• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ромын пап: Украин “цагаан туг” өргөж хэлэлцээ хий

Киев: “Манай туг хөх-шар”

Ромын пап Франциско Киевийг “одоогоор нөхцөл байдал муудаагүй байхад хэлэлцээр хий” гэж уриалсныг Украины албаны хүмүүс хатуу шүүмжилж каталок шашны тэргүүний “цагаан туг”-ийн тухай үгийн хариуд “манай туг хөх-шар” гээд бид хохирохгүйн тулд тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.

Ромын пап Франциског швейцарийн нэвтрүүлгийн  RSI компанид ярилцлага өгөх үеэр Италийн сэтгүүлч Лорефо Бучелли хамбаас “Украины зарим нэг нь  цагаан тугаа өргөж, зоригтой бууж өгөх хэрэгтэй гэж уриалж байна. Гэвч зарим нь хүчтэй засаглалын шинж биш гэж байна. Энэ талаар та юу бодож байна” гэж асуусан юм байна. 

Ватиканы тэргүүн хариуд нь “Хүчтэй гэдэг нь  хэн нөхцөл байдлыг бодитой харж байна,  хэн ард түмнээ бодож байна, тэдэнд цагаан туг өргөх,  хэлэлцээр хийх эр зориг бий гэж би бодож байна. Тэгэхээр өнөөдөр тэд гадаад орнуудын тусламжтайгаар хэлэлцээр хийж чадна. “Хэлэлцээр” гэдэг бол ухаалаг үг. Хэн тэвчээр гаргана, тэр ажил хэрэг ямар байгааг харгалзахгүйгээр хэлэлцээр хийх эр зориг гаргана. Хэчнээн хүний амь золиослох юм бэ, ичгүүртэй бишүү” гэжээ. “Зуучлагч ямар нэг орныг олж, хэлэлцээрийг цагийг нь олж хийх хэрэгтэй. Өнөөдөр тухайлбал Украины дайнд зуучлагч хийхийг хүсэгч улс орон олон байна. Турк энэ тухайд саналаа хэлсэн. Тэгээд бусад орнууд. Байдал бүр муудчихаагүй байхад хэлэлцээр хийхээс ичих хэрэггүй” гэж Франциск онцолжээ. 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бас үүний өмнө Стамбулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа дайныг дуусгахын тулд Оросын оролцоотойгоор  энхийн уулзалт хийх санал тавьсан юм. 

Зеленский харин хариуд нь энх тайвныг бол хүсч байна, гэхдээ эзлэгдсэн газар нутгаа Орост өгөхөд бэлэн биш байна гэж хариулсан. Зеленскийн энхийн төлөвлөгөө бол Оросын цэргүүдийг Украины бүхий л  газар нутгаас гаргаж хилээ сэргээх явдал. Харин Кремль болохоор Киевийн санал болгож байгаа болзлын дагуу энхийн хэлэлцээрт оролцохоос татгалзсаар байгаа юм. 

Ромын пап Туркийн тэргүүний санал болгосны дагуу хоёрдугаар сард  ярилцлага өгсөн юм гэж Reuters онцолжээ. Энэ ярилцлага гуравдугаар сарын 20-нд эфирт гарах юм байна. 

Ромын пап Францискийн үг, Киевийн болоод европын улс орнуудын эрс эсэргүүцэлтэй тулгараад байна. Ромын папын хэвлэлийн алба харин Католик шашны тэргүүн Украинд энхтайван тогтоож, сөргөлдөөнийг дипломат аргаар шийдэхийг хүсч байна, гэхдээ түүний хэлээд байгаа “цагаан туг”  гэдэг нь сэтгүүлчдийн тавьсан асуулт, үгийг нь л хэрэглэсэн хэрэг гэж тайлбарлажээ. 

Үүний өмнө Франциск Украинд дайн дуусгахын тулд энхийн хэлэлцээрийг нэг бус удаа санал болгож байсан ч “цагаан туг” юм уу, Украины ялагдлын тухай огт хэлж байгаагүй юм. 

Харин ч Ромын пап Украины эсрэг явуулж байгаа оросын түрэмгийллийг нэг бус удаа шүүмжилж, Оросыг “адын улс” гэж нэрлэж байсан юм. 

Ромын пап ярилцлагадаа Израиль, ХАМАС-ын хоорондох дайны тухай бас яриад “хэлэлцээр бол бууж өгч байгаа хэрэг биш”, “энэ эр зориг нь эх орноо сөнөхөд хүргэхгүй” гэсэн байна. 

Францискод Киев юу гэж хариулав

Ромын папын мэдэгдлийн шууд дараа нь л украины олон нийтийн сүлжээний олон хэрэглэгч энэ үгийг шүүмжилж эхэлсэн байна. Удалгүй энэ шүүмжлэлд албаны хүмүүс ч нэгджээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба олон нийтийн Х сүлжээнд “Сайн муугийн тэмцэлд сайн сайхны талыг баримталж байгаа хамгийн хүчтэн бол, тэднийг тэгшитгэх гэж оролддоггүй. Үүнийг л хэлэлцээр гэж нэрлэдэг” гэж бичжээ. 

Кулеба бас Дэлхийн хоёрдугаар дайны үед Ватиканы баримталж байсан байр суурийг дурдаад пап Пий нацистууд еврейчүүдийг бөөнөөр нь хядаж байгааг мэдэж байсан ч юу ч хэлээгүй гэдгийг олон түүхч баталдаг гэсэн байна. 

“Түүхийн алдааг давтахгүй байж Украин, түүний ард түмний, өөрсдийн амьдралын төлөө хийж байгаа шударга тэмцлийг дэмжихийг уриалжээ. Мөн “Манай туг хөх-шар. Түүний дор бид амьдарч, ялж бас амиа алдаж байгаа. Бид өөр туг өргөхгүй” гэжээ. 

Украины Гадаад хэргийн сайд бас “энхтайвны төлөө байнга мөргөл үйлдэж байдаг” Францискт талархал илэрхийлээд, “Европын зүрхэнд хоёр жил үргэлжилж байгаа эвдэн сүйтгэгч дайны дараа тэр манай сая гаруй католик шашинт украин, таван сая гаруй грекүүд болон христийн шашинтан, бүхий л украинчуудыг дэмжихийн тулд Украинд айлчлах боломж олдоно” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болохоор оройн илгээлтдээ пап ламын мэдэгдлийн талаар дурдсангүй. Харин  “Украины эрчүүд, эмэгтэйчүүд гартаа зэвсэг барин, хөх-шар тугийн дор байлдаж байгаа болохоор” л оросын түрэмгийлэл бүхий л Европыг бүрхчихээгүй байна гэжээ. “Украинд хэзээ нэгэн цагт маш олон хэрэм, сүм байсан, одоо оросын суманд өртөн нурж сүйдээд байна. Энэ бүхэн дайныг зогсоохын тулд хэн бат зогсох ёстойг бидэнд хэлж байна” гэж Зеленский  хэллээ. 

Ерөнхийлөгч бас украины зэвсэгт хүчний эгнээнд орон эх орныхоо төлөө тулалдаж байгаа ламтан, гэгээнтнүүдэд талархал илэрхийлээд “Ийм л сүм хүнтэй байгаа юм.  Хэн амьдрах, хэн та нарыг устгах гэж амь сөрсөн бүтэн хоёр хагас мянган км зайд бид тэмцэж байна” гэжээ. 

Ромын пап Францискогийн үгийг гадаадын зарим тэргүүн ч бас няцаан шүүмжилсэн байна. Бүхэлдээ католик шашинт ард иргэдтэй Польшийн Гадаад хэргийн сайд Ромын пап яагаад оросын армийг Украинд оруулсан Владимир Путинд эр зориг хүсэн ерөөгөөгүй юм бол гэж сонирхсон байна. 

Францискийн Украины талаар иймэрхүү хэлсэн нь эхнийх бас биш. Өнгөрөгч оны наймдугаар сард пап Бүх оросын католик залуучуудын өмнө дүрс бичлэгээр хэлсэн үгэндээ “Аугаа эх болсон Оросын, агуу орны, түүний түүхийн, түүний гэгээн бүхний, аугаа их соёлын хойч үе гэдгээ та нар битгий мартаарай. Та нар бол аугаа Оросын хойч үе, ийм болохоор та нарыг орос байгаагийн чинь төлөө баярлалаа. Энэ их өвийг хадгалж хайрлаж байгаарай, та нарт баярлалаа” гэж хэлж байсан юм. 

Үүнийг Украины Гадаад хэргийн яам Ромын пап империалист сурталчилгаа хийж байна гэж мэдэгдсэн. Харин Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ийм үг сонсох түүнд таатай байгаа” гэж хэлсэн юм.  

Үүний дараа Франциск бас өөрийн нь энэ үг зохисгүй байж болох юм, гэхдээ би оросын соёлын талаар хэлсэн болохоос биш оросын империализмын тухай биш гэжээ. “Би империализмын тухай хэлээгүй. Магадгүй энэ нь шилдэг жишээ болж чадаагүй байж болох юм. Гэхдээ би аугаа их Оросын тухай ярьсан, газарзүй, соёлын л тухай ярьсан” гэсэн байна.  

Үүнээс гадна 2023 оны улаан өндөгний баярын өмнө  Ватикан Загалмайтны аянаар Украин, Оросын хөвгүүдийг урихаар шийдсэний төлөө Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч харууслаа илэрхийлж байсан юм. Тэгэхэд улаан өндөгний баярын Загалмайтны аянаар Мариуполийг оросууд эзэлсний дараа Италид амь хоргодож байгаа украин хүү, ах нь Украины дайнд амь үрэгдэж, аав, өвөө нь сураггүй болсон орос жаал хоёр хамтдаа мөргөл үйлдсэн юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 12. Мягмар. №022 (5940)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Бүх оддын барилдаанд...
Байшингийн дээврийн мөсөн...

Ромын пап: Украин “цагаан туг” өргөж хэлэлцээ хий

ӨЛЗИЙБАЯР 2024-03-12

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах