• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“УБТЗ” нийгэмлэг Ш.Адьшаагаас айдаг уу, эсвэл ашиг сонирхолд нь үйлчилдэг үү?!

Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад удаагүй байна. Үүгээр УИХ сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй байхаар шийдсэн. Ингэхдээ “Цаашид УИХ-ын гишүүн дарга биш төлөөлөгч байх болно” гэсэн сурталчилгаа хийсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д танилцуулахдаа “Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна. Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна” гэж байв.

Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталлаа.

Энэ хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л “Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай” хэмээсэн. Түүнчлэн “Энэ хууль батлагдсанаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд,УИХ-ын гишүүн, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа. Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна УИХ-д суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон УИХ болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно” гэж тайлбарласан.

Энэ нэмэлт өөрчлөлтийн төслийн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нэгдсэн чуулганд танилцуулж байв. Тэгвэл Ш.Адьшаа нэгэнт батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн өөрчлөлтийн дагуу хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, хуулийн дагуу “амьдрах” шаардлагатай тулаад байна.

Ш.Адьшаатай холбоотой нэг асуудал яригдаад удаж байгаа юм. Дам утгаараа нүүрсний хулгайн нэг эд эс болохуйц үйлдлийнх нь талаар нэр бүхий хэвлэлүүд ч нэг бус удаа хөндөж байв.

Тодруулбал, Ш.Адьшаа нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын V багийн нутаг дахь Олон овоо өртөөний “Наймдугаар зам”-д нүүрсний ачиж буулгах талбайтай болоод гурван жил гаруй болжээ.

Мэдээж, тэрбээр энэ талбайг “Ш.Адьшаа” гэдэг нэрээрээ эзэмшээгүй. Гэхдээ “Монгол жижигхэн”, “Монголд юуг ч нуух аргагүй” гэдэг дээ. Олон овоо өртөөний “Наймдугаар зам” дагуу ачаа ачиж буулгах зориулалттай нийт 9416 м кв талбай бүхий 152 м ачилтын фронттой, нийт 286 м урт төмөр замыг ашиглах гэрээг “УБТЗ” ХНН, “Шинэ ази ложистик” компани хооронд 2020 оны гуравдугаар сарын 31-нд байгуулжээ. Гэрээнд гарын үсэг зурсан “Шинэ ази ложистик” компанийн захирал Б.Энхсайхан нь Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн хүү аж.

Харин “УБТЗ”ХНН, “Шинэ ази ложистик” компанийн хооронд байгуулсан дээрх гэрээ 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нд дуусжээ. Гэтэл үйл ажиллагаа явуулсаар байгаа юм байна. Тэр ч байтугай өөрийн хамаарал бүхий “Шанд ложистик” компаниараа дахин гэрээ байгуулахаар янз бүрийн аргаар “ажилласаар” байгаа аж. Тус компани ч бас ачиж буулгах явц буюу нүүрсний тээвэртэй холбогддог. “Шанд ложистик” компанийн нэг эзэмшигч нь дээр хэлсэн Ш.Адьшаагийн дүүгийн хүүхэд Б.Энхсайхан байгаа нь анхаарал татна.. Түүнчлэн энэ компаниуд нь Улсын ерөнхий прокурор асан нэгэн эрхэмтэй ч холбогддог. Энэ талаар дараа тодруулна.

Ш.Адьшаагийн гэх энэхүү “Шинэ ази ложистик” компанийн ашиглах талбай нь 40 000 тн нүүрс хадгалах даацтай. Анх 1000 тн-ыг буулгахаар талбайтай байснаа өргөтгөсөөр ийм болгожээ. Эх сурвалжуудын мэдээллээр тус талбайн түрээсэнд сард ердөө 7 сая гаруй төгрөг төлдөг. Харин 700 саяас дээш төгрөгийн ашиг олдог байна.

Хамгийн гол нь “Ш.Адьшаагийн олдог мөнгө, ашиг хэд вэ” гэхээс илүү “УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Монгол Улсын хууль үйлчилдэг үү” гэж асуумаар байгаа юм.

Нэгдүгээрт, Ш.Адьшаа нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үндсэн зарчимд нийцүүлж, бас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж энэ үйл ажиллагаанаас ашиг сонирхлоо салгах ёстой. Ер нь Төрийн ордонд суучихаад төмөр замын талбайн түрээс “зооглоод” сууж байх нь яаж ч бодсон хуулийн маш том зөрчил юм.

Хоёрдугаарт, “УБТЗ” ХНН нь өөрийн мэдлийн ачиж буулгах талбайн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг шингээдгээ таслан зогсоох хэрэгтэй.

Уг нь “УБТЗ” ХНН гэрээ нь дууссаныг байтугай гэрээний үүргийг зөрчсөн компанийг ч цуцалдаг аж. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 10-нд “Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн Гуравдугаар талбайн 114.432 мкв бүхий талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан “Сауд гэйт” ХХК нь түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн тул “УБТЗ” ХНН-ийн зүгээс гэрээг цуцалж, тус талбайг нийтийн хэрэгцээний ачилт, буулгалтын зам, талбайгаар бусад иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэлээ” гэж байв. Харин “Шинэ ази ложистик” компанийг яаж ч чадахгүй байгаа нь тун ойлгомжгүй байгаа юм. Улмаар “...“УБТЗ” нийгэмлэг Ш.Адьшаагаас айдаг уу, эсвэл ашиг сонирхолд нь үйлчилдэг үү” гэж асуухад хүргэж байна. 

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин -2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 132 (7117)

Өнөөдөр сонин – 2023.07.04 МЯГМАР №130 (7689)

Өдрийн сонин – 2023.07.04 МЯГМАР №125 (7245)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Үндэсний их баяр наадмын...
Наадам угтаж батлах хуулиуд

“УБТЗ” нийгэмлэг Ш.Адьшаагаас айдаг уу, эсвэл ашиг сонирхолд нь үйлчилдэг үү?!

Kuzmo 2023-07-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

9 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

10 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах