• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!

Төрийн өмчит 18 компанийг хувьчлах буюу “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар санаачилж, 

УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүгээр “…Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдах”, “...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК,"Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах”, “Эрдэнэс Монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн тусгажээ.

УИХ уг төслийг хэлэлцэхээр шийдсэн. Гишүүдээс улстөржих үйлдэл гарах авч төслийг батлах нь бараг тодорхой харагдаж байна. Гэтэл ингэж бөөндөх, тэр дунд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон зарим компанийг багтаасанд бизнес эрхлэгчид, эдийн засагчид, мөн улстөрчид ч эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, АН-ын генсек асан, “Түмэн шувуут” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяр “…Төрийн өмчийг, стратегийн том ордуудыг хувьчлах талаар миний бодол” гээд “…Манай улс жижиг эдийн засагтай, үндэсний хөрөнгөтөн дэндүү цөөхөнтэй, өөрийн онцлогтой улс. Зах зээлд шилжээд 30 гаруйхан жил болж байна. Хэрэв Эрдэнэтийн хууль бус хувьчлалыг буцаагаагүй бол яах байсан бэ. Энэ компанийг эзэмшигчид хэн байх нь хамаагүйгээр Монгол төрийг худалдаад авчихна. Эхлээд өөрийн кнопны хүмүүсээ мөнгөөр зодоод УИХ-ын олонхийг бүрдүүлчихнэ. УИХ-ыг өөрийн болгосон тохиолдолд Засгийн газар шүүх, хууль хүчний байгууллагыг авах асуудал шийдэгдчихнэ.

Мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлийн эсрэг хэн ч юу ч хэлж чадахгүй, ардчилсан бус дэглэм рүү гулсан орно”, “…Тавантолгой, Эрдэнэт гэх мэтийг хувьчлахад ард түмэн одоогоор оролцож чадахгүй. Мөнгөтэй бүлэглэл эсвэл Хятад, Оросууд орж ирнэ. Иймд ядаж хоорондоо өрсөлдөхүйц, улс төрд бие биедээ хяналт тавихуйц, бяртай  30-40 үндэсний том компаниудтай болсны дараа хувьчлал явуулахгүй бол гарах үр дагавар хүссэнээс өөрөөр явах магадлал тун их байна”, “…ДНБ-ий бараг 80 хувийг төрийн компаниуд үйлдвэрлэж байна, энэ бол маш буруу гэсэн үзэл санаа их түгээмэл яваад байна.

Аргагүй шүү дээ Тавантолгой, Оюу толгой, Эрдэнэ гурав чинь ДНБ-ий бараг 60 хувь нь байх. Уул уурхайг тооцохгүй бол ихэнхи нь хувийн хэвшилдээ байсаар л байгаа”, “…Нидерланд, Норвеги, БНХАУ зэрэг орнууд төрийн өмчит компанидаа хатуу хяналт тавьж улсаа хөгжүүлж, ард түмний амьдралыг тэтгэсээр байгаа сайн жишээ олон байна”, “…Бид стратегийн том компаниудаа хувьчлахаасаа өмнө хяналт, сахилга, хариуцлага, менежментийн ур чадвараа сайжруулах тал дээр анхаарал тавих нь одоохондоо хамаагүй дээр”, “…Хямд эрчим хүч үйлдвэрлэх бол улс орны хөгжийн амин чухал асуудал, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих гол зангилаа.

Эрчим хүч төрдөө байх нь зүйтэй”, “…Уул уурхай эрчим хүч хоёроос бусад салбарын хувьчлал байж бололгүй яахав. Гэхдээ төрийн оролцоо 51 хувиас их тохиолдолд оролцогч сонирхох эсэх, үнэ унах уу зэргийг бодолцох, төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшилд зоригтой шилжүүлэх хэрэгтэй” хэмээж байна. Ер нь бол яг ийм санааг ганц Л.Эрхэмбаяр доктор биш улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын олон хүн хэлж байгаа юм. Тэд “…Наад зах нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу гэдгийг бодох хэрэгтэй” гэж байгаа юм.

Эх сурвалж: polit.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Засаглалын хямралыг АНСА...
Энэ онд дүүжин замын тээврийн 18...

“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!

ГАРЬД 2025-12-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!

Төрийн өмчит 18 компанийг хувьчлах буюу “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар санаачилж, 

УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүгээр “…Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдах”, “...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК,"Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах”, “Эрдэнэс Монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн тусгажээ.

УИХ уг төслийг хэлэлцэхээр шийдсэн. Гишүүдээс улстөржих үйлдэл гарах авч төслийг батлах нь бараг тодорхой харагдаж байна. Гэтэл ингэж бөөндөх, тэр дунд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон зарим компанийг багтаасанд бизнес эрхлэгчид, эдийн засагчид, мөн улстөрчид ч эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, АН-ын генсек асан, “Түмэн шувуут” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяр “…Төрийн өмчийг, стратегийн том ордуудыг хувьчлах талаар миний бодол” гээд “…Манай улс жижиг эдийн засагтай, үндэсний хөрөнгөтөн дэндүү цөөхөнтэй, өөрийн онцлогтой улс. Зах зээлд шилжээд 30 гаруйхан жил болж байна. Хэрэв Эрдэнэтийн хууль бус хувьчлалыг буцаагаагүй бол яах байсан бэ. Энэ компанийг эзэмшигчид хэн байх нь хамаагүйгээр Монгол төрийг худалдаад авчихна. Эхлээд өөрийн кнопны хүмүүсээ мөнгөөр зодоод УИХ-ын олонхийг бүрдүүлчихнэ. УИХ-ыг өөрийн болгосон тохиолдолд Засгийн газар шүүх, хууль хүчний байгууллагыг авах асуудал шийдэгдчихнэ.

Мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлийн эсрэг хэн ч юу ч хэлж чадахгүй, ардчилсан бус дэглэм рүү гулсан орно”, “…Тавантолгой, Эрдэнэт гэх мэтийг хувьчлахад ард түмэн одоогоор оролцож чадахгүй. Мөнгөтэй бүлэглэл эсвэл Хятад, Оросууд орж ирнэ. Иймд ядаж хоорондоо өрсөлдөхүйц, улс төрд бие биедээ хяналт тавихуйц, бяртай  30-40 үндэсний том компаниудтай болсны дараа хувьчлал явуулахгүй бол гарах үр дагавар хүссэнээс өөрөөр явах магадлал тун их байна”, “…ДНБ-ий бараг 80 хувийг төрийн компаниуд үйлдвэрлэж байна, энэ бол маш буруу гэсэн үзэл санаа их түгээмэл яваад байна.

Аргагүй шүү дээ Тавантолгой, Оюу толгой, Эрдэнэ гурав чинь ДНБ-ий бараг 60 хувь нь байх. Уул уурхайг тооцохгүй бол ихэнхи нь хувийн хэвшилдээ байсаар л байгаа”, “…Нидерланд, Норвеги, БНХАУ зэрэг орнууд төрийн өмчит компанидаа хатуу хяналт тавьж улсаа хөгжүүлж, ард түмний амьдралыг тэтгэсээр байгаа сайн жишээ олон байна”, “…Бид стратегийн том компаниудаа хувьчлахаасаа өмнө хяналт, сахилга, хариуцлага, менежментийн ур чадвараа сайжруулах тал дээр анхаарал тавих нь одоохондоо хамаагүй дээр”, “…Хямд эрчим хүч үйлдвэрлэх бол улс орны хөгжийн амин чухал асуудал, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих гол зангилаа.

Эрчим хүч төрдөө байх нь зүйтэй”, “…Уул уурхай эрчим хүч хоёроос бусад салбарын хувьчлал байж бололгүй яахав. Гэхдээ төрийн оролцоо 51 хувиас их тохиолдолд оролцогч сонирхох эсэх, үнэ унах уу зэргийг бодолцох, төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшилд зоригтой шилжүүлэх хэрэгтэй” хэмээж байна. Ер нь бол яг ийм санааг ганц Л.Эрхэмбаяр доктор биш улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын олон хүн хэлж байгаа юм. Тэд “…Наад зах нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу гэдгийг бодох хэрэгтэй” гэж байгаа юм.

Эх сурвалж: polit.mn

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах