• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Чайна энержи” саналаараа Ц.Элбэгдорж, Ши Жиньпин хоёрын 10 жилийн өмнөх тохироог сануулжээ

Монгол Улс дотооддоо олон амтай байж болох ч гадаад харилцааны тал дээр ганц “ам”-тай байх учиртай. Тэгээгүйгээс олон жилийн турш, цөөнгүй асуудал дээр улс орны нэр хүнд, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаж ирсэн. Үүнийг харуулсан нэг үйл явдал ойрд үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Шанхай хотод энэ сарын 5-нд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Үүнтэй холбоотойгоор уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Чайна энержи” групп Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хамтын ажиллагааны саналаа албан бичгээр ирүүлсэн.

Түүндээ “…2003 оноос эхлээд Монгол Улстай Тавантолгой уурхайн төслийг “гурван цогцоор хэрэгжүүлэх”-ээр 21 жилийн турш хэлэлцээр хийж байна. 2005 онд Монгол Улсын Засгийн газар болон аж ахуйн нэгжтэй хэлэлцэж, Гашуунсухайт төмөр замын маршрутын төлөвлөгөөг баталсан. 2009 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлсэн. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан, Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. 2015 оны нэгдүгээр сард Гашуунсухайт төмөр замыг 7.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан. Гэвч Монголын тал төмөр замаа барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай барихаар шийдсэн. Ингээд төсөл зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх төслүүдэд 4.1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардагдана” гэсэн.

Мөн “…Гомдол гаргах хуулийн арга хэмжээг өнөөг хүртэл аваагүй болно” гээд “…Танай УИХ нэгдсэн ойлголтод хүрч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал”, “…Хоёр талын байгуулах нүүрсний худалдааны гэрээнд “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй. Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран уг механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй”, “…Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна”, “…“Чайна энержи” групп Тавантолгой нүүрсний ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон”, “…Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд оруулсан. Бүтээн байгуулалтын дараа дотоодын нүүрс тээвэрлэлтийн тогтвортой байлгах урьтач нөхцөлийг бий болгож, тээвэрлэх хүчин чадал, урсгалыг үндэслэн худалдааны бусад бизнесийн хэрэгцээг хангахад хүчин чармайлт гаргана” гэжээ. Эцэст нь “…Монголын тал “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг урагшлуулахыг дэмжинэ гэдэгт найдаж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна энержи” групп өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй” гэсэн байна.

Энэхүү санал бүхий албан бичигт “...2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан, Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан” гэдгийг маш тодорхой бичжээ.

Тэдний хувьд өнгөрсөн 21 жилийн туршид хийсэн хэлэлцээнээс хамгийн өндөр анхаарч буй нь энэ аж. Яагаад гэхээр 2014 оны наймдугаар сарын 21, 22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчилсан. Тэр үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнтэй ганцаарчилсан уулзалт хийхдээ ч ярьж тохироод уг гэрээг байгуулсан байдаг. Гэвч энэ нь хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн.

Ши Жиньпиний энэ айлчлалын 10 жилийн ой энэ онд тохиосон. Тиймээс Монгол Улсад айлчлахыг манай талаас тавьсаар байсан ч ирээгүй юм. Учир нь 2014 онд айлчлахдаа гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү Үндсэн гэрээ хэрэгжээгүй, мөн X Богдын асуудал зэрэгт тааламжгүй байгаагаа илэрхийлж айлчлахаас татгалзжээ.

Гэхдээ сая Шанхай хотноо Ерөнхий сайдыг айлчлахад уг асуудлаар дахин хэлэлцээр байгуулж, “...Үүнийг хэрэг­жүү­лэх бол шуурхайлъя” гэсэн агуулгаар санал ирүүлсэн нь энэ юм байна.

Тэднийхээс ирүүлсэн санал нь үндсэндээ 10 жилийн өмнөх хоёр улсын Ерөнхийлөгчийн тохироог сануулсан явдал болжээ.

Тэгэхэд байгуулсан “Шеньхуа Групп Корпораци Лимитед”, “Гашуунсухайт Төмөр Зам” ХХК, “Хятадын Хөгжлийн банк” корпораци хоорондын Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт “…Хамтын ажиллагааны хамрах хүрээ “Жи-Эс-Ар” нь Ганцмод-Гашуунсухайт боомтыг холбосон стандарт цариг (1435мм)-тай ачааны төмөр замын төслийг хөгжүүлэх үүрэг хүлээнэ. “Шеньхуа” нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд төслийг аль болох хурдан хэрэгжүүлж дуусгах үүднээс “Жи-Эс-Ар”-тай идэвх санаачилгатай хамтран ажиллана. Хятадын Хөгжлийн банк нь бүх Талууд зээл авахыг харилцан зөвшөөрч, Хятадын Хөгжлийн банкны Зээлийн Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр арилжааны зарчимд суу­рил­сан нийт 150 сая ам.доллараас хэтрэх­гүй дүнтэй зээлийг олгоход бэлэн” гэсэн үндсэн тохироонд хүрээд байжээ.

Гэвч үүнийг тухайн үеийн УИХ унагасан. Х.Баттулга “…Танк орж ирнэ” гэж айлгаад зогсоосон байдаг. Улмаар Ерөнхийлөгч болсон хойноо, 2019 онд “…Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон” гээд 178 хуудас материал бариад УЕПГ-т очиж байсан юм. Түүний дараа Ц.Элбэгдорж “…Миний ганцхан барьдаг зарчим байгаа. Энэ хар нүүрсийг авдаг орон байвал шууд өгч байх хэрэгтэй. Х.Баттулга чинь их аюултай хүн байхгүй юу. Өөрийнхөө хулгайд хамтрагч болгоод татдаг. УИХ дээр зогсоосон гээд л байдаг. Тэр бол гавьяа биш. Тэр бол Монголыг хорлосон хорлол. Одоо Монголд дахиад тийм боломж ирэхгүй. Түүнийг зогсоосноор Хятад руу экспортолдог Оросын нүүрсний экспорт л өссөн. Х.Баттулга бол тэнд шороо овоолж хаяад овоолсон шорооноосоо мөнгө хулгайлсан юм. Тэгтэл Монгол хохирсон юм. Тавантолгой зогссоноос хэн хожсон юм бэ. Х.Баттулга л хожсон. Би нүүрэн дээр нь “…Энэ хулгайгаа боль” гээд өрөөндөө дуудаж оруулж ирээд хэлсэн” гэж хэвлэлд ярьсан байдаг. Энэ мэтээр манайд Тавантолгой тойрсон дотоод дажин үргэлжилсэн. Үр дүн нь өнөөдөр “Чайна энержи” групп “…Бид 16 жил хохирсон. 10-аад тэрбум юанийн хохирол амссан. Одоо харилцан ойлголцоод гэрээ байгуулаад явбал хохирлыг нэхэмжлэхгүй” гэсэн санал тавиад байж байна. Өөрөөр хэлбэл, тэд саналаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын 10 жилийн өмнөх тохироог сануулжээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
ХУРААХ
АМНАТ нэмэх заалт “унаж”,...
Суудлын машин мөргөлдсөнөөс...

“Чайна энержи” саналаараа Ц.Элбэгдорж, Ши Жиньпин хоёрын 10 жилийн өмнөх тохироог сануулжээ

ГАРЬД 2024-11-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах