• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Авлигын гэмт хэргийн илрүүлэлт жил ирэх тусам сайжирч байна

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Энэ жил дэлхий нийтээр энэ өдрийг “Таны эрх-Таны оролцоо:Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин Монгол Улсын Авлигатай тэмцэх газар тус өдрийг  тохиолдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хөрсийг устгах дээр анхаарах ёстой

Үндэсний чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцсон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк болон бусад зочид оролцож, санал бодлоо солилцов.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүгэл үлээгчийн хуулийг богино хугацаанд зайлшгүй батлах шаардлагатай. Шүгэл үлээж, авлигад өртөж байгаа албан тушаалтныг илчилнэ гэдэг бол нийгэмд гавьяа байгуулж байгаа гэсэн сэтгэл зүйг суулгах хэрэгтэй. Матагч, хэн нэгний мууг үздэг хүн гэсэн хандлагаа өөрчлөх шаардлагатай. Үүний үр дүнд бид авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлж чадна. Ингэхдээ зөвхөн авлигын хөрсөн дээр ургасан хогийн ургамлыг устгах биш. Авлигын хөрсийг устгах дээр анхаарах ёстой. Төр өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж нүдний шилээ өөрчлөх цаг иржээ” гэж ярилаа.

Энэ онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Чуулганыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэлэхдээ “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн 190 орчим орон  Авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд дунджаар 1300 орчим хэрэг шалгагдаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм.  Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэлтийн байдалд ч эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Үүнд тус байгууллагын албан хаагчдын хичээл зүтгэлээс гадна иргэдийн оролцоо, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал байлаа. Авлигын шалтгаан, нөхцлийг арилгах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, хариуцлагыг чангатгахад Засгийн газар, Ерөнхий сайд анхаарлаа хандуулж, Авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийг  байгуулан ажиллуулж байгаа нь авлигатай тэмцэх хамтын ажиллагааг сайжруулахад чухал хөшүүрэг болж байна” гэв.

Тус арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал, Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ийн салбар хэлэлцүүлэг бүрээс онцлох байр суурийг хүргэж байна.

Байр суурь

УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг:  Намын санхүүжилтийн хяналт, ил тод байдлыг сайжруулах шаардлагатай

-30 жилийн хугацаанд улс төрийн шинэчлэл хамгийн бага хийсэн, эрх зүйн зохицуулалт нь хамгийн хоцрогдсон салбар бол улс төрийн намын санхүүжилт, намын тогтолцоо юм. Намд олгож байгаа төсөв санхүүгийн зарцуулалт тодорхой бус, олон нийтэд тайлагнадаггүй тул санхүүжилтийн хяналт, ил тод байдал, тайлагналыг сайжруулахад анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг дотоодын болон олон улсын судалгааны байгууллагууд өгсөн. Манай улсын авлигын индексийг хойш нь чирж байгаа асуудал нь намын санхүүжилт юм. Тиймээс Улс төрийн намын хуулийн 60 орчим хувь нь санхүүжилтын асуудлыг хөндөж байгаа. Бид улс төрийн  намын санхүүжилтийг цэгцэлж чадвал Монгол Улсын авлигын индекс буурах, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд томоохон алхам болно.

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр: Авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байгаа нь маш бага

-Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимаас энэ оны аравдугаар сард АТГ-аас манайд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийсэн. Сүүлийн гурван жилд буюу 2019-2021 онд манайд 55 хэрэг ирсэн. Үүний 66 хувь нь Улсын дээд шүүхэд ирээд гэм буруутайд тооцоод ял шийтгэлээ эдлээд явж байна. Харин 17-18 хувь нь Анхан болон Давж заалдах шатны шүүхүүд рүү буцаагдсан.  Мөрдөн байцаалт, прокурорт буцсан хэрэг 12 хувийг эзэлж байна. Үүнд бид анхаарч, судалгаагаа төвлөрүүлж, учир шалтгаан нь юу байна гэдгийг судалсан. Энэ 12 хувийг эзэлж байгаа хэрэг дотроос найман хувь нь шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн байна. Дөрөв орчим хувийн хэрэг нь эцэслэгдэн шийдвэрлэгдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар ял шийтгэлгүй үлддэг асуудал бий. Авлигын гэмт хэргийн хамгийн хүндрүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байгаа нь маш бага. Авлигын гэмт хэрэг бусад гэмт хэрэгтэй харьцуулахад илрүүлэх хугацаа удаан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг ноцтой эрсдэл байдаг.

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Прокуроруудыг мэргэшүүлж, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг  дээшлүүлэх нь чухал

-Гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон эд хөрөнгө бэлэн ба бэлэн бус олон янз. Ялангуяа авлигын гэмт хэрэгт банк, томоохон ААН, орд газрын хувь эзэмших эрх бэлгэнд авах, түүнийгээ бусдын нэр дээр шилжүүлж, уг олсон эрхээр дамжуулж ашиг олох, эсвэл хувьцаагаа бусдаар дамжуулан заруулан оффшор дансанд байрлуулах, өөрийн гэр бүл, хамаатан садны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа лиценз худалдан авах зэргээр авлигын хэлбэр дүрсийг хувиргах ажиллагаа ихэвчлэн зохион байгуулалттай үйлдэгддэг.   Авлигыг бууруулахын тулд нэгдүгээрт, прокуроруудыг мэргэшүүлэх, хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг  дээшлүүлэх, хэргийг аль болох богино хугацаанд бүх талаас нь бүрэн гүйцэд шийдвэрлэх нь чухал юм. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг зөв тооцож мэдээлэх ёстой.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид:  Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил

-Авлига бол хүний эрхийг зөрчиж байгаа хамгийн том асуудал мөн. Нэг албан тушаалтан авлигын хэрэгт орооцолдоход иргэд олон нийтийн эрх  зөрчигддөг. Учир нь авлигын улмаас аль нэг талд давуу байдал үүсч байхад нөгөө талын хүний эрхээ эдлэх эрх хаагдаж байгаа нь ялгаварлан гадуурхалт юм. Манай улс Авлигатай тэмцэх индексээрээ 139 орноос 81 дүгээрт жагсаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг задалвал цагдаагийн байгууллага болоод шүүх гэсэн хууль тогтоох байгууллагад хамгийн их авлигын асуудал байна. Мөн Татварын алба, Гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа явуулахад хамгийн их саад учруулж байгааг судалгаанд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.9 ПҮРЭВ № 241 (6718)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Айгаад, эсвэл “ах дүү” болж, бэр...
Севилья клуб Европа лигт...

Авлигын гэмт хэргийн илрүүлэлт жил ирэх тусам сайжирч байна

ДОЛЖИНЖАВ 2021-12-09

ФОТО:

Сэдвүүд : #Банк санхүү  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах