• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Амарсайхан: Иргэнийхээ төрд итгэх итгэлцлийг сэргээж чадвал шударга нийгмийн хамгийн том үйл хэрэг болно

Шинэ долоо хоногийн эхний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, таниулах “Нээлттэй хаалганы өдөр” эхлэв. Хууль зүй, дотоод хэргийн яамны  харьяа хууль, хүчний 16 байгууллага 21 аймаг, есөн дүүрэгт иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, эрх зүйн зөвлөн туслах үйлчилгээг нэг дороос хүргэх юм.

 “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж Хууль зүй, дотоод сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрх зүйт төр, шударга ёс, хууль дээдлэх, хуулиа сахиулах, хуулиа хэрэгжүүлэхэд иргэд олон түмнийг оролцуулж, тэдний санаа бодлыг сонсож, хууль эрх зүйн тусалцаа үзүүлэх нээлттэй нар мандсан өдрүүд энэ арга хэмжээгээр эхэлж байгааг тодотгоё. Гэхдээ нээлттэй өдөр гурван өдрөөр биш 365 хоног байх хэрэгтэй. Энэ өдрүүдэд иргэдэд хууль эрх зүйн мэдлэгийн суурийг тавихад тулж ажиллах эхлэл байх ёстой. Хууль сахиулах, эрх зүйн туслалцааг зөвхөн Өмгөөлөгчдийн Холбоо, Хуульчдын холбоо, хохирсон иргэд, хохироосон иргэд хийж, хийлгэдэг биш. Үүнийг бүх холбогдох харьяа байгууллагынхан  гардаж хийх ёстой.   Хууль зүйн салбарын үйл ажиллагаа цаашид өдөр бүхэн иргэдтэйгээ нээлттэй байж тэдэнд тулгамдсан асуудал, сорилтыг нь шийдвэрлэхэд салбарын бүх шатны албан хаагчид нэгж бүрд хүрч ажиллах тогтолцооны зохион байгуулалтыг өнөөдрөөр эхэлж байна.  Тухайлбал, энэ долроо хоногоос эхэлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын 326 албан хаагчид Хуучин тээврийн товцооны нэг газарт бүгд сууж иргэд тэр байранд нь чихцэлдэн үйлчлүүлдэг байдлыг халж есөн дүүрэгтээ очиж ажиллах шийдвэрийг гаргаж байна.

Энэ өдрүүдэд гашуун үнэн, бодит байдлыг нууж болохгүй. Хууль хүн бүрд тэгш үйлчилж байна уу,шүүх шударга байна уу, төр ил тод ажиллаж чадаж байна уу гэдэг асуулт сүүлийн жилүүдэд улам ихсэж байна. үүний хариуд үгээр биш, уриа лоозонгоор биш үйлдлээрээ харуулах ёстой. Хэдийгээр үүнд анхаарлаа хандуулж эхнээсээ зарим ажлыг эхлүүлсэн ч байгууллагуудын уялдаа холбоо сул байна. Хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийж буй ч  хуулийн хэрэглээ хангалтгүй, үр нөлөө, дүн шинжилгээ, хяналт, шүүлтүүр сул байна. Энэ ч үүднээс энэ бүгдийг нэгтгэхийн тулд өнөөдрийн энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Тиймээс төр иргэнээ хамгаалдаг, төр иргэнтэйгээ хамт байдаг гэдэг итгэлцлийг сэргээж чадах юм бол Монгол хүний эрхийг хамгаалах, шударга нийгмийг цогцлооход хамгийн том үйл хэрэг болно. Бидний ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул иргэд олон нийт  энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна” гэсэн юм.

ХХЕГ: Хил хамгаалахад ашигладаг 13 төрлийн машин, техникийг олон нийтэд сонирхуулав

Талбайн зүүн хэсгээр Хил хамгаалах ерөнхий газрын хилийн зөрчил хил хамгаалахад ашигладаг автомашин, техник хэрэгслийг танилцуулсан нь олон нийт, иргэдийн сонирхлыг татаж байв. Хил хамгаалах ерөнхий газрын  Авто тоо бүртгэл, ашиглалтын инженер Г.Базардарь тайлбарлахдаа  “ Энд нийтдээ 13 нэр төрлийн хил хамгаалахад ашиглагддаг авто машин, техник хэрэгсэл байна. Тухайлбал, хилийн манаа, уналгад ашиглагддаг азимут, UF, UTB гэсэн гурван мотоцикл буюу квадрат циклүүд  байна. Эдгээр нь газар, уснаа явагч буюу дөрвөн улиралд ашиглагддаг унаа. Хилийн манааны уналгууд хил зөрчигчийг түргэн, шуурхай илрүүлэх зориулалттай.  Тодруулбал,орчин үеийн өндөр технологи бүхий тоон бичлэгтэй эдгээрээр янз бүрийн азимут болон зайнаас тархан ирж буй  долгионыг бүртгэх, тус долгионыг үүсгэж буй голомтын байрлал зэргийг илрүүлэх зэргээр төхөөрөмж суурилагдсан. Цаана нь цахилгаан гурван машин нь Хил хамгаалах газрын үйлчилгээнд ашиглагддаг. Мөн Оросын хил хамгаалалтын тусгай томилгоот бүлгүүдэд ашиглагддаг “Brangler” хоёр загварын мөн “Ландкрузор78”, “Ниссан Navara”холбооны хөдөлгөөнт зориулалтын  машинууд байна. Улаан өнгөтэй “Tregats 430” усан тээврийн хэрэгсэл буюу моторт завь байна. Моторт завийг авч явах зориулалтаар суурь хийж түүнийгээ ачаад явах боломжтой. Мөн команд штабын машин байна. Энэ машинаар хээрийн гаралтад үүрэг гүйцэтгэхээр явах бүх хүмүүсээ аваад явдаг. Цаад талд нь манай холбооны суурин зангилааны машин зогсож байна. Үүрэг гүйцэтгэхээр хээр гарахад бүх холбооны техник, хэрэгсэл, камер, интернэт зэргийг суурилуулсан байгаа” гэв.

Эднийх машины парк шинэчлэлийг 2000 оноос өнөөдрийг хүртэл хийсээр ирсэн байна. Шинэчлэл хийх тусам туулах чадвар сайтай сүүлийн үед бусад оронд ашиглагдаг шинэ техникүүдийн ашиглалт сайжирдаг байна. Хил зөрчигчийг хурдан эрэн хайх олоход эдгээр машинууд голлон үүрэг гүйцэтгэдэг аж.

Энэ үеэр хилийн цэрэгт алба хааж байгаа хугацаат цэргийн албан хаагчийг ар гэрийнхэнтэй нь утсаар дүрсээ харж яриулах боломжийг Хилийн цэргийн болон Дотоодын цэргийн дугаар ангийн штабынхан олгож байсан юм. Өнөөдөр хилийн болон дотоодын  цэрэгт алба хааж байгаа цэргүүд өдөрт дөрвөн удаа хооллодог байна. Нэг цэргийн хоолны илчлэг 2400-3500 калори аж.

Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана. 

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яам нь хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах үе шат, үйл явцыг иргэд, олон нийтэд танилцуулж, захиргааны хэм хэмжээний акт (журам, дүрэм)-ын хяналт, бүртгэл, мөн хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олголттой холбоотой мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллана.

Цагдаагийн ерөнхий газар “Танд тусалъя” зөвлөх цэгийн үйл ажиллагааг сурталчлан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон цахим халдлагад өртөхөөс сэргийлж, TWO-FACTOR үйлчилгээг үзүүлнэ. Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх “102 police” аппликейшны талаар мэдээлэл авах боломжтой.

Улсын хил хамгаалал, цагдаа, прокурор, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэний болон эрүүгийн, захиргааны бусад  хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын газрын албан хаагчид нээлттэй мэдээллийг өгч байна. Мөн Цэргийн төв эмнэлэг болон Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй зарим үзлэг эхо оношилгоо үзүүлж байна. Ингэснээр  иргэд төрийн байгууллагуудаас нэг дор хүссэн мэдээлэл авах боломжийг нээж өгч байна.

"Нээлттэй хаалганы өдөрлөг" нээлтээ хийлээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 80 (7822)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
С.Бямбацогт: Сэргээгдэх эрчим...
Б.Ганзориг: Баталгааны гурван...

С.Амарсайхан: Иргэнийхээ төрд итгэх итгэлцлийг сэргээж чадвал шударга нийгмийн хамгийн том үйл хэрэг болно

МЯГМАРБАЯР 2026-04-28

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах