• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Согтуу жолоочийн эрхийг л хасчих л даа

Хуульзүйн сайдаар шинэ томилогдсон Б.Энхбаяр согтуугаар автомашин жолооддог нөхөдтэй хатуу тэмцэхээ илэрхийлээд байна. Үнэхээр согтуугаар машин жолоодсонтой холбоотой гэмт хэрэг зөрчил буурахгүй байгаад хэн хүний сэтгэл зовохгүй байхын аргагүй. 

“Энэ 2023 оны эхний найман сарын байдлаар 33723 зөрчил бүртгэгдэж арга хэмжээ авахуулсан байна. Сүүлийн таван жилийн дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж жилд 110 хүн амь насаа алдсан” гэсэн мэдээлэл байна. 

Ийм байхад согтуугаар жолоо барьдаг хүнтэй хатуу  тэмцэхээс ч яахав.

Харин Хуульзүйн сайдын хуульд оруулах, "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ дөрвөн ялын сонголтоор гэмт хэрэг” гэж үзэж шоронд хорих гэснийг иргэд янз бүрээр үзэж байна. 

Нэг хэсэг нь зөв гэж байхад, нөгөө зарим нь шорон чинь багтаах юм уу, хүний эрхийг зөрчиж байна гэх мэтээр. Харин нөгөө нэг хэсэг нь хэн ч шоронд орохыг хүсэхгүй, тэгэхээр цагдаа нарт авлига өгөх нь эрс нэмэгдэж, цагдаа нар л баяжина гэх. Хамгийн бодитой үнэлэмж л энэ болов уу. 

Цагдаа, замын хөдөлгөөний зохицуулагч  гэдэг хэзээнээсээ авлигач, тэгээд томхон жип унасан баян тарган, дарга байрын улстай бол яриад байх юмгүй. Ямар сайндаа “даргаа намайг гудамж замд томилж өгнө үү, ар гэр хэцүүхэн байна” гэсэн, “Дээр нь бас цалин өгдөг юм уу” гэх мэт яриа зүгээр ч нэг гараагүй. Одоо халамцуухан нэгэн бол хууль ёсоор нь яваад хоёр гурван жилийн ял авснаас нэг хоёр сая төгрөг цагдаад өгөөд мултрахыг илүүд үзнэ. 

Хуульзүйн сайд Б.Энхбаяр бол  “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 1-3 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 450 мянгаас 2.7 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорино. Мөн ял шийтгэл эдлээд гарч ирсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, хорих ялын хэмжээ 2 жил хугацаагаар, торгууль нь нэмэгдэнэ. Зорчих эрхийг нь мөн хоёр жилээр хасна. Хэрвээ энэ үйлдлийг давтан гаргаад байвал ялын бодлого чангарна.

Тээврийн хэрэгслийг согтуурсан мансуурсан үедээ барьж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулвал 3-5 жил, хүнд гэмтэл учруулвал 5-8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасна" гэж байна. 

Үүний оронд согтуугаар автомашин жолоодоод хүний амь нас , эрүүл мэндэд хохирол учруулаагүй л бол  ердөө  автомашин жолоодох эрхийг нь хасчих л даа. Согтуурлынх нь хэмжээнээс шалтгаалаад өөр өөр байж болно. Тэгээд тэр машиныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй болгочих. Тэгвэл согтуугаар автомашин жолоодох явдал ч буурна, нийслэлийн замын түгжрэл ч арай гайгүй болно. Тав арван минут алхаад  хүрэх газар явган явж чадахгүй машин унадаг улс жолоодох эрхээ хасуулах ямар байх бол. Шоронд орсноос л илүү хатуу  үйлчлэх болов уу. 

Өнөөдөр бол  нэг хэдэн цаасны торгууль бичээд цахимаар хаягаар нь хүргүүлдэг, түүнийг нь хэн ч төлдөггүй, хуримтлагдаад л байдаг. Замаас нь цагдаа нар бэлэн мөнгөөр торгож хувьдаа завшаад л....

Түүний оронд жолооны эрхийг нь хасаад машиныг нь моторын дугаараар нь хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасчихвал өөр хэн нэгэн тэр машиныг жолоодож хөдөлгөөнд оролцохгүй амар юм болно. Үнэхээр манай улс Цахим хөгжлийн сайдтай, цахим улс орон болж байгаа юм бол тэр жолоочийн нэр хаяг, машины дугаар энэ тэрийг нь сүлжээнд оруулаад замын хөдөлгөөний зохицуулагчид харж байдаг болгочих л юм бол хянаад байж болохгүй гэж үү. 

Шоронд хийнэ гэвэл наад хэдэн цагдаа нарын чинь л амьдрал сайжрахаас биш согтуугаар машин барьдаг зөрчил буурахгүй л болов уу. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны аравдугаар сарын 13. Баасан. №159 (5887)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод...
Н.Цэрэнсамбуу: Нас барсан хүний...

Согтуу жолоочийн эрхийг л хасчих л даа

ӨЛЗИЙБАЯР 2023-10-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Согтуу жолоочийн эрхийг л хасчих л даа

Хуульзүйн сайдаар шинэ томилогдсон Б.Энхбаяр согтуугаар автомашин жолооддог нөхөдтэй хатуу тэмцэхээ илэрхийлээд байна. Үнэхээр согтуугаар машин жолоодсонтой холбоотой гэмт хэрэг зөрчил буурахгүй байгаад хэн хүний сэтгэл зовохгүй байхын аргагүй. 

“Энэ 2023 оны эхний найман сарын байдлаар 33723 зөрчил бүртгэгдэж арга хэмжээ авахуулсан байна. Сүүлийн таван жилийн дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж жилд 110 хүн амь насаа алдсан” гэсэн мэдээлэл байна. 

Ийм байхад согтуугаар жолоо барьдаг хүнтэй хатуу  тэмцэхээс ч яахав.

Харин Хуульзүйн сайдын хуульд оруулах, "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ дөрвөн ялын сонголтоор гэмт хэрэг” гэж үзэж шоронд хорих гэснийг иргэд янз бүрээр үзэж байна. 

Нэг хэсэг нь зөв гэж байхад, нөгөө зарим нь шорон чинь багтаах юм уу, хүний эрхийг зөрчиж байна гэх мэтээр. Харин нөгөө нэг хэсэг нь хэн ч шоронд орохыг хүсэхгүй, тэгэхээр цагдаа нарт авлига өгөх нь эрс нэмэгдэж, цагдаа нар л баяжина гэх. Хамгийн бодитой үнэлэмж л энэ болов уу. 

Цагдаа, замын хөдөлгөөний зохицуулагч  гэдэг хэзээнээсээ авлигач, тэгээд томхон жип унасан баян тарган, дарга байрын улстай бол яриад байх юмгүй. Ямар сайндаа “даргаа намайг гудамж замд томилж өгнө үү, ар гэр хэцүүхэн байна” гэсэн, “Дээр нь бас цалин өгдөг юм уу” гэх мэт яриа зүгээр ч нэг гараагүй. Одоо халамцуухан нэгэн бол хууль ёсоор нь яваад хоёр гурван жилийн ял авснаас нэг хоёр сая төгрөг цагдаад өгөөд мултрахыг илүүд үзнэ. 

Хуульзүйн сайд Б.Энхбаяр бол  “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 1-3 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 450 мянгаас 2.7 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорино. Мөн ял шийтгэл эдлээд гарч ирсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, хорих ялын хэмжээ 2 жил хугацаагаар, торгууль нь нэмэгдэнэ. Зорчих эрхийг нь мөн хоёр жилээр хасна. Хэрвээ энэ үйлдлийг давтан гаргаад байвал ялын бодлого чангарна.

Тээврийн хэрэгслийг согтуурсан мансуурсан үедээ барьж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулвал 3-5 жил, хүнд гэмтэл учруулвал 5-8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасна" гэж байна. 

Үүний оронд согтуугаар автомашин жолоодоод хүний амь нас , эрүүл мэндэд хохирол учруулаагүй л бол  ердөө  автомашин жолоодох эрхийг нь хасчих л даа. Согтуурлынх нь хэмжээнээс шалтгаалаад өөр өөр байж болно. Тэгээд тэр машиныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй болгочих. Тэгвэл согтуугаар автомашин жолоодох явдал ч буурна, нийслэлийн замын түгжрэл ч арай гайгүй болно. Тав арван минут алхаад  хүрэх газар явган явж чадахгүй машин унадаг улс жолоодох эрхээ хасуулах ямар байх бол. Шоронд орсноос л илүү хатуу  үйлчлэх болов уу. 

Өнөөдөр бол  нэг хэдэн цаасны торгууль бичээд цахимаар хаягаар нь хүргүүлдэг, түүнийг нь хэн ч төлдөггүй, хуримтлагдаад л байдаг. Замаас нь цагдаа нар бэлэн мөнгөөр торгож хувьдаа завшаад л....

Түүний оронд жолооны эрхийг нь хасаад машиныг нь моторын дугаараар нь хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасчихвал өөр хэн нэгэн тэр машиныг жолоодож хөдөлгөөнд оролцохгүй амар юм болно. Үнэхээр манай улс Цахим хөгжлийн сайдтай, цахим улс орон болж байгаа юм бол тэр жолоочийн нэр хаяг, машины дугаар энэ тэрийг нь сүлжээнд оруулаад замын хөдөлгөөний зохицуулагчид харж байдаг болгочих л юм бол хянаад байж болохгүй гэж үү. 

Шоронд хийнэ гэвэл наад хэдэн цагдаа нарын чинь л амьдрал сайжрахаас биш согтуугаар машин барьдаг зөрчил буурахгүй л болов уу. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны аравдугаар сарын 13. Баасан. №159 (5887)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах