• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгээс аваад Х.Бадамсүрэнд өгчихсөн юм уу?!

Эрдэнэт”-ийг анх 1973 онд хойд хөрштэй 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулж байв. Ингээд 1978 оны өвлөөс ажиллаж эхэлсэн. 1991 онд манайх 51, Орос 49 хувийг эзэмших болсон. Явсаар 2016 онд манай бизнемэнүүд  Оросын 49 хувийг худалдаж авсан. Ингэж “Эрдэнэт” 100 хувь Монголд ирсэн байдаг.

Харин “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан мөнгө нь асуудалтай гэсэн шалтгаанаар тэр хувь 2019 онд төрд шилжсэн. Одоо төрийн 100 хувийн өмч болчихоод ТӨҮГ статустай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Яг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшх 44 жилийн хугацаанд энэ үйлдвэр монголчуудыг “сүү”-гээр тасалж байсангүй. Ямар сайндаа саалийн үнээ хэмээн нэрлэхэв дээ.

Одоо “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн ажиллаж байна. Х.Бадамсүрэнг УУХҮ-ийн дэд сайдаар томилогдоод дөрөвхөн сар болж байхад нь 2016 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэт”-мийн захирлаар томилж байлаа. Тэр үед үйлдвэрийн 49 хувийг Оросоос худалдаж авчирсан “Монголиан коппер корпорейшн”-ийн мэдэлд байв. Ингээд засаг, компани хоёр тохиролцоод “Эрдэнэт”-ийн захирлаар Х.Бадамсүрэнг томилсон байдаг.

Ингэж хоёр жил гаруй ажилласны дараа, 2019 оны нэгдүгээр сарын сүүлчээр “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байна гэж шуугисан. Тухайн үед сул гишүүн байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баахан цаас барьчихсан, энэ мэдээллийг ярьж гарч ирж байв. Тэгээд тэр “гүйлгээ” зогссон гэдэг.

Мөн тэрбээр ЗГХЭГ-ын дарга болонгуутаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг “дээрэмдэх” үйл ажиллагаа явуулсан. Тодорхой хэлбэл, 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэт” рүү буунаас бусдыг агсаж очоод хамаг дарга нарынх нь өрөөг лацдаж байв. Тэр үед голдуу 49 хувийнхны талаас томилогдсон захирлууд энэ “халдлага”-д өртсөн байдаг. Өрөөг нь лацдаад өөрсдийг нь ажлаас чөлөөлсөн. Үндсэндээ хөөгөөд явуулчихсан л даа. Бас тэр үеэр нь ЭЦА-ныхан 49 хувийг худалдаж аваад байсан “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нарыг улс орноор нэг дуулиан шуугиан тарьж маш сүртэй баривчилж байв. Тэр хавраас намар хүртэл шуугиад тэдний асуудал намдсан байдаг юм.

Энэ хооронд засгийн тогтоолоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авч, статусыг нь ТӨҮГ болгож өөрчилсөн.

Эдгээрийг дурдахын учир юу гэвэл, “Эрдэнэт”-ийг ийм хоёр эзэнтэй, ХХК байхад нь томилогдож очсон Х.Бадамсүрэн ТӨҮГ болоход улирч үлдсэн. Таван жил гаруй ажиллаж байна. Харин сүүлийн гурван жилд, “Эрдэнэт” төрд 100 хувь шилжсэнээс хойш Х.Бадамсүрэнгийн үйл ажиллагаа шүүмжлэлээс салахаа больсон. Эхэндээ, хоёр жилийн өмнөөс хэт тансаглал, ТӨҮГ-ын хөрөнгөөр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн баримтууд шил дараалан хөвөрсөн. Хүүхдийнхээ сургалтын төлбөр 102 сая төгрөгийг “Эрдэнэт”-ээс төлүүлж, алтан ширээ, массажны сандал худалдаж авсан гээд жирийн ардын дургүй хүрмээр  олон худалдан авалт хийсэн дээ.

Ер нь захирал Х.Бадамсүрэнгээс гадна бусад олон захирал нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр тансаглах гэдгийг үзүүлж өгдөг нь нууц биш. Үүнийг төр нь ч мэднэ, ард түмэн нь ч гадарлана. Цалин нь аманд багтахгүй өндөр дүнтэй. Унадаг машин, түүндээ тавьдаг дугуй нь хүртэл маш өндөр үнэтэй.

2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Х.Бадамсүрэн томоохон сануулга авч байв.

Тэр хуралдаан дээр одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...“Эрдэнэт”-ийн удирдлагуудын алдаа бий. Ажиллах бүх боломжийг чинь олгосон. Гэтэл юун машин бэ, юун архи дарс вэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг наадах чинь бүхэлдээ наад эдийн засгийн том үзүүлэлт, амжилтуудыг чинь олон нийтийн дунд үгүй хийх маш хариуцлагагүй үйлдэл болсон шүү. Би үүнийг бас хатуу сануулахыг хүсэж байна. Та нар хангалттай цалинтай. Яг энэ онцгой дэглэмийн үед маргаантай асуудал өрнөж байхад дахиж ийм алдаа гаргавал өчиггүй хална шүү. Хатуу ярих нь зүйтэй. Ийм том шийдвэрийг албан тушаалтнуудын арчаагүй шуналаас болж буруу ойлгуулмааргүй байна” гэсэн.

Харин тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Бадамсүрэн дарга хаана байна. Би хэлдэг, тийм ээ. Улсын өмч хөрөнгөөс хулгай хийж болохгүй. ...Энэ улсаас хулгай хийдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Би албан ёсоор хэллээ шүү. Манай үйлдвэрээс гарсан мөнгөний цаадхыг, хаашаа явсныг би мэдэхгүй гэсэн хариулт бол болохгүй. Та үйлдвэрээс гарсан мөнгийг хаана, яаж зарцуулж байгааг өөрөө мэдэж байх ёстой. Би биш та мэдэж байх ёстой. ...Эмээл хазаарынхаа бүтэн дээр юмнуудаа янзалж аваарай гэж албан ёсоор хэллээ шүү. Дахиад хэлье. Шоронд орцгоов оо. Аюултай шүү. Ажил хийж байгаад шоронд орчихсон хүмүүс зөндөө байгаа. Бадамсүрэн гуай, дахиад та нар янз бүрийн асуудал гаргаад байхгүй шүү. Ажлаа өгөөрэй. Доод талынх нь албан тушаалтнууд ч гэсэн асуудал гаргавал ажлаа өгцгөөгөөрэй” гэж байлаа.

Ингээд хэлчихсэн. Тэгвэл үүнээс хойш “Эрдэнэт”-д байдал засарсан уу. Х.Бадамсүрэн ядаж цалингаа буулгаж, тансаглалаа зогсоосон уу.

Үгүй л болов уу даа. Харин ч Х.Бадамсүрэн, бас түүнийг дагаж очсон орлогч захирал Д.Үүрийнтуяа гэдэг хүмүүс өөрсдийгөө “Эрдэнэт”-ийн эзэд гээд итгэчихсэн байна. “Эрдэнэт” үйлдвэр уг нь ТӨҮГ. Нэг үгээр хэлбэл, ард түмний өмч байгаа юм. Гэтэл хэвлэлийнхэнд хүртэл маш хаалттай. Үнэнийг нь мэдээлэх гэвэл үхтлээ дургүйцдэг.

Тендер нь байнга хэл ам татална. Сангийн яаманд 2021 оны арванхоёрдугаар сард ирсэн тендерийн 26 гомдлын ес нь “Эрдэнэт”-тэй холбоотой байна.

Ер нь тэгээд, Х.Бадамсүрэн тэр хүдрийг ухаж гаргаад, баяжуулдаг юм биш. “Эрдэнэт”-ийн уурхайчид тэр ажлыг хийдэг. Олборлосон хүдэр, баяжмалыг Х.Бадамсүрэн худалдаж аваад “Эрдэнэт”-д мөнгө төгрөг оруулаад байгаа юм биш. Бирж дээрх үнэ, гадаад зах зээлийн ханшаараа бүх борлуулалт хийгддэг. Тэгсэн атлаа ковидын үед цахилгааны дулааны хөнгөлөлтөд “Эрдэнэт”-ээс оруулж байгаа мөнгийг өөрөөсөө өгч байгаа мэт магтуулж, гайхуулаад л...  Эв нь таарвал, “Эрдэнэт”-ээр дулдуйдаж байгаад “Баатар” авчих санаатай байх шиг байгаа юм.

Сая яав, он солигдохын өмнөхөн сошиалаар дүүрэн “Х.Бадамсүрэн: Бүх ажилтандаа хувь хүртээж, урамшуулна” гэчихсэн зурагт хуудас тараав. “...Богдын боорцог” гэдэг шиг, мань хүн хувиасаа өгөх гэж байгаа адил жигтэйхэн том байлаа. Шуудхан хэлэхэд, Х.Бадамсүрэн “Эрдэнэт”-ийн 2500 ажилагсдын гавьяаг ингэж ганцаараа өвөртлөх эрхгүй л дээ.

Ер нь сүүлийн үед “Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгээс аваад Х.Бадамсүрэнд өгчихсөн юм уу гэж ойлгогдохоор болоод байна.

 “...Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэж манай ардын цэцэлсэн үг байдаг. Яг л түүн шиг... “Эрдэнэт”-д болоод байгаа явдлуудыг ил гаргаад шүүвэл их юм болно доо.

Агуулгаараа, энэ бол ганц “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэнд бус төрийн өмчийн бүх аж ахуйн нэгжийн захиралд хамаатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 16 (6748)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Буруу оношлоод байна...
Б.Бат-Эрдэнэ: "Таван толгой түлш"...

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгээс аваад Х.Бадамсүрэнд өгчихсөн юм уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-01-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах