• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улс даяар өвөлжилт хүндэрч байхад улстөрчид сонгууль ярин тансаглаж байна

Энэ жил эрт цас орж, үүнээ дагаад эрс хүйтэрлээ. Нийт нутгаар цас өдөр бүрий нэмэн нэмэн орсоор нийт нутагт цасан бүрхүүл тогтож зудын нөхцөл байдал нүүрлэлээ. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хөдөө орон нутаг, аймаг сумдын өвөлжилт, цас зудын байдалд үнэлгээ хийх үзэхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай буюу цасан бүрхүүл тогтсон, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөл байдалтай байна гэсэн үнэлгээ гарчээ. 

Ялангуяа өнгөрсөн зун намар гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сарын 6-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулаад байна. Гэтэл үүнээс хойш долоо  хоног өнгөрөхөд цас нэмэн орж, зарим нутгаар шууран хүйтний эрч улам чангарлаа. Долоо хоногийн өмнө гаргасан үнэлгээгээр зудтай, зудархуу гэсэн аймаг сумдын тоо нэмэгдсээр л  байгаа. 

Үүнтэй зэрэгцээд улс даяар бензин шатахуун тасалдаж сум орон нутгийн удирдлагаас малчдаа эргэж тойрох, мал тооллогын ажлаа явууулах, малчид нь ус түлшээ дөхүүлэхээс эхлээд малынхаа хойноос явах шатахуунгүй болж байдал улам хүндэрч байна. 

Харин манай эрх баригчид нүүрсний сонсголд нэр нь дурдагдчих вий хэмээн  хулчиганан, хамгийн гол гэрчийг нь энэ сонсголд битгий ирүүл хэмээн шүүхэд үүрэг өгчихөөд, өөрсдөө улс орон ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал ажиллаж байгаагаа илтгэх гэж  элдэв сайхныг ярин, энд тэндэхийн шинэ жилийн тансаг тансаг үдэшлэг хэсэн, нэг нэгнээ “Төрийн хатан эх”, “шилдгийн шилдэг” гэсэн алдар цолоор өргөмжлөн, бэлэг сэлт дамжуулан явна. Зарим нь ард түмнийхээ адил нийтийн тээврээр, явган явдгаа харуулах гэж зуны ботинк, гоёлын хувцастай гудманд гарч сюрприз харуулав.

Чухамдаа Монгол Улсын эдийн засгийн тулгуур, үндэс болсон мал сүргээ эрсдэл багатайгаар энэ хатуу өвлийг яаж  давуулж онд оруулах талаар бодож байгаа хүн энэ УИХ-д л лав алга. Яахав Статистикийн хороо, бүх шатны нэгжүүд нь жил жилд хийдэг уламжлалт ажил мал, тэжээвэр амьтдынхаа тооллогыг хийж л байна. 

Эрхбиш Ус цаг уур орчны шинжилгээний газраас өглөө бүрий цаг агаарын мэдээ өгөөд байдаг юм болохоор ХХААХҮЯ нь монголчуудын ёжлон хэлдгээр “өгөх авах нь ч яамай санаа зовж байг” гэдэг шиг үүнийгээ Засгийн газарт дамжуулдаг л биз. Даанч тэд нь тоож байгаа ч юм алга. 

УИХ-ын гишүүд, өнөө тойрог хэмээн зун намраар давхин очиж ууц таллан, дайлуулж цайлуулдаг гишүүд ч ичээндээ ороод таг чиг. Одоо тэдний хувьд хөхөө өвлийн хүйтнээр “тойрогтоо” очиж хөлдсөнөөс энүүхэн зуур албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг хэссэн шиг, ирэх хавар болох сонгуулийг яаж өөрсөддөө ашигтай байдлаар эргүүлэх вэ гэж л тархиа гашилган явж байгаа. 

Найман жил төр барьж, ард түмний хамаг л мөнгө хөрөнгө, боломжийг хулгайлсан МАН-ынхан сонгуулийг яаж будлиантуулж, ахин хэдэн жил хулгай хийх вэ хэмээн тархиа гашилгаж МАН-ын бүлгээрээ энэ талаар ярьж сууна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “сонгуульд нөлөөлдөг нөлөөллүүдийг байхгүй болгох хэрэгтэй. Тухайлбал, нутаг ус, мөнгөний хүчин зүйл гэх мэт. Ийм том тойрог хэрэгтэй байна гэдэг үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй. Энэ чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад өглөө” хэмээн мэдээлж байна. Тэгэхээр монголын төрийн эрх барих дээд байгууллага парламент бол цаг үеийн нөхцөл байдал, цас зудны тухайд сэтгэл зовж байгаа хүн байхгүй гэж болох нь. 

Уг нь энэ улс оронд Ерөнхийлөгч гээд бас нэг хүн баймаар. Тэр нь гадаад орноор хэсүүчлэн зугаалж, зарим нэгний шоглон хэлснээр “үүргэвчтэй аялагч” болчихоод, энэ хулгай зэлгий, цаг үеийн ажилд анхаарал хандуулж байгаа юм огтоос үгүй. Алив нэгэн хэрэг, хулгай зэлгийн талаар нарийн ухаж төнхөөд эхэлбэл өөрийн нь нэр гараад ирнэ гэж айдаг байж ч болох. 

Юутай ч  өвлийн сар дөнгөж гараад, өвөл дундаа ч ороогүй байхад нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод, мал бэлчих газаргүй болж өвөлжилт хүндрэх тийшээ хандлаа. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 14. Пүрэв. №184 (5912)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
“Монгол ур чадвар 2023”...
Дрэймонд Гринг NBA-аас...

Улс даяар өвөлжилт хүндэрч байхад улстөрчид сонгууль ярин тансаглаж байна

ӨЛЗИЙБАЯР 2023-12-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Улс даяар өвөлжилт хүндэрч байхад улстөрчид сонгууль ярин тансаглаж байна

Энэ жил эрт цас орж, үүнээ дагаад эрс хүйтэрлээ. Нийт нутгаар цас өдөр бүрий нэмэн нэмэн орсоор нийт нутагт цасан бүрхүүл тогтож зудын нөхцөл байдал нүүрлэлээ. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хөдөө орон нутаг, аймаг сумдын өвөлжилт, цас зудын байдалд үнэлгээ хийх үзэхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай буюу цасан бүрхүүл тогтсон, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөл байдалтай байна гэсэн үнэлгээ гарчээ. 

Ялангуяа өнгөрсөн зун намар гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сарын 6-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулаад байна. Гэтэл үүнээс хойш долоо  хоног өнгөрөхөд цас нэмэн орж, зарим нутгаар шууран хүйтний эрч улам чангарлаа. Долоо хоногийн өмнө гаргасан үнэлгээгээр зудтай, зудархуу гэсэн аймаг сумдын тоо нэмэгдсээр л  байгаа. 

Үүнтэй зэрэгцээд улс даяар бензин шатахуун тасалдаж сум орон нутгийн удирдлагаас малчдаа эргэж тойрох, мал тооллогын ажлаа явууулах, малчид нь ус түлшээ дөхүүлэхээс эхлээд малынхаа хойноос явах шатахуунгүй болж байдал улам хүндэрч байна. 

Харин манай эрх баригчид нүүрсний сонсголд нэр нь дурдагдчих вий хэмээн  хулчиганан, хамгийн гол гэрчийг нь энэ сонсголд битгий ирүүл хэмээн шүүхэд үүрэг өгчихөөд, өөрсдөө улс орон ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал ажиллаж байгаагаа илтгэх гэж  элдэв сайхныг ярин, энд тэндэхийн шинэ жилийн тансаг тансаг үдэшлэг хэсэн, нэг нэгнээ “Төрийн хатан эх”, “шилдгийн шилдэг” гэсэн алдар цолоор өргөмжлөн, бэлэг сэлт дамжуулан явна. Зарим нь ард түмнийхээ адил нийтийн тээврээр, явган явдгаа харуулах гэж зуны ботинк, гоёлын хувцастай гудманд гарч сюрприз харуулав.

Чухамдаа Монгол Улсын эдийн засгийн тулгуур, үндэс болсон мал сүргээ эрсдэл багатайгаар энэ хатуу өвлийг яаж  давуулж онд оруулах талаар бодож байгаа хүн энэ УИХ-д л лав алга. Яахав Статистикийн хороо, бүх шатны нэгжүүд нь жил жилд хийдэг уламжлалт ажил мал, тэжээвэр амьтдынхаа тооллогыг хийж л байна. 

Эрхбиш Ус цаг уур орчны шинжилгээний газраас өглөө бүрий цаг агаарын мэдээ өгөөд байдаг юм болохоор ХХААХҮЯ нь монголчуудын ёжлон хэлдгээр “өгөх авах нь ч яамай санаа зовж байг” гэдэг шиг үүнийгээ Засгийн газарт дамжуулдаг л биз. Даанч тэд нь тоож байгаа ч юм алга. 

УИХ-ын гишүүд, өнөө тойрог хэмээн зун намраар давхин очиж ууц таллан, дайлуулж цайлуулдаг гишүүд ч ичээндээ ороод таг чиг. Одоо тэдний хувьд хөхөө өвлийн хүйтнээр “тойрогтоо” очиж хөлдсөнөөс энүүхэн зуур албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг хэссэн шиг, ирэх хавар болох сонгуулийг яаж өөрсөддөө ашигтай байдлаар эргүүлэх вэ гэж л тархиа гашилган явж байгаа. 

Найман жил төр барьж, ард түмний хамаг л мөнгө хөрөнгө, боломжийг хулгайлсан МАН-ынхан сонгуулийг яаж будлиантуулж, ахин хэдэн жил хулгай хийх вэ хэмээн тархиа гашилгаж МАН-ын бүлгээрээ энэ талаар ярьж сууна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “сонгуульд нөлөөлдөг нөлөөллүүдийг байхгүй болгох хэрэгтэй. Тухайлбал, нутаг ус, мөнгөний хүчин зүйл гэх мэт. Ийм том тойрог хэрэгтэй байна гэдэг үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй. Энэ чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад өглөө” хэмээн мэдээлж байна. Тэгэхээр монголын төрийн эрх барих дээд байгууллага парламент бол цаг үеийн нөхцөл байдал, цас зудны тухайд сэтгэл зовж байгаа хүн байхгүй гэж болох нь. 

Уг нь энэ улс оронд Ерөнхийлөгч гээд бас нэг хүн баймаар. Тэр нь гадаад орноор хэсүүчлэн зугаалж, зарим нэгний шоглон хэлснээр “үүргэвчтэй аялагч” болчихоод, энэ хулгай зэлгий, цаг үеийн ажилд анхаарал хандуулж байгаа юм огтоос үгүй. Алив нэгэн хэрэг, хулгай зэлгийн талаар нарийн ухаж төнхөөд эхэлбэл өөрийн нь нэр гараад ирнэ гэж айдаг байж ч болох. 

Юутай ч  өвлийн сар дөнгөж гараад, өвөл дундаа ч ороогүй байхад нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод, мал бэлчих газаргүй болж өвөлжилт хүндрэх тийшээ хандлаа. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 14. Пүрэв. №184 (5912)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

10 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

10 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

23 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах