• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.26/  нэгдсэн хуралдаан 11 цаг 22 минутад, гишүүдийн 79.4 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Иймд энэ өдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хорооны горимын саналаар санал хураалтыг явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4  хувь нь дэмжсэн тул үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэсний дагуу санал хураав. Ингээд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.” гэсний дагуу санал хураалтыг нууцаар явуулсан. Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуралдаан Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн  төслийн 1 дүгээр зүйлд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхтэй холбоотой “Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоомыг зохион байгуулах гэмт хэргийн үйлдэлд өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулах замаар дэмжлэг үзүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.””  хэмээх 20.18, 20.19  гэсэн зүйл нэмэх Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг нарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3.-т Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх гэсний дагуу Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсов.

Хуралдааны эцэст Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан.

Тус Байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсныг дурдахын зэрэгцээ  Байнгын хороо 2025 оны 05 дугаар тогтоолоороо “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласныг танилцуулгадаа онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсэгт заасны дагуу ажлын хэсэг тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн зарчмын зөрүүтэй 101 санал бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гээд  бусад Байнгын хороод тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулав.

Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс “Монгол Улсын хөгжлийн  2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн шалгуур үзүүлэлтийн хэмжих нэгж нь тодорхойгүй, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаагүй шалтгааныг лавласан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, нийтдээ 2.8 их наяд төгрөгийн зардал төсөвлөгдөхөөр тусгасан нь сайн хэрэг ч, үүнтэй холбоотой багшийн дутагдлыг хэрхэн нөхөх талаар лавлав. Тэрбээр  өнгөрсөн жил 4000  гаруй  багш дутагдалтай  байсан бол энэ жил 5543 гэсэн тооцоо гараад байна. Иймд хөгжлийн төлөвлөгөөнд  багшийн дутагдлыг хэрхэн, яаж нөхөх талаар тодорхой тусгасан эсэх, боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулан төрийн албан хаагчдыг гадаад, дотоодод бэлтгэх бодлогод багш нарыг хамруулсан талаар тодруулав.

Боловсролын сайд П.Наранбаяр хариултдаа, Багш мэргэжлээр үнэгүй сургах ажлыг эхлүүлэхдээ таван жил багшлуулсны дараагаар түүнийг нь тэтгэлэг болгож хувиргахаар зохицуулсан. Мөн Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг гадаад, дотоодод бэлтгэх иж бүрэн бодлогод багш нарыг хамруулсан. Түүнчлэн өнөөдөр багшлах боловсон хүчний асуудлыг шийдэх язгуур асуудал нь  үндсэн цалин, урамшууллыг өсгөх явдалтай холбоотой байна. Өнөөдөр багшийн  сарын үндсэн цалин 1 сая 485 мянган төгрөг байгаа тул үүнийг өсгөх бодлогыг л хийж байж, энэ салбарт чадварлаг хүмүүс ажиллах хандлага тогтоно гэж байлаа. Мөн тэрбээр,  багш нарыг  ипотекийн зээлийн орон сууцаар бүрэн хангах, ялангуяа орон нутагт багшлах боловсон хүчний орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал ажил болоод байна. Эдгээр ажлуудыг “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн багшлах эрхийн үнэмлэхтэй атлаа мэргэжлээрээ ажиллахгүй байгаа эсвэл, тэтгэвэртээ суусан багш нарыг  буцаад урьж ажиллуулах, их дээд сургуулийн IV дамжааны оюутнуудыг мэргэжлээр нь ажиллуулахад анхаарч, холбогдох ажлуудыг хийж байна хэмээв. 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн хайгуул, эрлийн ажлыг эрчимжүүлж, геологийн нөөцийг нэмэгдүүлж, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголтыг сайжруулахаар тусгасныг дурдлаа. Тэрбээр, төлөвлөгөөнд тусгасан дээрх ажлуудын гүйцэтгэл нь Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтээс шалтгаална. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь 2006 онд шинэчилэн найруулсан тул үүнийг  сайжруулах шаардлагатай холбогдох хуулийн төслийг салбарын яам хэзээ өргөн мэдүүлэхээр төлөвлөж буйг лавлав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Улсын Их Хурлын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулагдаад хуулийн төслийн үзэл баримтлал, төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулаад явж байна. Энэ 7 хоногт тодорхой түвшинд ажиллаад Улсын Их Хурлын гишүүдээс  гаргасан саналуудыг тусган ажлын хэсэгт хүргүүлнэ  гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн хариулсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх ажлын хэсэг, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 141 санал бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд саналын томьёоллуудаар санал хурааж дуусах хүртэл чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цагийг сунган хуралдсан юм. 

Тухайлбал, төслийн 2 дугаар хавсралтын “1.9.1.3.Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх” гэсэн төсөл, арга хэмжээ”-ний “4 эгнээ” гэснийг “6 эгнээ” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр хавсралтын 3.2 дахь хэсэгт “Ховд аймаг, Булган сум, Булган боомтын үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл хангана.” гэсэн 3.2.6 дахь заалт нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд туссан арга хэмжээний хэмжих нэгж, шалгуур үзүүлэлтийг зассантай холбоотой саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн. Тодруулбал, төслийн 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гадаад болон дотоодын тэмцээн, уралдаанд оролцох боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг нэмэх.” гэсэн 2.1.16 дахь заалт нэмэх ажлын хэсгийн санал дэмжигдсэн.

Үргэлжлүүлэн бусад Байнгын хороо, гишүүдээс гаргасан дэмжигдсэн, дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд баруун бүс нутгийн өмнөх түвшиндээ хүрч чадахгүй байгаа газар тариалан, гурилын үйлдвэрийг сэргээн хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлж, үйлдвэрлэл, хангалтыг нэмэгдүүлэх суурийг тавих”, “Хүн амын хүнсний гол нэр, төрлийн бүтээгдэхүүн хүнсний түүхий эд улаан буудайн стратегийн нөөцийг бүрэн бүрдүүлэх.” гэсэн 3.4.10, 3.4.12 дахь заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг төслийн 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсэгт “Малчин залуу-манлайлагч арга хэмжээг үргэлжүүлж, малчид хоршоологчдод мал аж ахуйн гаралтай түүхий эд, бэлтгэлийн үйл ажиллагаанд бүс нутаг, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг эзэмших, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах ур чадварыг гадаад улсад олгоход чиглэсэн төслийг хэрэгжүүлнэ.”, төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт  “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн үе шат бүрд стандарт нэвтрүүлж, мал аж ахуйн салбарын кластерийн тогтолцоог бодлогоор дэмжин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ” гэсэн заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасангийн төслийн 1 дүгээр хавсралтын 2.2 дахь хэсэгт “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд хүрэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, гэнэтийн осол, гадны шалтгаант нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.” гэсэн 2.2.7 дахь заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагийн төслийн 1 дүгээр хавсралтын 4.1 дэх хэсэгт “Даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг өөрчилж, иргэнд үйлчлэх албаны хууль болгон шинэчлэх ажпыг эрчимжүүлнэ.” гэсэн 4.1.5 дахь заалт нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

Ийнхүү "Монгол Улсын хөгжлийн  2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Гэмт хэрэг
  • •Ипотекийн зээл
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Байнгын хороо, ажлын хэсгүүд...

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулав

Kuzmo 2025-05-27

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

12 цагийн өмнө өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

12 цагийн өмнө өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

12 цагийн өмнө өмнө

Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна

12 цагийн өмнө өмнө

Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв

12 цагийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

12 цагийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

12 цагийн өмнө өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

1 өдрийн өмнө өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

1 өдрийн өмнө өмнө

Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

1 өдрийн өмнө өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-04-24 өмнө

Хутга тулган автомашиныг нь дээрэмджээ

2026-04-24 өмнө

Ж.Баатар: Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна

2026-04-24 өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

2026-04-24 өмнө

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК

2026-04-24 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.24/

2026-04-24 өмнө

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ

2026-04-25 өмнө

Скүүтертэй иргэд чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24 өмнө

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

2026-04-25 өмнө

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

2026-04-25 өмнө

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

2026-04-24 өмнө

Үс засуулвал нас уртасна

2026-04-25 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-04-25 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-04-25 өмнө

Торгуулийн орлогоос 462 тэрбум, зогсоолоос 1.7 тэмбум төгрөг төвлөрүүллээ

2026-04-24 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2 өдрийн өмнө өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-24 өмнө

УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах