• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ынхан дүрмээрээ гэвэл эхлээд намын даргаа сонгоно

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэлгүй огцруулснаас тооцвол гурав хонож байна. Гэхдээ, Ерөнхий сайд Байнгын хорооны хуралдаан дээр “...Гашуунсухайтын боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын нээлт болсон 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр хавьцаа дараагийн Ерөнхий сайд тодорхой болчихсон” гэсэн утгатай зүйл ярьсан. Түүгээр бол, одоо хууль номын дагуух процесс явна гэсэн үг. Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2025 оны зургадугаар сарын 3-нд огцруулсан. Түүнээс хойш 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж ажилд нь оруулах учиртай юм.

Одоогоор, олон нийтийн сүлжээ, “ордон”-уудын тамхины цэг хавиар олон л Ерөнхий сайдын нэр дуулдаж яригдаж байна. Тухайлбал, МАН-ын генсек Я.Содбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэр байгаа юм.

Өнөөдрийн улс төрийн нөхцөл, шууд дэмжлэг авах магадлалыг харвал МАН-ын генсек Я.Содбаатар, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт боломж илүү харагдаж байгаа юм. Гэхдээ, сонголт тэднийг тойрох магадлалтай. Томилгооны дараах улс төр нь илүү хүндэрнэ. Мөн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын талаар намынхан нь арай өөрийг яриад эхэлсэн байна лээ. Товчхондоо, үгүй л болов уу даа. Харин, эдний дундаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын нэг “сонгогдох” магадлал өндөр яваа аж.

Хэрэв УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох юм бол ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын дарга болно. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын дарга болохоор яригдаад Д.Амарбаясгалан нь дийлж байсан юм.

Тэгж тэгж нэг нь Ерөнхий сайд болж л таарна. Тэр нь, Ерөнхийлөгч хэнийг нь сонгохоос шалтгаална.

Гэхдээ, бас нэг асуудал бий. Юу гэвэл, МАН-ын Үндсэн дүрэмд зааснаар Ерөнхий сайд болох хүн нь тус намын дарга байх ёстой.

МАН-ын Үндсэн дүрмийн “МАН-ын дарга,түүний бүрэн эрх” хэмээх 24 дүгээр зүйлийн 

24.3-т “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. Ерөнхий сайд болох хүнээ эхлээд намын даргаар сонгох учиртай дүрэм байгаа юм. Үүнийг дагах нь том ач холбогдолтой. Хамгийн гол нь, намын дарга бус хүн Ерөнхий сайд болчихвол засаг төр тогтворгүй болох магадлал хэдэн арав дахин нэмэгдэнэ. Энэ бол бодит үнэн. Дээрээс нь, МАН-ын 2025 оны тавдугаар сарын 21-ний Бага хурлаас “…АН-ыг Засгийн газраас гаргаж, дангаараа Засгийн газрыг байгуулах тухай” тогтоолыг гаргасан. Үүнийг нь харахаар, АН гарахаар ХҮН нам үлдэх юм шиг, “…Дангаараа” гэхээр ХҮН нам байх ч юм шиг уншигдаад байгаа юм. Тэгэхээр, энэ намынхан дээрх салаа утгатай тогтоолынхоо учрыг олж, эцсийг нь шийдэх бас нэг том ажил гарч ирсэн. Нэгэнт, Засгийн газрын гадна үлдсэн АН “…Цаашид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ” гэдгээ мэдэгдчихнэ лээ. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Хүчтэй сөрөг хүчин болно. Гэхдээ, тус бүлэг, ер нь АН-ынхан дотроо томоохон хагаралтай болчихсон. Тэр утгаараа, АН-ынхан МАН-ыг, бас АН дотроо ч бүлэг фракцууддаа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нөхцөл үүссэн. Ерөнхийдөө, шинэ Ерөнхий сайд улс төрийн ихээхэн хүнд замаар туучна. Сая Л.Оюун-Эрдэнийг буулгах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдсаныг бүгд харсан. Тэндээс харахаар, бараг л “…Хэр зэрэг зодуур даадаг вэ” гэдгээ урьтаж тооцож байж л энэ албан тушаалд тавигдмаар үйл явдал болж өнгөрлөө. Манайхан муу юмандаа сайн, дараагийн унагаалт буулгалт, зодуур нүдүүр улам л хүнд хэцүү болно. Цаана нь Баялгийн сангаас эхлээд том төслүүд дурайтал хүлээж байна. Бас, улсын эдийн засаг дэлхийн савлагаанаас шууд хамааралтайгаар айхтар давлагаалчихаж мэдэхээр болоод удаж байна. Иймэрхүү, анхаарах ёстой асуудал нэлээд бий.

Нөгөөтэйгүүр, Бага хурлаас зөвхөн Ерөнхий сайдыг сонгоод явуулах нь 2007 онд С.Баяр эхлээд Ерөнхий сайд болж, дараа нь намын дарга болсон шиг “стандарт бус” процесс болж хувирна. Түүнчлэн, энд Ерөнхий сайдаар томилогдох намын дарга нь “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол…” гэсэн тодорхойлолттой байдаг. Энэ агуулгатай ноцолдчихвол Л.Оюун-Эрдэнийгээ хөдөлгөхөд хүндэрнэ. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялсан уу, ялсан. Тэр үед нь Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга байсан уу, байсан. Үгүйсгэж болохгүй үнэн юм. Гэвч 2025 оны зургадугаар сарын 3-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчихсан. Өөрөөр хэлбэл, нам нь сонгуулийн дүнгээр намын даргаа нэгэнт сонгоод Ерөнхий сайдаар томилуулсан. Гэтэл УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг баталсан. Тэгэхээр одоо нэг гарц гаргалгаа олж таарна.

Энэ үүрэг МАН-ын Бага хуралд тохоогдоно. Уг нь, намын даргыг сонгох нь Намын Их хурлын үүрэг байдаг. МАН-ын Үндсэн дүрмийн “Намын Их хурал, түүний бүрэн эрх” хэмээх 17 дугаар зүйлийн 17.4-т “…Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гээд 17.4.3-т “…МАН-ын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах” гэсэн байдаг. Угаасаа, тус намын ээлжит Их хурлынх нь хугацаа дөхсөн. Арай болоогүй ч Их хурлыг ээлжит бусаар зарлах боломжтой. “Намын ээлжит бус Их хурал” хэмээх 19 дүгээр зүйлийн 19.1-т “…Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна”, 19.2-т “…МАН-ын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана” гэсэн байдаг. Гэвч, Намын Их хурал зарлах нь хувилбарыг сонгохгүй л болов уу. Бэлтгэл ажил нь нүсэр, Бага хурлыг бодвол олон санаа уралдана. Ер нь бол, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн үйл явдлын үр дүн хаашаа ч эргэж мэдэх нигууртай. Тиймээс Бага хурлаараа шийдвэл чимээ анир багатай өнгөрнө. Тэгээд ч, намын даргыг сонгох эрх Бага хуралд шилжих тухай ч Үндсэн дүрэмд нь заажээ. “Намын Бага хурал, түүний эрх, үүрэг” хэмээх 20 дугаар зүйлийн 20.3.5-д “…Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах”, 

20.3.7-д “…Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэсэн байдаг. Энд “…Намын дарга орон гарвал” гэдгийг юу гэж үзэж, яаж хэрэглэх нь ихээхэн сонирхолтой. Л.Оюун-Эрдэнэ өөрөө “гарах” өргөдөл өгөх үү. Эсвэл өмнөх Бага хурал шиг УИХ-ын тогтоолыг үндэслээд шийдчих үү. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүдийн шийдэх асуудал болж байгаа юм. Ер нь тэгээд, МАН-ынхан “...Үндсэн дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож байж, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулж л таарахаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7602)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
ХУРААХ
Үс засуулвал эрч хүч ихэснэ
Олон улсын прокурорууд цахим...

МАН-ынхан дүрмээрээ гэвэл эхлээд намын даргаа сонгоно

ГАРЬД 2025-06-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 минутын өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

19 минутын өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

34 минутын өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

36 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах