• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Дүүд минь хэрэг зохиож, өмгөөлөгчгүй, хаалттай шүүж ялласан

“Зариг.мн” сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяртай ярилцлаа.  Анхан шатны шүүхээс “Зариг.мн” сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 7-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байна.  Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч нар, гэр бүлийнхэн, олон нийтийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүхээс татгалзсаар байгаа юм.  Сэтгүүлчийг хаалттай шүүсэн  үйл явдалтай холбоотойгоор “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас мэдэгдэл гаргасан байдаг.  Мэдэгдэлдээ “Хаалттай явагдах уг шүүх хуралдаан нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр хөсөрдүүлэх эрсдэл авчрах аюултай жишиг тогтооно” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

-Та хорих 461 дүгээр ангид очиж, дүүтэйгээ уулзаад ирсэн гэлээ.  Ер нь нөхцөл байдал ямар байна вэ.  Биеийн байдал гайгүй юу?

-Дүүгийн минь бүх бие нь хавантай. Сэтгэл санаа нь хямралтай хүнд байна. Биеэр нь бас юм туурсан, их ядрангуй харагдаж байна лээ.  Ер нь долоо хоногтоо нэг өдөр очиж, дүүгээ эргэж байгаа.

-Аав ээжийн тань бие гайгүй юу?

-Манай гэр бүлийн хувьд маш хүнд цохилт боллоо.  Ялангуяа аавын минь бие сайнгүй, их хавантай, амьсгаа ихтэй байгаа. Сумынхаа эмнэлэгт хэвтсэн. Аав минь өнгөрсөн хугацаанд Өнөрөөтэй ганц ч уулзаагүй, тэр газраас гарч ирэхийг нь л хүлээж байна даа. Миний дүүг яг нэг жилийн өмнө буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс хорих үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаж байсан.  Тэр өдөр дахиад 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  шүүх дээр дахин  шүүх хуралдаан болж, хорих шийдвэр гаргасан. Энэ шийдвэр бол ямар ч үндэслэлгүй. Нэг өдөр хоёр шүүх хурал хийж хүнийг хорьж болдог юм уу.  Ингээд дүүг минь хоёр сар гаруйн хугацаанд хорьсон.  Тэр үеэс эхлээд дүүгийн минь сэтгэл санаа биеийн байдал маш их дордож, бүтэн нэг жил хэлмэгдлээ.  Хэлмэгдсэн хүний сэтгэл санаа, эрүүл мэнд ойр тойрныхон ямар байх билээ дээ.  Маш хүнд байна.

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд болж өнгөрсөн процессыг бодохоор өнөөдөр та ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ хүнийг ямар ч аргаар хамаагүй хэлмэгдүүлээд ял өгчихлөө. Дүү минь тэр газраас хэзээ нэгэн цагт гарч ирнэ. Гарч ирснийх нь дараа хэлмэгдүүлээд байгаа хүмүүс нь яах бол.  Яагаад миний дүүг ингэж зовоож, тамлаж, тарчлаагаад хэлмэгдүүлээд байгаа юм. Яагаад бидэнд ингэж хандаж байгаа юм.  Ер нь яагаад гэсэн асуултад хариулт олж чадахгүй л сууна.

Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр шүүх хуралдааныг нээлттэй явах асуудлаар хуулын байгууллагуудад хүсэлт гаргаж мэдээлэл хийх үеэр.

-Ерөнхийдөө энд хүний эрхийн асар том зөрчил байна гэж дүгнэж байна.  Тийм үү?

-Тийм ээ.  Хүний эрх гээд ярих л юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ талаар нэлээд эрчимтэй ярилаа. Ер нь Монгол Улсад хүний эрхийг хангах, хамгаалах байгууллага гэж байдаг бол ямар ч хүч чадалгүй байна гэж харах болсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрхээ хасуулж хэлмэгдлээ. Байдал дээрдсэн юм алга.  Эхлээд дүүг минь үндэслэлгүйгээр хоёр сарын хугацаанд хорьсон. Дараа нь гэрийн хорионд таван сар гаруй хугацаанд байлгасан.  Улмаар долоодугаар сарын 28, 29-нд өмгөөлөгчгүй, хаалттай шүүх хурал явуулсан.  Ингэхдээ дүүг минь хэрэг зохиож ялласан гэж үзэж байна. Анх дүүг минь хорихдоо 24 хэрэг тохож байсан.  Мөрдөгч нар дүүг минь хоригдож байхад өдөр болгон очдог байсан гэсэн.  Сүүлдээ өөрөө маш их айж байсан.  Үндэслэлгүй хөрөнгөжсөн, өмхий мах, 300-гийн хэрэг тохох гэж их үзсэн дээ.   Бид нарыг ч гэсэн бүх талаар  шалгасан.

-Таван зүйл ангиар буруутгасан гэж тайлбарладаг.  Хэрэг зохиож гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Таван зүйл ангийн нэг дээр нь ч нотлох баримт байхгүй, үндэслэлгүйгээр, хэрэг зохиосон.   Энэ хүнийг 100 хувь хэлмэгдүүлж байгаа учраас өнөөдөр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа шүүхээс буцааж байна.  Буруутгаж байгаа таван зүйл ангийг би энд тайлбарлах нь зүйтэй байх. Учир нь нийгэмд, олон нийтийн сүлжээнд маш их ташаа мэдээлэл хүргэж байна.  “Н.Өнөрцэцэг зүгээргүй болоод л ийм ял авчихлаа” гэж байна.   Таван зүйл анги дотор хүний алдар нэр хүндтэй холбоотой хэрэг хоёр байна. Татвартай холбоотой хэрэг хоёр байгаа.  Нэгийг нь төрийн нууцтай холбоотой гэж үзээд байгаа. Алдар нэр хүндтэй холбоотой хэрэг буюу Дорноговьд алга болсон охины амийг хөнөөсөн алуурчны өмнө үйлдэж байсан хэрэг, ялыг олон нийтэд ил болгосон гэж миний дүүд хамгийн өндөр ял буюу хоёр жилийн ял өгсөн. Давж заалдах шатны шүүх хурлын өмнө сэтгүүлч Ч.Болортуяа “Би тухайн хэрэгтэй холбоотой мэдээллийг хамгийн анх буюу хоёр хоногийн өмнө мэдээлсэн” гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ зүйл анги миний дүүтэй огт хамааралгүй болж байгаа биз дээ.  Нэг жилийн ял өгсөн зүйл анги нь төрийн нууцтай холбоотой гэж үзэж байгаа.  Энэ бол огт үндэслэлгүй, нотлох баримт байхгүй хэрэг. Юугаар нотолсон гэдгийг нь бидэнд танилцуулаагүй.  Нүдээрээ ч хараагүй, хий хоосон хэрэг.   Татвартай холбоотой хэрэгт 1.6 жилийн хорих ял өгсөн.  Миний дүүг 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж үзсэн.  Энэ бол ямар ч гэмт хэргийн шинжгүй, нуун далдалсан үйлдэл байхгүй хэрэг.  Дүүгийн минь нөхөр өөрийн хувь данснаас ажилчдынхаа цалинг шилжүүлсэн асуудал.  Үүнд ямар нэгэн гэмт хэргийн шинж байхгүй, нуун далдалсан асуудал үгүй.  Магадгүй мэдээлэл муутай, санамсаргүй байдлаар гаргасан зөрчил байсан.    Энэ асуудал дээр татварын байцаагч акт тавиад л төлчих боломжтой байсан.   Гэтэл үүнийг эрүүгийн гэмт хэрэг болгоод ял өгч байгаа нь ямар ч үндэслэлгүй асуудал юм.  Мөн ингэж гэмт хэрэг болгож зохиохдоо 57 сая төгрөгөө угаасан гэж үзэж зургаан сарын ял нэмсэн.  Ийм л асуудлууд байгаа.  Түүнээс биш зарим хүний яриад байгаа хүн шантаажилсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нууц гэрээ байгуулсан зүйл байхгүй.

-Эдгээр таван зүйл ангиар буруутгахад гэрчилсэн хүмүүс байдаг юм уу.  Магадгүй зарим асуудал дээр мэдээлэл задруулсан талд нь ч юм уу, Хариуцлага хүлээлгэсэн зүйл бий юу?

-Хүн алсан хэргээр буруутгагдсан Гантулгын аав мэдээлэл задруулж, алдар хүндэд халдсан гэж миний дүүгийн эсрэг гомдол гаргасан гэж би сонсож байсан.  Тэр хүнийг тэгж гомдол гаргахад хэн нэгэн очиж уулзаж нөлөөлсөн гэдэг асуудал ч яригддаг.  Мөн сая давж заалдах шатны шүүх хурал дээр Эрэвгийлхам гуай өмгөөлөгчтэйгөө хамт орж харагдсан.  Найман ишигний хэрэг дээр угжаа хөхсөн жаахан хүүхдийг ээж аавтай нь уулзуулъя л гэж зорьсон шүү дээ.   Гэтэл эргээд асуудал үүсгэсэн байдаг. Өмгөөлөгч нар нь “Энэ таван зүйл ангиас энэ нь хэрэг дээр гээд аваад ярих зүйл байхгүй” гэж хэлдэг.

-Дээд шүүхэд мэдээж хандана. Тэндээс ямар шийдвэр гарна гэж хүлээж байна даа?

-Өмгөөлөгч нар дараагийн шатны шүүхэд гомдлоо гаргаж байгаа. Бид сая болсон Давж заалдах шатны шүүх хуралдаанд маш их итгэж найдаж байлаа.  Миний дүү ч гэсэн маш их итгэлтэй байсан.  Шүүх хуралд ирэхдээ гарна гэсэн итгэлтэйгээр торонд шүдний оо, сойз, саван гээд ойр зуурын юмаа хийгээд аваад ирсэн байсан шүү дээ.  Тэр зураг олон нийтийн сүлжээнд байдаг.  Тэгээд давахын шүүх хуралд ороод “Намайг олон түмний нүдэн дээр нээлттэй шүүж өг. Ямар хэрэг хийвэл шоронд ордог юм. Хүмүүс мэдэг, сургамж болог. Түүнээс биш миний ялыг багасгаад өг гэж гуйхгүй.  Бүх зүйл ангийг минь нотлох баримттайгаар нотол, чадахгүй бол цагаатгаж өг” гэж хэлсэн гэсэн. Энэ магадгүй шүүгч нарын дургүйг хүргэсэн байж мэднэ.  Гэхдээ  хэн нэгний дургүйг хүргэхээр шоронд орчихдог. Хэн нэгний дургүйг хүргэхээр хууль нь үйлчилдэггүй байж болохгүй биз дээ. Хоёр шатны шүүхээр дүүг минь хэлмэгдүүллээ.  Гурвын гурван шүүгч бие бие рүүгээ харж сууж байгаад буруу шийдвэр гаргана гэж бид огт бодоогүй.  Хэн нэгэн дарга цэргийн үгэнд орж, тушаал биелүүлж хүнийг яллана гэж санаанд ч багтаагүй.  Гэтэл үгүй юм байна.  Шүүх засаглал даргын үгээр алхаа цохидог юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Гэхдээ хуультай оронд амьдарч байгаа юм чинь гэсэн бодолтойгоор Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Саяхан давах шатны шүүхийн магадлал нь хорих анги дээр нь очсон. Дүү минь тэр шийдвэрийг хараад л огиод байсан. Тэр хүн хүлээн зөвшөөрөхгүй, дотор нь муухай оргиод байна шүү дээ. Нэг юм хэлээд байгаа биз.

-Сэтгүүлчийн хөдөлмөр амаргүй шүү дээ.  Та эгчийн хувьд дүүгээ ийм байдалд орсныг хэзээнээс анзаарсан бэ. Магадгүй зааж зөвлөж байсан зүйл бий юу?

-Миний дүү зүгээр л ажлаа хийж явсан.  Энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа олон зүйлийг ил гаргаж ажилласан шүү дээ.  Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард хоригдохоос нь өмнө би нэг удаа хэлж байсан. Гэрт нь очиж хоноход дүү минь маш их стресстэй байсан. Тэгээд “Миний дүү нэг бол шоронд орох юм байна.  Нэг бол хүнд алуулах юм байна. Амьд байгаа дээрээ энэ ажлаа боль” гэсэн юм.   Тэр үед дүү минь инээгээд л өнгөрсөн.

-Хуулийн байгууллагаас шалгалт явуулж байсан. Давхар дарамт шахалт их байсан болов уу.  Та бүхэнд мэдрэгдэж байсан уу?

-Өөрт их л ирдэг байсан байх.  Тэр болгоныг бидэнд ярихгүй л дээ. Гэхдээ бидэнд мэдрэгдэнэ шүү дээ.  Ялангуяа тэр Дорноговьд болсон хэргийн дараа бол маш хэцүү байсан даа.  Тэр үед би яг гэрт нь очиж хонож таараад “Миний дүү наад ажлаа больчих, хувиараа юм хий” гэж хэлж байсан. Гэхдээ миний дүү олон зүйлийг даван туулаад ирсэн учраас яаран буцаж чадахгүй байсан л даа.  Ер нь өөрөө хүнд их тусч хүн шүү дээ.  Өөрийгөө хойш нь тавьдаг. Тэр нь өөрт нь гай боллоо л гэж эгчийн хувьд бодож, харамсаж байна.  Миний дүүг шүүхээр яллахын зэрэгцээ олон нийтийн сүлжээгээр маш их харлуулсан мэдээлэл тарааж давхар яллаж байгаад нь харамсдаг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 238 (7482)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
ХУРААХ
Энэ жилийн “Бөртэ чоно”-ын...
Бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй...

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Дүүд минь хэрэг зохиож, өмгөөлөгчгүй, хаалттай шүүж ялласан

БАТСАЙХАН 2024-12-10

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

5 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

6 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

6 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

18 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

18 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах