• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин   “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний талаар болон компанийн үйл ажиллагаатай холбоотой  “Шахмал түлшний шуудай нь хүртэл “шахаа”, “Барьцгүй” барьцалдуулагч, “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!” нийтлэлүүдийг хүргэж байсан билээ.   Энэ удаа бас нэгэн баримтыг дэлгэж байна.

Улс төр буцалж, Засгийн газар хэрхэх нь тодорхойгүй хэд хонов. Энэ зуурт зарим сайд “…Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаа юун” гэдэг шиг шийд гаргаад эхэллээ. Тэр тусмаа, улс орны хамгийн тулгамдсан асуудлаар хариуцлагагүй шийдвэр гаргаад орхиж байх юм.

Тухайлбал, хотын утаа… Үүнийг үе үеийн төр засаг бүх шатандаа анхаарч, ажиллаж ирсэнтч одоог хүртэл олигтой гарц олж чадаагүй байгаа юм. Арай дөнгүүр нь “…Гэр хорооллын айлуудад сайжруулсан түлш түлүүлж утааг бууруулна” гэдэг шийдэл байсан. Ингээд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш хэмээх хачин сайн нэртэй түлш үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрлэсэн түлшийг нь хотын гэр хорооллынхон зургаан жил түлсэн. Утаа хэвэндээ, харин улсын хэдэн их наяд төгрөг уугиад алга болсон.

Улмаар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оноос “…Хятадаас бэлэн түлш авчирч түлэх юм бол утаа бодитой буурна” гэж яриад унасан. Тэрээр “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арван нэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арван хоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг нь иргэд эсэргүүцсэн. Тэгээд тэр санаагаа татсан. Гэтэл энэ нь саяхнаас дахин яригдаад эхэлсэн. Ярьдаг “ам” нь өөрчлөгдсөн. Энэ яриа Эрчим хүчний сайд биш Хотын удирдлагуудаас гарч ирсэн. Тиймээс “Зууны мэдээ” сонин 2025 оны тавдугаар сарын 19-ний дугаартаа энэ талаар хөндөж “…“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу” хэмээн нийтэлж байв. Түүнд “…Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна. Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана” гэж бичсэн. Хоёр жил ам дамжуулан яриад байсан хятад түлшний цаад учир ердөө энэ л дээ.

Тэгвэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ сарын 16-нд 13 заалт бүхий 04 тоот тогтоол гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай уг тогтоолын 5-д “…“Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ол­бор­лож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний ча­нарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлд­вэр­лэсэн түлшний үзүүлэлт стан­дартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын А/94 дугаарын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг /хөх нүүрс/ хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах,  шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг Хотын удирдлага, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д өгсөн байна. Мөн, ингэж Хятадаас бэлэн түлш импортолж түлүүлэхээс гадна, айл өрхүүдийн гэр, байшинг дулаалах, энэ ажлыг Зэвсэгт хүчин, ҮБХИС, ДХТС-иас хүч дайчлан гүйцэтгүүлэхийг БХЯ, ХЗДХЯ-ны сайд нарт даалгасан байна.

Эндээс харахад, 2023 онд Б.Чойжилсүрэнг ярьж эхлэхээс жилийн өмнө мэр сэр яригдаж байсан хятад түлшний импорт хөдлөөд эхэлжээ. Тухайн үед энэ нь хэн нэгний бизнес болох тухай ч дуулдаж байсан юм. Гэхдээ, үүний нөгөө талд, Монголоор дүүрэн байгаа хувийн хэвшлүүдийн сайжруулсан түлшний сайн санаачилга яагаад ч төрийн чихэнд хүрч, нүдэнд харагддаггүй нь хэвээр үлдэхээр болж байна. Бүр цаад талд нь, “Тавантолгой түлш” ХХК-ийг татан буулгах замаар өнгөрсөн зургаан жилд үр дүнгүй цацаж, зарим хэсэг нь хууль хяналтынхны анхааралд хүрээд байгах хэдэн их наяд төгрөгийн булхайг “булах” арга ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаараа, С.Одонтуяа “…Сайдаасаа нэгэнт бууж магадгүй” гээд дээрээс ирсэн зариа даалгаврын дагуу “…Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруул” гэсэн үүрэг, чиглэлийг үйлдсэн байж мэдэх юм. Ер нь тэгээд, “…Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг үг бас бий дээ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7601)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
ХУРААХ
Ажлын хэсэг болон байнгын...
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав...

С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

ГАРЬД 2025-06-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

6 цагийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

6 цагийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдүүн

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

10 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

10 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

14 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

15 цагийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

15 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

16 цагийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

17 цагийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

17 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

1 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах