• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хашааг сэвдэг шигээ ханшийг сэвээч дээ

Монгол Төрийн ордны хашааг өнгөрсөн өвлийн жагсагчид нэгийг нь гэмтээснээс үүдээд бүгдийг нь засч сэргээх шаардлагатай болж  сая явган хүний замыг хааж байна хэмээн шүүмжлүүлэн засч сэргээж хачин сайхан болгов. Ер манайхан алив ажлын ач холбогдол, эцэс сүүлийг харалгүй яаран шүүмжилдэг нь энэ. Ийм сайхан, хэдэн зуун дамжих том бүтээн байгуулалт хэрэм босгох гээд байхад явган хүний зам мэт ч яамай л байхгүй юу. Яахав өчнөөн тэрбумын өртөгтэй энэ нүсэр ажлыг хэдхээн хоногт амжуулсан ч Польшийн Ерөнхийлөгч Анжи Дуда гэдэг эрхэм ирэх гээд их бүтээн байгуулалтын ажлыг нь саатуулж садаа болсноор яаран сандран ногооноор будсаныг нь олон нийт өнжин хонон шүүмжлэв. 

Ер нь ийм их  хөрөнгө мөнгөөр хийж байгаа, алсын хараатай, төрийн ордон, эрхэм түшээдээ аюул ослоос хамгаалах, энэ их асар том бүтээн байгуулалтын ажил хэд гуравхан хоногт ийм амархан амжина гэж төсөөлж байгаа фейсбүүкчдийн л буруу байхгүй юу. 

Одоо гаднын зочин, Польшийн Ерөнхийлөгчийг яваад өгөхөөр ахиад бас хэдэн тэрбум төгрөг зараад үүнийг чинь гантигаар бүрээд, алтаар чимээд хачин сайхан болгочихно, адгаад байх ер хэрэггүй. 

Харин манай олон нийтийн сүлжээнийхэн эх орныхоо хөгжил цэцэглэл, энэ том бүтээн байгуулалт, сайн сайхныг шүүмжилж байхын оронд энэ үнийн өсөлт ханшийн уналтын талаар хааяа нэг үг ганхийлгэчихэж баймаар юм биш үү. 

Энэ төр засаг, Ерөнхийлөгч маань намынхаа хулгайч дээрэмчидтэй тэмцээд сэлэм эргүүлээд, Засгийн газар, Ерөнхий сайд маань авлигатай тэмцээд амжиж завдахгүй байхад бид ийм аар саархан нэг хашааны өнгө будаг яриад сууж байх зуух монгол төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж муудсаар л байна. 

Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зав боломж нь байсан бол ноён долларын ханшийг аль хэдийнээ дараад авах л байхгүй юу. 

Тэртэй тэргүй энэ МАН-ын гишүүн, нам төрийн  нэрт зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, кино зохиолч найруулагч, аугаа жүжигчин, “маршал”, УИХ, Засгийн газрын гишүүн асан Ж.Мөнхбат  нь бүр тэртээ 2016 онд “нэг ам доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцлээ шүү” хэмээн анхааруулаад байсан болохоор манай өнөөгийн төрийнхөн мэдэхийн цаагуур мэдэж, анхааралдаа аваад засч залруулах гээд л үзэж тарж байгаа. 

Ганцхан гайтай коронавирусийн халдвар, цар тахал, тэртээ Украины дайн зэргээс болоод л бараа бүтээгдхүүн, түүхий эдийн үнэ өсөөд байгаа болохоос биш манай энэ төр, засгийн газрын буруу гэж юу байхав.Ядаж байхад Украин, Орос хоёр тэнд дайтаад манай удирдагчдын сэтгэлийг зовоогоод амжил завдал өгөхгүй байгаа. 

Тэгээд ч манай олон нийтийн сүлжээнийхэн, алдарт фейсбүүкчид  энэ бүхнийг ойлгоод үнэ ханшийн талаар огт гомдоллохгүй, засаг төрөө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа дэмжээд л элдэв санал асуулгаар энэ л хүмүүстээ хамгийн өндөр оноо өгөөд, сайнаар яриад, сурталчлаад  байгаа. 

Төрийн ордны ногоон хашааг л баахан шүүмжлэх юм. Уг нь бол нийслэл хотын ногоон байгууламж жилээс жилд хорогдож, ихэнх газрын зүлгийг бетонон хавтангаар бүрээд саарал болгочихсон болохоор хотыг ногооруулахад ногоон өнгө ч бас чухал шүү дээ. Энэ мэтийг ойлгохгүй фейсбүүкчид л хэл амаа билүүдээд байгаа нь энэ л дээ. 

Тээр жил дээ Сүхбаатарын талбайг аюул ослоос хамгаалах гэж нийслэлийн засаг захиргаанаас шоо хэлбэрийн гантиг чулуу тавьсныг шүүмжилсээр байгаад алга болгож  нийслэл хотоор аялан явдаг болгочихсон шигээ Төрийн ордны минь хамгаалалтын энэ сайхан хашааг бас буулгуулчих гээд байхын хэрэг юун билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин @Дугаарын60мөр

2023 оны дөрөвдүгээр сарын 25. Мягмар. №071 (5799)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Гурав хоног “Тамгагүй төр”...

Хашааг сэвдэг шигээ ханшийг сэвээч дээ

ӨЛЗИЙБАЯР 2023-04-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хашааг сэвдэг шигээ ханшийг сэвээч дээ

Монгол Төрийн ордны хашааг өнгөрсөн өвлийн жагсагчид нэгийг нь гэмтээснээс үүдээд бүгдийг нь засч сэргээх шаардлагатай болж  сая явган хүний замыг хааж байна хэмээн шүүмжлүүлэн засч сэргээж хачин сайхан болгов. Ер манайхан алив ажлын ач холбогдол, эцэс сүүлийг харалгүй яаран шүүмжилдэг нь энэ. Ийм сайхан, хэдэн зуун дамжих том бүтээн байгуулалт хэрэм босгох гээд байхад явган хүний зам мэт ч яамай л байхгүй юу. Яахав өчнөөн тэрбумын өртөгтэй энэ нүсэр ажлыг хэдхээн хоногт амжуулсан ч Польшийн Ерөнхийлөгч Анжи Дуда гэдэг эрхэм ирэх гээд их бүтээн байгуулалтын ажлыг нь саатуулж садаа болсноор яаран сандран ногооноор будсаныг нь олон нийт өнжин хонон шүүмжлэв. 

Ер нь ийм их  хөрөнгө мөнгөөр хийж байгаа, алсын хараатай, төрийн ордон, эрхэм түшээдээ аюул ослоос хамгаалах, энэ их асар том бүтээн байгуулалтын ажил хэд гуравхан хоногт ийм амархан амжина гэж төсөөлж байгаа фейсбүүкчдийн л буруу байхгүй юу. 

Одоо гаднын зочин, Польшийн Ерөнхийлөгчийг яваад өгөхөөр ахиад бас хэдэн тэрбум төгрөг зараад үүнийг чинь гантигаар бүрээд, алтаар чимээд хачин сайхан болгочихно, адгаад байх ер хэрэггүй. 

Харин манай олон нийтийн сүлжээнийхэн эх орныхоо хөгжил цэцэглэл, энэ том бүтээн байгуулалт, сайн сайхныг шүүмжилж байхын оронд энэ үнийн өсөлт ханшийн уналтын талаар хааяа нэг үг ганхийлгэчихэж баймаар юм биш үү. 

Энэ төр засаг, Ерөнхийлөгч маань намынхаа хулгайч дээрэмчидтэй тэмцээд сэлэм эргүүлээд, Засгийн газар, Ерөнхий сайд маань авлигатай тэмцээд амжиж завдахгүй байхад бид ийм аар саархан нэг хашааны өнгө будаг яриад сууж байх зуух монгол төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж муудсаар л байна. 

Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зав боломж нь байсан бол ноён долларын ханшийг аль хэдийнээ дараад авах л байхгүй юу. 

Тэртэй тэргүй энэ МАН-ын гишүүн, нам төрийн  нэрт зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, кино зохиолч найруулагч, аугаа жүжигчин, “маршал”, УИХ, Засгийн газрын гишүүн асан Ж.Мөнхбат  нь бүр тэртээ 2016 онд “нэг ам доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцлээ шүү” хэмээн анхааруулаад байсан болохоор манай өнөөгийн төрийнхөн мэдэхийн цаагуур мэдэж, анхааралдаа аваад засч залруулах гээд л үзэж тарж байгаа. 

Ганцхан гайтай коронавирусийн халдвар, цар тахал, тэртээ Украины дайн зэргээс болоод л бараа бүтээгдхүүн, түүхий эдийн үнэ өсөөд байгаа болохоос биш манай энэ төр, засгийн газрын буруу гэж юу байхав.Ядаж байхад Украин, Орос хоёр тэнд дайтаад манай удирдагчдын сэтгэлийг зовоогоод амжил завдал өгөхгүй байгаа. 

Тэгээд ч манай олон нийтийн сүлжээнийхэн, алдарт фейсбүүкчид  энэ бүхнийг ойлгоод үнэ ханшийн талаар огт гомдоллохгүй, засаг төрөө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа дэмжээд л элдэв санал асуулгаар энэ л хүмүүстээ хамгийн өндөр оноо өгөөд, сайнаар яриад, сурталчлаад  байгаа. 

Төрийн ордны ногоон хашааг л баахан шүүмжлэх юм. Уг нь бол нийслэл хотын ногоон байгууламж жилээс жилд хорогдож, ихэнх газрын зүлгийг бетонон хавтангаар бүрээд саарал болгочихсон болохоор хотыг ногооруулахад ногоон өнгө ч бас чухал шүү дээ. Энэ мэтийг ойлгохгүй фейсбүүкчид л хэл амаа билүүдээд байгаа нь энэ л дээ. 

Тээр жил дээ Сүхбаатарын талбайг аюул ослоос хамгаалах гэж нийслэлийн засаг захиргаанаас шоо хэлбэрийн гантиг чулуу тавьсныг шүүмжилсээр байгаад алга болгож  нийслэл хотоор аялан явдаг болгочихсон шигээ Төрийн ордны минь хамгаалалтын энэ сайхан хашааг бас буулгуулчих гээд байхын хэрэг юун билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин @Дугаарын60мөр

2023 оны дөрөвдүгээр сарын 25. Мягмар. №071 (5799)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

13 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

13 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах