• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Миеэгомбо: Наадмыг зарим нэг улс “өмчлөх” байдалтай болоод уджээ

Кино зохиолч, найруулагч, продюсер Александрын Миеэгомбо өчигдөр наадмын хаалтын болсон үйл явдлын талаах цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр:

Шөнөжингөө л хараалгууллаа. Загнууллаа. Заримд нь доромжлууллаа. Үндэсний телевизийн нөхөд маань ч онцгой илүү дайрлаа. Найз нөхөд, ажлын хамт олондоо ч чамгүй л зэмлүүллээ. Үүн дотроос нөхөрсөгөөр зөвлөх хүмүүс ч бас байлаа. Бүгдийг нь шүүн тунгааж хонолоо.

Алдсан нь үнээн. Миний л буруу. Харин алдаанаасаа сургамж авч цаашид алдахгүйн тулд:

• Өөр салбарын үйл ажиллагаа хөтлөхөөр бол мэргэжлийн улсуудаас нь сайтар зөвлөгөө авах

• Редакторыг урьдчилж заавал текст бэлдэж өгөхийг шаардах

• Сандарч тэвдэлгүй, талбиун сайхан хөтлөхийг хичээх ёстойгоо ухаарлаа.

Далимд нь Төрийн наадмын нээлт, шууд дамжуулалттай холбоотой олон зүйл дээр дотор нь хэд хоног суухдаа ажиглагдсан зарим нэг бодлуудаасаа хуваалцая.

Г. Доржсамбуу, Д. Сосорбарам, Н. Ганхуяг, Н. Наранбаатар, Б. Баатар, Г. Цоггэрэл, Б. Анар гээд үе үеийн наадам найруулсан олон сайхан найруулагчид энэ зовлонг биеэр туулсан ч нэгт: ажил сайжруулахад нэмэр болоосой гэсэндээ, хоёрт: төр засгийнхан маань ойлгоосой, дүрэм журамаа өөрчлөөсэй гэсэндээ дур мэдэн 3 хэсэг бүхий санал, шийдлээ дор сийрүүллээ.

1. Сонгон шалгаруулалтын тухайд

Жил жилийн наадам болдогоороо л болно. Манай төрийнхний алдаа тухайн наадмын Ерөнхий найруулагчийг тэр жилийнхээ хавар л арайхийн сонгодог. Уг нь 2024 онд наадам найруулах найруулагчийг 2023 оны 9-12 сард сонгон шалгаруулаад, ажилд нь оруулвал сайхан найруулга гарах магадлал өндөр. Тулгаж сонгодог нь уран бүтээлийн талаар тодорхой ойлголтгүйн шинж гэж санагддаг даа. Клипийг бол 2-3 сард хийчих байх аа.

• Иймд ерөнхий найруулагчийн сонгон шалгаруулалтыг эртнээс зарладаг байвал сайн байна.

2. Төсөв санхүүжилтийн тухайд

Наадмын сонгон шалгаруулалтад жил бүр найруулагчид саналаа өгөхгүй байна гэх зовлон Соёлын яамны толгойны өвчин болсоор удсан. Асуудлын гол нь санхүүжилтийг хоцроодог, тулгадаг. Ухаандаа наадмын эхний санхүүжилт 6 сарын сүүл, 7 сарын эхэнд орж ирэх нь түгээмэл. Зарим жил найруулагчид нь “Сүүл мөнгө нь 9 сар дөхүүлж орж ирлээ” гэж ярихыг ч сонсож байлаа.

Зүй нь тухайн жилийнхээ 1 сараас эхлээд зохих графикийн дагуу санхүүжилтүүд нь өгөгдөөд явбал тэр олон уран бүтээлчийн хувцас үйлдвэрлэл, тайз засал, техникийн түрээс, хоол хүнс, студийн төлбөр, ажилчдын цалин хөлс зэрэг он гараад л эхэлчихдэг зардлуудыг хаахад тун чиг нэмэртэй. Харамсалтай нь энэ бүх зардал, санхүүжилтийг найруулагчид наадмын өдөр хүртэл өөрөө л олж, зохицуулах хүндхэн сорилттой тулгардаг. Багадаа л 500 сая төгрөг. Ийм учраас наадмын найруулагчаар залуус саналаа өгч орж ирэхгүй байна. Энийг уран бүтээлчид бид дотроо л яриад, шаардаад байхаас олон нийтэд дэлгэж тавьсан нь үгүй.

• Санхүүжилтийг эртнээс шийдэх энэ асуудлыг Шадар сайд, Сангийн сайд, Соёлын сайд гурав нийлж суугаад зарчмын өөрчлөлт хийвэл шийдэж болохоор л ажил санагддаг.

3. Найруулга, зохион байгуулалтын тухайд

Наадмын комисс тухайн жилийн наадмын зохиол дээр ажиллаж зөвлөгөө өгөхдөө найруулагчийн орон зай руу хэт их халдаж, дураараа өөрчлүүлдэг, зарим нэг түүхэн үйл явдлыг заавал оруулдаг байдлаа болих хэрэгтэй байна! Атал үзэгч олон тухайн найруулагчийг л дүгнэдэг. Түүнийг л шүүмжилдэг шүү!

• Ялыг нь үүрүүлэх гэж байгаа бол ямбыг нь ч мөн эдлүүлэх хэрэгтэй, найруулагчид! Уран бүтээлчийн орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй.

Жил бүрийн наадмын нээлт, хаалтанд бүжигчид, дуучид, циркчид, хөтлөгчид, нэвтрүүлэгчид, цэргүүд, хүүхдүүд, сайн дурынхан, ардын авъяастнууд гээд 600-1500 хүн ажилладаг. Үнэндээ мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтрахгүй бол хүчрэхгүй тал бий. Төрийн олон ч байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага тулгарна. Тэр бүхэнд товлосон хүмүүсийг нь удирдлагууд нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй, өгөх, өгөхгүйн зовлон бас байх юм аа.

• Энэ бүгдээс болоод найруулгын ажил байнга доголдох, өөрчлөгдөх асуудал гардаг юм байна.

Төв цэнгэлдэхэд л гэхэд шууд дамжуулалтан дээр ажиллаж буй зураглаачид өндөрхөн газраас бичлэгээ хийх боломж хомс. Ямар сайндаа л үндсэн хөтлөгчид ажиллаж буй хэсэгхэн дугуй хэсэгт овооролдох вэ. Ард нь сууж буй нэвтрүүлэгчид уг нь дотор байвал илүү зохилтой ч, үндэсний радио, үндэсний телевизийн шууд дамжуулалт 1 давхрын өрөөнүүдээс зэрэг явдаг тул өрөө олдохгүй. Ингээд нартайд ч, бороотойд ч гаднаас л уншихаас өөр сонголтгүй. Энэ жилийн нээлтээр туслах нэвтрүүлэгчээр ажилласан Оюун эгч бид хоёр л гэхэд тайзны ард, пультны хажуунаас ажилласан. Өмнөх жилүүдэд ч бас тэгдэг байсан гэнэ. Даанч бүх уран бүтээлчдийн бөгснөөс харж зогсоо бид хөгжмөөрөө л баримжаалахаас өөр аргагүй байдаг юм байна.

• Иймд төв асрын зүүн талд зураглаачдыг зогсоох томхон шиг байгууламж шинээр бариад өгвөл илүү цэгцтэй, ажиллахад дөхөм болохоор санагдлаа. Тэгвэл нэвтрүүлэгчид бид найруулагчтайгаа зэрэгцэж суугаад, зааврыг нь дагахад нэмэртэй болов уу.

Наадмаар үндсэн хөтлөгчөөр ажиллах уран бүтээлчдийн тухайд зарим нэг улс “өмчлөх” байдалтай болоод уджээ. Ахмад уран бүтээлчдийнхээ ур чадварыг голсонгүй. Гагцхүү залуу нэвтрүүлэгчиддээ боломж олгох цаг нь болжээ! Наадмын найруулагчид ч үүнийг дээрээс ирсэн шаардлагаар бус, өөрийн сонголтоор хийх ёстой санагдана. Мэдээж мөхөс миний бие үүнд тэнцэхгүй бөгөөд өөр нэвтрүүлэгчдэд хамаатай асуудал ярьж байгааг найзууд бүрнээ ойлгоно биз ээ.

• Манайд Монголын үндэсний радиогийн нэвтрүүлэгчид, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгчид, Орчуулгын киноны уран бүтээлчид 3 том газрын хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллах чадавхитай олон арван залуу уран бүтээлч бий. Тэднээс сонговол жил жилийн наадмууд өөрийн гэсэн олон сайхан өнгө аястай болох нь дамжиггүй ээ.

• “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” жил жилийн наадамд чадварлаг, сайн сэтгүүлчдээ гаргаж нээлт, хаалтын ажиллагаанд хамтран ажиллаж байвал тун хэрэгтэй санагдлаа.

Микрофоны хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс үндсэн нэвтрүүлэгчид, бөхийн тайлбарлагчид, бөх, морь цоллоочид, дарга нарын индэр гээд хэд хэдэн газар шууд дамжуулалт зэрэг явагддаг юм байна. Энэ асуудал бол найруулагчтай биш Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхний хариуцсан асуудал юм билээ. Заримдаа микрофон шаардлагатай болоод ийш тийшээ сандраад гүйж байгаа явдал нүдэн дээр илт. Хариуцсан хүнгүйн л илрэл юм даа.

• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн микрофонуудыг нэгдсэн удирдлагатай болгож, нэг пультнээс ч юм уу явуулдаг болгох хэрэгтэй санагдлаа.

гэх мэтчилэн яриад байвал анхаарах, шийдэх, өөрчлөх зүйлс чамгүй их харагдлаа. Мэргэн уншигч та тольдон болгоох буй за. Өөр бусад санаа, шийдлээ ч мөн чөлөөтэй хуваалцаарай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Үндэсний их баяр НААДМЫН...
Сонгомол дээд насны ангилалд...

А.Миеэгомбо: Наадмыг зарим нэг улс “өмчлөх” байдалтай болоод уджээ

Kuzmo 2023-07-13

ФОТО:

Сэдвүүд : #Наадам  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

7 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

8 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах