• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Анар: Монгол шуудан компани монополь  байдалтай ажиллаж байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.06/ хуралдаанаар Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх холбогдох байгууллагын удирдлагын  мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хэлэлцэх эхний асуудлыг Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр танилцуулсан. Тэрбээр, Монгол шуудан ХК нь 2016 оноос Төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болон ажиллаж байна. Тус компани 375 салбар нэгж, 1100 ажилтан, 210 тээврийн хэрэгсэлтэйгээр  жилдээ 2,5 сая шууданг хүлээн авах, тээвэрлэх, ялган боловсруулах, хүлээлгэж өгөх үйл ажиллагааг явуулж байна гээд  2014-2024 оны орлого, ашгийн үзүүлэлт, хөрөнгийг  танилцуулсан. Тухайлбал, 2014 онд 10,9 тэрбумын орлоготой байсан бол 2024 онд 23,6 тэрбум төгрөг болон өсчээ. Харин 2016 оноос өнөөдрийн хүртэл 2,5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан бөгөөд алслагдсан байдал, зах зээлийн багтаамжаас шалтгаалан орон нутагт 1,5-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ч өөрсдийн нөөц бололцоогоор нөхдөг гэв. Мөн тэрбээр, дэлхийн шуудангийн 192 байгууллагаас 89 дугаарт ордог гээд компанийн 2025 оны үндсэн зорилт, 2025-2028 оны эдийн засгийн төсөөлөл зэргээ танилцуулсан юм.

Тухайлбал, 2025 онд хүчин чадал, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд цахим шилжилт, инновац нэвтрүүлэх, бизнесээ өргөжүүлэх зэргээр ажиллаж байна. Харин компанийн дунд хугацааны стратегийг тодорхойлохдоо нэгд, төрийн цахим үйлчилгээний хүргэлтийн үндсэн сүлжээ байх, хоёрт, хүргэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч сүлжээ болох, гуравт, орон даяар шуудан-логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дөрөвт, бүс нутгийн хил дамнасан цахим худалдааны транзит тээвэрлэгч болохоор тусгасан хэмээн танилцуулаад дээрх стратегийн зорилтыг хэрэгжүүлсэнээр орон нутгийн жижиглэн худалдааны шуудан тээврийн хүргэлтийн хурдыг 5 дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотын замын ачааллыг 10 хувиар бууруулж, төр, хувийн хэвшлийн байгууллагын цахим үйлчилгээг сумын түвшинд хамгийн бага зардлаар хүргэх, орон нутгийн иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний өртгийг бууруулах, дамжин өнгөрөх транзит шуудангийн сүлжээ бэхжүүлэх, хот хөдөөгийн бараа бүтээгдэхүний үнийн ялгааг ойртуулах зэрэг дэвшил гарахаар төлөвлөж буй зэрэг үйл ажиллагаагаа танилцуулав.

Мөн хуралдаанд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо болон “Монгол инфинити шуудан”, “Түгээмэл шуурхай шуудан”, “Юбикаб экспресс” зэрэг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж, Монгол шуудангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлээд орон нутгийн 21 аймгийн сонины эрхлэгчид, сонин уншигчдад цаг хугацаандаа хүрэхгүй байгаа талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу хөдөө орон нутгаар явж үзэхэд сумын шууданч гэж байхгүй болсон. Харин хувийн таксины жолооч нар иргэдийн бичиг хэрэг, илгээмжийг ямар ч баталгаагүй зөөж байна. Тиймээс холбогдох дээд байгууллагуудад хандсан гэв. “Монгол инфинити шуудан” компанийн захирал Ф.Ганбаатар, шуудангийн салбарт бодлогын баримт бичиг тодорхойгүй учраас мухардмал байдалд орохоос гадна өнөө цагийн шаардлагад нийцэхгүй байна гээд шуудангийн бизнесийг шударга хүртээмжтэй байх талаар саналаа илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв.  

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ч.Анар, Монгол шуудан хувьцаат компани дэлхийн жишигтэй харьцуулахад хөгжлийн өсөлт байхгүй, монополь  байдалтай ажиллаж байна. Энэ салбарыг либералчлах талаар ямар бодлого баримтлаж ажиллах талаар асуухад ажлын хэсгээс хариулахдаа, 2025 оны 1 улирлын байдлаар Харилцаа, холбооны зохицуулах хорооноос шуудангийн сүлжээ, үйчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг  93 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас 62 нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс шуудангийн тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд эзэмшдэг. Шуудангийн тухай хуулийн 3.1.12-д заасны дагуу Монгол шуудан хувьцаат компани бүх нийтийн үүргийн хэрэгжүүлэгч, үндсэн сүлжээний оператор гэж тодорхойлсон гэж ажлын хэсгээс хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Ундрам, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, П. Мөнхтулга  нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол шуудангийн үйлчилгээ хоцрогдож, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон учраас хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг зайлшгүй шийдэх нь зүйтэй. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн эрх ашгийг хааж боох бус дэмжих, шуудан хүргэлтийн үйлчилгээнд том саад болж буй хаягжилтийн системийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх, олон улсын шуудангийн тогтолцоог нэвтрүүлэх зэргээр саналаа илэрхийлсэн юм.

Мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахад шуудангийн үйлчилгээг сайжруулах боломж, цахим худалдааны хүргэлтийн үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах талаарх  бодлого, төрийн өмчийн оролцооны  66 хувийг бууруулах эсэх талаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаан Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
25-р эмийн сангийн уулзвараас...
Индиана Пэйсэрс хожиж, цувралыг...

Ч.Анар: Монгол шуудан компани монополь  байдалтай ажиллаж байна

Kuzmo 2025-05-07

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

13 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

14 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

14 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

14 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах