• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Цагаан: Төр засаг тогтвортой ажиллах нь чухал

“Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаантай уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Саяхан Мөсөн өргөөний нээлтээ амжилттай хийлээ. Ямар байв. Хүмүүсийг хэзээ гулгуулж эхлэх юм бэ?

-Мөсөн өргөөний нээлт сайхан болсон. Бүх хүмүүс халуун дулаан хүлээн авсанд баяртай байна. Одоо цаашид хэвийн ажиллуулах том асуудал тулгарч байна. Эхлээд үйл ажиллагааны зөвшөөрөл авна, удахгүй шийдэгдэх байх аа. Олон хүн гулгах гэж тэсэн ядан хүлээж байгаа нь мэдрэгдэж байна. 

-Ойрын өдрүүдэд таныг Сүхбаатарын талбай дээр болж байгаа жагсаалыг санхүүжүүлээд байна гээд л сошиалаар бичээд байх юм... Тэр жагсаал нь Л. Оюу-Эрдэнийн Засгийн газрыг унагах зорилготой гэх юм. Үнэн үү?

-Нийгмийн хүсэн хүлээж байсан Мөсөн өргөөний үндсэн бүтээн байгуулалтаа дөнгөж дуусгаад, үйл ажиллагааг нь эхнээс нь яаж зөв зүгшрүүлж, төгөлдөржүүлэх тухай цаг хоромтой уралдан бодож байх хооронд л тэс өөр зүйлтэй холбоод гүтгээд эхлэх юм. Бүр засаг төрийн эсрэг хэрэгтэй холбоод байгаа юм биш үү.  Үүнд үнэний хувь хумхын тоосны чинээ ч байхгүй. Сүнсгүй гүжир гүтгэлэг.

-Тэгвэл Та Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Сонгуулиар байгуулагдсан төр засаг нь бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой бодлого үйл ажиллагаа явуулж, ард түмэн нь өвчин зовлон, айх аюулгүй амьдарч, ажил хөдөлмөр эрхэлдэг байх нь аливаа улс үндэстний хөгжих, урагшлах үндсэн нөхцөл. Нуур амар бол нугас амгалан гэдэг. Засгийн газар тогтворгүй байхын горыг шууд болон шууд бусаар иргэн бүр амсдаг. Үүнийг бид эрхбиш ойлгох цаг болсон доо. Бид хөгжих боломжоо алдаж байгаагийн нэг шалтгаан энэ гэдгийг манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн олон жилийн тайлангаас үзэх боломжтой. Би үндэсний эрх ашгийг дээдэлдэг.

-Тэгээд яагаад таныг оролдоод байдаг юм бол?

-Мэддэг бол шууд хэлчихмээр л байна. Намайг өмнө нь ч нэг биш удаа ингэж гүтгэж байсан бөгөөд харин энэ удаа учрыг нь ольё гэж бодож байна. Намайг сайн мэдэхгүй хүмүүсийн хийж байгаа, өөртөө нүгэл хураасан ажил байх гэж бодож байна.  Аль эсвэл манай улсын төр, засгийг тогтворгүй байлгаж, хөгжлийг нь удаашруулах гэсэн гадны ажиллагааны сүүдэр ч байж болно. Тийм учраас энэ болхи гүтгэлгийг шалгуулахаар би хуулийн зохих байгууллагад хандсан байгаа.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг оролдоод байгаа нь Оюутолгойн асуудлаар Рио Тинтотой хийж байгаа хэлэлцээрийг тасалдуулах гэсэн явуулга гэж зарим хүмүүс ярьж байна. Та судалгаа хийдэг, үндэсний эрх ашиг гэж их ярьдаг, бас Сангийн сайд байсан хүний хувьд Рио Тинтотой ямар тохироо хийж чадвал Монгол Улсад ашигтай, зөв гэж бодож байна вэ?

-Таны асуултанд урт хариулт өгч чадна. Гэхдээ энэ удаад товч хэлье. Оюутолгойн төслийг анхны, ганц ТЭЗҮ-гээр нь явуулж, үргэлжлүүлэх ёстой гэрээний заалтаа Монгол Улсын Засгийн газар тухайн үед хамгаалж чадаагүйд харамсдаг.  Түүнээс болж Оюутолгой төслийн үе шат болгонд шинэ ТЭЗҮ хийх болгонд хөрөнгө оруулалтын зардал өсөж, тэр хэмжээгээр манай улсад ногдол ашиг хуваарилах хугацаа алсарч холдох нөхцөл бий болсон. Өөрөөр хэлбэл, Рио Тинтод давуу байдал олгосон. Одоогийн нөхцөлд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 34 хувийн ногдол ашиг гэдэг тэнгэрийн үүлтэй хөөцөлдөх биш, түүний оронд газар дээрх ачуулсан баяжмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгоноос нь өртөг зардал, ашиг алдагдлаас нь үл хамаарах тусгай роялти авдаг гэрээ хэлэлцээр байгуулахыг чармайх нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь энгийн, аль аль талдаа ойлгомжтой бөгөөд эцэс төгсгөлгүй маргаан мэтгэлцээнийг ч цэглэнэ. Хэрэв ийм сайн гэрээ байгуулж чадвал Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрын түүхэн гавьяа болно гэж хэлмээр байна. Мэдээж хэрэг ийм гэрээ байгуулахад улс төрийн зориг, бас нийгмийн дэмжлэг хэрэгтэй болно.

-УИХ, Ерөнхийлөгчийн дэмжлэг ч хэрэгтэй болох байх даа?

-Мэдээж хэрэг. Саяхан болсон нэг уулзалт дээр манай улсын гурван том дарга гурвуулаа нэг зүгт харж, нэг санаа бодолтой байгаа гээд өдөржин хамт суусан. Энэ нь дээд түвшиндээ нэгдмэл байна гэж ойлгогдсон. Миний хэлэх гэсэн гол санаа бол Оюутолгойн гэрээнд тийм зарчмын чухал өөрчлөлт оруулах болбол бусад нам, олон нийтийн дэмжлэг, консенсусаар буюу зөвшлөөр хийвэл цаашид урт хугацаанд тогтвортой мөрдөгдөх ач холбогдолтой юм гэдэг санаа. Сонгууль болгоны дараа л уул уурхайн нэг том төсөлтэйгээ ноцолдсоор байгаад баларч байгаа манайхаас холгүй нэг улсын сургамжийг л бодсон юм.

-Манай Улс гэрээний нөхцөлөө өөрчилж Риогоос тийм тусгай роялти авах  боломжтой юу?

-Боломжтойгоор барах уу. Хоёр тал ямар ч асуудлаар ямар ч гэрээний тохиролцоонд хүрэх нь нээлттэй. Манай улсын хуулинд  ч тусгай роялтигийн талаар заалт байгаа. Энэ нь олон улсад ч байдаг түгээмэл жишиг. Хөгжиж байгаа орнууд үндэстэн дамнасан корпорацуудаас (ҮДК) ашиг орлогын татвар, ногдол ашгаа гүйцэд авч чадахгүй, хохироод байхаар нь бодож олсон шийдэл гэж ойлгож болно. Хөгжиж байгаа орнууд хүний нөөцийн чадавхи сул, бас авилгад өртөмтгий. Гэтэл том ҮДК-ууд өртөг зардлаа өсгөх, шилжүүлэх, татвар төлөх ашиг орлогоо бууруулах мянган аргатай гээд бодчих. Үйл ажиллагаагаараа дэлхийг хэрсэн Рио Тинто компанийн хөрөнгө гэхэд л Монгол Улсын ДНБ-ээс даруй долоо дахин их. Тэр хэмжээгээрээ дэлхийн хэмжээний хүний нөөцийн чадавхитай, туршлагатай, ухаантай менежерүүд, мэргэжилтнүүдтэй. Багш, профессорууд гэсэн үг. Бид бол суралцаж байгаа оюутантай л дүйх байх. Тиймээс тусгай роялти авахаар тохиролцож чадвал бид эх орондоо эзэн нь байна даа, тэдний ухаж гаргаж байгаа эрдэс баялгийг сайн лаборатори, багаж хэрэгслээр шинжлэх, хэмжих ажлаа сайн хийгээд, ачилт болгоноос авах мөнгөө тоолоод сууна гэсэн үг.

-Роялти, татвар хоёрыг харьцуулж болох уу?

-Шууд харьцуулах төвөгтэй. Татвар бол компанийн ашиг орлоготой уялдана. Роялти бол компанийн ашигт ажиллагаанаас үл хамаарч, борлуулсан бүтээгдэхүүний үнийн дүнгээс авах тусгай төлбөр. Бүтээгдэхүүний 1 хувийн роялти, компанийн ашгаас авах 5 хувийн татвартай тэнцдэг гэж ярьдаг.

-Рио манай 1,7 тэрбум долларыг хүчингүй болгох санал хэлсэн гэх. Ингэж болох уу?

-Байдаг л зүйл. Рио Тинто Мозамбикт нүүрсний ордод хөрөнгө оруулаад, дараа нь 4 тэрбум доллараа хүчингүй болгож байсныг санаж байна.

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хийх хамгийн чухал гурван ажил юу вэ, таны бодлоор?

-Залуу хүн юу хийхээ надаар заалгахгүй мэдэж байгаа даа. Гэвч бодлоо хэл гэж байгаа бол, нэгд, Оюутолгойн гэрээг шинэчилж, төслийг үргэлжлүүлэх. Ялангуяа түүхий эдийн үнийн өсөлтийн супер циклийг алдахгүй байх нь аль аль талдаа ашигтай.  Хоёрт, “Цахим Монгол” төслөө бүрэн утгаар нь хэрэгжүүлж, төр засгийн үйл ажиллагааг, ялангуяа зөвшөөрлийн системийг цахим болгох. Цахимжуулах тал дээр манай улс бусад орноос олон арван жилийн хоцрогдолтой явж ирсэн. Гуравт, вакцинжуулалтын ажлаа сайн хийж, бизнесийн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлж, агаарын хилээ нээх. Хоёр хөрш рүүгээ ч явах боломжгүй байна. Онгоцны нэг талын билеттэй, хэзээ буцах нь ойлгомжгүй байдлыг өөрчлөх цаг болжээ.  

Г.НАРАН

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Мөсөн өргөөнийхөн Мишээлийг...
Minister tower: Чанар ба дэлхийн...

П.Цагаан: Төр засаг тогтвортой ажиллах нь чухал

Номин 2021-10-29

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

14 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

15 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

15 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

15 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

15 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

15 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

15 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

15 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах