• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол инженерүүдийн бүтээсэн Sonor X систем гэж юу вэ?

Sonor X систем нь импортыг орлох инновацын бүтээгдэхүүн бөгөөд бүх салбарынхан ашиглах боломжтой хяналтын цогц систем юм. Уг системийг бүтээсэн “ТТ Түүлс” компанийн хөгжүүлэлтийн ахлах инженер Г.Ууганбилэгтэй уулзаж, тус төслийн нөү-хау, системийн онцлог, давуу талыг сонирхон судаллаа.

-Хүнсний аюулгүй байдлыг “Сонор”-дуулна 

-“Холдоорой, зам тавиарай” хэмээн хашхирах дуу хадсан Дэнжийн мянгын захад Монгол Улсын дөрвөн зүг найман зовхисоос ирсэн мах ачсан машинууд үүрийн таван цагаас эхлэн урт гэгч цуваа үүсгэн зогсоно.Энд оочирлох жолооч нар тэвш дүүрэн малын мах ачиж явдаг. Гэвч зориулалтын бус тээвэрлэлтийн улмаас хаврын хавсарга, зуны халуунд тоос шороонд дарагдан, шүүс нь гоожиж, эрүүл ахуйн шаардлагын хувьд эргэлзээтэй болон ченжүүдийн гарт очиж буй нь энэ. Ингээд бодохоор бид дэлхийн хамгийн чанартай органик махыг идэх боломжтой хэдий ч хаана, хэзээ, хэр хэмжээний температурт тээвэрлэгдэж, хадгалагдсан нь тодорхойгүй түүхий эдийг хэрэглэсээр байдаг.

Үүний цаад шалтгаан нь манайх шиг өргөн уудам нутаг дэвсгэрт нийлүүлэлтийн гинжин хэлхээ ном ёсоор хөгжөөгүйд гол шалтгаан бий. Энэ нь дан ганц мах, махан бүтээгдэхүүнд бус хүнс үйлдвэрлэлийн бүх л талбарт яригдах чухал сэдэв болоод удаж байна. Учир нь жил ирэх тусам хэрэглэгчид илүү ухаалаг болж, бүтээгдэхүүний эрүүл, органик байдалд ихээхэн анхаарах болж, чанарын шалгуур хангаагүй бүтээгдэхүүнээс дэлхий нийтээрээ татгалзах болсон.

Үүнийг дагаад хүнс үйлдвэрлэгчид ч үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд хүнсний аюулгүй байдлын мөшгөх системийг нэвтрүүлж, гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, экспортод хүч үзэхийг чухалчилж байгаа юм.Гэвч үүнийг бодитоор ажил хэрэг болгож буй цөөн тооны үйлдвэрлэгчид бий. Яагаад гэвэл Монголд үйлдвэрлэсэн агуулахын автоматжуулалт, хяналтын цогц шийдэл, систем байдаггүй учраас тэд өнгөрсөн хугацаанд гадаадаас өндөр үнэтэй технологийг импортлон хэрэглэж, эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр асар их ачааллыг дангаараа үүрч ирсэн билээ.

Харин уг асуудалд цэг тавихаар “ТТ Түүлс” компанийн монгол инженерүүд  Sonor X хэмээх агуулах хяналтын цогц системийг биет төхөөрөмжийн хамт эх орондоо бүтээж салбартаа анхдагч болоод байна. Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг хянах боломжтой Sonor X системийн тусламжтайгаар хөрсний хяналт, агуулахын хяналт, тээвэрлэлтийн хяналт, дэлгүүрийн хяналт зэргийг нэгэн зэрэг цогцоор хийх боломжтой. Хамгийн онцлууштай нь, уг системийг бүх салбарынхан ашиглах бололцоотой бөгөөд бусад ижил төрлийн системээс 3-4 дахин хямд үнээр борлуулагдаж буйгаараа давуу талтай.

“ТТ Түүлс” компанийн монгол инженерүүд Sonor X хэмээх агуулах хяналтын цогц системийг биет төхөөрөмжийн хамт эх орондоо бүтээж салбартаа анхдагч болжээ.  

Тус технологийн шийдэл зах зээлд нэвтэрмэгцээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж, хурдтай тэлж буй бөгөөд хэрэглээнд хэдийнэ ашиглагдаад эхэлжээ. Одоогоор уг системийг “Таван Богд”, “Айсмарк”, “Монос”, ТЭСО, “Очир Дагинас” гэх зэрэг Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компани ложистик, хангамжийн үйл ажиллагаандаа ашиглаж байна. 

Тэр дундаа хүнс, үйлдвэрлэлийн салбарт Sonor X системийг ашигласнаар бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг бүрдүүлэхэд маш том түлхэц болох бөгөөд хүнсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлэх юм. Цаашлаад Sonor X систем нь салбар бүрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж,  стратегийн ач холбогдолтой хүнсийг олон улсад таниулахад чухал үүрэг гүйцэтгэх технологийн шийдэл болоод байна.

-Sonor X систем гэж юу вэ? 

-Салбартаа шинэ технологийн салхи татуулж буй “TT Түүлс” компани 2011 онд байгуулагдсан бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслийн GPS хяналтын систем, барилгын цахилгаан холбоо автоматжуулалт, ухаалаг гэр удирдлагын систем зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө 400 гаруй аж ахуйн нэгжийн 9000 гаруй тээврийн хэрэгсэл, хүнд машин механизмд GPS төхөөрөмж суурилуулж, хяналтын камерын системийг хослуулан ажиллаж, уг үйлчилгээгээрээ олонд хэдийнэ танигдсан бөгөөд тогтмол хурдаар өсөж буй.

Тэд энэ салбарт 10 гаруй жилийн турш тасралтгүй ажилласан туршлагадаа үндэслэн  гадаадаас импортлон авдаг хяналтын цогц системийг эх орондоо хөгжүүлэхээр зорьж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Sonor X системийг цогц байдлаар бүтээсэн байна.  

Ижил төрлийн импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад Sonor X системийг 3-4 дахин хямд үнээр ашиглах боломжтой.

Тухайлбал, Sonor X технологи нь нэгдсэн нэг удирдлагын системтэй бөгөөд хөрсний мэдрэгч, хяналтын мэдрэгч гэсэн хоёр төрлийн төхөөрөмжтэй аж. Хөрсний мэдрэгч нь хөрсний гүнд суулган хөрсний температур, агаарын чийгшил, даралт, салхины чиглэл, хөрсний PH буюу хоргүй, хүчиллэг чанар зэргийг тодорхойлох үүрэгтэй байна. Ингэснээр тариаланчид хөрсний шинж чанараа алсын зайнаас хянах, тус бүсэд тариалахад хамгийн тохиромжтой ногоогоо зөв сонгон ургуулах зэрэг боломж бий болно. 

Харин Sonor X агуулах хяналтын систем нь бүтээгдэхүүний түүхий эдийн шатнаас эхлэн нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх үе шатанд хяналт тавьж, учирч болзошгүй олон эрсдэлээс хамгаалах юм. Жишээлбэл, түүхий эдээс эхлэн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл мал бэлчээрлэж байхдаа ямар орчинд юу идэж байсан болон тээвэрлэлтийн нөхцөлд хэдэн градусын температурт тээвэрлэгдсэн. Түүний дараа мах агуулахад ирэхэд дотоод температур, хөргөгчийн хаалганы нээгдсэн, хаагдсан бүх процесыг бүртгэж, дэлгүүрийн хөргүүрт хэдэн градусын температурт байршуулж буй зэрэг хүнсний аюулгүй байдлын мөшгөлтийг цогц байдлаар хянах боломжийг бүрдүүлнэ.

Ингэснээр мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очих хүртлээ буюу хүйтэн хэлхээ (cold chain) -ний бүх үе шатанд бүрэн хяналттай байх аж. Энэ явцыг хэрэглэгчид ч дэлгүүрт дэлгэцээр харах боломжтой байхаар тооцоолон системээ цогцоор нь хөгжүүлсэн байна.

“Sonor X системийн эцсийн зорилго нь хүнсний аюулгүй байдлын төлөө  юм. Үүнийг бүх салбарт ашиглах боломжтой хэдий ч хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдэг утгаараа бид хүнсний салбарт түлхүү ашиглаасай гэж зорин уг системийг бүтээсэн” хэмээн Г.Ууганбилэг ярилцлагын үеэр онцолж байлаа.

Хөргүүртэй агуулахын температур, чийгшил, хаалганы хяналт

Хадгалах савны үлдэгдэл, температур, чийгшил хяналт

Sonor X системийн тусламжтайгаар хөрсний хяналт, агуулахын хяналт, тээвэрлэлтийн хяналт, дэлгүүрийн хяналт зэргийг нэгэн зэрэг цогцоор хийнэ.

Sonor X системийг интернэт холбогдсон л бол дэлхийн хаанаас ч хянаж, ашиглах боломжтой бөгөөд гурван секунд тутамд дата мэдээллийг өндөр нарийвчлалтай дамжуулах чадалтай аж. Мөн өмнө нь импортоор орж ирдэг байсан хяналтын системийг ашиглах үед үүсдэг байсан хэд хэдэн асуудлыг бүрэн шийдвэрлэж, инновац шингээж чадсанаараа онцлог. Тухайлбал, бусад орны масс зах зээлд зориулан бүтээсэн агуулах хяналтын системүүд манай орны цаг уурын онцлог, эдийн засгийн нөхцөлд бүрэн нийцэж чаддаггүй. Үүний улмаас байгууллагууд үйл ажиллагаандаа бүрэн тохирсон цогц системийг нэвтрүүлэхэд өндөр өртөг зарцуулж, ихэнх тохиолдолд өртгийг хэмнэх замаар зарим төхөөрөмж, модуль, функцуудыг хасах, хязгаарлах арга хэмжээ авдаг байна.Харин Sonor X системийг эх орондоо үйлдвэрлэснээр хэрэглэгчдэд 18 сарын баталгаат хугацааг олгож засвар, үйлчилгээний эргэх холбоотой байх шийдлийг бий болгожээ.

Ийнхүү Монголын анхны агуулах хяналтын цогц системийг бүтээгээд буй “TT Tүүлс” компанийн хамт олон Sonor X системээ зөвхөн дотоодын зах зээлд таниулаад зогсохгүй экспортод гаргахаар төлөвлөжээ.

Хэдийгээр олон улсад хяналтын системүүд цөөнгүй байдаг ч биет төхөөрөмж болон программ хангамжийг цогц байдлаар шийдсэн бүтээгдэхүүн ховор. Харин эдгээрийг хослуулсан нь чамгүй өндөр өртөгтэй байдаг. Тийм ч учраас Sonor X систем нь технологийн энэ сул талыг нөхөж, илүү боломжийн үнээр, иж бүрэн шийдлийг санал болгон  дэлхийд өрсөлдөхөөр зэхэж байна.

business.mn сайтын сэтгүүлч Л.Энх-Амгалан

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Ц.Даваасүрэн: Хүн гүтгэх асуудал...
Монгол Улсын Ерөнхий...

Монгол инженерүүдийн бүтээсэн Sonor X систем гэж юу вэ?

Kuzmo 2025-04-10

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

4 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

4 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

17 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах