• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тойм: Олон улсад болсон онцлох таван үйл явдал

Герман улсын канцлер Олаф Шольц  цар тахлын дараа буюу гурван жилийн дараа БНХАУ-д айлчилсан, Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа дууссаныг албан ёсоор зарласан, Японы шүүх төсвийн мөнгөөр худалдаж авсан тансаг зэрэглэлийн автомашины төлбөрийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн гэсэн олны анхаарлыг татсан чухал үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ийн энэ долоо хоногт болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Аравдугаар сарын 31-ний даваа гараг

Цэргийн дайчилгаа дууссаныг Путин зарлав

Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаа албан ёсоор дууссаныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ зарлажээ. Ингэснээр сайн дураараа цэрэгт явах хүсэлтэй иргэд болон гэрээт цэргүүдийг цэргийн албанд татна гэдгээ Батлан хамгаалахын сайд нь мэдэгдсэн юм.

Эргэн сануулахад, Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаа есдүгээр сарын 21-нд анх зарлаж байсан. Үүнээс хойш 300 мянган эрэгтэйг дайчилгаанд татсанаар зорилтдоо хүрсэн учир тус үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээр иргэдийн 41 мянга нь Оросын Армийн бүрэлдэхүүнд багтсан бол үлдсэн 260 мянган эрэгтэй нь байлдааны ажиллагаанд оролцохгүйгээр бэлтгэл сургуулилт хийж байгаа гэж Путин тайлбарлажээ.

 Хэсэгчилсэн дайчилгаа зарласан эхний долоо хоногт 200 мянга гаруй иргэн Казакстан болон Европын холбооны орнууд руу аяллын шугамаар дүрвэсэн гэж “CNN” мэдээлэв.

Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ОХУ даяар залуусыг хугацаат цэргийн албанд татах ажил эхлээд байна. Энэ намар татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг Украины фронтод илгээхгүйгээ ОХУ-ын батлан хамгаалах яам амласан юм.

Арваннэгдүгээр сарын 01-ний мягмар гараг

АНУ:Таван хүн тутмын нэг нь согтууруулах ундаанаас үүдэн нас бардаг

АНУ-ын 20-49 насны иргэдийн таван хүн тутмын нэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс нас бардаг гэсэн судалгааг “JAMA Network Open”  сэтгүүл мягмар гарагт танилцууллаа. Мөн 20-64 насныхны найман хүн тутмын нэг нь архинаас хамааралтайгаар нас барсан гэдгийг тус судалгаагаар нотолжээ.

Энэ судалгааг АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн доктор Марисса Эссерээр ахлуулсан баг хийжээ. Эссерийн мэдээлснээр согтуудаа машин барьснаас үүдэн осолд орох, архины хордлого, элэгний хорт хавдар гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас хүмүүс амиа алддаг байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Америкын иргэдийн архины хэрэглээ нэмэгджээ. Тиймээс согтууруулах ундааны үнийг нэмэгдүүлж, хүртээмжийг бууруулахад чиглэсэн стратеги боловсруулж архинаас үүдэлтэй нас баралтыг бууруулах боломжтойг доктор Марисса Эссер зөвлөлөө. Тодруулбал, архины татварыг нэмж, борлуулалтыг хязгаарлах нь хамгийн үр дүнтэй арга хэмжээ гэж тэрбээр үзэж байна.

Арваннэгдүгээр сарын 02-ны лхагва гараг

Япон:Төсвийн мөнгөөр авсан машины төлбөрийг буцаан төлүүлэв

 Японы шүүх тус улсын Ямагүчи мужийн захирагчаар худалдаж авсан тансаг ангиллын автомашины мөнгийг буцааж төлүүлэх шийдвэр гаргажээ. Тус мужийн захиргаа 2020 онд төсвийн мөнгөөр “Toyota” компанийн тансаг ангиллын седан “Century” загварыг худалдан авсан юм.

Эдийн засаг хямралтай хүнд цаг үед төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан гэж үзээд шүүх автомашин худалдаж авахад зарцуулсан 20.9 сая иенийг мужийн захирагч Цүгүмаса Мураокагаар төлүүлэх шийдвэр гаргажээ.

Мужийн захиргаа Японы эзэн хааны гэр бүлд болон гадаадын хүндтэй зочдод үйлчилдэг “Century” загварын седан худалдаж авах ёсгүй гэж шүүх дүгнэсэн байна.

Ямагүчи мужийн захиргаа татвар төлөгчдийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан тухай гомдлыг тус захиргааны ажилтан асан 75 настай Шүнжи Мацүбаяаши шүүхэд гаргаж байжээ.

Мужийн захиргаа “Century” загварын хуучин гурван автомашинтай байсныхаа хоёрыг нь 2020 оны шинэ загвараар сольсон юм байна. Энэ худалдан авалтаараа тус муж Япондоо зөвхөн Токүшима мужийн дараа орох өндөр үнэтэй автомашинтай орон нутгийн захиргаа болж байжээ.

Арваннэгдүгээр сарын 03-ны пүрэв гараг

Пап лам Францис Бахрайнд анх удаа айлчиллаа

Пап лам Францис Персийн булангийн орнууд дахь айлчлалаа Бахрайн улсаас эхлүүллээ. Тэрбээр хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг зогсооход уриалах зорилгоор тус бүс нутагт айлчилж байгаа юм. Энэ тухайгаа “Хүний суурь эрхийг зөрчихгүйгээр, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх нь нэн чухал. Тэр дундаа шашин шүтэх, эс шүтэх эрхийг бүрэн олгох хэрэгтэй” гэж Бахрайны хаан Хамад бин Иса Аль Халифатай уулзах үеэрээ ярьжээ.

Энэ удаагийн айлчлал нь пап ламын Персийн булангийн орнууд дахь хоёр дахь, Бахрайны анхны айлчлал юм. Тэрбээр энэ долоо хоногт Бахрайнд Аль-Тайеб болон шашин хоорондын бусад нэр хүндтэй хүмүүстэй дахин уулзана.

Анхны хамгийн том католик сүмийг 1939 онд барьсан Бахрайн улсыг Персийн булангийн бүс нутгийн католик шашны “эх орон” гэж үздэг юм.

Арваннэгдүгээр сарын 04-ний баасан гараг

Германы канцлер Ши Жиньпинтэй уулзлаа

Герман улсын канцлер Олаф Шольц БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй энэ сарын 04-ний баасан гарагт уулзлаа. Энэ нь Их-7-гийн орнуудын удирдагчийн гурван жилийн дараах Хятадын айлчлал гэдгээрээ олон улсын анхаарлыг их татаж байна. Хоёр орны удирдагчид эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх тал дээр төвлөрөн ярилцахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллахаар болсон гэж Хятадын төрийн мэдээллийн “CCTV” телевиз мэдээллээ.

Герман, Хятадын эдийн засаг хоорондоо хамаарал ихтэй. Германы аж үйлдвэрийн салбар нь Хятадаас ихээхэн хамааралтай байдаг. Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотой хориг арга хэмжээний улмаас Орос эрчим хүчний импортоо зогсоосон нь Германд тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг юм.

Харин Хятад улс Volkswagen, BMW,  Mercedes-Benz гэсэн автомашин, машины хэрэгслээс эхлээд Германы бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг маш чухал зах зээл юм.

Германы канцлер Олаф Шольц сонинд ярилцлага өгөхдөө “Хятадын хүний эрх, Шинжаань бүс нутгийн иргэдийн эрх, Тайванийн асуудлаар Хятадын талтай ярилцана” гэсэн байна. Харин Хятадын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жиан “Хятад, Герман хоёр бол өрсөлдөгчид биш хамтрагчид. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаатай. Манай хоёр орны харилцаа бидэнд биш Европын холбоо Хятадын харилцаа болон дэлхий нийтэд ашиг тустай. Шинжаань бүс нутгийн асуудал бол бидний дотоод хэрэг. Хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Хятад улс хүний эрхийг хүндэлж, хамгаалдаг” гэж ярьсныг “CNN”- дамжуулав.

Эх сурвалж:Aljazeera, CNN, Kyodo

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн...
Баян-Өлгий аймагт 3.8 магнитудын...

Тойм: Олон улсад болсон онцлох таван үйл явдал

ДОЛЖИНЖАВ 2022-11-07

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах