• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ус, хог, хөрсний бохирдлын асуудлаар төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэгтгэх “өглөөний уулзалт” хийлээ

1.    ХБНГУ-ТАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖҮҮЛЭН АЖИЛЛАНА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Идо Вебэр нар болон албаны хүмүүсийг хүлээн авч, хоёр талын хамтарсан уулзалт хийв. Уулзалтаар хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ.

2.    ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИУД БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ АРГА ХЭМЖЭЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХГҮЙ БАЙХ УРИАЛГА ДЭВШҮҮЛЖ БАЙНА

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэтэй хийсэн уулзалтын үеэр “Олон Улсын санхүүжилтийн байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх арга хэмжээнд санхүүжилт олгохгүй байх уриалга дэвшүүлж буйг онцолж, байгаль хамгааллын чиглэлд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах боломжтой”-г илэрхийлэв. Мөн COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 28 дугаар бага хуралд хоёр орны үзэл санааг нэгтгэх, адил төстэй арга хэмжээг хамтатгах хүсэлт тавив.

3.    УС, ХОГ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫН АСУУДЛААР ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭГТГЭХ “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” ХИЙЛЭЭ  

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэх, хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлын шийдлийг хэлэлцэх зорилготой БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөлөлтэй “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийв.  

4. БОАЖ-ЫН САЙД АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР ЦАХИМААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б. Бат-Эрдэнэ эрхлэх асуудлын хүрээнд 7 хоног бүр тогтмол олон нийтэд нээлттэй цахим уулзалтыг зохион байгуулж байна. Иргэд та бүхэн цахим уулзалтад шууд дамжуулалтаар оролцон тухайн сэдвийн хүрээнд сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

https://www.facebook.com/batulziinbaterdene?mibextid=LQQJ4d .

5. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС БОАЖ-ЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

“Үнэлгээ, мониторинг ба үр дүнгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газруудын удирдах албан тушаалтан, албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Тус яамны Бодлогын баримт бичгийн хэрэгжилт 2022 оны жилийн эцсийн байдлаар 73,9 хувьтай, Байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлт 73,1 хувь, Яамдын ерөнхий үнэлгээгээр 73,85 хувьтай гарсан байна.

6. УВС АЙМГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД 1.4 ТОНН ДАХИВАР ЦУГЛУУЛЖ, 500 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖЭЭ

Байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Хог бидний найз" аяныг холбогдох албаныхан зохион байгууллаа. Аянд Аймгийн төвийн ЕБ-ын 6 сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээг өрнүүлж, сургуулиуд нийт 1,4 тонн орчин дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулсан байна.

7. БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зарласан билээ. Тус зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтэд хяналт тавин Хөвсгөл аймагт ажиллав.

8. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНЫ ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЛАНДФИЛЛ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

 “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус барьж ашиглалтад хүлээлгэн өгөв.

9. ХӨВСГӨЛ АЙМГИЙГ ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ АЙМАГ БОЛГОХОД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАНА

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хөвсгөл аймгийн БОАЖГ, Хөвсгөлийн УТХГХЗ, Хөвсгөл нуур-Эгийн голын СГЗ, Эко клубийн сурагчид, Хөвсгөл аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, нутгийн иргэд хамтран #KhuvsgulForAll аяныг эхлүүлж, аялал жуулчлалын асуудлаар тулгамдаж буй асуудал, шинэ санал, санаачилгаа нэгтгэн, НЭГ БОДЛОГО, НЭГ ТӨЛӨВЛӨЛТ дор хамтран ажиллахаар боллоо.

Орон нутаг

1.            ОРХОНЫ ХӨНДИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ар дэнж, гурван Бадайд ойн цэвэрлэгээ хийх 30 га талбай тусгаарлаж, гүйцэтгэгчээр “Их сумт” ХХК, “Гэрэл түшиг” ХХК, “Өвт хайрхан” ХХК-иуд оролцож ойн цэвэрлэгээний ажил хийж байна. Хариуцсан байгаль хамгаалагч нар ойн цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллав.

2.            ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Говь+Ус” усны чуулганд Онги-Таац голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд оролцлоо. Өмнөговь аймаг нь усны нөөц багасаж буй аймаг тул Онги голын урсцыг нэмэгдүүлж, говийн бүсийн усан хангамжийг шийдвэрлэх “Орхон-Онги” төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг чуулганд оролцогчид нэгдэн санал гаргав.

3.                ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны орчны бүс болох Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн  10 дугаар ангийн 40 сурагчид байгууллагын танилцуулга, хог хаягдлын хор хөнөөл, байгальд ээлтэй цэвэр аялал, тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог зэргийг танилцуулах сургалт хийж, “Хүүхэд бүр байгаль хамгаалагч байя” гэсэн уриатай мэдээлэл өглөө.

4.    БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн өдөрлөг боллоо. Өдөрлөгт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

5.    БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Баянхонгор аймгийн “Байгаль орчны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт хамтран оролцлоо. Хэлэлцүүлгээр “Төрийн тахилгат их богд хайрхны тайлга, тахилгын уламжлал - шинэчлэл, байгаль газар зүйн онцлог” эрдэм шинжилгээний хурал, “Их богд хайрхан ба хонгор нутгийн байгаль” бүтээлийн үзэсгэлэн, худалдаа зэрэг үйл ажиллагаанд оролцлоо.

6.    ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Уул уурхайн олборлолтын 10, Баяжуулах үйлдвэр 7, Барилгын материалын үйлдвэр 1, Мал амьтан халдваргүйжүүлэх бүс 1, Хүн амыг усаар хангагч 4 аж ахуй нэгжийг тус тус шалгалтад хамрууллаа. Шалгалтаар ус ашиглалтын тоолуур, нүхэн жорлон, худгийн цооног өрөмдөх, тоног төхөөрөмж суурилуулах ажилд тавигдах техникийн шаардлага, Ус ашиглах гэрээний зарим зүйл заалтыг мөрдөөгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн тул хугацаатай шаардлагыг хүргүүлэв.

7.    СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны газартай хамтран Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ” “Гал сэнтий” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Эрдмин” ХХК, “Ачит ихт” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ундны болон технологийн ус ашиглалт, хаягдал усыг эргүүлэн ашиглаж буй үйл ажиллагаатай танилцаж зөвлөмж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

8.    МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Цогцолборт газрын бүс нутгаар цас орж цаг агаар тогтворгүй байна. Цасны зузаан 13- 23 см зузаантай. Мянган угалзатын БЦГ-ын орчны бүсэд хамаарах Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн малчин Д.Түмэнжаргалын малын хотонд 11 сар гарсаар 2 удаа цоохор ирвэс орж, 2 ямаа барьж, 2 ямааг шархдуулсан. Хотныхоо зах руу гэрэл тусгаж харахад 3 ирвэс байсан гэж малчин мэдээлэл өгсөн ба байгаль хамгаалагчийн 2 гүемээ дагуулсан эм ирвэс хотонд нь орсон гэж үзэж байна.

9.            БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Баруун бүсийн БОАЖГ-ын мэргэжилтнүүдийг чадавхжуулах "Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил" сэдэвт уулзалт, сургалт, спортын арга хэмжээ Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж Баян- Өлгий аймгийн БОАЖГ-ын албан хаагчид оролцов.

10.  ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн Эко клубийн сурагчдад сургалт зохион байгуулж, байгаль орчны мэдээлэл, мэдлэгийн тэмцээн уралдаан явуулж шагнаж урамшууллаа.

11.  ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Алтан элсний ДЦГ-ын Довцог элс хэсэгт ажиллалаа. Энэ үеэр Алтан элсний ДЦГ-т хяналт шалгалт хийж элсний хаяа орчмын айл өрхүүдэд ТХГН-ийн талаар сурталчилгаа хийж мөн хилийн тэмдэг, тэмдэглэгээ бүхий 6ш багана хийж байршууллаа.

12.  ХАР УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хүйтний улирал эхэлж гол, нууруудын ус хөлдөж эхэлсэнтэй зэрэгцэн хууль бусаар загас агнах, барих, тор татах зөрчил гарах болсон тул хамгаалалтын захиргаанаас Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын гол, нууруудад байнгын эргүүл хяналт шалгалтын ажлыг батлагдсан хуваарийн дагуу хийж байна.

13.          ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд Чигэртэйн голын ай савын БЦГ-ын хязгаарлалтын бүсэд байдаг хилийн 0135 дугаар заставын 2 нүхэн жорлон болон бохир усны цооногийг буулгаж, нүхийг нь булж халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа. Хилийн застав орчин үеийн соруулдаг эко жорлонтой болов.

14.  ОРХОН-ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, эрх зүйн орчин тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлэг Орхон аймагт боллоо. Уулзалт хэлэлцүүлэгт Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Татварын хэлтэс, Сэлэнгэ, Хануй голын сав газрын захиргаа, томоохон ус ашиглагчид оролцлоо.

15.  ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, улсын байцаагчид сургалтад хамрагдлаа. Сургалтыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хийж гүйцэтгэв. Сургалтад таван аймгийн 70 хүн хамрагдаж, эрх зүйн мэдлэг нэмэгдэж, цаашид хууль журмыг хэрэгжилтийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах талаар ажиллалаа.

16. ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дундговь аймгийн Сум дундын ойн ангиас “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийн агуулахад стандартын дагуу хадгалуулахаар ӨМӨЗО-ны хянган аймгаас хамтын ажиллагааны хүрээнд ирсэн 1,5 тонн алтан харганы үр, өөрсдийн бэлтгэсэн 7 кг бүйлс, 3 кг жигдийн үр тус тус хадгалуулав.

17.  ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сэлэнгэ аймагт үйл ажиллагааг явуулж буй ус ашиглагч 4 аж ахуйн нэгжид менежментийн төлөвлөгөөний тайлан хэлэлцэх хуралд оролцлоо. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргатай байгуулсан гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг, Баянгол, Мандал, Жавхлант сум, Түнхэл, Дулаанхан тосгонд усны тоо бүртгэл явуулж тайланг хүлээлгэн өглөө. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, түүний хэрэгжилт Дархан-Уул аймагт хэлэлцүүлэгт сав газрын мэргэжилтнүүд оролцов.

18.  ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дорнод аймгийн Хэрлэн голын сав газарт хамаарах сумдад Усны тоо бүртгэлийн ажлыг эхлүүллээ. Хэрлэн сум, Баянтүмэн сумдад тооллогын ажлыг хийж гүйцэтгэж байна. Хэрлэн голын сав газарт Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Цагаан-Овоо, Сэргэлэн гэсэн 7 сум хамрагддаг.

19.  УМАРД ГОВИЙН ГҮВЭЭТ-ХАЛХЫН ДУНДАД ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Даланжаргалан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гаас” ХХК-ийн төмөр замын ажил хийгдэх үед шүүрлийн ус гарсантай холбоотойгоор газар дээр нь очиж ажиллаж байна. Мөн Даланжаргалан сумын нутагт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиан флюор спар” ХХК-ийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор хяналт тавьж ажиллалаа.

20.        ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас томилогдсон ажлын хэсэг Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж тээвэрлэж буй байдал, Бат-Өлзий сумын айл өрхүүдийн түлээний мод бэлтгэл, байгаль хамгаалагчийн эрхийн бичиг олголтын байдалд хяналт хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгаас энэ онд 822 тонн хуш модны самар бэлтгэхээс 570 тн-ыг журмын дагуу бэлтгэж тээвэрлүүлээд байна.

21.  МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тус хамгаалалтын захиргаа биотехникийн арга хэмжээнд зориулж, Ховд аймгийн Булган суманд бэлтгэсэн 250 боодол өвсийг Ховд аймгийн Мөнххайрхан суманд нөөцөллөө. ТХГН-ийн нэн ховор, ховор амьтдын байршил нутагт мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын байрлуулсан автомат камерт мануул, ирвэс, халиун буга, янгир ямаа зэрэг ховор амьтдын зураг бичлэг орсныг мэдээллийн санд оруулж, олон нийтэд цахимаар сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

22.  УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тус аймгийн Өндөрхангай сумын нутаг Нураг, Түргэн сумын нутаг Сайлинч хэмээх газруудад нийт 30 га талбайд ойн арчилгааны /гэрэлжүүлэх/ огтлолтыг  хийж гүйцэтгэсэн.  Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос санхүүжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас Малчин, Түргэн сум дахь сум дундын ойн ангиуд харьяа сумддаа арчилгааны огтлолтын ажлыг 23 га талбайд хийж гүйцэтгэлээ.

23.  ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 7.4 сая гектар талбайг хянаж үзээд давхцалтай байгаа 109 хайгуулын талбайн лавлагааг гарган хүргүүлж ажиллалаа. 

24.  АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2023 онд Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслөөс Батцэнгэл, Хайрхан сумдад 41, Эрдэнэмандал сумын Урт шивэртэд бугын 10 элий, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас Булган сум 100, Батцэнгэл сум 20 нийт 160 тарвагыг тус тус сэргээн нутагшуулсан байна.

25.  ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчидтай хамтран Хануй гол, Хануй рашаануудын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв. Мөн Хануй рашааны нийтийн эзэмшлийн талбайн түр хогийн цэгийн хог хаягдлыг цэвэрлэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Өдөртөө 1-3 градус дулаан байна
Нийслэлийн 2023 оны төсөвт...

Ус, хог, хөрсний бохирдлын асуудлаар төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэгтгэх “өглөөний уулзалт” хийлээ

Kuzmo 2023-11-19

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

10 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

10 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

23 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах