• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

Дэлхийд долоон тэрбум 900 сая хүн  амьдарч байна. Үүний 45 сая орчим нь бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг Австрали улсын “The Queensland” их сургуулийн хийсэн судалгаа харуулж байна. 55 орноос Бразил улс бичил уурхайн салбарыг зохион байгуулалтад оруулсны үр дүнд бичил уурхайн хамаарал бүхий 60 мянган ажлын байрыг бий болгож чаджээ. Энэ бол олон улсын хариуцлагатай бичил уурхайн хамгийн сайн жишээ юм.

Дэлхийн улс орнууд  жилээс жилд бичил уурхайн салбараа улам хариуцлагатайгаар хөгжүүлж, улсынхаа нэгэн чухал салбарын хэмжээнд авч үзэж, түүнийг дэмжих бодлого шийдвэрийг гаргаж байна. Гэтэл Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн салбарын үйл ажиллагаа зогсоод гурван жил боллоо. Энэ хугацаанд хууль бусаар алт олборлогчдын тоо 40 мянгад хүрчээ. Үүнээс улбаалан газрын хэвлий дэх гэмт хэрэг 300 хувиар өссөн гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Энэ тоо баримт 2019 оны есдүгээр сард баталсан Засгийн газрын 355 дугаар тогтоол буруу байсныг баталж байгаа юм.Тиймээс бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар тус салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хийсэн судалгаагаар Засгийн газрын 355 дугаар тогтоол батлагдсанаас хойш 29 удаагийн том хэмжээний хууль бус олборлогчдын бөөгнөрөл болж, 15 иргэн амиа алджээ.

Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны орон нутаг хариуцсан зөвлөх О.Цэцэгмаа “Нинжа” хэлбэрээр алт олборлодог байхад олон хүний амь эрсдэж, ямар ч хяналтгүй байсан. Харин манай холбоо 2013 онд байгуулагдсанаар эдгээр асуудлыг цэгцэлж, дагаж мөрдөх хууль журамтай болсон. Бичил уурхайчид эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд хариуцлагатай ажиллаж  байтал 2019 онд 355 дугаар тогтоол гарсан. Үүнээс үүдэн хууль бус олборлолт ихсэж, 1990-ээд оны хяналтгүй үе рүү буцлаа. Тиймээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дархан-Уул аймаг Засаг даргатайгаа зөвшилцөөд асуудлаа шийдвэрлэсэн. Бусад аймаг 2019 оноос өмнө байгуулагдсан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагааг сэргээсэнгүй. Аймаг, сумынхаа иргэдийг ажлын байртай болгоход анхаарч, Засаг дарга нар иргэддээ ээлтэй шийдвэр гаргамаар байна” гэсэн юм.

АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ ИЛ ТОД БОЛГОЖ, АЛБАЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Өнөөдрийн байдлаар манай улсад 40-60 мянган хүн хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцож байна. Тэдний 20 орчим хувь нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Монголбанк жилд 20 орчим тонн алт худалдан авдаг. Үүний 9-10 орчим тонныг иргэд тушаадаг. Иргэд дотроо бичил уурхайчид 2-4 тонн алтыг Монголбанкинд тушаадаг байв. Гэтэл Засгийн газрын бодлогогүй буруу шийдвэрийн улмаас хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байсан Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 10 мянга орчим гишүүн алт олборлож чадахгүйд хүрээд байна.

Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Э.Оюунболд “Олборлосон нэг грамм алт ч тухайн орон нутагтаа хөрөнгө оруулалт болон шингэдэг. Тиймээс алтны нийлүүлэлтийн сүлжээ, гарал үүслийг ил тод болгож, зайлшгүй албажуулах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд бичил уурхайг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, хэчнээн грамм алт хаанаас ирэв гэдэг нь тодорхой болно. Төрөөс бичил уурхайг бодитойгоор  дэмжиж, хариуцлагатайгаар хянах нь чухал гарц юм. Дэлхийн  олон оронд бичил уурхайг хөгжүүлж, дэмждэг сайн жишиг бий. Монгол Улс дахь хууль бус олборлолт, байгалийн эвдрэл гэсэн олон асуудлыг багасгахын тулд 2013 онд холбоогоо байгуулсан. Есөн жилийн хугацаанд олон ажил хийж, салбараа төлөөлөх мэргэжлийн холбоо болж төлөвшлөө. Уул уурхайн салбарт бичил уурхайн салбарыг хөгжүүлж, төлөвшсөн, мэргэшсэн, хариуцлагатай уурхайчдыг бий болгохоор ажиллаж байна. Бидний алсын хараа бол бичил уурхайн салбарыг нэгтгэж, дуу хоолой нь болох үндэсний болон олон улсын түвшинд бие даасан тогтвортой байгууллага болох юм. Энэ хүрээнд гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрөл бүрийн орлогын эх үүсвэрээр хангах замаар амьжиргааг дээшлүүлэх, уурхайчдын байгаль орчин, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлж, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэхээр зорьж байна” гэв.

МАНАЙ УЛСЫН БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛЖЭЭ

Нөхөрлөлийн гишүүдээ төсөл бичиж сурах олон төрлийн сургалтад хамруулж, өөр ажлын байранд шилжих боломжоор хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайн баримталж ажиллахад анхаардаг манай улсын бичил уурхайн үйл ажиллагаа олон улсад жишиг болсон юм.

Тухайлбал, бичил уурхайчдын 50 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс олборлолтын талбайд ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдэд зориулсан гэр цэцэрлэг ажиллуулдаг туршлагаас судлахаар Этиоп улсаас зорин ирж, ажиллажээ. Тэд манай улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагааг сайшааж, суралцах зүйл их байгааг хэлж байсан. Үүнээс гадна Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо олон улсын 29 байгууллагатай хамтран ажиллахын сацуу 510 орчим га талбайг нөхөн сэргээгээд байна.

Олон улсын түвшинд манай бичил уурхайг өндрөөр үнэлж байхад Засгийн газар, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжихгүй, эсэргүүцээд байгаагийн шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлахыг бичил уурхайчид шаардаж байна. Хууль бус олборлолтыг багасгах, байгаль орчин болон улсын эдийн засгаа тэтгэх нэг гарц нь бичил уурхайг албажуулах юм. Хувиараа ашигт малтмал олборлодог иргэн бичил уурхайчин болоход хамгийн түрүүнд хариуцлага шаарддаг. Тодруулбал, хууль журмын дагуу хариуцлагатайгаар гэрээ байгуулж, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж, хариуцлагатайгаар олборлож, хариуцлагатайгаар нөхөн сэргээж ажилладаг байв. Мөн тэд татвар, нийгмийн даатгалаа төлөн, олборлосон алтаа Монголбанкинд тушааж, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахад чухал дэмжлэг үзүүлдэг. Гэтэл Засгийн газрын 355 дугаар тогтоол энэ бүхэнд “түгжээ” болсон юм. Засгийн газар энэ “түгжээ”-гээ хэзээ тайлж, тогтоолоо цуцлахыг 10 мянга орчим бичил уурхайчин гэр бүлийнхнийхээ хамт хүлээж байна. Эс бөгөөс хууль бус олборлогчдын тоо нэмэгдэж, иргэд амиа алдсаар байх нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 127 (6859)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь...
ХӨСҮТ:Сармагчны цэцгийн нууц...

Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

ДОЛЖИНЖАВ 2022-06-29

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах