• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдах шинжтэй, үүнээс урьдчилан сэргийлэх ажил үр дүн тааруу байгааг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байгаа талаар асуусан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүн бүрт хамааралтай, чухал асуудал хэлэлцэх үеэр хуралдааны ирц хангалтгүй бна гэв. Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад хүн бүр үүрэг хүлээх ёстойг сануулсан түүний асуултад ажлын хэсэг хариулахдаа, гэрлэлт бүртгэгдсэн эсэхээс үл хамааран хүүхэд өв залгамжлах эрх эдэлнэ. Зөвхөн эцэг тогтоох хүсэлтийг шийдвэрлэснээр уг эрх үүсэхээр хуулийн төсөлд тусгасан хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд Өргөдлийн байнгын хороонд цөөн бус удаа хандсан болохыг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир, энэ хуулийг баталснаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах эсэхийг асуув. Тэрбээр, нэхэмжлэгч тал гэр бүлийн асуудлаар шүүхэд хандахдаа хүүхдийн тэтгэлгийг мартсан тохиолдол, жишээ олон бий. Тиймээс шүүх гэр бүл цуцлалтыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд тусгасан эсэхээс үл хамаарч, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалдаг жишиг тогтоох хэрэгтэй. Тэтгэлэг гэдэг нэр томьёоноосоо эхлээд, хэвшмэл ойлголт хандлагыг халахын төлөө ажиллах шаардлагатай гэсэн юм. Ажлын хэсгээс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж, тэдний эрх, үүргийг хангаж, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэж онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хүүхдээсээ алс хол ажиллаж, амьдарч байгаа эцэг, эхчүүдийн үүрэг, оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэрлэлтийг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг лавлахад, эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэг гэрлэлтийн байдлаас үл хамааран хүчинтэй байх учраас газар зүйн байршлаас шалтгаалахгүйгээр үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас зугатах боломжгүйгээр зохицуулсан гэж Ажлын хэсгийн төлөөлөл хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол, дээд ашиг сонирхол нь хоёр өөр асуудал тул хүүхдийн оролцоог чухалчилж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, саналыг нь шүүхийн шийдвэрт харгалзан үздэг байх, хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүл, дундын хөрөнгийн талаар төсөлд тусгасан эсэхийг тодруулав.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, гэр бүлийн асуудлаар хүүхэдтэй холбоотой шүүхийн шийдвэрт 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсохоор төсөлд тусгасан. Дундын өмчлөлийн хөрөнгө хураахдаа шүүхэд эрх олгосон зохицуулалтыг оруулсан гэж хариуллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага эртний гэдгийг онцлоод хүүхдийн тэтгэлгээ авч чадахгүй байгаа хүмүүст эргэн төлөгдөх нөхцлөөр дэмжлэг үзүүлэх эрсдлийн сан байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Монгол гэр бүлийн бат бөх байдал, удмын санг хадгалж, хамгаалах асуудал хэлэлцэж байхад чуулганы хуралдааны ирц хангалтгүй байгааг шүүмжлэхийн зэрэгцээ иргэдээс илгээсэн асуултуудыг хуулийн төслийн ажлын хэсгээс асуусан. Тэдний асуултад Засгийн газрын төлөөлөл хариулахдаа, шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгасан гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, аливаа улс оронд гэр бүлийн байдал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэхийн тулд шуурхай хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цогцоор нь шийдвэрлэх ёстой тул энэ талаар ямар зохицуулалт тусгасныг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг эд хөрөнгийн эрхтэй холбоотой зохицуулалт орсонд олзуурхаж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт тавьж, байр суурь илэрхийлж, хуралдаан даргалагч цагийг сунган, хэлэлцүүлж дууссаны дараа Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг мөн хэлэлцэв. Засгийн газраас 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын гишүүн,  Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, төслүүдийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолын 4-т нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгаж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ.

Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг, 40 зүйлтэй байхаар боловсруулсан хэмээн танилцуулсан. Энэхүү төсөл батлагдсанаар гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс шинжлэн судлах, гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэх юм. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу хэлэлцэж байгаа асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, гэр бүлийн шүүхэд ажиллах шүүгчийн сонгон шалгаруулалтыг хуулийн төслөөс урьтаж эхлүүлсэн нь ойлгомжгүй, тухайн ажилд өөрөө гэр бүлтэй хүн байвал зохимжтой, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн нэхэмжлэлийн дагуу тухайн гэр бүл салалтыг сунжруулахгүй, аюулгүй байдлыг хангаж, шийддэг байхыг тусгасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, О.Номинчимэг, О.Саранчулуун нар гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд болж, эмэгтэйчүүдэд үүрэг, хариуцлага үүрч, эцэг, эхчүүд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зайлсхийдэг, хаяг нь тодорхойгүй болчихдог байдлыг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэр бүл, өмч хөрөнгөө орхин явах шаардлагатай тулгарах нь олонтаа тул тэднийг хамгаалах, өмчлөлийн асуудлыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодрууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, гэр бүлийн асуудалд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй хамааралтай. Тиймээс Улсын Их Хурлын эрэгтэй гишүүдийг "Их Хуралдай" танхимд орж ирж, хуралдаандаа суухыг сануулж байлаа.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад хүнд сурталтай, дарамт чирэгдэл их учраас иргэдийг залхаадаг байдал энэхүү хуулийн төсөл батлагдсанаар цэгцрэх боломжтой эсэхийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн ажлын хэсгээс асуусан юм. Тэрбээр, гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хувь нууцтай холбоотой асуудал хөндөгддөг. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хүний нэр төрд халдах, зураг, хөрөгтэй нь байршуулсан хүний эрхийн зөрчил үйлдэгдэх болсон. Тэдгээрийн хохирогч нь хүүхдүүд болж, гадаадад суралцахаар явах, нийгмийн харилцаанд ороход ялгаварлагдахад хүрдэг. Иймд энэ талаар ямар заалт тусгасныг лавлаж байв.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Оюу толгойг гэрээлэхдээ...
Морин хуурын найрал Ром хотноо...

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

Kuzmo 2025-12-05

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах