• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эдийн засаггүй туулж өнгөрүүлсэн он жилүүдийн балаг

Би нэг эдийн засагчтай төсөрхөн ярилцлаа. Миний асуултад түүний өгсөн хариулт бүхэн нэгийг бодогдуулахуйц санагдсан юм.

-Тантай уулзсаных тав, гурван асуултад хариу хүсэж байна. Болох уу?

-За яах вэ. Асуу л даа

-Өнөөгийн Монголын эдийн засаг жинхэнэ мэргэжлийн хүний нүдээр ямар харагддаг бол?

-Өнгөрсөн 30 жилд Монгол Улс бараг л эдийн засгийн бодлогогүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Зөвхөн төсвийн эдийн засагтайгаар өдий хүрлээ гэж болно. Иймээс улс орон маань хөгжихгүй, ард иргэдийн маань амьдрал дордсоор байна.

-Жил жилийн төсөв эдийн засгийн бодлого биш гэж үү?

-Төсөв нь эдийн засгийн нэг элемент нь мөн л дөө. Гэхдээ төлөвлөлт маш буруу хийж ирсэн. Улсын төсөв дандаа алдагдалтай гардаг. Энэ нь үнийн бодлого,  зээл, нийгмийн суурь үндэслэлүүдийг олж хараагүйгээр төсвөө баталдагт байгаа юм.

-Энэ нь төсвийг төлөвлөж оруулж ирдэг нь Засгийн газрын алдаа юу. Хэлэлцэж баталдаг Улсын их хурлын ажиллагааны дутагдал уу?

-Гээндээ ч гоондоо ч гэдэг шиг аль аль талдаа алдаа бий. Засгийн газрын төлөвлөснийг  харахад тун гайгүй юу даа гэтэл УИХ хэлэлцэхдээ олон лобби шигтгэж өөрчилчихдөг. Энэ нь хууч болсон. Нөгөө талаар нэг намын давамгайлалтайн учир ганц цонхоор хараад л төсвөө хийдэг.

Нэг цонхоор гэдэг маань УИХ дахь олонх дэндүү хүч түрдэгт байгаа юм.

-Өнгөрсөн намар энэ оны төсөвт тодотгол хийхгүй ээ гэж байсан. Гэтэл одоо байдал огт буруугаар эргэж төсөвтөө тодотгол хийх тухай ярьж байна?

-За тийм ээ. Төсвийг тодотгохоос аргагүйд хүрч байна. Яагаад гэхээр цар тахал далимдуулсан халамжийг их хавтгайруулсан. Наад зах нь ахмад настны тэтгэврийн доод хэмжээг хагас сая болгож өгөөмөр зан гаргасан. Энэ нь 2022 оны байтугай дараа жилийн төсөвт хүнд ачаа боллоо. Цаашлаад үнийн өсөлт хязгаараа алдаж ядуурлын эгнээ өргөжсөн. Үүнээс болж сая бас нэг шинэ хууль бараг нүд ирмэх зуурт бий болгоод амжлаа. Үүнд оноосон оноогүй юм зөндөө л байх шиг гэлээ.

Эдийн засагч нөхөр бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөв. Харин цааш нь энэ сэдвээ үргэлжлүүлэх нь сэтгүүлч миний үүрэг болоод явчихлаа. Өнгөрсөн жилүүдэд их улстөржилтийн уршгаар эдийн засгаа тээчихсэн нь туйлын үнэн бололтой. Манай улсын эдийн засаг 11 тэрбум ам доллар орчимд хэлбэлзээд 10 гаруй жилийн нүүр үзлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд уул уурхайгаас боломжийн хэмжээний хөрөнгө олох үүд нээгдэж байгаа ч эдийн засагт өсөлт харагдахгүй хэвээр байна.

Энэ чухам юунаас болж байна вэ гэвэл олдсон боломжийг зөв ашиглахгүйд байна гэж болохоор. Төсөвт боломжийн мөнгө орж ирэхтэй зэрэгцээд улс төр дэх булингар улам нэмэгдэж ирсэн нь нууц биш. Улс төр бохирдсон гэж байгаа нь мөнгө олох зорилготой бүхэн улс төр рүү хошуурдаг болсон. Бүр тодруулж хэлбэл төрд алба хашихыг мөнгө хийнэ гэж ойлгодог цаг үе ирж гэж болно. Ерөөс ийм ерөнхий томоор ярихаа азная юу. Улс орноороо эдийн засгийн доройтолд орчихоод байхад төр,  засгийнхан худлаа тайлбараар иргэдээ цатгах гэж оролддог.

Эдийн засгийн хямрал бий боллоо гэхээр нөгөө ковид руу чихэхийг голлоно. Зөвхөн Монгол биш дэлхийд хямралтай болчихлоо. Харин манайд гайгүй гэж тайвшруулах “эм” адил үг хэлнэ.

Нэгийг хэлэхэд манай улсын эдийн засаг энэ онд сэргэнэ. Бүр 5-6 хувь өснө гэж эрх баригчид хэлээд л байсан. Энэ нь уул уурхайн салбарын өсөлт юм л даа. Түүнээс биш 3.2 сая хүн амд хамааралтай өсөлт биш. Бодит үнэнээр болон уул уурхайн салбарынхаас бусад салбар, иргэн, аж ахуйн нэгжийн орлого өсөөгүй. Гэтэл статистик мэдээллээр иргэдийн дундаж цалин 1.2 сая төгрөг гэж байх юм. Энэ бол худлаа.

Нөгөө л төрийн өндөр албан тушаалтнууд, хууль шүүхийнхний авч буй цалин хөлсийг гудамж талбайн цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн орлоготой нэгтгэн дүйцүүлж гаргасан тоо юм.

Тэгэхгүйгээр уул уурхайхан,  төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэд гэж ангилаад цалин орлогыг тус тусад нь гаргах юм бол тун хачин дүр зураг ажиглагдана шүү дээ. Олон иргэний орлого амьжиргааных нь өртөгтэй харьцуулбал бүгд хасахтай гарах байх. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ядуурал их байна гэдгийн илэрхийлэл мөн юм.

2022 он гарсаар үнийн өсөлт гаарч иргэдийн нуруун дээрх ачаалал улам нэмэгдэж хоногийн хоолоо авч дийлэхгүй айл өрхийн тоо улам өслөө. Яг ийм цаг үед улстөрчдийн харалган зан, амьдралын үнэн шингээгүй үгс олон түмний бухимдлыг  төрүүлж эхэлсэн. Үнийн өсөлтийг зогсоож өгөөч, бид ажлаа хийе гэсэн уриатайгаар залуучуудын жагсаал хүртэл болов. Үүний дараа л эрх баригчид арай сэрж үнийн өсөлт яав, ийв гэж дуугарсан даа.

Эдийн засаг болохгүй нь. Хямарлаа гэх шуугианы эхээр УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэд минь хэрэглээндээ хэмнэлт хий. Бүсээ чангал гэсэн утгатай үг хэлээд олон түмний уур ундууг дэврээж ийнхүү жагсахад хүргэсэн талтай. Залуус жагсахдаа төр, засгийг огцор барь гээгүй ээ. Харин үнийн өсөлтийг зогсоомоор байна. Бид ажлаа хиймээр байна гээд тэр хэмнэлтээ төр, засгийнхан өөрсдөөсөө эхэл гэсэн шаардлага тавьсан.

Энэ нь төр, засгийнхныг дургүй ч гэсэн хөдлөхөөс аргагүйд хүргэсэн байх. Тэгээд “түргэн авах” маягаар “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хууль” боловсруулан гялс хийтэл хэлэлцэн ярс хийтэл баталчихдаг юм.

Уг хуульдаа дотоодынхоо хүнс үйлдвэрлэгчдийг дэмжинэ. Тэдэнд нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Уг хөнгөлөлттэй зээлийг хүнсний ногоо тарих болон газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдэд хүртээнэ. Гурил, мах, шатахууны үнийг тогтвортой барина. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын онцгой албан татварыг тодорхой хувиар тэглэнэ гэсэн шийдлүүдээ багтаасан байна. Хуулийн энэ заалтуудын талаар эдийн засагчид янз бүрийн л байр суурьтай байх шиг. Харин тэд хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлээсэй гэж байгаа бололтой.

Гэхдээ шатахуун импортлогчдод эргэлтийн хөрөнгө болох зээлийн хүүгийн татаас өгнө. Энэ нь үнэ тогтворжуулах арга гэжээ. Гэтэл тэр үнэ тогтворжуулах арга гээд байгаагийн гол оньс нь үнийн зөрүүг аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас олгоно гэсэн байгаа юм. Тэгэхээр Засгийн газарт ямар мөнгө байдаг вэ гэвэл татвар төлөгчдийн л мөнгө бий. Тиймээс үнэнхүү хөнгөлөлт биш. Жаахан лавшруулж бодвол зүгээр л олны уур бухимдлыг намжаах түр зуурын арга шиг санагдаад байгаа юм.

Ерөнхий сайд хэлсэн л байна лээ. Уг арга хэмжээний үр дүн тийм удаан үргэлжлэхгүй байж болно гэсэн санааг цухалзуулаад авна лээ.

Бас шатахууны импортлогчид зөвхөн ашиг бодох биш эх оронч санаачилга гаргаасай гэсэн санаа бас хэлсэн нь тун хийсвэрдүү үг байж мэднэ. Зах зээлийн нийгэмд ашиг олохгүй харилцаанд дуулгавартай ороод эх оронч дүр үзүүлдэг нь ер хэд бол...

Цаашлаад олон түмний шаардлагын нэг чиглэл нь төр, засгийнхан хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл гэж байгаа. Үүнийг эрх баригчид гайгүй ойлгосон мэт төрийнхөн тансаг хэрэглээнээсээ татгалзах боллоо гэж байгаа нь олзуурхууштай хэрэг. Засгийн газар тун удахгүй төсвийн хэмнэлтийн тухай хууль боловсруулж УИХ-д өргөн барихаар тогтоод байгаа гэнэ лээ. Ингэснээр төрийн өмчийн аж ахуйн нэгж буюу зарим компанид эрс өөрчлөлт хийхээс эхлээд сайд, дарга нар хот суурин газарт жижиг оврын машин хэрэглэдэг болох, төрийн албаны чиг үүргийн давхардлыг арилгах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээг тодорхой болгох бас шинээр орон тоо нэмэхгүй байх зарчимд шилжинэ гэсэн төсөөллүүд яригдаж байна. Тэдний төлөвлөсөн бүхэн биелдэг бол аятай юу. Ер нь болохуйц бүхнийг хэмнэнэ гэж байгаа юм бол чухам бодитойг нь олон түмэн хүлээж байгаа юм шүү дээ. Төрийн албанд 400-гаад мянган хүн ажиллаж төсвөөс цалинждаг гэдэг. Энэ тоог эрс цөөлмөөр байгаа юм. Гэтэл бас УИХ-д 76 гишүүн байгаа нь цөөдлөө гэх маягийн юм хэлэх хүн цөөнгүй. Тэгвэл одоо байгаа 76-гийн цалин хангамж төсөвт сүрхий халтай байгаа.

УИХ-ын гишүүн ямар цалин хангамжтай нь нууцгайхан байдаг. Гэтэл саяхан эрхэм түшээ “бидон” хочит Д.Ганбат дайны хөлд нэрвэгдэж байгаа украинчуудад сарын цалингаа туслах минь гээд нэг гишүүн ямар цалинтайг илчилчих шиг болно лээ.

Мөнгө шилжүүлсэн банкны хуулгаа постолсныг нь харахад 2.2 сая гаруй төгрөг байсан. Сарын цалин нь тийм. Түүн дээр түшээд 500 мянган төгрөгийн шатахууны зардал сардаа авна. Сонин хэвлэл өдөр бүр үнэгүй авч уншина. Мөн хууль санаачилсан, гадна дотноос тендер олж ирсэн гээд мөнгө авна. Тэгэхээр авдаг нь талийж өгдөг байх юм. Бас энэ оны төсөвт 76 гишүүн бүр тойрогтоо гэдэг нэрийн дор дөрөв, дөрвөн тэрбумыг тусгуулаад авсан. Түүнийгээ одоо болохоор энэ чинь гишүүн бидний юм биш Засгийн газрын мөнгө гэж гүрийгээд төсвийн тодотголоор хэвээр үлдээхийг оролдож байна. Энэ бүхнийг нийлүүлээд бодоход төсөвт сүрхий дарамт болж байгаа юмны нэг энэ л дээ. Яах ч аргагүй тансаг хэрэглээ мөн.

Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдож УИХ-ын нэр хүндийг муутгаж байгаа нөхдийн балаг гээд ярьвал бүр хачин юм ярих болно.

Эдийн засгийн хүндрэлтэй бас ковидтой хоёр жил болсон гэдэгтэй үл хамааран татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, төрийнхний хангамж зардлыг бууруулах нь популист улстөрчдийн үе үе барьж авч “сэвдэг” хий хоосон яриа огтоос биш. Иймд одоо нэгэнт унтаа байдлаа бага боловч мэдэрсэн энэ үедээ хэмнэх хямгадах талын асуудлыг эрх баригчид ул суурьтай бодитойгоор хиймээр байна.

Нэг шийдэлд хүрснээсээ булзаж буцах, алдаагаа хаацайлдгаа цэглэбэл таарна. Олон түмэн үүнийг л хүлээж  байгаа шүү. Мань эдийн засагчийн хэлснээр Монгол Улс маань эдийн засгийн өрөөл татанхай  тогтолцоотойгоор даруй 30 жил болчихож гэдэг нь үнэн. Одоо л балаг нь тод илэрч байна. Шинэ сэргэлтийн бодлого гэж яриад байгаа нь тус болоосой билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 79 (6811)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Засгийн газрын хуралдаанаар...
Тэтгэврийн тогтолцоонд...

Эдийн засаггүй туулж өнгөрүүлсэн он жилүүдийн балаг

Kuzmo 2022-04-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах