• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Эрх мэдэл, нэр хүнд биш төрөө цэгцлэх үүрэг хүлээсэн томилолт хэмээн ухамсарлаж ажиллаарай

Шинээр томилогдож буй сайд нар өнөөдөр тангаргаа өргөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар сайд нарт хандаж "Монгол төрийн гүйцэтгэх дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, Засгийн газрын гишүүнээр томилогдон Улсын Их Хуралд тангаргаа өргөсөн Төрийн сайд нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхэн өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, Монгол эх орон, Монголын ард түмний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэж, Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг та бүхнээсээ хүсье.

Эрхэм сайдууд Та бүхэн бараг бүгдээрээ ард иргэдийнхээ итгэл хүндэтгэл, захиас даалгаврыг өвөрлөж, “ард түмний засаглах” эрхийг төлөөлөн Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд.

Улсын Их Хуралд сонгогдсоныхоо дараа Монгол Улсаа хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох үүрэгтэй Байнгын хороодын даргаар хоёр жил гаруй ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа.

Тиймээс яамны ажилтай танилцах, үйл ажиллагаатай нь дасан зохицох, дадлага туршлага хуримтлуулах тухай ойлголт байхгүй. Ажилдаа шууд орж, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, иргэд олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд богино хугацаанд хүргэнэ гэдэгт итгэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож буй Дашзэгвийн Амарбаясгалан Танд Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнд хүргэх чиглэлээр яам хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг сайтар хангах чухал зорилт тавигдаж байна.

Улаанбаатар хотын автомашины түгжрэл, замын төлөвлөлт, засвар арчлалт, агаар орчны бохирдол анхаарал татсан, ужгирсан асуудал болоод удаж байна. Үүнийг шийдвэрлэх шинэ гарц гаргалгааг олж, ялангуяа төвлөрлийг сааруулах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлж, орон нутагт эрх мэдлийг олгож бодит үр дүнд хүргэх, Нийслэлийн Засаг даргатай гар нийлэн ажиллах чиглэлд мэдэгдэхүйц ололт амжилтад хүрнэ гэдэгт Жамъянхорлоогийн Сүхбаатар сайд танд бид итгэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Та бол парламентад таван удаа сонгогдсон, Монгол төрийн тулхтай, тууштай, дархан түшээ хүн. Спорт бол Таны амьдралын замнал. Тиймээс иргэдийнхээ эрүүл чийрэг амьдралын нөхцөл боломжийг бүрдүүлэх, спорт, олимпизмийн үйл хэргийг Монголд түгээн дэлгэрүүлэх, спортоор дамжуулан Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд мандуулах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт танд найдаж байна.

Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд, тогтвортой үргэлжилж байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал билээ. Хөгжлийн томоохон зорилтуудаа цаг алдалгүй шийдвэрлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн сайн сайхан амьдралын нөхцөлийг хангаж, Монголоо шинээр сэргээн мандуулах нь энэ цаг үеийн хамгийн эрхэм чухал зорилт болж байна. Үүнд шинээр байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яам манлайлах чиг үүрэгтэй гэдгийг алхам тутамдаа санаж ажиллахыг Чимэдийн Хүрэлбаатар гишүүнээсээ хүсье.

Зам дагаж хөгжил ирдэг нь дэлхий нийтэд нэгэнт тогтсон ойлголт. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил, амжилт ололтод хүрч байгаа ч шийдэгдээгүй асуудал, иргэдийн дургүйцэл бухимдлыг төрүүлсэн цөөнгүй асуудлууд байгаа. Монголоо дэлхийд гаргах нэг гарц болсон төмөр замын бүтээн байгуулалт, иргэний нисэхийн салбарын шинэ зорилтуудыг хангахад Сандагийн Бямбацогт гишүүн Та онцгой анхаарч ажиллах шаардлагатай шүү гэдгийг захиж хэлье.

Монгол Улсаа олон тулгуурт эдийн засагтай болгох нь бидний нэн тэргүүний зорилт. Гэхдээ уул уурхай манай эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх, жин дарахуйц салбар байсаар байх нь ойлгомжтой. Монгол хүн Монголын баялагтаа эзэн байж, үр өгөөж нь Монголынхоо хөгжил дэвшил, Монгол хүний сайн сайханд зориулагдах Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх эрхэм чухал үүрэг Жамбалын Ганбаатар гишүүнд ногдож байна. 

Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн гол тулгуур багана нь эрчим хүчний хараат бус байдал юм. Энэ салбарт шийдвэл зохих тулгамдсан асуудал нэлээд бий. Дутагдаж буй хүчин чадал, цаашдаа хүндрэл учруулж мэдэх асуудлуудаа нэн даруй шийдвэрлэх, сэргээгдэх болон бусад эрчим хүчний эх үүсвэрийг амжилттай эзэмших төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд шинэ дэвшил гаргана гэж үзэж Баттогтохын Чойжилсүрэн гишүүн танд энэ салбарыг даалгаж байна.

Монгол бол эрдэнэт мал сүргээр арвин, үржил шимтэй, өргөн уудам газар нутагтай орон. Малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах, малчдын амьжиргаа, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, экологийн хувьд эрүүл хүнсээр иргэдээ хангаж, улмаар экспортлогч улс болох, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хийх зорилтыг үр дүнд хүргэх томоохон зорилтыг хэрэгжүүлэх ажлыг удирдах хүндэт үүрэг Хаянгаагийн Болорчулуун гишүүн танд ногдож байна.

Цахим үндэстэн болох нь бидний ойрын үеийн, нэн чухал зорилтын нэг. Монгол Улс дэлхийгээс хоцорч болохгүй. “Цахим Монгол”, “Цахим парламент” зэрэг томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, их өгөгдөл, инновацыг ашиглах, бүтээх шинэ эриний зорилтыг залуу гишүүн Ням-Осорын Учрал маань үр дүнд хүргэж чадна гэдэгт итгэж байна.

Хүн бүр хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоох, зайлшгүй шаардлагатай иргэддээ төрийн халамж, хамгааллыг оновчтой хүртээдэг байх, “Халамжийг биш, хөдөлмөрийг шүтдэг” үндэстэн болох том зорилт манай туршлагатай парламентч Даваажанцангийн Сарангэрэл танд ногдож байна.

Энэ мэтээр шинээр томилогдож буй сайд бүхэнд шинэ сэргэлт хийж, шинэ Монголын шинэ ирээдүйн замыг тавих түүхэн чухал үүрэг хариуцлага хүлээлгэж буйг ухамсарлаж ажиллахыг Та бүхнээсээ хүсье. 

Энэхүү томилгоог эрх мэдэл, нэр хүнд биш, төрөө цэгцлэх, засгаа засах, улсаа мандуулах үүрэг хүлээсэн томилолт хэмээн ухамсарлаж ажиллаарай.

Итгэл хүлээлгэсэн Засгийн газрын тэргүүнийхээ түшиг нь, гүйцэтгэх засаглалынхаа багана нь, Улсын Их Хурлын өмнө төрийн хууль, төрийн бодлогыг ягштал хэрэгжүүлэгч байж, амжилт бүтээл арвин, ахиц дэвшил дүүрэн ажиллахын ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Улсын Их Хурал Та бүхний ажлыг дэмжиж, бас шаардлага тавьж, шахаж ажиллах болно.

Ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Байнгын хороо
ХУРААХ
Нэг килограмм самрыг 296,700...
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ...

Г.Занданшатар: Эрх мэдэл, нэр хүнд биш төрөө цэгцлэх үүрэг хүлээсэн томилолт хэмээн ухамсарлаж ажиллаарай

Kuzmo 2022-08-30

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Гадаад харилцаа   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

10 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

11 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

11 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах