• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хувийн цэцэрлэгт хуваарилагдсан бол хувьсах зардлын зөрүүг төлнө

Манай улс энэ жил анх удаа цэцэрлэгийн хүүхдийн сугалааг халж цахимаар бүртгэсэн. Улсын цэцэрлэгээс гадна хувийн хэвшилд хүүхдүүдийг  хамруулах зохицуулалтыг хийсэнд салбарын сайдын хэлдгээр олон нийт алга ташсан. Өөрөөр хэлбэл, энэ жил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй зохицуулалт хийлээ хэмээж олон нийтээс өндөр үнэлгээ авч эхлэв. Гэвч цахим бүртгэл, хуваарилалтын дараа үл ойлголцол, шүүмжлэл дагуулсан олон асуудал эцэг, эхчүүдийн өмнө босч ирлээ. 

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тэгвэл энэ их хөрөнгө, зохицуулалт хэр үр дүнтэй байгаа нь бодит байдал дээр багагүй шүүмжлэл дагууллаа. Цэцэрлэгийн бүртгэл хуваарилалтын дараа хүүхэд нь хувийн цэцэрлэгт хамрагдахаар болсон, мөн өмнө нь гэрийнхээ хажууд улсын цэцэрлэгт явж байсан бол холдуулж хувийн цэцэрлэгт хуваарилсан.

Ингэхдээ мөн нэг айлын хоёр хүүхдийг хоорондоо зайтай хоёр өөр цэцэрлэгт оруулсан зэрэг маргаантай олон асуудал байгаа аж. Эцэг эхчүүдийн хамгийн бухимдаж байгаа зүйл бол өмнө нь улсын цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгэж хуваарилахдаа хувийн цэцэрлэгт оруулсан. Тэрхүү цэцэрлэг нь 400-600 мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл төрөөс хувьсах зардал гэж хэдэн төгрөг олгох нь тодорхойгүй. Зарим цэцэрлэгийн өгсөн мэдээллээр төрөөс 150 мянган төгрөг өглөө гэхэд 250-450 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөхөөр байгаа. Үүнээс гадна хоолны мөнгө нэмж авна гэсэнд бухимдаж  зөвлөл хүртэл байгуулжээ.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад

“Систем автомат хуваарилалт хийхдээ таван настай хүүхдүүдээс эхэлж цэцэрлэгт хуваарилсан учраас нэг айлын хүүхдүүдийг ялгаж таниагүй. Тиймээс хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргаж, цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг нэгж дээр шийдвэрлэнэ.

Цэцэрлэг бүр харилцан адилгүй төлбөртэй. Төрөөс хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгон, хоолны мөнгө нэмэлтээр өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийн дараа тухайн цэцэрлэгийн төлбөрт зөрүү гарвал эцэг эх, асран хамгаалагчтай нь харилцан тохиролцож зөрүүг тооцож авна” гэсэн тайлбарыг өглөө. 

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилж, мэдээллийг  асран хамгаалагчдад мессежээр илгээгээд байгаа юм. БШУЯ-ны мэдээлснээр цахим бүртгэлээс гадна 24 цаг, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилжээ.  Хэрэв утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг  зөвлөөд байна. 

Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарчээ. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид.

Тэгвэл урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байна. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан.  Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа" гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 165 (6897)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Таван шар мэнгэтэй хөх бар өдөр
Б.Энх-Амгалан: Улс үндэстнийхээ...

Хувийн цэцэрлэгт хуваарилагдсан бол хувьсах зардлын зөрүүг төлнө

УЯНГА 2022-08-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хувийн цэцэрлэгт хуваарилагдсан бол хувьсах зардлын зөрүүг төлнө

Манай улс энэ жил анх удаа цэцэрлэгийн хүүхдийн сугалааг халж цахимаар бүртгэсэн. Улсын цэцэрлэгээс гадна хувийн хэвшилд хүүхдүүдийг  хамруулах зохицуулалтыг хийсэнд салбарын сайдын хэлдгээр олон нийт алга ташсан. Өөрөөр хэлбэл, энэ жил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй зохицуулалт хийлээ хэмээж олон нийтээс өндөр үнэлгээ авч эхлэв. Гэвч цахим бүртгэл, хуваарилалтын дараа үл ойлголцол, шүүмжлэл дагуулсан олон асуудал эцэг, эхчүүдийн өмнө босч ирлээ. 

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тэгвэл энэ их хөрөнгө, зохицуулалт хэр үр дүнтэй байгаа нь бодит байдал дээр багагүй шүүмжлэл дагууллаа. Цэцэрлэгийн бүртгэл хуваарилалтын дараа хүүхэд нь хувийн цэцэрлэгт хамрагдахаар болсон, мөн өмнө нь гэрийнхээ хажууд улсын цэцэрлэгт явж байсан бол холдуулж хувийн цэцэрлэгт хуваарилсан.

Ингэхдээ мөн нэг айлын хоёр хүүхдийг хоорондоо зайтай хоёр өөр цэцэрлэгт оруулсан зэрэг маргаантай олон асуудал байгаа аж. Эцэг эхчүүдийн хамгийн бухимдаж байгаа зүйл бол өмнө нь улсын цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгэж хуваарилахдаа хувийн цэцэрлэгт оруулсан. Тэрхүү цэцэрлэг нь 400-600 мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл төрөөс хувьсах зардал гэж хэдэн төгрөг олгох нь тодорхойгүй. Зарим цэцэрлэгийн өгсөн мэдээллээр төрөөс 150 мянган төгрөг өглөө гэхэд 250-450 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөхөөр байгаа. Үүнээс гадна хоолны мөнгө нэмж авна гэсэнд бухимдаж  зөвлөл хүртэл байгуулжээ.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад

“Систем автомат хуваарилалт хийхдээ таван настай хүүхдүүдээс эхэлж цэцэрлэгт хуваарилсан учраас нэг айлын хүүхдүүдийг ялгаж таниагүй. Тиймээс хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргаж, цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг нэгж дээр шийдвэрлэнэ.

Цэцэрлэг бүр харилцан адилгүй төлбөртэй. Төрөөс хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгон, хоолны мөнгө нэмэлтээр өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийн дараа тухайн цэцэрлэгийн төлбөрт зөрүү гарвал эцэг эх, асран хамгаалагчтай нь харилцан тохиролцож зөрүүг тооцож авна” гэсэн тайлбарыг өглөө. 

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилж, мэдээллийг  асран хамгаалагчдад мессежээр илгээгээд байгаа юм. БШУЯ-ны мэдээлснээр цахим бүртгэлээс гадна 24 цаг, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилжээ.  Хэрэв утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг  зөвлөөд байна. 

Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарчээ. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид.

Тэгвэл урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байна. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан.  Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа" гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 165 (6897)

ФОТО:

Сэдвүүд : #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах