• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ.  Түүнээс хойш дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байв.   Тэгвэл өчигдөр 11.30 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 100 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг  Гүйцэтгэх засаглалын тэргүүнд дэмжив.  Дараа нь МАН-ын бага хурлын гишүүдийн олонх нь мөн 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг дэмжлээ.  Тэрээр дангаараа Засгийн газраа байгуулж ажиллана гэжээ.  Мөн түүнийг бизнес бүлэглэлд барьцаалагдаагүй, давхар дээлгүй, хулгайд нэр холбогдож байгаагүй. Санаачилсан хууль, төрийн хулгайн сонсгол гээд  улс төрд хийсэн зүйлтэй.  Л.Оюун-Эрдэнийн зөв үйл хэргийг үргэлжлүүлж, алдааг нь засаад явах бүрэн боломжтой хувилбар гэж Удирдах зөвлөл, болон бага хурлын гишүүд үзсэн байна.  Үүнтэй холбоотой үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатар, заалнаас Г.Тэмүүлэн дэвшив

Өглөө  МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараа буюу 13.00 цагийн үед МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн.  Бага хуралд Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг танилцуулахад заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэвшүүлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар мөн нэрээ дэвшүүлжээ.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ татаж, Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр намын эв нэгдлийг хангаж ажиллахыг Бага хурлын гишүүдэд уриалаад, парламентын ардчиллыг улам бэхжүүлэх, улс орны эдийн засаг, гадаад орчин геополитикийн асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг тодотгосон байна. Мөн намын нөхдөдөө хувийн жижиг эрх ашиг, амбийцаа дарж, нэг нэгнээ харлуулах явуургүй алхмуудаа зогсоож, улс орон ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол төрийн ажлыг саадгүй явуулах ёстой гэдгийг сануулжээ. Үүний дараа мөн Их эвслийн Засгийн газар байгуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байсан Бага хурлын гишүүн С.Нэргүй нэрээ татсан юм.   Үүний дараа 40 орчим гишүүн нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авчээ.  Бага хурлын гишүүдийн олонх нь эдийн засагт үүссэн хүндрэлийг хэрхэн давах туулах, ард иргэд, аж ахуй нэгжийн нуруун дээр үүссэн ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуултыг түлхүү тавьж хариулт авсан байна.  Ингэснээр Ерөнхий сайдад Г.Тэмүүлэн, Г.Занданшатар нарыг нэр дэвшүүлэн нууц санал хураалт явуулсан юм.

Нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүсээд нэр дэвшээд өвдөг шороодсон.  Улмаар ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Тэрээр өмнө нь УИХ-д таван удаа сонгогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд зэрэг албыг хашиж байсан юм.

Боловсрол

-1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.

-1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

-АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

Ажилласан байдал:

• 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач

• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал

• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч

• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал

• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд

• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд

• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

• 2024 оны долдугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна.

ХОМ: 2022 оноос хойш түүний хадгаламж хоёр дахин өсчээ

Тэрээр 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, барилгатай. Нийтийн орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалтын нэг байгууламжтай.Эдгээр нь нийт нэг тэрбум 175 сая төгрөгийн үнэлгээтэй гэж 2023 онд мэдүүлжээ. Энэ дүн 2020 оноос хойш өөрчлөгдөөгүй. Тэрээр жилд 84 сая төгрөгийн орлоготой бол гэр бүл нь 254 сая төгрөгийн орлоготой. Ниссан Мурано авто машинаа 80  сая төгрөгөөр худалдан авчээ.  15 сая төгрөгийн таван адуу, 130 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл эзэмшдэг. 2022 оноос хойш түүний хадгаламж хоёр дахин өсөж, 112 саяас 286 сая төгрөгт хүрчээ.

Г.Занданшатар: Эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна

Нэр дэвшигч Г.Занданшатар бага хурлын гишүүдэд хандаж үг хэлжээ.  Тэрээр дангаараа Засгийн газраа байгуулан ажиллана гэдгээ мэдэгджээ.  Мөн “Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага,  иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.  Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна. Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно.  Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.  Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно.  Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана гэжээ.

Нэр дэвшигч Г.Тэмүүлэн гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь олон улсын харилцааны мэргэжилтэй. “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит компанийн захирал асан Ч.Ганзоригийн хүү. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэгэн адил МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэрээр “Засгийн газар зардал өндөртэй төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн. Зардлыг бууруулах ёстой” гэж шүүмжлэлтэй хандаж байсан гишүүний нэг юм.

Боловсрол:

-2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр

-2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

Ажилласан байдал:

-2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

-2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

-2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга

-2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал

-2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

-2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайд

-2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн

-2016-2020 онд УИХ-ын гишүүн

2020-2024 онд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга

2024 оноос УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

ХОМ: 2.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Түүний өөрийн орлого 49.1 сая төгрөг, гэр бүлийн орлого 68.5 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгө нь УИХ-ын гишүүнээр ажилласан гурван жилд  1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Г.Тэмүүлэн гишүүн 2020 онд  885 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2022 онд 2.4 тэрбум болж нэмэгджээ. Улмаар 580  сая төгрөгийн үнэтэй Lexus 570,  Mercedes Benz G 500  хөлөглөж, 523 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуйтай болсон байна. “ТТЕМ” ХХК,  “Евроконстракшн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэх хөрөнгө орлогыг мэдүүлээд байгаа юм.

Ийнхүү МАН-ын бага хурал дараагийн Ерөнхий сайд нэр дэвшигчийг тодруулснаар УИХ-д өргөн мэдүүлэх процесс эхэлж байна.  Хуульд зааснаар ирэх долоодугаар сарын 3-н гэхэд шинэ Засгийн газар байгуулагдсан байх ёстой.

ТҮЦ эрхлэгч иргэд жагсав

МАН-ын Бага хурал хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байхад Тусгаар тогтнолын ордны гадаах талбайд ТҮЦ эрхлэгч иргэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардан жагсав.  Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, гудамж талбайг чөлөөлсөн. Энэ шийдвэрийг ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэж буй юм.  Тэд “Х.Нямбаатар огцор. ТҮЦ эрхлэгчдэд хүний эрх гэж байна уу. Эрхэлж буй ажил хөдөлмөрөөр минь бүү гадуурх. Бид амьдрах эрхтэй. Хүчирхийллээ зогсоо. Төр үүргээ биелүүл. Хүний эрхийг дээдэл” гэсэн уриа лоозон барин жагсаж байна. Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.

2022 оны НИТХ-ын 24 дүгээр тогтоолоор батлагдсан Хотын стандартын ерөнхий шаардлагад “Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолоос 50м зайд түргэн үйлчилгээний цэг байж болохгүй” гэжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “ТҮЦ  түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Одоо хөгжлийн дараагийн шатанд гарах ёстой. Нийслэлээс ажлын хэсэг гаргаж, худалдааны 48 төвүүдэд ажлын байр гаргаж, ажил үйлчилгээ эрхлэхийг санал болгосны дагуу 40-өөд иргэн ажил, үйлчилгээ эрхлэхээр болсон. Энэ ажил үргэлжилж байна.  Та бүхэн ингэж улс төржүүлж, хотын асуудлыг намын асуудал болгож болохгүй. Хот хөгжиж, сайхан болох ёстой гэдгийг хариуцлагатай хэлье” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 108 (7605)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Цагаачлалын бодлогыг...

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

БАТСАЙХАН 2025-06-10

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

3 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

3 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах