• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Согтуу жолоочид ногдуулах хариуцлагыг чангатгаж, жолооны курсийг чанаржуулъя

Т.Эрдмаа

Согтуугаар машин жолоодох явдал маш их байна. Цагдаагийн байгууллагаас согтуу жолооч илрүүлэх аян зохиоход  жирийн үеийнхээс бүр олноороо баригддаг. Зөвхөн согтуу жолооч барих аян өрнүүлээд явцгүй нь тодорхой байна.   Тэгэхээр согтуу жолооч илрүүлэх аянаас гадна нийгмийн сэтгэл зүйд чиглэн сурталчилгаа, сургалт байнга явуулах шаардлага байгаа нь ажиглагдаж буй юм. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны хичээлд ч замын хөдөлгөөний дүрэм, журмын талаар заадаг болох хэрэгтэй. Нөгөө талаар согтуу жолоочид ногдуулах хариуцлагыг чангатгахгүй бол болохгүй нь. Ингэж байж үр дүн гарна. Нэг согтуу жолоочийн тарьсан балаг наад зах нь өөрийн болоод өөр нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлдэг.

Монголд зам тээврийн осол буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь согтуу жолооч. Цагдаагийн байгууллагаас энэ оны турш “Уусан бол бүү жолоод” аяныг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт  таван цагийн хугацаанд зам дээр шалгалт хийхэд  512 согтуу жолооч чихдүүлэв.

Нөхцөл байдал ийм байхад зам тээврийн ослоор Монгол Улс дайн байлдаантай улс орнуудаас ч илүү тооны хүн амаа алдахаас өөр яахав дээ. Энэ оны  нэгдүгээр улиралд л гэхэд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад  осол гаргасан 32 тохиолдол бүртгэгдэж, есөн  хүний амь нас хохироод  байгаа нь харамсалтай. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр гурван  сарын хугацаанд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 9097 жолоочийг илрүүлж, учирч болох байсан эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Бас нэгэн баримт мэдээлэл дурдъя. Тодруулбал,  сүүлийн арав хүрэхгүй жилд согтуугаар автомашин жолоодож осол гаргасан  3167 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 1278 хүний амь нас хохирч, 2089 хүнд гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдсан  харамсалтай тоо баримт байна.

Иргэдийн дунд согтуу жолоочийн толгойг нь илээд явуулдаг гаж хуультай хэмээн бухимддаг. Өнөөдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7- д  согтуурсан үедээ автомашин  жолоодсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож,  жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг. Тэгвэл иргэд “Хуулийн энэ заалт хөнгөдөөд байна. Иймд торгуулийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх, жолоодох эрхийг хасах, хорих ялаар шийтгэх, автомашиныг хураан авч улсын орлого болгох зэргээр  ногдуулах  арга хэмжээг чангатгах нь зүйтэй” хэмээн цахим сүлжээгээр санал бодлоо илэрхийлж байгаа юм. 

Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмын сургалт байнга хийх ёстой гэдэг. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Энхболд “Гаднын улс орнууд  зам тээврийн зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг анхан шатнаас нь сургадаг. Өөрөөр хэлбэл  ерөнхий боловсролын  сургуулийн хөтөлбөрт энэ талын хичээл ордог. Харин манай улсад үүнийг хэрэгжүүлье гэхээр сургалтын хөтөлбөр нь арван жилээр батлагддаг гээд оруулж өгдөггүй. Уг нь ингээд багаас нь эхэлбэл зам тээврийн гэмт хэрэг, осол буурах үндэслэл нь юм. Манай улсад жолооч болох сонирхолтой иргэд  45 хоног  хичээллээд, замын хөдөлгөөний дүрмээ судлаад л төгсөж байна. Зөрчил осол гарвал хаашаа дуудлага өгөх, осол болсон байвал анхан шатны ямар тусламж үзүүлэх, зөрчил гаргавал ямар шийтгэл ногдох гээд юу ч мэдэхгүй жолооч болдог. Жолоо төгсөөд огт машин бариагүй охиндоо хөдөө явахдаа жолоо шилжүүлээд осолд орчхож байна. Манай аав, ээжүүд хүүхдээ дөнгөж 18 нас хүрэнгүүт жолоонд  суулгаж, машин авч өгдөг. Гэтэл өнөөдөр замын хөдөлгөөний зөрчил, ослын гол шалтгааны нэг нь шинэ жолооч охид, залуус гаргаж байна. Аав ээж нь ч, сургууль нь ч, жолооч бэлтгэх сургалт нь ч замын хөдөлгөөнд оролцоход тохиолдож болох эрсдэлийн талаар мэдлэг, мэдээлэл олгоогүй учраас тэр шүү дээ. Тэгэхээр манай улсад сургалтын орчин эрхзүй талаас анхаарах, модуль сургалт нэвтрүүлэх шаардлагатай юм” хэмээсэн. Эндээс харахад, зөвхөн согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгахаас гадна жолооны курсүүдыг чанаржуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хүүхэд ахуйгаас нь зааж сургах зайлшгүй шаардлага байна. Ингэхгүй бол  замын хөдөлгөөнд оролцож байгаад цаг бусаар хорвоог орхигсдын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа юм. Дээр дурдсан тоо баримтууд үүний нотолгоо юм. Товчхондоо согтуугаар жолоо барих нь санаатайгаар гэмт хэрэг үйлдэхтэй адилхан билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны дөрөвдүгээр сарын 06. Пүрэв. №058 (5786)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
М.Баяраа: Шаардлага хангаагүй...
Нийслэлийн нийт барилгын 8730 нь...

Согтуу жолоочид ногдуулах хариуцлагыг чангатгаж, жолооны курсийг чанаржуулъя

Kuzmo 2023-04-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Согтуу жолоочид ногдуулах хариуцлагыг чангатгаж, жолооны курсийг чанаржуулъя

Т.Эрдмаа

Согтуугаар машин жолоодох явдал маш их байна. Цагдаагийн байгууллагаас согтуу жолооч илрүүлэх аян зохиоход  жирийн үеийнхээс бүр олноороо баригддаг. Зөвхөн согтуу жолооч барих аян өрнүүлээд явцгүй нь тодорхой байна.   Тэгэхээр согтуу жолооч илрүүлэх аянаас гадна нийгмийн сэтгэл зүйд чиглэн сурталчилгаа, сургалт байнга явуулах шаардлага байгаа нь ажиглагдаж буй юм. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны хичээлд ч замын хөдөлгөөний дүрэм, журмын талаар заадаг болох хэрэгтэй. Нөгөө талаар согтуу жолоочид ногдуулах хариуцлагыг чангатгахгүй бол болохгүй нь. Ингэж байж үр дүн гарна. Нэг согтуу жолоочийн тарьсан балаг наад зах нь өөрийн болоод өөр нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлдэг.

Монголд зам тээврийн осол буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь согтуу жолооч. Цагдаагийн байгууллагаас энэ оны турш “Уусан бол бүү жолоод” аяныг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт  таван цагийн хугацаанд зам дээр шалгалт хийхэд  512 согтуу жолооч чихдүүлэв.

Нөхцөл байдал ийм байхад зам тээврийн ослоор Монгол Улс дайн байлдаантай улс орнуудаас ч илүү тооны хүн амаа алдахаас өөр яахав дээ. Энэ оны  нэгдүгээр улиралд л гэхэд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад  осол гаргасан 32 тохиолдол бүртгэгдэж, есөн  хүний амь нас хохироод  байгаа нь харамсалтай. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр гурван  сарын хугацаанд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 9097 жолоочийг илрүүлж, учирч болох байсан эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Бас нэгэн баримт мэдээлэл дурдъя. Тодруулбал,  сүүлийн арав хүрэхгүй жилд согтуугаар автомашин жолоодож осол гаргасан  3167 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 1278 хүний амь нас хохирч, 2089 хүнд гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдсан  харамсалтай тоо баримт байна.

Иргэдийн дунд согтуу жолоочийн толгойг нь илээд явуулдаг гаж хуультай хэмээн бухимддаг. Өнөөдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7- д  согтуурсан үедээ автомашин  жолоодсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож,  жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг. Тэгвэл иргэд “Хуулийн энэ заалт хөнгөдөөд байна. Иймд торгуулийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх, жолоодох эрхийг хасах, хорих ялаар шийтгэх, автомашиныг хураан авч улсын орлого болгох зэргээр  ногдуулах  арга хэмжээг чангатгах нь зүйтэй” хэмээн цахим сүлжээгээр санал бодлоо илэрхийлж байгаа юм. 

Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмын сургалт байнга хийх ёстой гэдэг. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Энхболд “Гаднын улс орнууд  зам тээврийн зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг анхан шатнаас нь сургадаг. Өөрөөр хэлбэл  ерөнхий боловсролын  сургуулийн хөтөлбөрт энэ талын хичээл ордог. Харин манай улсад үүнийг хэрэгжүүлье гэхээр сургалтын хөтөлбөр нь арван жилээр батлагддаг гээд оруулж өгдөггүй. Уг нь ингээд багаас нь эхэлбэл зам тээврийн гэмт хэрэг, осол буурах үндэслэл нь юм. Манай улсад жолооч болох сонирхолтой иргэд  45 хоног  хичээллээд, замын хөдөлгөөний дүрмээ судлаад л төгсөж байна. Зөрчил осол гарвал хаашаа дуудлага өгөх, осол болсон байвал анхан шатны ямар тусламж үзүүлэх, зөрчил гаргавал ямар шийтгэл ногдох гээд юу ч мэдэхгүй жолооч болдог. Жолоо төгсөөд огт машин бариагүй охиндоо хөдөө явахдаа жолоо шилжүүлээд осолд орчхож байна. Манай аав, ээжүүд хүүхдээ дөнгөж 18 нас хүрэнгүүт жолоонд  суулгаж, машин авч өгдөг. Гэтэл өнөөдөр замын хөдөлгөөний зөрчил, ослын гол шалтгааны нэг нь шинэ жолооч охид, залуус гаргаж байна. Аав ээж нь ч, сургууль нь ч, жолооч бэлтгэх сургалт нь ч замын хөдөлгөөнд оролцоход тохиолдож болох эрсдэлийн талаар мэдлэг, мэдээлэл олгоогүй учраас тэр шүү дээ. Тэгэхээр манай улсад сургалтын орчин эрхзүй талаас анхаарах, модуль сургалт нэвтрүүлэх шаардлагатай юм” хэмээсэн. Эндээс харахад, зөвхөн согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгахаас гадна жолооны курсүүдыг чанаржуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хүүхэд ахуйгаас нь зааж сургах зайлшгүй шаардлага байна. Ингэхгүй бол  замын хөдөлгөөнд оролцож байгаад цаг бусаар хорвоог орхигсдын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа юм. Дээр дурдсан тоо баримтууд үүний нотолгоо юм. Товчхондоо согтуугаар жолоо барих нь санаатайгаар гэмт хэрэг үйлдэхтэй адилхан билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны дөрөвдүгээр сарын 06. Пүрэв. №058 (5786)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

13 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

13 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах