• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дээд шүүхийн үндэслэл ямар үндэслэлээр АН-ын даргаар Лу.Гантөмөрийг батламжилсан бэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцээд тайлбарын хэлбэр, агуулгад өөрчлөлт оруулан томьёолж, дахин ирүүлэхийг тус танхимд даалгаж, уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

2.    2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгох шүүхүүдийн саналыг хэлэлцээд саналын төсөл боловсруулж, нийт шүүгчийн хуралдаанд оруулахыг Эрүүгийн хэргийн танхимд даалгав.  

3.    Иргэн Д.Хүрэлбаатараас ирүүлсэн “Хэргийн харьяалал тогтоох тухай” хүсэлтийг хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан “хуулиар харьяалал тогтоогоогүй эрх зүйн маргаан” гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хүсэлтийг хангахаас татгалзлаа.

4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах хэрэгцээ, шаардлага, хуулийн тайлбар гаргах тухай Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцээд тайлбарын төслийг боловсруулах зөвшөөрөл олгов.

5.    Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзэв. Өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл:

  • -Намын үндсэн дүрмийн 5.13.13.1-д “Намын дарга эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 167 гишүүн “ээлжит бус хуралдаан хуралдуулах” шаардлага гаргасан байна. Энэ нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 389 гишүүний 167 гишүүн санал гаргасан нь Намын дүрмийн дээрх шаардлагыг хангасан; 
  • -Намын дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт “намын шийдвэр гаргах зарчим”-ыг зохицуулахдаа 4.3.5-д “Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ” гээд 4.3.5.1-д “Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх” гэж заасан байна. Иймээс 389 гишүүний ердийн олонх 196 гишүүн байхаас 201 гишүүн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцсон нь хурлын ирцийн хувьд дүрэмд заасан шаардлагад нийцсэн;
  • -Дүрмийн 5.13.1.1-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж зааснаар намын дотоод асуудлаа шийдэж, намын даргын асуудлыг шийдвэрлэсэн нь дүрмийн хүрээнд байна;
  • -Дүрмийн 5.12.2-т “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувийн/-ын саналаар эсхүл Намын дарга зарлан хуралдуулна” гэж заасан, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанд 249 гишүүн ирсэн нь дүрэмд заасан шаардлагыг хангасан. Энэ хуралд намын даргад 3 гишүүн өрсөлдөж, Л.Гантөмөр 51.88 хувийн санал авсан нь зөрчилгүй;
  • -Дүрмийн 5.12.4-т “Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд, 5.12.4.8-д “Намын даргыг ёсчлон батламжлах” гэж зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Намын их хурал хуралдсан, 1009 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг 100 хувийн саналаар ёсчлон батламжилсан нь дүрмийн дагуу болсон;
  • -Их хурлын 1009 төлөөлөгчийн 302 нь Үндэсний бодлогын хорооноос, УИХ-ын 9 гишүүн, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн хорооноос 7 хүн, орон нутгаас 502, Улаанбаатар хотоос 189 төлөөлөгч оролцсон нь Дүрмийн 5.12.3-т “Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын дарга, Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын гүйцэтгэх удирдлага томилогдоно” гэж заасанд нийцсэн гэж тус тус дүгнэв.

Иймд намын даргыг сонгох үйл ажиллагаа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан  байна гэж үзэж, тус намын даргаар Л.Гантөмөрийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

6.    “Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэх тухай” С.Эрдэнэ /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд/-ийн өргөдлийг дараах үндэслэлээр хангахаас татгалзав.

Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “намын даргыг сонгох сунгаа”-г зарласан нь тус намын Үндсэн дүрмийн 5.17.4-т нийцээгүй, тус намын даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал байна.

Түүнчлэн ирүүлсэн баримтууд нь дараах байдлаар шаардлага хангаагүй гэж үзэв.

  • -“Үндэсний бодлогын хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор намын ээлжит бус XVI Их хурлыг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоосон” гэх боловч Үндэсний бодлогын хорооны уг хуралд оролцсон гишүүдийн нэрс тодорхойгүй, уг гишүүд нь хуралдаанд ямар хэлбэрээр оролцсоныг баталгаажуулсан баримтыг ирүүлээгүй байх тул Үндсэн дүрмийн 5.12.2-т заасан “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ын саналаар ... хуралдуулна” гэснийг хангаагүй; 
  • -Дотоод сонгуулийн хорооны хуралдааны ирц, гарсан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал тодорхойгүй /ирцийн бүртгэл, хуралдааны тэмдэглэл байхгүй/ нь Үндсэн дүрмийн 5.22.5.10-д “...хуралдааны тэмдэглэл...” хөтлөх, 5.22.5.12-д “...10-аас дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхын саналаар шийдвэрээ гаргана” гэснийг хангаагүй;
  • -Цахим сонгуульд “... 79489 гишүүн санал өгсөн” гэх боловч гишүүдийн нэрс байхгүй, сонгуульд оролцсоныг нь баталгаажуулсан баримтгүй;
  • -Ардчилсан намын ээлжит бус XVI их хуралд оролцсон төлөөлөгчдийн ирцийн бүртгэл гэх баримтад танхимаар оролцсон гэх гишүүдийн гарын үсэг байхгүй, цахимаар хийсэн хурлын явцыг баталгаажуулсан баримт байхгүй нь Үндсэн дүрмийн 4.3.5.1-д “...ердийн олонх”-оор ирц бүрдэх, 4.4-т “... шийдвэр нь ердийн олохын саналаар хүчин төгөлдөр болно” гэснийг хангаагүй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. 

7.   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх заалтыг тайлбарлах хэрэгцээ, шаардлага, хуулийн тайлбар гаргах тухай Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцээд тайлбарын төслийг боловсруулах зөвшөөрөл олголоо.

8.   Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар байгуулагдсан “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах ажлын хэсэг”-ийн тайланг хэлэлцээд,

  • -Цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” цэс дэх Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намын бүртгэлийн мэдээлэлд байгаа зөв бичгийн дүрмийн болон үсэг, тоо зөрсөн зэрэг техникийн шинжтэй алдааг засах;
  • -Улсын дээд шүүхийн тогтоолоор бүртгэсэн бүртгэлийн мэдээллүүдийг цахим хуудаст байршуулаагүй болон мэдээллийг дутуу оруулсан байгааг нөхөж байршуулах;
  • -Улс төрийн зарим намын хувийн хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хуулбарлаж аваагүй зөрчлийг арилгаж, гэрчилгээний хувийг хувийн хэрэгт авах;
  • -Улс төрийн зарим намын улсын бүртгэлийн гэрчилгээний бичилт дутуу, бүртгэлийн болон регистрийн дугаар алдаатай зэрэг зөрчил илэрснийг Улсын дээд шүүхийн тогтоолд нийцүүлж засах;
  • -Улсын дээд шүүхийн цахим хуудаст байгаа “Улс төрийн намын бүртгэл” цэсийг өөрчилж, бүтцийг сайжруулах, байвал зохих мэдээллүүдийн тодорхойлж, цаг хугацааны дарааллаар, олон нийтэд ойлгомжтой, тодорхой байршуулах нь зүйтэй гэж тус тус үзлээ.
  • Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхийг Захиргааны хэргийн танхим, Тамгын газарт даалгав.

9.   Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр шүүгч М.Батсуурь, М.Пүрэвсүрэн нарыг сонголоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Дээд шүүх АН-ын даргаар...
Өдөртөө 5-7 градус хүйтэн байна

Дээд шүүхийн үндэслэл ямар үндэслэлээр АН-ын даргаар Лу.Гантөмөрийг батламжилсан бэ

Kuzmo 2023-02-09

ФОТО:

Сэдвүүд : #Намууд   #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

13 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

14 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах