• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Авлигаас хураасан хөрөнгөөр Эрхтэн шилжүүлэн суулгах төв барина

Жил бүрийн энэ өдөр дэлхийн эмч нар баяраа тэмдэглэдэг. Баярлахаас илүү талархлын үгэнд бялуурдаг өдөр. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 14 мянга орчим эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд эрхийнхээ өдөр баярлахаас илүү цалин хөлс, салбарын тулгамдсан асуудлаа хөнддөг уламжлал тогтоод нэлээн хэдэн жил өнгөрч байна.

Жил бүр л эмч нарын цалин, нийгмийн баталгааны асуудал яригдаж бүр төв талбайд цагаан халадтай суулт хийж байсан нь саяхан. Өчигдөр тохиосон эмч нарын баярын өдөр мөн л урьдын асуулт дахин давтагдлаа.

Манай улсын хувьд сүүлийн гурван жил дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас энэхүү өдрийг тэмдэглээгүй юм. Энэ жилийн хувьд аюулт цар тахлыг даван туулж “Ногоон түвшин”-д хүрснээ албан ёсоор зарлаж, амьдрал хэвийн нөхцөлд үргэлжлэх боломжийг олгоход хүч хөдөлмөр, оюун мэдлэг, ур чадвараа зориулан цаг наргүй зүтгэсэн эмч нартаа талархах, тэднээр бахархах баярын өдөр болгон 800 шахам эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгууллаа.

Гэхдээ баяр гэхээр л энд тэндгүй бөөн бөөнөөр нь одон медаль зүүхээс илүү хот, хөдөө гэлтгүй бүгдийг урьж “Эмчээ сонссон” нь урамтай байгааг Увс аймгийн Баруунтуруун сумаас ирсэн н.Анхбаяр эмч хэлж байв. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарынхныхаа "цалин"-гийн асуултаас бултсангүй. Тэрбээр “Ажлаа аваад 1000 гаруй эмчтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Шүдний эмч нартай тусгайлан уулзсан.

Эмч мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна. Гүйцэтгэлийн санхүүжилтэд тохируулга хийж өөрчилж эхэлсэн. Төсөв мөнгөнөөс шалтгаалж эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох ёсгүй. Сумын эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Ажлыг дүгнэдэг шалгуур үзүүлэлтийг өөрчилж илүү боловсронгуй болгоно. Өөрөөр хэлбэл, ур чадварын нэмэгдэл олгодог байх журам батална. Ийм гурван тодорхой бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарынхны цалин, нийгмийн хамгаалал сайжирч байгаа. Ажлаа сайн хийсэн бол амьдралын чанарын баталгаа нь хангагддаг байх зарчим үйлчлэх юм” гэлээ.

“Эмч нараараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хөндсөн бас нэг чухал болоод шинэлэг асуудал нь эрхтэн шилжүүлэн суулгах талаар байв. Манай улс дотооддоо элэг, бөөр солих, чөмөг шилжүүлэн суулгаж байна. Гэхдээ хүчин чадлын хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа аж. Зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлгээр жишээ авч үзэхэд  одоогийн байдлаар амьд донороос элэг шилжүүлэн суулгахад бэлэн болсон 100 гаруй хүн байна. Өнөөгийн хүчин чадлаар 100 гаруй хүнийг элэг солих эмчилгээнд хамруулахад 1.5-2 жилийн хугацаа зарцуулна. Гэтэл хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа хүнд хоёр жил байтугай хоёр сар ч хайран. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгах төвийг  нэн яаралтай барих шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэллээ. Энэ талаар салбарын сайдаас нь тодруулахад “Авлига албан тушаалын хэргээс төрд хураагдсан хөрөнгийг эрхтэн шилжүүлэн суулгах төвийг барихад зарцуулах бодлого баримтална. Удахгүй авлига албан тушаалын хэргийн улмаас улсыг хохиролгүй болгож байгаа орлогыг эрүүл мэндийн салбарт зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа” гэсэн юм. Ийнхүү улсынхаа өнцөг булан бүрээс цугларсан 500 гаруй эмч, мэргэжилтнүүд маань нийслэл хотдоо нэгэн дор цугларч санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Ерөнхий сайд ч эмч нарт талархлаа илэрхийлж, Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав.

Энэ үеэр нийслэл, орон нутаг, гадаадад ажиллаж байгаад ирсэн гурван “өөр” эмчийн сэтгэгдлийг сонирхлоо. 

ГУРВАН “ӨӨР” ЭМЧ

Арьс гоо засал, харшил судлалын эмч Б.Эрдэнэбилэг: Эмээр биш үгээр эдгээгээд гарган хэрэгтэй

-Эрүүл мэндийн салбарт 24 жил, үүнээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт арав гаруй жил ажиллаж байна. Салбарын сайдын үгнээс эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл, өөрчлөлт хийх гэж байна гэсэн итгэл төрлөө. Эмчийн ур чадвар, гүйцэтгэлээр санхүүжинэ гэдэг чухал. Гэхдээ тоо биш чанар чухал. Чанарыг заавал харгалзаж үзэх ёстой. Мөн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн нэг гол зүйл нь үг байдаг. Эмээр биш эелдэг харилцаа, сайхан үгээр эдгээгээд гаргаж болно. Ер нь эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сургалт сурталчилгаа маш чухал. Ялангуяа, нийгмийн стрессийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Биеэ шинжлэх ухаанчаар эрүүл авч явж ирсэн уламжлалаа өвлөн түгээх ёстой.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс тасгийн эмч С.Нямсүрэн: Төгсөлтийн дараах сургалтыг цогцоор хийх чухал

-Би Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс тасагт ажилладаг. Зүрхний төв төслийн хүрээнд 2018-2020 оны хооронд Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт насанд хүрэгчдийн зүрхний мэс заслын чиглэлээр суралцаад ирсэн. Мэдээж өндөр хөгжилтэй орны бүхий л зүйл боловсронгуй байгаа. Ялангуяа төгсөлтийн дараах сургалтыг цогцоор нь хийдэг. Өөрөөр хэлбэл, эмч нар нь мөнгө төлж биш цалин авч сурдаг. Ингэхдээ тухайн эмнэлэг дээрээ байрших бүрэн боломжтой. Гуравдугаарт, профессорын системтэй. Миний энэ мэргэжлээр манай улсад нэг жил суралцдаг бол Тайванд 4-6 жил байх жишээтэй. Ийм өргөн хэмжээний мэдлэг эзэмшихийн тулд урт хугацааны сургалтыг шат дараатай явуулдаг нь хамгийн том ялгаа. Мөн ажилдаа бүрэн төвлөрөхийн тулд ар гэртээ санаа зовохгүй байх учиртай. Үүний нэг баталгаа нь цалин, нийгмийн хамгааллын асуудал.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле: Өлгийн эмч нарын 80 хувь нь нарийн мэргэжлийнх

Анагаахын салбарт 30 жил ажиллаж байна. Баян-Өлгий аймагт цар тахлын үед тандалтын багийг ахалж орон нутгийн хэмжээнд бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажилласан. Олон үндэстний онцлогоос шалтгаалж казах, монгол хэлээр мэдээлэл сурталчилгаагаа явуулж байлаа. Мөн Тува үндэстэнд Тува хэлний бага сургуулийн багш нараараа дамжуулж мэдээлэл хүргэсэн гээд урьдчилан сэргийлэхэд чамлахааргүй үр дүнтэй ажиллаж чадсан гэж найдаж байна. Орон нутагт хүний нөөцийн бэрхшээл бий. Бид судалгаагаа маш сайн хийсний үндсэн дээр цаг тухайн үед нь гарц шийдлийг олж цар тахлыг амжилттай давсан. Зарим үед өдөрт 2-3 цаг унтаад л босч ажиллаж байсан өдрүүд цөөнгүй. Өлгийд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 80 хувь нь залуус, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан...
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж,...

Авлигаас хураасан хөрөнгөөр Эрхтэн шилжүүлэн суулгах төв барина

УЯНГА 2023-03-31

ФОТО:

Сэдвүүд : #Яам, Агентлаг   #Халуун сэдэв   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

17 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

18 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

18 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

18 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

18 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

18 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

18 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

18 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

18 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

18 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

18 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах