэнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсов.

“Нээлттэй парламент” танхимыг зорьж ирсэн иргэд тулгамдаад буй асуудлуудаа гишүүнд танилцуулж, үүсэж буй үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар саналаа хэлж байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө хангах, хамгаалах шаардлага тулгарсан талаараа, төрийн байгууллагууд болон төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас хохирсон ч шийдвэрлүүлж чадахгүй байгаа тухайгаа, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг тэгш эрхийг хангах зарчмын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар олонтаа хөндөж байв. Тухайлбал, 1980-2000 оны хооронд хөдөлмөр эрхлэх үедээ нийгмийн шилжилтийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл нь төрийн шийдвэрээр удаа дараа өөрчлөгдөж байснаас тэтгэвэр тогтоолгоход нь хүндрэл үүсэн, зарим тохиолдолд хөдөлмөр эрхэлсэн хугацааг нь тооцох боломжгүй болсон иргэд  М.Нарантуяа-Нара гишүүнд дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар танилцуулж, гарц шийдлийн талаарх саналуудаа хэлж байв. Улмаар уг асуудлыг нийтлэг агуулгаар нь шийдвэрлэх гарцыг бодлогын түвшинд анхаарч, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч өгөхийг хүсэж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настныг асарч буй иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн халамжийн тэтгэмжийн асуудлыг инфляцтай уялдуулах, ээжүүдийг тэтгэвэр тогтоолгоход төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор хүүхэд тутамд шимтгэл төлсөн хугацааг нь 1.5 жилээр өсгөж тооцдог зохицуулалтад тэтгэврийн насны бүх ээжийг хамааруулах зэргээр зарим нөхцөлийг өргөжүүлэх, хөнгөвчлөх санал уламжилсан.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрийн уулзалтад оролцсон бөгөөд зорилтот бүлгийн иргэдийг уг хөтөлбөрт хамруулах зорилгоор хамрагдах шаардлагыг бууруулах зэргээр холбогдох журамд зохих өөрчлөлтүүд оруулах саналууд танилцуулж байлаа. “Нээлттэй парламент” танхимыг зорьж ирсэн цөөнгүй иргэн уг асуудлыг хөндөж буйг М.Нарантуяа-Нара гишүүн онцлоод, холбогдох талуудад иргэдийн хүсэлтийг уламжилж, танилцуулан шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн гэмт хэрэгт хохирч буй иргэд өнөөдрийн уулзалтад оролцоход М.Нарантуяа-Нара гишүүн, уг асуудлыг Улсын Их Хурал анхааралдаа авсан бөгөөд энэ хавар Өргөдлийн байнгын хороо “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”-ийн талаар мэдээлэл сонсох уулзалтыг зохион байгуулсан болохыг дурдаж байв. Мөн Байнгын хорооны хуралдаанаар холбогдох талуудын мэдээллийг сонссон, улмаар орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог байдлыг таслан зогсоохоор Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг П.Сайнзориг нарын Улсын Их Хурлын гишүүд өргөн мэдүүлээд байгаа талаар мэдээлэл өгч, иргэн бүрийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар судлахаа хэлж байв.

Залуусын нийгмийн эрүүл мэндийн асуудлыг цогцоор харж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хангах асуудалд онцгой анхаарал хандуулахыг, нийгмийн тодорхой бүлгийн дуу хоолойг парламентын танхимд илэрхийлж ажиллахыг уулзалтад оролцсон иргэд гишүүнээс хүсэж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, боловсролын чанарыг сайжруулах шаардлагыг тайлбарлаж, саналуудаа танилцуулж байсан юм. Түүний парламентчийн үйл ажиллагааг дэмжиж, талархаж байдгаа иргэд илэрхийлж байсан. Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд “Бумбардай” гэр номын сан ажиллуулдаг иргэн “Нээлттэй парламент” танхимыг зорин ирсэн бөгөөд М.Нарантуяа-Нара гишүүн боломжтой үедээ номын санд нь зочлохоо илэрхийлсэн. Иргэн О.Оюунчимэг “Хүүхдийн төлөө сан”-гийн зарцуулалтыг судалж, анхаарал хандуулдгаа хэлээд “Эрүүл монгол хүн улсын баялаг учраас уг сангаас хүүхдийн эрүүл мэндэд тусламж, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай” хэмээн саналаа танилцуулсан.

Өнөөдрийн уулзалтаар тусгаар тогтнолыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийн талаар иргэд сануулж, улсынхаа нутаг дэвсгэрт тэгш эрхтэйгээр, ялгаварлан гадуурхалтаас ангид, чөлөөтэй амьдрах эрхээ хангах, хамгаалуулах хүсэлтээ уламжилж, холбогдох мэдээллээ, тулгамдаж буй асуудлуудаа М.Нарантуяа-Нара гишүүнд иргэд танилцуулж байв. Иргэний нийгмийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөөллүүд “Нээлттэй парламент” танхимыг зорин ирж, тодорхой санал, хүсэлтээ танилцуулсан. “Ихэр мэргэн” НҮТТБ, “Монгол бахархал” нэгдлээс үндэсний ахуй, соёл өвийг хүүхдүүдэд таниулах, түгээх зорилготой “Монгол бахархал” төв буюу зуслан байгуулах төслөө танилцуулав. “Ачлалт эрдэнэ өргөө” ТББ-аас асрамж, тусламж шаардлагатай ахмад настнуудыг асрах шаардлага, тэдэнд тулгарч буй нөхцөл байдал, үйл ажиллагааныхаа талаар болон энэ чиглэлээрх нийгмийн эрэлтийн талаарх дэлгэрэнгүй танилцуулж, өөрсдийн байр, хүний нөөц, үйл ажиллагааны туршлагад тулгуурлан эмзэг бүлгийн буюу орон байргүй, асрах хүнгүй, орхигдсон ахмадуудыг халамжлах, асрах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн төслөө танилцуулсан юм. Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны төлөөлөл Улсын Их Хурлаар эцсийн хэлэлцүүлгийг явуулах Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэргэжлийн холбооны санал, олон улсын жишгийн талаар баримтыг танилцуулж, саналаа илэрхийлж байв.

“Нээлттэй парламент” танхимын уулзалтынхаа төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара “Цаг гарган, итгэл тээж зорьж ирсэн хүн бүрийн асуудлыг анхааралтай сонслоо. Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол нийгмийн бүлгийн төлөөлөл, ийнхүү энэ танхимд сонгосон гишүүнтэйгээ, хууль тогтоогчидтойгоо нүүр тулан уулзаж санал, хүсэлтээ илэрхийлж байгаадаа иргэд талархалтай байна. Миний хувьд “Нээлттэй парламент” танхимд анх удаагаа ажиллалаа, амжилттай өндөрлөж байна” гэлээ. Өнөөдөр зорьж ирж уулзсан 47 иргэний санал, хүсэлтүүд, цахимаар иргэдээс ирүүлсэн 11 санал, хүсэлтүүдэд тодорхой асуудлууд давтамжтай хөндөж байсныг тэрбээр тэмдэглээд Улсын Их Хуралд энэ хүмүүсийн дуу хоолой болж ажиллахын зэрэгцээ Засгийн газрын түвшинд буюу яамд, холбогдох төрийн байгууллагуудад хандан, хуулийн хүрээнд асуудлуудыг шийдвэрлүүлэхээр, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана хэмээсэн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Нээлттэй сонсгол
  • •Ярилцлага
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь...
Шатахууны мөнгө хожоорой гэсэн...

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

Kuzmo 2026-09-05

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2 цагийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2 цагийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2 цагийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2 цагийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

3 цагийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

7 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

7 цагийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

8 цагийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

8 цагийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

8 цагийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

8 цагийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

8 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

1 өдрийн өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

2 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-09 өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-10-09 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах