• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг хэзээ шударга шүүхийн өмнө очих вэ?

Манай дарга нар ам л нээвэл гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж ярьдаг “мода”-тай болоод жил тойрч байна. Монгол Улсад 20 мянга орчим гадны хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл тэднийг янз бүрийн байдлаар хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмддэгийг хууль зүйн сайд удаа дараа мэдэгдсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол хүн “муухай монгол хүн” гэдэг нэрнээсээ салмаар байна.  Монгол хүнтэй гэрээ хэлэлцээр, арилжаа наймаа хийсэн бол хийсэн шиг хийчихдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс байхгүй. Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэрэг шударга шүүхийн өмнө очих ёстой” гэсэн. Мөн хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргийн жагсаалтыг гаргахаар болов. Засгийн газрын хуралдаанаар ч Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэр гаргасан. Энэ бүгд хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэж буй бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдэд ээлтэй байх имидж бүрдүүлж буйгаа зарлаад байгаа.   

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “том” амлаад байгаа гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэсэн бодлого шийдвэр “цаас”-наас цааш хэтрэхгүй байна гэж ойлгогдох нэг л жишээг дурдая. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг мэдэхгүй хүн үгүй. Энэ талаар бичээгүй хэвлэл ч байхгүй биз. Ийн олон жил, сараар шүүхийн үүд сахиж буй Солонгос эмчийн энэ  хэрэг 3-4 дэх удаагаа хойшиллоо. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд товлогдоод байсан ч дахиад л болсонгүй. Харин монголчуудад хамаг эд хөрөнгөө дээрэмдүүлсэн хөрөнгө оруулагч найдлага тасрахгүй хүлээсээр байгаа юм. Гэтэл шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, өнөө ч элдэв шалтгаан арга саам тоочин сунжирсаар байгаа аж.

Монголчуудад эчнээ танил болоод буй эл хэргийг дахин сануулахад, “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтайгаа БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” компанийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Байгуулсан эмнэлэгт нь ажиллаж байгаад солонгос хөрөнгө оруулагчийнхаа тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг  Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн дарга байжээ. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гэх мэтээр олон ноцтой баримт бичигддэг. Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Ингэж хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Харин “дотор” нь өөрчлөгдсөн зүйлгүй. Ийм л амархнаар монгол эмч нар бүхэл бүтэн эмнэлэгтэй болж, Солонгос эмч хөөгдөж туугдаж өдгөө шударга шүүх хүсэмжилж сууна. Эл хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл шүүхийн дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ сарын 14-нд товлогдоод байсан ч дахиад л хойшилсон. Одоо 27-нд гэж зарлажээ. Хууль зүйн сайдын хэлсэнчлэн хөрөнгө оруулагчид шударга шүүхийн өмнө очих уу, Монголын төр ээлтэй байх амлалтдаа хүрэх үү гэдгийг харах үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Улстөрчид загасчлахдаа, авто...
Шүүхээр “гал” атгуулж...

Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг хэзээ шударга шүүхийн өмнө очих вэ?

УЯНГА 2023-09-26
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг хэзээ шударга шүүхийн өмнө очих вэ?

Манай дарга нар ам л нээвэл гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж ярьдаг “мода”-тай болоод жил тойрч байна. Монгол Улсад 20 мянга орчим гадны хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл тэднийг янз бүрийн байдлаар хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмддэгийг хууль зүйн сайд удаа дараа мэдэгдсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол хүн “муухай монгол хүн” гэдэг нэрнээсээ салмаар байна.  Монгол хүнтэй гэрээ хэлэлцээр, арилжаа наймаа хийсэн бол хийсэн шиг хийчихдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс байхгүй. Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэрэг шударга шүүхийн өмнө очих ёстой” гэсэн. Мөн хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргийн жагсаалтыг гаргахаар болов. Засгийн газрын хуралдаанаар ч Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэр гаргасан. Энэ бүгд хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэж буй бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдэд ээлтэй байх имидж бүрдүүлж буйгаа зарлаад байгаа.   

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “том” амлаад байгаа гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэсэн бодлого шийдвэр “цаас”-наас цааш хэтрэхгүй байна гэж ойлгогдох нэг л жишээг дурдая. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг мэдэхгүй хүн үгүй. Энэ талаар бичээгүй хэвлэл ч байхгүй биз. Ийн олон жил, сараар шүүхийн үүд сахиж буй Солонгос эмчийн энэ  хэрэг 3-4 дэх удаагаа хойшиллоо. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд товлогдоод байсан ч дахиад л болсонгүй. Харин монголчуудад хамаг эд хөрөнгөө дээрэмдүүлсэн хөрөнгө оруулагч найдлага тасрахгүй хүлээсээр байгаа юм. Гэтэл шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, өнөө ч элдэв шалтгаан арга саам тоочин сунжирсаар байгаа аж.

Монголчуудад эчнээ танил болоод буй эл хэргийг дахин сануулахад, “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтайгаа БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” компанийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Байгуулсан эмнэлэгт нь ажиллаж байгаад солонгос хөрөнгө оруулагчийнхаа тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг  Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн дарга байжээ. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гэх мэтээр олон ноцтой баримт бичигддэг. Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Ингэж хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Харин “дотор” нь өөрчлөгдсөн зүйлгүй. Ийм л амархнаар монгол эмч нар бүхэл бүтэн эмнэлэгтэй болж, Солонгос эмч хөөгдөж туугдаж өдгөө шударга шүүх хүсэмжилж сууна. Эл хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл шүүхийн дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ сарын 14-нд товлогдоод байсан ч дахиад л хойшилсон. Одоо 27-нд гэж зарлажээ. Хууль зүйн сайдын хэлсэнчлэн хөрөнгө оруулагчид шударга шүүхийн өмнө очих уу, Монголын төр ээлтэй байх амлалтдаа хүрэх үү гэдгийг харах үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

5 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах