• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Тусгаар тогтнол” хөдөлгөөн ба А.Гансүх, Б.Баасанцогт хоёр

Тагнуулынхан гурав хоногийн өмнө “Тусгаар тогтнол” хөдөлгөөний залуусыг баривчиллаа.  Энэ баривчилгаатай хамт хоёр хүний талаар яригдлаа. Нэг нь Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, нөгөө нь өмгөөлөгч Б.Баасанцогт хоёр л доо. Эх сурвалжууд “...А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн”, “...А.Гансүх нь төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан”, “...Б.Баасанцогт нь нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн”, “...Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэж нэр бүхий таван хүнийг саатуулснаа мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийн ард А.Гансүх,Б.Баасанцогт нар байсан агаад тэднийг холбогдуулан шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм. Мөн төв талбай дээр суулт зарлах болсон “Тусгаар тогтнол”хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй” гэж мэдээлэв. Харин А.Гансүх үүнд “...Өчигдөр Х.Баттулга руу дайрах бас нэг улс төрийн зорилготой акц эхэлжээ. Зохиолд нь би орж байгаа юм байна. Хэдэн залуусыг баривчлах шалтагаа бидэнтэй холбож, PR явуулж байгаа юм уу. Намайг ямар нэгэн хэрэгт шалгаагүй бөгөөд тэр тусмаа тагнуулын байгууллагаас терроризм зохион байгуулах, зэвсэг гэх мэт хэргээр шалгаагүй болохыг мэдэгдэж байна.  Сүхбаатарын талбай дээр сууж байсан “Тусгаар тогтнол” хөдөлгөөний залуусыг ч би танихгүй. Ийм үйл ажиллагааг санхүүжүүлэх байтугай, уулзаж байгаагүй болно. Эцэст нь хэлэхэд 1997 оноос төрд, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан, бас хуульч хүний хувьд эрхбиш юу хийх, хийхгүйгээ мэднэ. Жич: Гашуунсухайтын төмөр замыг шалгана гэх боловч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг яагаад шалгана гэхгүй байгаа юм бол” гэсэн байна. 

Үнэхээр ч өчигдрийн байдлаар А.Гансүх, Б.Баасанцогт нартай холбоотой хэрэг аль нэг шүүх дээр очоогүй байв. Тэгэхээр А.Гансүхийн өгч буй тайлбар үнэн бололтой. Өөрөөр хэлбэл, А.Гансүхийн “...Надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн болон иргэний хэрэг шүүхэд байхгүй” гэсэн нь бодитой болж таарав. 

Гэхдээ мань эртэй холбоотой том том асуудлын сураг их олон дуулддаг. Гэвч тэгсгээд л чимээгүй болчихдог. Тухайлбал, 280 сая ам.доллараар төмөр замын далан барьсан гэдэг асуудалд холбогддог. Тухайн үед Зам тээврийн сайд байсан, уг бүтээн байгуулалтыг хариуцаж байсан хүн л дээ. “...Тэр далан барьсан хүн нь би л дээ. Тэр үед Х. Баттулга Хөдөө аж ахуйн сайд байсан. Тэгээд тэр далангийн ажлаа АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэгт дөрвөн жил шалгуулаад дууссан байдаг” гэж тайлбарласан байна. Мөн А.Гансүхийг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга байхад ажилтнууд нь Оросоос 20 сая ам.доллар оруулж ирсэн гэх явдалтай холбогдсон. 2021 оны цагаан сарын үеэр хатуу хөл хориотой байх үед Аюулгүйн зөвлөлийн ажилтнууд Алтанбулагийн хилээр хойд хөрш рүү гарсан. Буцаж ирэхдээ ийм хэмжээний мөнгө авчирсан гэж шуугисан. Энэ талаар өдөр тутмын сонинууд мэдээлж, А.Гансүх  тайлбар өгч байсан юм.

Тэрбээр “... Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу гэвэл ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. Аюулгүйн зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг, ямар нэгэн PR, сурталчилгаа хийдэггүй. Манай албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр Оросын Улаан-Үд хүртэл  машинаар яваад буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-оос бүх төрлийн зөвшөөрлийг бичгээр авсан, хүрч ирээд тусгаарлалтад орсон.

Унаж явсан машин гааль, хяналтаар шалгагдсан. Машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуучин Ерөнхий сайдын хооронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын үед Аюулгүйн зөвлөл ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье. Өнөөдөр хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын  харъяа байгууллагууд. Энэ байгууллагыг даваад их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм  тэнэг үйл ажиллагааг хийх ч үгүй. Үүнийг харин эрх мэдэлтнүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс эсвэл улс төрийн хүчин ийм зүйл хийдэг” гэсэн байдаг. Энэ хэрэг явдал яаж шийдэгдсэн нь тодорхойгүй. Хэсэг шуугиад, ТЕГ, АТГ-ын дунд явж байгаад сураг алдрах тийшээ хандчихсан. Мөн “Суруга”-гийн газар, “Ариг” банкны хувьцааны маргаантай холбоотой гэх мэдээллүүд тасардаггүй. 

Ер нь бол А.Гансүх, Б.Баасанцогт хоёрыг яагаад холбоод байдаг нь анхаарал татдаг. А.Гансүх жил гаруйн өмнө “...Таныг өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэсэн. Үүнд та тайлбар өгнө үү” гэсэн сурвалжлагчийн асуултад “...Б.Баасанцогтыг би танина. Намайг Зам тээврийн хөгжлийн дэд сайд байхад МИАТ-д ажилладаг байсан. Түүнээс Аюулгүйн зөвлөлд ажилладаггүй, ийм л хүн” гэж байсан. Бас Б.Баасанцогт 1,230,000 төгрөгийг А.Гансүх рүү, 17,500,000 төгрөгийг А.Гансүхийн төрсөн дүү А.Батхуяг руу, 10,650,000 төгрөгийг А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу шилжүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. 

Ямартай ч А.Гансүх, Б.Баасанцогт нарын нэр хамтдаа “Тусгаар тогтнол” хөдөлгөөнөөс зүүгдээд гарч ирлээ. Өөрийнх нь хэлсэнээр улс төрийн акц уу, үнэхээр тэдний хэргийг хууль хяналтынхан сөхөөд эхлэв үү. Удахгүй тодорхой болох биз ээ. 

Харин “Тусгаар тогтнол” хөдөлгөөний үйл ажиллагааг тагнуулынхан “...Аюултай” гэж үзээд арга хэмжээ авсан аж. Энэ талаар Х.Нямбаатар сайд “...Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд "Тусгаар тогтнол" гэдэг экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулсан. Цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжсэн. Нацист суртал ухуулга явуулсан. Энэ үйлдлийг тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар хэмээн шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсан. Энэ нь хуулийн дагуу явагдаж байна. Шалгагдаж буй хэргийн талаар үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон бүх холбогдох хуулиараа хориглодог. Энэ үйлдэл зургадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Монгол үндэсний дээл хувцастай эхэлсэн. Сүүлдээ цэргийн зохион байгуулалт, цэргийн дүрэм, бие биедээ цэргийн цол хэргэм өгөх, цаашлаад Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн экстремист үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтуудад харшлахуйц үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул үндэсний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй байгууллага хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж тайлбарлав. 

Ер нь бол Х.Нямбаатар сайдын хэлж байгаа нь үнэн. Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхтэй ч оролдож болдог, болдоггүй сэдэв гэж бий. Ялангуяа яг энэ цаг үед улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар тоглоод байж болохгүй. Хойд, урд хөршүүдтэй холбоотой юу болж байгааг бид мэднэ. Геополитикийн ноцтой хөдөлгөөн нэгэнт үүсчихлээ. Тэгэхээр бидний хувьд энэ өөрчлөлт нидрүүлчихэлгүй тусгаар тогтнолтойгоо үлдэх нь чухал. Энэ талаар учир мэдэх хүмүүс байнга л хэлдэг боллоо. Тэд “...Тусгаар тогтнолоо улам дархлах талаар арга хэмжээ авах цаг болсон” гэцгээж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 149 (6881)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Байнгын хороо
ХУРААХ
“Даншиг наадам- Хүрээ цам...
Гааль, төмөр замынхны дунд иргэд...

“Тусгаар тогтнол” хөдөлгөөн ба А.Гансүх, Б.Баасанцогт хоёр

ДАМДИН-ОЧИР 2022-08-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

9 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

10 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах