• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Одонтуяа: Өнөө маргаашаа аргацаасан аргуудыг авч хэрэгжүүлсээр ирсэн

“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг холбогдох байгууллагуудын илтгэлээр үргэлжилсэн.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, айл өрхүүд өвлийн улиралд 4.0 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх ажил, халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил, цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт, “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрлэл, хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын хэрэгжилтийн үр дүнгээс дурдав.

ormRXlBsJVUPwQJ.jpeg

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2019 онд айл өрхүүд өвлийн улиралд 4.0 кВт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэхэд улсын төсвийн 86.4 тэрбум төгрөгөөр хэт ачаалалтай байсан 309 дэд өртөөний трансформаторын чадлыг 28.1 МВт-аар нэмэгдүүлж, шинээр 246 дэд өртөө барьж 98.4 МВт-ын суурилагдсан чадлыг шинээр бий болгосон. Үүнд нийт 41.964 айл өрхийг хамруулсан гэв. 

Мөн холбогдох хөтөлбөр, тогтоолын хүрээнд 2017-2021 онд халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд улсын төсвийн 43,590.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох 9 багц ажил, У-18 цэгээс 7и магистраль ДХ-7138 дугаар цэг хүртэл шинээр 2Ф700 мм голчтой дулааны шугам, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-иас Яармаг хүртэл дулааны 2Ф600 голчтой дулааны шугамыг өргөтгөж, шинэчилснээр 421 зуух буулгаж, 646 барилгыг төвлөрсөн дулаанд холбожээ.

svYHswCyox7qDWK.png

Түүнчлэн тус яамнаас хийж хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнд хэрэглэгчдийг 4кВт чадалтай халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлснээр гэр хорооллын айл өрхүүд өвлийн улиралд цахилгаан халаагуур ашиглах боломжтой болж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж, сүлжээний горим ажиллагааг оновчтой болгосноор осол аваарь гарахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбосноор түүхий нүүрсний хэрэглээ 204.6 мянган тонноор, нүүрсхүчлийн хий 547.0 мянган тонноор  тус тус буурчээ. Хэрэглэгчийн шөнийн тарифыг хөнгөлснөөр гэр хорооллын айл өрх, иргэд цахилгаан халаагуур ашиглах санхүүгийн боломж бүрдсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр, Улаанбаатар хотод түүхий нүүрс буюу түүхий нүүрс түлж байх үед 2016-2019 оны 12, 1 дүгээр саруудад тоосонцорын хэмжээ РМ2.5 142-201мкг/м3, РМ10 172-249 мкг/м3 байсан бол эл үзүүлэлт РМ2.5 98-114 мкг/м3, РМ10 116-164 мкг/м3 болж буурсан байна. Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг хэрэглэгч рүү чиглүүлэн илүү хүртээмжтэй байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулан, нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифыг нэмэгдүүлнэ. Ингэснээр иргэд өөрийн сэргээгдэх хэрэглээгээ хангахаас гадна, илүүдэл цахилгаанаа худалдан борлуулж, нэмэлт орлого олох боломжтой болно гэдгийг илтгэлд дурдсан байлаа.

MAzVl53ZOrQiqv5.jpeg

Дараа нь“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр илтгэл тавив.

uXPFegAOyMyr64o.jpeg

“Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” 18 дугаар тэмдэглэл, Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 23 дугаар тогтоолын хүрээнд тус компанийг үүсгэн байгуулсныг дурдаад 2018-2024 оны санхүүжилтийн талаар танилцуулав.

lMhtu7hVjC7mZDg.jpeg

Мөн тэрбээр тус компани 1 их наяд 765 тэрбум төгрөгийг зарцуулснаас 371.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 1 их наяд 394.1 тэрбум төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэлд зарцуулсан гэлээ. Тус компани 2018-2024 оны байдлаар  нийт 1,4 их наяд төгрөгийг зарцуулж, 2 сая 770 орчим мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 2 сая 710 орчим мянган тонныг хэрэглэгчдэд хүргэснийг дурдахын зэрэгцээ шахмал түлшийг 2024 онд 191175 сайн карт хэрэглэгч өрхүүдэд  616 цэгээр олгож байна гэж байлаа.

Z1iergXJ9Kq0WNM.jpeg

Мөн тэрбээр илтгэлдээ, компанийн үйл ажиллагаанд Сангийн яам, татвар, гаалийн хяналт шалгалтын /2018-2022 он/ хүрээнд нийт 6 тэрбум 489.2 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосныг 2023 онд 100 хувь төлж барагдуулсан гэв. 

Хэлэлцүүлэгт оролцогч иргэний нийгмийн байгууллага, иргэдийг төлөөлж нийт 32 хүн асуулт асууж, санал хэлэв. Иргэдийн зүгээс аливаа өртгийг өсгөхдөө валютын ханш, давагдашгүй хүчин зүйлээс хамааран 20 хувиас илүү нэмэгдүүлдэггүй атал эрчим хүчний үнийг 30-89 хүртлэх хувиар нэмэгдүүлсэн шалтгаан, агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах асуудал чухал гэж байгаа ч орон сууцны үнэ 2024 оны байдлаар 16 хувиар нэмэгдсэн асуудалд салбарын яам, агентлаг бодлогын арга хэмжээ авах эсэх, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2017-2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэл нь аудитын тайлангаар 33 хувьтай гарсан шалтгааны талаар тодруулж байлаа.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хариултдаа, Эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлсэн шалтгаан нь эрчим хүчээ алдагдалтай үнээр борлуулж ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, өртгөөс нь бага үнээр борлуулснаар тус салбар алдагдалд орсон гэв. Мөн тэрбээр эрчим хүчний үнийг 2024 оны 11 дүгээр сараас нэмэгдүүлж, хэрэглэгчийн үнийг дунджаар 30 хувиар, ахуйн хэрэглэгчид өөр үнийн тарифтай байгаа. Ахуйн хэрэглэгчийн 100 кВт цаг хүртлэх нэг сард хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг 30 хувиар, 150-300 кВт цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны үнийг  60 хувь, 300 кВт цагаас дээш хэрэглэсэн бол үнийг 89 хувиар нэмэгдүүлсэн хэмээв. 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, “Орон сууцны үнэ зах зээлийн зарчмаар шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс орон сууцжуулах хөтөлбөр, дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны дундаж үнийг барьж байгаа гэх тайлбарыг өгсөн. 

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны аудитын тайлан сайн болсон. Гүйцэтгэл хангалтгүй байгаа шалтгаан нь улсын төсөв батлахдаа утаа бууруулах арга хэмжээндээ хөрөнгө төсөвлөдөггүй, эл асуудлыг дэмждэггүйтэй холбоотой. Тухайлбал, салбарын яам аймаг бүрд агаарын чанарыг хэмжих автомат багаж авах хөрөнгийг төсөвт суулгаагүй. Энэ жилийн тухайд Монгол орны хэмжээнд орчны бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээнд нийтдээ 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төсөв бага учраас түүндээ таарсан өнөө маргаашаа аргацаасан аргуудыг авч хэрэгжүүлсээр ирсэн гэж байв.

Хэлэлцүүлэгт оролцогчид эрчим хүчний өдөр, шөнийн тарифын тооцооллоо бүрэн зөв хийхгүй байгааг эргэн харах, улмаар цахилгааныг задгайгаар бичүүлдэг айлуудад хяналт тавьж, тооллууржуулахад анхаарах, улмаар эрчим хүчний тог, цахилгааны холболт шугам сүлжээнд стандартыг мөрдүүлэхэд хяналт тавьж, гал гарахаас сэргийлэх, илтгэлд дурдагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар бүрийн төсвийн тоон мэдээллийг нэгтгэж, Засгийн газраас 2004-2024 оны хугацаанд нийт хэчнээн төгрөг зарцуулсан талаар нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай талаар санал хэлж байв. Түүнчлэн Агаарын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуульд агаарын бохирдлын эсрэг юу хийх ёстойг тодорхой заасан байдаг ч хэрэгжилтийг хангуулах асуудалд Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгч ажиллах шаардлагатай талаар дурдахын зэрэгцээ Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог салбарын яам бус салбар дундын уялдааг хангаж чадах Ерөнхий сайд, Шадар сайдаар ахлуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ илтгэлд дурдагдсан төрийн байгууллагуудын тоон мэдээлэл зөрүүтэй байгааг онцгойлон анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Сангийн яамны танилцуулсан илтгэлд дурдсан улсын төсөв, гадаадын зээл тусламж, Цэвэр агаарын сангийн тоон мэдээллийг нэгтгэвэл  1 их наяд төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд 1 их наяд төгрөг, нийт 2 их наяд төгрөгийг зарцуулсан байгаа нь богино хугацааны арга хэмжээнүүд үр дүн муутай байгааг харуулж байгааг дурдаад цаашид агаарын бохирдлыг бууруулахад урт хугацаанд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5.6-д Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө гэж заасны хэрэгжилт болон орлого төвлөрүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Эрчим хүчний яамны илтгэлд дурдсан тоосонцор, хүхрийн хүчил зэрэг агаарын чанарын индексийн үзүүлэлтүүд буурсан нь бодитой эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг өндөр хувиар нэмэгдүүлсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдэд  төрийн зүгээс бодлогын ямар дэмжлэг үзүүлэх талаар тодруулсан.

Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсний хүрээнд зохион байгуулсан “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт дэд хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсныг дурдлаа.

Мөн эдгээр цуврал хэлэлцүүлэг, Ерөнхий хяналтын сонсголоор бид урт, дунд, богино хугацаанд гарах үр дүнг зөв тодорхойлсноор утааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн 25 жилийн турш утаа, агаарын бохирдлын талаар ярьж эхэлсэн ч жилээс жилд утаа нэмэгдэж, хоруу чанар нь  ихэссэн гашуун түүхээс сургамж авах цаг болжээ. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрч, Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишигийн санаачилгаар 70 мянга гаруй иргэд гарын үсэг зурснаар өнөөдөр гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, улмаар Ерөнхий хяналтын сонсголоо хийхээр болсон. Шаардлагатай бол түр хороо байгуулах асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярилцана гэдгийг мэдэгдлээ.

Эдгээр дэд хэлэлцүүлэг, ерөнхий хяналтын сонсгол хийсний маргаашаас утаа арилахгүй нь тодорхой ч ерөнхий хяналтын сонсголоос гарах шийдвэр нь агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах шийдлийг иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч гаргах зайлшгүй том зорилго, том сорилт биднийг хүлээж байна гэдгийг хуралдаан даргалагч Б.Баярбаатар гишүүн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна
Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Өнөөдөр өвлийн адаг сарын...
Д.Амарбаясгалан:Шинэ парламент...

С.Одонтуяа: Өнөө маргаашаа аргацаасан аргуудыг авч хэрэгжүүлсээр ирсэн

Kuzmo 2025-01-30

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна
Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

3 цагийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

3 цагийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

3 цагийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2 өдрийн өмнө өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2 өдрийн өмнө өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

САНАЛ БОЛГОХ
2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-06 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах