• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баяртай, “Мөнхийн канцлер” хатагтай Меркель

Германы анхны эмэгтэй канцлерээр Ангела Меркель хэмээх  бүсгүй 2005 оны арваннэгдүгээр сарын 22-нд томилогдож байв.  Энэ цагаас хойш тэр тасралтгүй 16 жил улсаа удирдсаны дараагаар үүрэгт ажлаа дараагийн хүндээ хүлээлгэн өглөө.  Тодруулбал, түүний албыг Социал демократ намын дарга Олаф Шольц лхагва гарагт хүлээн авсан юм. Өдгөө 67 настай Ангела Меркель өнгөрсөн хугацаанд дан ганц Герман улсын нийгэм, улс төрийн байдлыг эергээр өөрчилсөнгүй. Тэр дэлхийн улс төрийн түүхэнд эмэгтэйчүүд хэрхэн чадварлаг, хүчирхэг удирдагч байж чаддагийг нотлон харуулсан юм. Мөн Европын холбоог эвлэрүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласан билээ. Ийн түүнийг дэлхий нийт хэрхэн үдэж байгааг тоймлон хүргэж байна.

Los Angeles Times: Меркель Германы  нэр хүндийг өндөрт өргөсөн

Баруун Германд шашин судлаач, номлогчийн гэр бүлд төрсөн ч Меркель Зүүн Германд өссөн юм. Тэрбээр онц сурлагатан байгаад зогсохгүй математик, шинжлэх ухааны хичээлдээ толгой цохидог сурагч байв. Тиймээс 1973 онд Лейпцигийн Их сургуульд элсэж химийн квантын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан физикч, химич нэгэн. Аливаа асуудлыг бүх талаас нь шинжлэн дүгнэсний үндсэн дээр зөв шийдвэр гаргаж чаддаг түүний занг  шинжлэх ухааны мэдлэгтэй нь холбоотой гэж үзэх нь бий.

Улс төрд орох эхлэлийг нь Германы Канцлер асан Хельмут Коль эхлүүлж, Колийн Канцлер байх үед Германы парламентад сонгогдож, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн сайдад нэр дэвшиж байв. Түүнийг улс төрийн кареерийн эхэн үед “Колийн охин” гэж хочилдог байсан. Гэсэн ч Христийн Ардчилсан холбооны хууль бус санхүүжилтийн шуугиан хүчтэй шүүмжлэлд өртсөн 1999 онд Меркель “Хельмут Коль, Вольфганг Шойбле нарын үеэ өнгөрөөсөн удирдагчдаас болж манай нам хохирч байна. Тэд намаа бодож байгаа л бол өөрсдөө орхих хэрэгтэй” гэсэн санаанд багтамгүй шуугиант мэдэгдэл хийжээ. Амжилттай эхлүүлсэн улс төрийн карьер, хувийн амьдралаараа дэнчин тавин байж хийсэн Ангела Меркелийн уг зоримог мэдэгдлийг Хельмут Коль “Би өөрийн гар дээрээ өөрийгөө хөнөөх могойг тэвэрч байжээ. Тэр могой-Меркель намайг эргэж хатгасан” хэмээн дурссан нь бий.

Ийн  Меркелийг баруун төвийн Христийн Ардчилсан намын хямралын үед сайн менежер байж, үймээн самуунтай үед барууны орнуудын үнэт зүйлсийг хамгаалан зогссон гэж үздэг.

Германыг 16 жил удирдахдаа тэр АНУ болон Францын дөрвөн Ерөнхийлөгч, Их Британийн таван Ерөнхий сайд, Италийн найман Ерөнхий сайдтай зэрэгцэн ажиллав. Түүнийг канцлерээр ажиллах хугацаанд дэлхийн санхүүгийн хямрал, Европын өрийн хямрал, 2015-2016 онд Европ руу дүрвэгсдийн тоо эрс нэмэгдсэн, COVID-19 цар тахал гэсэн дөрвөн том сорилт тулгарсан юм.

Энэ тухай  АНУ-ын Германы Маршалл сангийн Берлин дэх төлөөлөгчийн газрын дэд захирал Судха Дэвид Вилп “Меркель Германыг асар их зөөлөн бодлогоор удирдсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр дэлхий ертөнцөд Германы  нэр хүндийг өндөрт өргөсөн гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Анх түүнийг канцлер болоход олон хүн дутуу үнэлж байсан. Харин удалгүй тэр дэлхийн тавцан дахь Германы байр суурийг эрс нэмэгдүүлсэн юм. Европын бусад орнууд ч яг Герман шиг дэлхийн гол “тоглогч” болохыг эрмэлзэх болсон. Меркелээс өмнө ийм зүйл болж байсангүй” гэж “Los Angeles Times”-д ярьжээ.

 Мөн энэ оны аравдугаар сард болсон Европын холбооны чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Меркельд хандан “Олон жилийн туршид амжилттай ажилласанд тань баяр хүргэе.  Таны ачаар Европын холбооны олон “шуургыг” амжилттай даван туулсан. Баярлалаа” хэмээн хэлж байв.

Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйн жагсаалтыг 10 жил тэргүүлэв

Меркелийн биеэ авч байгаа байдал хэзээ ч дээд зэрэглэлийн, чамирхсан байсангүй. Тэр гадуур алхаж, дэлгүүрээр бусдын адил үйлчлүүлж, яг л энгийн иргэн мэт байдаг байсан нь түүнийг хүндлэх хамгийн том шалтгааны нэг юм. Мөн тэр канцлер болохоосоо өмнө Берлины нэгэн энгийн орон сууцанд амьдардаг байв. Зөвхөн германчууд ч бус дэлхий нийтийн удирдагчид дунд нэр хүндтэй, өөрийн зөв бодлогоороо хүндлэгдсэн Ангела Меркель “Мөнхийн канцлер” хэмээх цолтой.

Дэлхийн алдарт Форбес сэтгүүлээс түүнийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд тасралтгүйгээр дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэж байв. Энэ нь тэр улс төрд зөвхөн эрэгтэйчүүд манлайлдаг гэсэн жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдсэнтэй холбоотой. Энэ тухай АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч асан Жорж Буш “Ангела Меркель маш хатуу шийдвэрүүд гаргадаг байснаараа олны хүндлэлийг хүлээсэн. Тэр бол удирдагч байхаас айдаггүй энэрэнгүй удирдагч юм” хэмээн Германы “Deutsche Welle” мэдээллийн агентлагт долдугаар сард ярьжээ.

Германы ашиг сонирхлыг хүчтэй хамгаалсан жилүүд

Ангела Меркель Европын холбоог эв нэгдэлтэй, нягт байлгахын төлөө чадлынхаа хэрээр хичээн зүтгэсэн боловч Германы ашиг сонирхлоо хүчтэй хамгаалсан удаа олон бий. Тухайлбал, еврогийн өрийн хямралын үед Гректэй зөрчилдөж, Европоос цагаачдыг хүлээн авахад германчууд дургүй байсан тул Унгар, Польш болон бусад орноос цагаач иргэдийг хүлээн авахаас татгалзсан юм. Тэр Германыг ажилгүйдлийг бууруулж, санхүүгийн байдлыг нь эрүүлжүүлэн үлдээсэн. Гэхдээ цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага мэдээлэл дамжуулахын тулд факсын машин ашигласан, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт муу байсан хэмээн шүүмжлэгчид үзжээ.

Тухайлбал, Меркелийн "болгоомжтой өсөлт"-ийн бодлого Герман улсыг хэд хэдэн хямралыг даван туулахад тусалж ирсэн ч өнөөгийн сорилтын өмнө хүчин мөхөсдөж байгааг “Brookings” хүрээлэнгийн ажилтан Констанце Стелзенмюллер хэлжээ. Меркель уур амьсгалын өөрчлөлт болон Хятад гэсэн асуудлаар Германы эдийн засгийн ашиг, тэр дундаа автомашины үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг тасалдуулахыг хүсээгүй юм.

Стелзенмюллер  "Меркелийн тэнцвэрийг барих нарийн бодлого Европын бага хурлаар хэлэлцэж буй асуудлыг үр дүнд хүргэхэд түлхэц болж ирсэн. Гэвч энэ нь түрэмгийлэгч гүрнүүдтэй харилцах хамгийн шалгарсан арга биш. Герман улсыг угтаж буй хямралтай он жилүүдэд хэрхэн бэлтгэх талаар байр сууриа хангалттай илэрхийлээгүй” гэжээ.

Тиймээс Меркель бууснаар Орос, тэр дундаа Хятадтай харилцах Берлиний бодлогод өөрчлөлт орохыг Германы Маршалл сангийн Берлин дэх төлөөлөгчийн газрын дэд захирал Судха Дэвид Вилп онцлов. Тэрбээр шинэ канцлер ардчилсан үнэт зүйлсийг хамгаалж, АНУ-тай ойр байхыг хичээхийн зэрэгцээ Германы экспортын машиныг хөдөлгөж ирсэн Меркелийн хуучин замналыг дагах боломжгүй гэсэн юм.

DW: Меркель ном уншиж амарна

Меркелийг үдэж өгөх ёслол  цар тахлын улмаас 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр пүрэв гарагт болов. Энэ үеэр Меркель  Баруун Германы үед 1960-1970 онд хит болж байсан алдартай жүжигчин, дуучин Хилдегард Кнефийн “Агуу бурхан бид чамайг магтан дуулъя” /Great God we praise you/,  Зүүн Германы чартыг 1974 онд тэргүүлж байсан Нина Хагены “Та өнгөт киногоо мартсан” / You forgot the color film/ гэсэн дууг сонгон эгшиглүүлжээ. Түүнийг долдугаар сард Вашингтонд зочлох үеэр албан тушаалаа буугаад юу хийх талаар асуужээ. Тэгэхэд нь тэрбээр “Ямар ч урилга хүлээн авахгүй. Эхлээд сайн амарна.  Үүний дараа ямар нэгэн зүйл уншиж магадгүй. Гэхдээ би их ядарсан учир удалгүй нүд анилдаад эхлэх байх. Тиймээс бага зэрэг зүүрмэглэнэ” гэж хариулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.13 ДАВАА № 243 (6720)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
"ОХУ-д 40 жил төлөх мөнгөөрөө 100...
Лестер клуб талбайдаа Нью...

Баяртай, “Мөнхийн канцлер” хатагтай Меркель

ДОЛЖИНЖАВ 2021-12-13

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах