• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гишүүдийн тоог нэмнэ цалингаа ч нэмнэ

Засгийн газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг парламентад өргөн мэдүүлсэн.  Анхны  төсөлд УИХ 152 гишүүнтэй,  үүний 50 хувийг тойргоос, 50 хувийг намын жагсаалтаар сонгохоор тусгаад байв.   Дээрх Үндсэн хуулийн төслийг иргэдэд танилцуулахаар өнгөрсөн долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллав.  Гэвч олон нийтийн зүгээс гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцсэн учраас дараагийн хувилбарыг танилцуулах нөхцөл байдал үүсээд байна. МАН-ын бүлэг мягмар гарагт дээрх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын тэргүүн парламентад суудалтай намын дарга нартай зөвшилцөж, нэг шийдэлд хүрчээ. Энэ нь парламент 126 гишүүнтэй байх, үүний 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог хувилбарыг танилцууллаа.   Энэ талаар өчигдөр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.

ГИШҮҮНИЙ ТООГ 126 БОЛГОЖ, ТОЙРГООС 76, ЖАГСААЛТААР 50 ГИШҮҮН СОНГОНО

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах ёстой. Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажилласан. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй. АН сонгуулийн холимог тогтолцоог 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг дэмжсэн. ХҮН 50:50 байх, жагсаалтад нэр цэвэр хүмүүсийг оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тиймээс намууд ярилцаж байгаад УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, жагсаалтаар 50 гишүүн сонгогдох дээр зөвшилцлөө.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Гишүүдийн тоог нэмэхээр бүх зүйл сайхан болох юм шиг хэт өндөр хүлээлттэй байж болохгүй. АН-ын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гаргасан. Хэрэв холимог болвол тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох ёстой гэж үзсэн. УИХ-ын удирдлага, нам бүлэг, ажлын хэсэг хуралдаад тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох 126 гишүүнтэй байя гэдэг дээр санал нэгдлээ. Үндсэн хууль гэдэг харилцан ойлголцлын баримт бичиг байдаг болохоор талууд ойлголцлын цэгт хүрч байна.

ХҮН-ын дарга Т.Доржханд: -Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ өөрчлөлтийг ярьж ирсэн. УИХ-д суудалтай намын дарга нар нэлээд удаан энэ асуудлыг хэлэлцсэн. ХҮН гишүүдийн тоог 126-гаас доош болговол энэ өөрчлөлтийг хийгээд үр дүн гарахгүй гэж үзэж байгаа. Тиймээс бүгд 126 дээрээ нэгдсэн. Нийслэлд байгаа мандатын тоог УИХ-ын сонгуулийн хуульд хийх нь нээлттэй гэсэн байдлаар явж байна. Ингэснээр гишүүдийн төсөв өсөхгүй. Нэг гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай байдаг. Энэ нь жилд 10 тэрбум болдог. Нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй байх учраас илүү зардал гаргахгүй байхад санал нэгдсэн гэлээ.

ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХЭЭС ГАДНА ТОДОРХОЙ ХЯЗГААРЛАЛТУУД ОРЖ ИРНЭ

Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.  Энэ үеэр  ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулав.  Түүний байр сууриас эшлэн хүргэхэд: 

-Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байя гэсэн. Тиймээс 76 нутаг дэвсгэрийн төлөөлөл дээр нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирсэн.

-Би ч тойргийнхоо иргэдтэй уулзахад зарим нь загнана, зарим нь шүүмжилнэ, зарим нь магтана. Гэхдээ нийт үг хэлсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь гишүүдийнхээ тоог нэмье гэж байгаа бол нэмэх нь зүйтэй байх. Манай намын бүлэг дээр 126 гэдэг тоо яригдаад дэмжигдсэн.

- Үндсэн хуульд нэмэлт оруулж, УИХ-ын тоо, тогтолцоонд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох УИХ -ын гишүүд хамаарал бүхий компаниараа нээлттэй тендерт орохыг хориглож байгаа. Бид нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдгийг анх удаа Үнэт цаасны тухай хуулиас эшлэл авч, таван хувиас дээш хувьцаа эзэмшдэг бол бодлогын зээл олгохыг хориглосон.

-Мөн УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд нь удирдах албан тушаалд томилогдох, сонгогдох, төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглосон зохицуулалт орж ирсэн. Төрүүлсэн болон, дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхэд нь төрийн сангийн зээлээр суралцах эрхэд хязгаарлалт тавьсан. Нийтийн албаны тухай хууль шинэчлэгдсэнээр УИХ-д нэр дэвших бол ах дүү, гэр бүл, бизнесийн хамтрагчтайгаа эхлээд ярилцаж байж, нэр дэвшихээс аргагүй. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх явцад бусдынх нь бизнесийн эрх ашгийг хөндөж болзошгүй учраас улс төрийн зам, нийтийн албанд сонгогдож, ажиллах уу үгүй юу гэдэг сонголтоо хийх юм гэсэн тайлбаруудыг өглөө.

Ч.НОМИН: СОЁЛ УРЛАГИЙНХНЫ ЦАЛИНГ ЭНЭ ОНД БАГТААН НЭМНЭ

Төрийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Төрийн ордны гадна жагсаал болов.  Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж жагсаасан. Энэхүү жагсаалд УДБЭТ-ын уран бүтээлчдээс гадна номын санчид, мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгдсэн. Уран бүтээлчдийн зүгээс Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Төрийн нарийн бичгийн дарга нар, Соёлын дэд сайд М.Батбаяртай өмнө нь уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул Соёлын сайдтай уулзах хүсэлтэйгээ илэрхийлж жагссан.  Тэд “Монгол Улсад сонгодог урлаг байх шаардлага байна уу”, “Хагас сард 366 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ”, “Соёл урлагийнхан бид элгээрээ хэвтлээ”, “Соёлын сайд ажлаа хий”, “Чадварлаг уран бүтээлчдээ гадагшаа алдаад дууслаа” гэсэн шаардлагуудыг тавьж жагссан юм.

Цалин нэмэх асуудалтай холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин  мөн жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл хийсэн. Тэрбээр “Соёлын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар яригдаж байгаа. Сүүлийн 20 гаруй жил соёлын байгууллага нь яамгүй байснаас үүдэн энэ асуудал орхигдож ирсэн. Соёлын байгууллагынхны сарын цалин 570 мянгаас 995 мянган төгрөгийн хооронд байгаа. Дундаж цалин 760 мянган төгрөг. Энэ салбарт нийтдээ 6245 ажилтан, албан хаагч ажилладаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай цалинг харьцуулбал 6-25 хувь бага. Соёлын яам байгуулагдсанаас хойш соёлын салбарынхны цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад салбарынхнаас доогуур байгаа. Тиймээс  албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинтай дүйцүүлэн,  энэ онд багтаан шийдвэрлэхээр болж байна” гэлээ.

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
АН-ын дарга Лу.Гантөмөр...
Нэхэмжлэгч

Гишүүдийн тоог нэмнэ цалингаа ч нэмнэ

БАТСАЙХАН 2023-05-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

16 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

16 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах