• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Наадам сайхан боллоо гэдгийн цаана

Д.ЦЭРЭННАДМИД

Энэ жилий наадам сайхан боллоо гэж олноороо хэлцэж байна. Харах юмтай хариад ярих ютай наадам гэж. Тийм л дээ ярих дурсах юм ихтэй л болсон. Сайхан гээд байгаагийн гол нь муу нэртэй өвчнийг нэг үгээр хэлэхэд ялж айх аюулгүй тавлаг наадсан л байгаа юм. Нөгөө гэвэл Монголын тулгар төрийн болоод Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан хийгээд Ардын хувьсгалын тэгш ойнууд давхацсан бас наадам нэг жил өнжсөн гэдэг утгаараа өргөн дэлгэр болсон. Тэр бүхний нэг нь 1024 бөх зодоглосон явдал наадмыг үзүүштэй болгосон гэж болно. Тэгээд шинэ аваргатай, арслантайгаар наадам өндөрлөсөн нь бөхдөө хайртай монголчуудын цөсийг хөөргөж чадсан л даа.

Шөнийн нойль цаг болчихоод байхад наадамчид цэнгэлдэхэд дүүрэн нар зөв эргэсэн уухай хадааж байлаа. Энэ бол монгол түмний бахархлын дээд нь. Монгол хүн баярлаж чаддагийн нэг илэрхийлэл байсан юм. Алив юм хэчнээн сайхан байсан ч хэрэв сайхан гэдэг юмны дэнс гэж байдаг бол тэнд заавал булингар гардаг л даа. Ингэж бодохуйд монгол үндэсний олон мянган жилийн өв уламжлалтай морин уралдаан, бөх хоёроос маань хэрүүл маргаан тасрахаа байсан нь нэг үнэн. Энэ жилийн наадам огт өөгүй болсон гэвэл худлаа. Наадмын сураг дуулдсанаас эхлээд л уяачдын дунд эрлийз, монгол адуугаа яаж ялгах тухай маргаан дэгдсэн. Уг маргаан наадмаар ч үргэлжилсэн дээ. Азарганаас эхлээд нас бүрээс олон морь уралдаанаас хасагдсан нь уяачдад тун хүнд туссан байх. Эрлийз морьдоо уяачдын наадмаар уралдуулж маргааныг зөөллөсөн гэж ч болно. Энэ удаа бөхийн тухайд жаахан тогтож ярих нь зөв гэж бодлоо. Өө сэвийг нь дарж ирэх жил улам сайхан наадахын тулд шүү дээ. Монгол үндэсний бөхөд найраа буюу даваа үнэлэх гэдэг хар толбо жилээс жилд даамжраад байгаа. Яриад л шүүмжлээд нэмэр байдаггүй. Уг асуудал энэ жилийн сайхан наадмын өнгийг тодорхой хэмжээгээр бүдгэрүүлэх шиг болсон. Бөх хүн улсын цол хүртэхийн төлөө зүтгэх нь зүйн хэрэг. Уран мэхийг уралдуулан үнэн шударга барилдаанаар цол авах, нэмэх юм бол үзэгчид тийм бөхийг хайрлана, дэмжинэ. Гэтэл тавын даваанд улсын цолтнууд "хэвтэх уралдаан" хийдэг болсон. Тэд ам бөхдөө бушуу, бушуухан сөхрөөд өгөх нь сонин. Учир нь мөнгөний төлөө уналт хийж байгаа юм л даа. Начны найрааны ханш 450 саяд хүрсэн гэж сошиалд харагдана лээ. Үнэн л биз. Бөхийн хүрээлэл дотор нь байдаг нэгний яриагаар найраа гэдэг юмыг гурвын даваанаас эхлээд л шатар нүүж байгаа юм шиг хийцгээдэг тухай сонссон. Бөхийн цэц, засуул, ахмад бөхчүүд бүгд оролцдог нь ч нууц биш. Саяын наадамд 1000 илүү бөх барилдсан болохоор цол горилогч 30-аад бөх дөрөв давав. Тэднээс 17 нь начны болзол хангасан гэдэг нь 2001 оны наадамтай жишихэд тийм том тоо биш байлаа.

Тэгтэл дөнгөж гурав нь зургаа, долоо давж 14 нь начин болов. Тэр тухай тунгаан бодоход бараг бүгдээрээ найраанд оржээ дээ. Харин өөрийн хүч чадлаар цолд хүрсэн нь хэн бэ гэвэл ердөө л Э.Батмагнай. Тэр дөрвийн даваанд их шөвөгт зогсож байх, бас түрүүлэх бөхийн нэг байж магадгүй гэгдэж байсан улсын гарьд М.Бадарчийг бариа зөрөөн дээр суйлж шидчихсэн. Түүнээс нь айсан уу тавын даваанд түүнийг хэн ч амлалгүй аймгийн арслан О.Наранбаатартай тунан барилдаж илүүрхэн даваад 21 насандаа начны босгыг алхаж хурдан удмын даагаар мялаалгав. Бөх болгон түүн шиг барилдаж улсын цол авдагсан бол гэхээр. Гэтэл бусдын тухайд хэлэхэд нутгийн томоохон бөх, улсын өндөр цолтнуудад амлуулсан байгаа юм. Тэд үнэн барилдаагүй ээ гэдгийг наадамчид бүрэн харсан. Бас улсын заан Ц.Одбаяр, Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү, П.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр нарыг дээгүүр даваанд харж байсан байх. Гэтэл тэд "мөнгөнд л уналаа" шүү дээ. Гэхдээ начин бологсдоос өөр хүнд амлуулж үнэнээр барилдаад цолд хүрэх нэгэн ч байсан л болов уу. Бичлэгээр нууцаа алдсан заан Н.Жаргалбаярын тухай ярьж байна. Түүнийг шалгах ёстой л гэх. Ганцхан түүнийг шалгаад яах юм бэ. Монгол бөхийн ертөнц тэр чигээрээ тийм найрааны уурхай болчихоод байгаа юм чинь. Шалгадаг юм бол цолтон төрүүлсэн бүгдийг шалга гэмээр. Гэтэл цаана нь найрааг зохион байгуулагч нь нуугдах санаатай сууж л байгаа. Ер нь тэгээд найраанд орох нь зөвхөн бөхийн буруу биш бөхийн "төр тогтворгүй" болсон нь улстөрчидтай холбоотой юм шүү дээ.

Хаа нэгтэй аймаг, сумаас гурав, дөрвөн начин төрлөө л гэж байна. Хэн нэг таамаг тооцоонд байгаагүй нөхөр начин болоод гарч ирнэ. Цаана нь мөнгө, төгрөгний өгөө аваа бий. Төр мөнгө аймаг, сумаас сонгогдсон төрийн түшээд, нутгийн томоохон бизнесмэнүүдийн халааснаас гардаг нь бас нууц байж чаддаггүй. Уг нь төр, засгийнхан тэр найраа хийж авлига цэцэглүүлэгч нөхөдтэйгөө л "тооцоо бодох" хэрэгтэй байх. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч шиг хүмүүстэйгээ. Нэг аймгийн цолтон улсын наадамд дөрөв давлаа гэнгүүт аймаг сумынхан нь тэр чигээрээ хөдөлдөг болсон цаг юм.

Японы мэргэжлийн сүмод даваа наймаалцдаг "жор" гарч ирснийг яаж дарлаа даа хэдэн жилийн өмнө. 10 гаруй сүмочийг сүмогоос хөөсөн. Тэдэн дотор нэг биш монгол оролцсон байдаг. Ийм аргыг монгол бөхөд хэрэглэхэд хэцүү л дээ. Сүмо бол мэргэжлийнх гэдгээрээ онцлог.

Монгол бөхөд тийм зарчмаар ажиллана гэвэл харин алдаа болж мэднэ. Энэ нь нэгдүгээрт, бөхийн хүрээ тэр чигээрээ найраа гэдэг юманд автсан. Хоёрдугаарт, бөхөд улс төр гэдэг "хор" нэвт шингэснээс хэн нэгэн цогтой тэмцэгч гарч ирээд нэмэргүй л болов уу. Монголын үндэсний бөхийн холбооныхон ч дундыг баримтлахаас өөр яахав. Тэдний гарт нь байгаа ганц зэвсэг бол бөхийн барилдааны дүрэм бас допинг. Хэн нэгэн допингийн шинжилгээнд унахгүй бол тэдэнд шийтгэх бөх тун ховор олдоно.

Аварга  Г.Эрхэмбаяр, арслан Ц.Содномдорж нарыг том бөхийн зангараг харууллаа гэж үзэгчид ойлгосон. Өөрсдөө тийм реклам сайн хийсэн болохоор тэр. Гэхдээ тэгж хэлж байгаа нь 100 хувь үнэн биш гэж учир мэдэх хүмүүс хэлж байна лээ. Ер нь бол орон нутагт ялангуяа, сумын наадамд улсын том цолтон зодоглоно гэдэг тэр наадмын сүр хүчийг өргөдөг байсан үе бий. Гэтэл сүүлдээ улсын цолтнууд аймаг, суманд очихоороо үнэн барилдахын оронд найраа зохион байгуулж хэдэн төгрөг олдом янзтай бол сумын начинд тахимаа өгдөг болсон. Тиймээс наадам үймүүлэгчийн пайз зүүгээд хөөгдөхөд хүрдэг. Аймаг, сумынхан арга ядахдаа цол өгөх, өгөхгүй хоёр барилдаан зохион байгуулж аргалдаг болсон. Суманд гэхэд улсын аварга, арслан очоод зүгээр сайхан барилдаад түрүүлчих юм бол мөн ч таатай байдаг. Наадамчид ийм юмыг хүлээж байгаа шүү дээ. Сая Увс аймгийн Хяргас сумын 100 жилийн ойд дөрвөн аварга зодоглоход нэг нь түрүүлээд нэг нь үзүүрлээд нэг нь дөрөвт үлдсэн байх юм. Энэ бол тэр сумын наадмын түүхийг баяжуулсан хэрэг мөн. Ийм л байх учиртай. Нөгөө талаар бөхийг дээш гарч ирэхэд нь найраагаар дэмжих биш амжилт гаргаж цолд хүрсэн үед нь шагнах нь зөв л дөө. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаасаа төрсөн улсын аварга О.Хангайг 500 хониор, заан болсон Б.Бат-Өлзийг 21 адуугаар, начин болсон Б.Сосорбарамыг 10 сая төгрөгөөр шагналаа гэж байна. Эрхэм гишүүн нударгатай зан гаргасан байгаа биз.

Бөх сонирхогчид Увсынхны буруу тооцооны тухай бас ярьж байна. Даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нар их шөвөгт үлдэнгүүтээ хоёр залуу харцагыг дарж аваад үзүүр түрүүнд барилдаж П.Бүрэнтөгс нь түрүүлээд Н.Батсуурь үзүүрлэж хоёулаа дархан аварга болохыг зорьж л дээ. Гэтэл аваргууд залуу хүчтнүүдийг дийлсэнгүй нь буруу тооцоо байлаа. Уг нь санадаг л санаа байх. Хоёр дархан аварга, нэг аймгаас зэрэг төрлөө гэхэд хүрсэн бол наадмыг илүү ч өнгөлөг болгох байсан байж магадгүй ээ.

Наадмын бөхийн бас бус зөрчлийн тухай хэлэхэд дархан аварга А.Сүхбат барууны магнай булаалдаад барилдаагүй буцаж бас цэцийнхэнд агсарч жаахан шоудсан. Арслан Э.Оюунболд өөрийг нь давсан бөхийг зодохыг завдсан гээд бага сага юм бий. Бас Э.Оюунболдын илчилснээр нэгийн даваанд унасан бөх хоёрын  даваанд дахин гарсан гэх үг үнэн л юм билээ. Яагаад гэхээр Тувагийн нэг бөхийг танихгүй, хэл усыг нь мэдэхгүйгээс дахин барилдуулсан гэж байна лээ. Энэ нь хариуцлагагүйнх. Олон улсад 70-80 орон оролцсон тэмцээнд ч тийм явдал гардаггүйг бид мэднэ. Дахин хэлье. Дараа дараагийн наадам элдэв маргаангүй цэвэр, улам сайхан болоосой гэсэн дээ энэ бүхнийг хэлэхээс аргагүй байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 142 (6874)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Үеэрт өртсөн төмөр замыг...
Я.Сэлэнгэ: Хүн төрөлхтний...

Наадам сайхан боллоо гэдгийн цаана

Kuzmo 2022-07-27

ФОТО:

Сэдвүүд : #Наадам   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

9 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах