• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхэдтэйгээ ярилц, “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй”

Байсгээд л цахим орчинд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бие биеэ зодсон, дээрэлхсэн бичлэг тавигдаж бөөн шуугиан тарих болсон. Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл   энэ  оны  эхний улирлын байдлаар  хүүхдийн үйлдсэн  гэмт хэрэг 256 бүртгэгджээ.  Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63 хэрэг бүртгэгдсэн нь  өмнөх оны  мөн үеэс 1.6  хувиар  өссөн үзүүлэлт аж. Тэр дундаа сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил өссөн байна.  Үүнээс  гадна томчуудын зүгээс хүүхдийн эсрэг  үйлдэгдсэн  563 гэмт хэрэгт 613 хүүхэд хохирсон дүн мэдээ гарлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос  96 гэмт хэрэг буюу 18.6 хувиар  өссөн дүн юм.

Ийм учраас цагдаагийн байгууллагаас Боловсролын ерөнхий газартай хамтран нэг сарын хугацаатай үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл, сурталчилгааны аян  зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд  сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар үндсэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга зам, хор уршгийг таниулах, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс  татгалзах санаа сэдлийг өгөх зэрэг  нөлөөллийн болон сурталчилгааны ажил, арга хэмжээг зохион байгуулах юм. 

Хамгийн гол нь эцэг, эх асран хамгаалагч нар нь хүүхэдтэйгээ ярилцаж санаа бодлыг нь сонсож  ёстой гэж  сэтгэл зүйчид болон мэргэжлийн хүмүүс хэлдэг. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж чадахгүй байгаагаас болж дээрэлхэлтэд өртөх, сэтгэл санаагаар унах, бусдыг дээрэлхэх сэдэл төрдөг нь судалгаагаар нотлогдсон зүйл. 

Өсвөр насны хүүхдүүдийн өөрсдийнх  сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл маш олон. Тухайлбал, зарим хүүхэд  гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж үргэлж маргалддаг учраас бас байнга загнуулдаг болохоор тухгүй мэдрэмж авдаг.  Нөгөө хэсэг  нь өөрийгөө бие хүн гэдгээ ухаарч, таньж, мэдэж байгаа болохоор бусдад жаахан хүүхэд шиг харагдахыг хүсдэггүй. Үүнээс гадна үе тэнгийнхээ найз нөхдөд хаягдаж, гологдох мэдрэмж авдаг учраас ганц удаа ч болов найзууддаа үнэлэгдэхийг, хүлээн зөвшөөрөгдөхийг хүснэ. Харин тэдний дунд гэр бүл салалтын хохирогч болж, сэтгэлдээ том хар чулуу тээсээр үлдсэн хүүхэд ч олон байгаа юм.  

Судалгаанд хамрагдсан 13 настай хүү "Найзууд маань гэр рүүгээ явахдаа ч юм уу өөр тийшээ явахдаа хаяад явчихдаг. Бас ээж, аав анхаарахгүй, хүүхдээ юу хийж байгааг ч мэдэхгүй байх үед сэтгэл эмзэглэдэг. Би өмнө нь ээж, аавтайгаа ярилцах гэж оролдож байсан. Гэхдээ ярилцаж байгаагүй. Би одоо эмээтэйгээ амьдардаг. Аав, ээж хоёр маань тусдаа байдаг болохоор уулзаж чаддаггүй юм. Энэ л их хэцүү санагддаг" гэсэн байгаа юм. Эндээс гэр бүлийн орчин нөхцөл, уур амьсгал хүүхдийн сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг нь харагдаж байна.  Өөрөөр хэлбэл хүүхэдтэйгээ үе тэнгийн юм шиг ойр дотно харилцан ярилцдаг байх нь чухал аж. 

Үе тэнгийн дээрэлхэлд асар их хор хохиролтой асуудал. Тухайлбал,  дээрэлхэлтийн цаана гэмт хэрэг, зөрчлийн шинж үүсэж  хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. Ийм  учраас  байх л зүйл гэсэн байдлаар хандаж огт болохгүй гэдгийг сэтгэл судлаачид, мэргэжилтнүүд хэлж байна. Нөгөө талаар эцэг, эх, асран хамгаалагч нарын хүлээх хариуцлагыг чангатгасан хууль ирэх есдүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Тодруулбал,  Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ  гэмт хэрэг, зөрчил, дээрэлхэлд өртсөн  талаар  мэдсэн даруйд  холбогдох байгууллага,  албан тушаалтанд  мэдэгдэх,   хүчирхийлэл, дээрэлхлийн талаар мэдээлснээс хүүхдийн  аюулгүй байдлыг  хангах,   түүнд сэтгэл зүйн үйлчилгээ  үзүүлэх асуудлыг эцэг эх, асран хамгаалагч болон   боловсролын байгууллагад үүрэг болгосон  юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны дөрөвдүгээр сарын 23. Мягмар. №040 (5958)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Мета компанитай кибер аюулгүй...
Жамал Муррэйгийн хожлын...

Хүүхэдтэйгээ ярилц, “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй”

Эрдмаа 2024-04-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хүүхэдтэйгээ ярилц, “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй”

Байсгээд л цахим орчинд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бие биеэ зодсон, дээрэлхсэн бичлэг тавигдаж бөөн шуугиан тарих болсон. Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл   энэ  оны  эхний улирлын байдлаар  хүүхдийн үйлдсэн  гэмт хэрэг 256 бүртгэгджээ.  Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63 хэрэг бүртгэгдсэн нь  өмнөх оны  мөн үеэс 1.6  хувиар  өссөн үзүүлэлт аж. Тэр дундаа сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил өссөн байна.  Үүнээс  гадна томчуудын зүгээс хүүхдийн эсрэг  үйлдэгдсэн  563 гэмт хэрэгт 613 хүүхэд хохирсон дүн мэдээ гарлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос  96 гэмт хэрэг буюу 18.6 хувиар  өссөн дүн юм.

Ийм учраас цагдаагийн байгууллагаас Боловсролын ерөнхий газартай хамтран нэг сарын хугацаатай үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл, сурталчилгааны аян  зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд  сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар үндсэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга зам, хор уршгийг таниулах, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс  татгалзах санаа сэдлийг өгөх зэрэг  нөлөөллийн болон сурталчилгааны ажил, арга хэмжээг зохион байгуулах юм. 

Хамгийн гол нь эцэг, эх асран хамгаалагч нар нь хүүхэдтэйгээ ярилцаж санаа бодлыг нь сонсож  ёстой гэж  сэтгэл зүйчид болон мэргэжлийн хүмүүс хэлдэг. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж чадахгүй байгаагаас болж дээрэлхэлтэд өртөх, сэтгэл санаагаар унах, бусдыг дээрэлхэх сэдэл төрдөг нь судалгаагаар нотлогдсон зүйл. 

Өсвөр насны хүүхдүүдийн өөрсдийнх  сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл маш олон. Тухайлбал, зарим хүүхэд  гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж үргэлж маргалддаг учраас бас байнга загнуулдаг болохоор тухгүй мэдрэмж авдаг.  Нөгөө хэсэг  нь өөрийгөө бие хүн гэдгээ ухаарч, таньж, мэдэж байгаа болохоор бусдад жаахан хүүхэд шиг харагдахыг хүсдэггүй. Үүнээс гадна үе тэнгийнхээ найз нөхдөд хаягдаж, гологдох мэдрэмж авдаг учраас ганц удаа ч болов найзууддаа үнэлэгдэхийг, хүлээн зөвшөөрөгдөхийг хүснэ. Харин тэдний дунд гэр бүл салалтын хохирогч болж, сэтгэлдээ том хар чулуу тээсээр үлдсэн хүүхэд ч олон байгаа юм.  

Судалгаанд хамрагдсан 13 настай хүү "Найзууд маань гэр рүүгээ явахдаа ч юм уу өөр тийшээ явахдаа хаяад явчихдаг. Бас ээж, аав анхаарахгүй, хүүхдээ юу хийж байгааг ч мэдэхгүй байх үед сэтгэл эмзэглэдэг. Би өмнө нь ээж, аавтайгаа ярилцах гэж оролдож байсан. Гэхдээ ярилцаж байгаагүй. Би одоо эмээтэйгээ амьдардаг. Аав, ээж хоёр маань тусдаа байдаг болохоор уулзаж чаддаггүй юм. Энэ л их хэцүү санагддаг" гэсэн байгаа юм. Эндээс гэр бүлийн орчин нөхцөл, уур амьсгал хүүхдийн сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг нь харагдаж байна.  Өөрөөр хэлбэл хүүхэдтэйгээ үе тэнгийн юм шиг ойр дотно харилцан ярилцдаг байх нь чухал аж. 

Үе тэнгийн дээрэлхэлд асар их хор хохиролтой асуудал. Тухайлбал,  дээрэлхэлтийн цаана гэмт хэрэг, зөрчлийн шинж үүсэж  хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. Ийм  учраас  байх л зүйл гэсэн байдлаар хандаж огт болохгүй гэдгийг сэтгэл судлаачид, мэргэжилтнүүд хэлж байна. Нөгөө талаар эцэг, эх, асран хамгаалагч нарын хүлээх хариуцлагыг чангатгасан хууль ирэх есдүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Тодруулбал,  Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ  гэмт хэрэг, зөрчил, дээрэлхэлд өртсөн  талаар  мэдсэн даруйд  холбогдох байгууллага,  албан тушаалтанд  мэдэгдэх,   хүчирхийлэл, дээрэлхлийн талаар мэдээлснээс хүүхдийн  аюулгүй байдлыг  хангах,   түүнд сэтгэл зүйн үйлчилгээ  үзүүлэх асуудлыг эцэг эх, асран хамгаалагч болон   боловсролын байгууллагад үүрэг болгосон  юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны дөрөвдүгээр сарын 23. Мягмар. №040 (5958)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах